logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд

Бичсэн:bilguun
2015/03/06/, 17:44
Tweet

Баривчилгааны ар тал дахь улс төр

Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-ынхан өнгөрсөн лхагва гаригт баривчилжээ. Түүнийг баривчилсан шалтгааны талаар АТГ-аас ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. Албан бус мэдээллээр бол Я.Батсуурийг "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэх. Г.Дэнзэнгийн эхнэрийн компани болох "Говь пауэр” гаалийн үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарч. Гэтэл нүүрс олборлолтын нөхцөл байдлын улмаар уг компанитай байгуулсан гэрээг цуцалсан бөгөөд үүнээс болж "Говь пауэр” их хэмжээний гэрээний нөхөн төлбөр шаардан шүүхээр заргалджээ. Улмаар шүүхийн шийдвэрээр "Говь пауэр”-т 4,8 тэрбум төгрөгийг "Эрдэнэс-Тавантолгой”-гоос гаргаж  өгсөн байна. Энэ нь өнөөдөр Я.Батсуурийг буруутгах шалтгаан болоод байгаа гэдгийг зарим эх сурвалж тайлбарлаж байна. Бас "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн өнөөдөр Монголд байхгүй байгаа гэдгийг ч хэвлэлүүд мэдээлж байна. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон хүргэн Дэнзэн Монголд байхгүй байгаа аж. Тиймээс хамаг хэргийг Я.Батсуурь дээр тохоод өнгөрөх нь гэж хардах шалтгаан ч гарч ирж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Я.Батсуурийг баривчилсан нь АН-ын лидерүүд хоорондоо том зодоон хийж байгаагийн илрэл гэж улс төрийн зарим ажиглагч тайлбарлаж байна.  Г.Дэнзэнгийн асуудалд хамаатуулан Я.Батсуурийг баривчилсан. Тэгэхээр цаана нь энэ хэргийн учиг Н.Алтанхуяг руу хөврөх магадлалтай гэдгийг улс төрийн хүрээний олон хүн тайлбарлаж байгаа нь илүү үг биш ээ.

Н.Алтанхуяг одоо АН дотроо сөрөг хүчин болчихоод байгаа. Шийдлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун биш байгаагаа мань хүн Солонгосоос  ирэнгүүтээ л илэрхийлээд эхэлсэн нь шинэ засагт нэг их таатай санагдахгүй байгаа биз ээ.

АН-ын дотоод сонгууль буюу Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль нь ихээхэн будлиантай болсон гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга С.Үнэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад намаа ийнхүү ялзарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байсан. ҮЗХ-ны нөхөн сонгуульд Н.Алтанхуягийн хүмүүсийн шахах бодлого хүчтэй явсан гэдгийг захын гишүүн нь хэлж байгаа. Нам дотроо ингэж Н.Алтанхуяг шахагдахаас гадна нэгэн цагт түүний өөрийнх байгуулж бас толгойлж байсан "Алтан гадас” фракц аль хэдийнэ тарж бутрахад хүрээд тус намд шинэ фракцууд бий болох нь тодорхой болчихоод байгаа юм.

"Эрдэнэс-Тавантолгой” компани тун удахгүй зүгээр л нэр төдий болно. Учир нь одоо "Эрдэнэс-Тавантолгой”-н мэдэлд байгаа ордод хөрөнгө оруулалт хийх компанийг шалгаруулах тендер зарлагдаад шалгарсан Японы "Сүмитомо”, Хятадын "Шинхуа”, "Энержи ресурс”-ын консорциумтай хэлэлцээ хийж байна. Энэ гуравдугаар сардаа багтаад Тавантолгой шинэ эзэндээ очно. Тавантолгойг хувьд өгөх асуудлыг шийдэхэд хамгийн их саад тээг болж байсан хүн нь Н.Алтанхуяг байсан гэдэг. Тавантолгойд хөрөнгө оруулагчийн шалгаруулах тухай Засгийн газрын тогтоолыг гаргахыг хойшлууллаа гэсэн эрх мэдэл бүхий зарим хүний өөдөөс  Н.Алтанхуяг гөжсөн хариуг нэг бус удаа өгч "Яагаад заавал ,,, компанид өгөх ёстой гэж” хэмээн асуусан нь түүнийг огцрох, одоо буланд шахагдахад хүргэх бас нэг шалтаг  болсон гэж ойрын хүрээнийхэн нь дүгнэдэг.

Нэг талаасаа нам дотроо сөрөг хүчин болчихоод байгаа, нөгөө талаасаа том эрх ашгийг хөндсөн Н.Алтанхуягийг эртхэн дарж авах дуугүй болгох шаардлага эрх барьж байгаа, эрх мэдэлтэй байгаа АН-ын зарим лидерт хэрэгтэй байгааг үгүйсгэх аргагүй. Харин АН доторхи томчуудын зодоон дунд хавчуулагдан Я.Батсуурь золиос болж байна.

 

Я.Содбаатар: Шалгалтын хүрээнд гарсан нэг томоохон зүйл бол "Говь Повер” компанийн тендертэй холбоотой асуудал

Я.Батсуурь 2012 оны сонгуулийн дараа тус компанийн захирлаар томилогдон ажилласан. Түүнийг буруутгаад байгаа Г.Дэнзэнтэй холбоотой асуудал нь 2013 онд эхэлсэн билээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Н.Номтойбаяр, Я.Содбаатар нар "Эрдэнэс-Тавантолгой”-н гаалийн бүрдүүлэлтийн талбайн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэний компани шалгарсан гэх баримтыг гаргаж ирсэн. Энэ асуудал улмаар газар авч, 2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлүүдийн нэг болон УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж байлаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаан дээр "…гэрээний асуудлыг ярьж байна. Бид нар шалгасан. Үзсэн. "Чалко” компанитай ямар нэгэн гэрээний өөрчлөлт хийгдээгүй. Улирлаар үнэ тохирч байгаа. Нэгдүгээр улирлын үнэ нь 53-аар ирсэн. Энэ хоёрдугаар улирлын үнэ 56-гаар ирж байгаа. Тэгээд л 56-гаар гаргаж байгаа. Тэр хооронд 100-д хоног тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. Тэгээд энэ шалгалтын хүрээнд гарсан нэг томоохон зүйл бол "Говь Повер” компани буюу гаалийн үйлчилгээ үзүүлэх тендертэй холбоотой асуудал. Энэ асуудлыг бид нар Их Хурал дээр гаргаад тавихынхаа өмнө бүх бичиг баримтыг авсан байсан. Энэ компани бол 1 сарын 7- ны өдөр Гэрэлхүүгийн Уянгын нэр дээр Дашзэвэг гэдэг хүнээс шилжиж очоод 8- ны өдөр 1.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод. Долоо хоногийн дараа 17 тэрбум 700 сая төгрөгийн тендер авч байгаа юм. Чуулган дээр энэ асуудлыг хөндөж тавьсны маргааш Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийн гарын үсэгтэй нөгөө Гэрэлхүүгийн Уянга маань Чулуунбаатарын Уянга болж орж ирсэн” хэмээн мэдэглэж байлаа.  Эндээс Ерөнхий сайдын "хүргэн Дэнзэнгийн дуулиан” эхэлжээ.

 

Н.Алтанхуяг: Н.Алтанхуяг бол хүргэнээ бол ажилд тавиагүй шүү

МАН-ынхан ингэж "хүргэн Дэнзэнгийн дуулиан”-ыг босгож ирж, тэр нь УИХ-ын чуулганы танхимд яригдах хэмжээнд өндрөө авсан тул  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Г.Дэнзэнтэй хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн, хүргэн нь мөн биш эсэх талаар тайлбар өгчээ. Н.Алтанхуяг Г.Дэнзэнгийн талаар 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд ингэж хэлсэн байна.

-Би энэ дээр гурван зүйл хэлнэ. Нэгдүгээрт бол, 2006 онд Дэнзэн гэдэг хүнийг МУИС-ийн математикийн багш байхад Оюутолгой, Тавантолгойн тооцоог хийлгэх зорилгоор бид  авчирсан. Долоон жил болж байна. Энэ хүн долоон жил энд ажиллаж байгаа. Долоон жил хамтраад ажиллаж байх хугацаандаа туслахаар эхэлсэн. Дараа нь намайг Тэргүүн Шадар сайд болоход зөвлөхөөр ажилласан. Улмаар ахлах зөвлөхөөр ажилласан. Нэг ийм л залуу байгаа. Энэ хүнийг сая Засгийн газар бид одоо олонхи болсныхоо дараагаар Хэрэг эрхлэх газарт Хяналт, мониторинг орон нутаг хариуцсан энэ ажлыг чи хийгээч гэдэг санал тавиад ажиллуулсан. Энэ ажлыг хийх чадвар боломжтой учраас тэр л дээ.

Надтай яагаад хамаатан садан болоод байгаа вэ гэхээр жилийн өмнөөс эхлээд манай хамаатны охинтой үерхэж байгаа юм билээ. Залуу хүмүүсийн хэн нь хэнтэйгээ үерхэх, хэн нь хэнээсээ болихыг би зохицуулах боломжгүй. Тэгээд долоон жилийн өмнө хамтарч ажиллаж эхэлсэн. Жилийн өмнөөс хэн нэгэн охин одоо явсан гэдэг бол хоёр өөр асуудал шүү. Н.Алтанхуяг бол хүргэнээ бол ажилд тавиагүй шүү. Энэ өөр. Та нарт ч гэсэн иймэрхүү юм түм бумаар тохиолдоно шүү. Ер нь олон талын юмыг олон талаасаа хараач  гэж би ингэж хэлж байгаа юм.

 

Г.Дэнзэн: Сүүлд нь тэр охин нь Ерөнхий сайдын хамаатны охин байж таарсан

Н.Алтанхуягийн нэр хүндийг унагаж, одоо Я.Батсуурийг баривчлагдахад хүргээд байгаа хүргэн Г.Дэнзэн Ерөнхий сайдтай худ ургийн холбоотой эсэх талаараа 2013 оны дөрөвдүгээр сард ийм ярилцлага өгч байжээ.

…-Таныг хадам ах, тодруулбал Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр дэд даргын суудалд суусан гэдэг. Энд ямар нэг ашиг сонирхол бий юу?

-Үгүй. Би хувь хүнийхээ үүднээс хэн нэгэнтэй найзалж үерхэж болно биз дээ. Нэг охинтой найзалж байсан. Харин сүүлд нь тэр охин нь Ерөнхий сайдын хамаатны охин байж таарсан.

-Энэ бүгдээс харахад та өөрөө ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж, цаашлаад энэ нь АН-ын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлээд байгаа юм биш үү?

-Би тэгж үзэхгүй байна.,,

 

Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу "Говь Повер”-т 4.8 тэрбумыг төлсөн

Г.Дэнзэнгийн эхнэрийн компанид яагаад мөнгө төлөх болов гэх буюу тэгж төлбөр хийх хэрэггүй байсан юм хэмээн Я.Батсуурийг буруутгаж болох. Гэвч яагаад "Говь Повер”-т мөнгө өгөх болсон юм бэ гэдгийг Я.Батсуурь захирал хэвлэлд нээлттэй ярьж тайлбарлаж байжээ. Я.Батсуурь захирал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Үнэн” сонинд өгсөн ярилцлагаас ишлэн хүргэж байна.

-…"Эрдэнэс Тавантолгой” Ерөнхий сайдын хамаатны "Говь повөр” компанийн эрхийг цуцлахдаа 4.8 тэрбум төгрөг өгсөн нь ил болсон. Гол нь ‘Товь повер” энэ их хэмжээний менгийг төрийн өмчит компаниас нэхэмжлэхдээ комьпютер, сандал, ширээ гэх мэт хөдлөх хөрөнгийн өртөг гэж тайлбарласан нь анхаарал татаад байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Ер нь энэ компани хэчнээн сарын хугацаанд ямар үр дүнтэй ажилласан юм бэ?

-Говь повер” манайд огт үйл ажиллагаа явуулаагүй. Тендерт ялсан учраас тэднийх бэлтгэл хангасан байсан. "Говь повер” компани манай ачилт буулгалтын гаалийн хяналтын талбайн тендерт ялсан. Бид "Чалко” компанитай ярилцаад нүүрсээ Цагаан хаданд буулгах нь илүү зардал гаргаж байна.

Тийм учраас хоёр талаасаа хамтраад уурхай дээрээс шууд гаалийн бүрдүүлэлт хийгээд Ганц модны боомтод нийлүүлбэл их хэмжээний зардал хэмнэх юм гэсэн гэдэг тохиролцоонд хүрсэн. Тиймээс бид зардал хэмнэх үүднээс "Говь повер” компанитай хийсэн гэрээгээ цуцалсан юм.

Энэ тохиолдолд "Говь повер” компани манайхыг шүүхэд өгсөн. "Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний хөрөнгө гаргуулж, манайхаар ийм талбай засуулчихаад гэрээгээ цуцалсан учраас бидэнд мөнгөн төлбөр өгөх ёстой” гэсэн.

Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр авч хэлэлцээд тэр талбайг үнэлж, манайд шилжүүлэх шийдвэр гарсан. Харин бид энэ талаар заргалдаад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр дахин үнэлгээ хийлгэсэн юм.

Шүүхээс шийдвэр гарахдаа манай дансыг хааж байгаад төлбөрийг авсан байгаа. Энэ бол шүүхийн шийдвэр учраас бид ямар нэгэн байдлаар зөв буруу гэж хэлэх үндэслэл байхгүй.

-4.8 тэрбум төгрөг нэхэмжлэх үндэслэл болсон комьпютер, техник хэрэгслийг танай компани ямар байдлаар ашиглаж байна вэ?

-Тэр бүх техник хэрэгслийг манайх ашиглаад явж байгаа. Зарим компани Цагаан хадаар дамжуулаад нүүрс авах хүсэлт тавьдаг, Үүнийх нь дагуу ашигладаг. Энэ жил гэхэд 700-800 тонн нүүрсийг тухайн талбайгаар дамжуулж борлуулсан.

Цаашдаа боомтын төмөр зам байгуулахаар өөрийн гэсэн гаалийн хяналтын талбай байгуулах шаардлагатай болно. Ирэх жилээс энэ талбайгаа нүүлгэж шилжүүлээд ачилтын талбай болгож ашиглаад явна.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 5.3 тэрбумыг ‘Товь повер”-т олгох шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл эвлэрлийн гэрээгээр 4.8 тэрбумыг өгсон байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид шүүхийн шийдвэрийн дагуу л төлбөр тооцоо хийсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас хүрээлэн үнэлгээгээ гаргасан. Шүүхийн шийдвэр төл гэж гарсан учраас бид дагасан…

Монгол Улсад өнөөдөр аливаа маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэж байгаа. Шүүхийн шийдвэр гарч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн дансыг хааж байгаад төлбөрийг татаад авчихаж. Шүүх шийдээд компанийн нь данснаас татаад авчихаж байхад нэг биш нэлээд хэдэн Батсуурь байгаад ч хүчин мөхөсдөх нь лавтай. Тэгэхээр Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компанид мөнгө өглөө хэмээн буруутгах аргагүй.

"Эрдэнэс-Тавантолгой” тойрсон асуудлыг тоймлон хүргэхэд ийм байна.

"Эрдэнэс-Тавантолгой”-н  захиралтай холбоотой асуудлыг бага улстөржүүлж үнэнийг нь зөв тунгаан гаргаасай, АТГ.

Эх сурвалж: Улаанбаатарын сонин 2015.03.02 №08

Төстэй мэдээллүүд

Тамга гардаж авсан нөхөд ялын тогтоол гардана

Тамга гардаж авсан нөхөд ялын тогтоол гардана

2015/03/04, 10:00
Я.Батсуурийг баривчилсан нь араасаа гинжин хэлхээ дагуулав

Я.Батсуурийг баривчилсан нь араасаа гинжин хэлхээ дагуулав

2015/02/28, 10:22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

2015/02/06, 10:14
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

2015/02/05, 18:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

0 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

15 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

15 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

22 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16110 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14559 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11442 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.