Чухам үнэн - Chuham.mn

ОХУ, Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцлоо, гэхдээ Москва зарим хоригийг цуцлахыг шаардав
Мягмар гарагт /2025.03.25/ АНУ-ын зуучлалаар Украин, ОХУ-ыг Хар тэнгист болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй, гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Кремль энэ тохиролцоонд хүрэхийн тулд зарим хоригийг цуцлахыг шаардсаныг Вашингтон хүлээн зөвшөөрсөн юм.

Хоёр тал Хар тэнгис болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон нь мөргөлдөөн эхэлснээс хойш дайсагналыг намдаах гэсэн анхны шийдлүүд боллоо. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Украины дайныг түргэн дуусгахаар ажиллаж эхлэхдээ Москвад ээлтэй хандах болсон нь Европын холбоотнуудыг сандаргаад буй.

Кремлийн шаардсанаар Вашингтон ОХУ-ын хөдөө аж ахуй болон бордооны экспортод тавьсан олон улсын хоригийг цуцлахаар ажиллах юм. Москва мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зарим банкийг олон улсын санхүүгийн системд эргүүлэн холбохгүй бол Хар тэнгист гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болохгүй гэсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээг хүчин төгөлдөр болгоход хориг арга хэмжээг цуцална гэх шаардлага байгаагүй хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

ОХУ, Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцлоо, гэхдээ Москва зарим хоригийг цуцлахыг шаардав
Мягмар гарагт /2025.03.25/ АНУ-ын зуучлалаар Украин, ОХУ-ыг Хар тэнгист болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй, гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Кремль энэ тохиролцоонд хүрэхийн тулд зарим хоригийг цуцлахыг шаардсаныг Вашингтон хүлээн зөвшөөрсөн юм.

Хоёр тал Хар тэнгис болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон нь мөргөлдөөн эхэлснээс хойш дайсагналыг намдаах гэсэн анхны шийдлүүд боллоо. Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Украины дайныг түргэн дуусгахаар ажиллаж эхлэхдээ Москвад ээлтэй хандах болсон нь Европын холбоотнуудыг сандаргаад буй.

Кремлийн шаардсанаар Вашингтон ОХУ-ын хөдөө аж ахуй болон бордооны экспортод тавьсан олон улсын хоригийг цуцлахаар ажиллах юм. Москва мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зарим банкийг олон улсын санхүүгийн системд эргүүлэн холбохгүй бол Хар тэнгист гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болохгүй гэсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээг хүчин төгөлдөр болгоход хориг арга хэмжээг цуцална гэх шаардлага байгаагүй хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Залгамж чанараа хэзээ ч алддаггүй замын хашлага солих ажилд шалтаг мундахгүй
Аль ч нам, засгийн үед тасалдаж байгаагүй төрийн нэг ажил бол замын хашлага /бродюр/ солих, шугам хоолойн шуудуу ухах. Энэ жилийн ээлжит бродюр солих ажиллагаа хэдийнэ эхэлж, иргэдийн барагдаж дуусдаггүй бухимдал байдаг л хэвийн үзэгдлээрээ үргэлжлэв. Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатарын хэлснээр зам засварын хүрээнд хучилтыг хүчитгэж, хашилтын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэр хэмжээгээр өндөрлөдөг юм байх. Хучилтыг хүчитгэж, долоон см ухах шаардлага гарч байгаа учраас хашлагыг заавал өндөрлөх, солих шаардлагатай гэнэ. Үг олон зүтгэлтнүүд нь үглэж яншихыг андахгүй, тайлбар бэлэн. Гэсэн ч овоо босгоогүй бол шаазгай юунд суухав, итгэлгүй болсон олон нийт чинь хардах бүрэн эрхтэй. Гээд халаглахаас цаашгүй болж дээ эх орончид минь.

Гэх мэтчилэн бродюр ажиллагаа тун удахгүй эрлээ олоогүй хайгуулчдын энд тэндгүй ухах нүх, шуудуугаар үргэлжилнэ.

CHUHAM.MN

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг байна. Учир нь:

- Дуулах нь хүний биенд “тохирсон зөв“ хэлбэлзлийг үүсгэж өгснөөр амьдрах хүч тэнхээг нэмэгдүүлдэг.

- Дуулахад хүний тархинд тусгай бодисууд нийлэгжснээр бие сэтгэл тайвширч жаргалыг мэдэрдэг.

- Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүү хоолойнд байрлах лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг дэмжиж сайжруулдаг.

- Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.

- Дуулах нь амьсгалын дасгал болдог төдийгүй уушигны өвчлөлийг эдгээж цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлөөс сэргийлдэг.

- Тогтмол дуулснаар хүний биеийн дархлаа болох иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.

- Ээрч түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг буюу ярианы дикц сайжирдаг.

- Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.

- Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.

Эх сурвалж: AdiDisha Yoga

“Шүүр” ажиллагаа “шүүрэн шанага” болсны нэгэн жишээ Б.Гасрандорж
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэгээр зарлагдсан "шүүр” ажиллагаа хангалтгүй хэрэгжиж байгаа асуудлыг хэвлэлүүд олон баримтаар дурдаж гаргасаар байна. Үүний нэг жишээ бол Засаг даргаар анх томилогдсон цагаасаа "чих халууцуулсан” Б.Гасрандорж. Түүнийг "шүүр”-дэх үндэслэл нь шүүхийн шийдвэр. Тэрээр 2019 оны долдугаар сарын 18-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн хооронд Б.Ц-аас 2 өрөө байрны төлбөр гэж 40 сая төгрөгийг залилсан хэрэгт холбогдсон байдаг. Ингэхдээ бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, хүний итгэл дээр дөрөөлөн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилжээ.

Уг хэргийг анхан шатны шүүхээр 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд Б.Гасрандоржид 1 сая төгрөгийн торгох ял оноож, хэрэв оноосон хугацаанд торгуулиа төлөхгүй бол хорих ялаар солихоор шийдвэрлэсэн. Үүний дараа давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин үүнд прокуророос эсэргүүцэл бичсэнийг хяналтын шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. Товчхондоо, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасныг тэмдэглэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзжээ. Тэгэхээр Б.Гасрандорж залилангийн гэмт хэргээр ял авсан нь үүгээр нотлогдож байгаа юм.

Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйл заалт Б.Гасрандоржид үйлчлэхгүй байгаа нь Л.Оюун-Эрдэнэ сайдын 5Ш ажиллагааны нэг нь "шүүрэн шанага” болсныг харуулж байна.

Уг нь шүүр ажиллагааны зорилго нь төрийн албанд хууль хэрэгжиж байна уу, үгүй юу, сайд, дарга нарын ашиг сонирхлын зөрчил бүхий авлигын томилгоонуудыг илрүүлэн цэгцлэх явдал гэж тодорхойлсон. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан тушаалтнуудыг сүр дуулиантайгаар шүүрдэж эхэлсэн боловч аажимдаа төдийлөн зорилгодоо бүрэн нийцэж ажиллаж байгаа эсэх нь эргэлзээ дагуулах болов. Ерөнхий сайдын "шүүр”-ийг Д.Амарбаясгалан тэргүүтэй ажлын хэсгийнхэн шүүрэн шанагаар сольчихов уу гэж хар авах цөөнгүй жишээ бий.

Түүний нэг болох Б.Гасрандорж нь тэр шанаганы цоорхойгоор л үлдээд байх шиг. Тэрээр 2020 оны сонгуулиар аймгийн ИТХ-д нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч намын дэмжлэгээр Засаг ноён болсон гэдэг.

Түүнчлэн төрийн албанд гурван жил ажиллаагүй нь хуулийн шаардлага хангаагүй ч аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хууль зөрчин байж Б.Гасрандоржийг Засаг даргаар томилсон нь тэднийг ашиг сонирхол нэг, эсвэл арыг нь даах том "гар”-тай гэсэн хардлагыг төрүүлдэг байна.

Тэгвэл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржид хууль үйлчлэхгүй, шүүхээс ял сонссон ч өнөөдрийг хүртэл зөөлөн сэнтийдээ сандайлах боломжийг олгож тэр өндрөөс крандсан эрхэм хэн бэ? "Шүүр”-чид шударгаар тэднийг илчлэн хариуцлага тооцож чадах уу? Чадахгүй бол энэ засагт иргэд ямар дүн тавих нь эргэлзээгүй.

Эх сурвалж: scandal.mn

“Аялагч”-тай аялал илүү тав тухтай
Аялал зугаалгын цаг хэдийнэ ирж, амралтын урт өдрүүд эхэллээ. Гэтэл таны аяллын хэрэгсэл авч явахад хэр авсаархан, эвтэйхэн бэ гэдгээс хамаарч аяллын тань тав тух хангагдана. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн "Гүрэн ньюс” компани аяллын майхны багцаа аялалд дуртай хүн бүрт зориулж байна.

Аялалд хэрэгтэй бүхнийг багтаасан "Аялагч” багцад:

- Ачаа /Машины дээврийн тавцан/ - 2,640,000₮ - 3,915,000₮

- Майхан, хулсан шал, хийлдэг гудас - 1,410,000₮ - 1,988,000₮

- Саравч - 517,500₮ - 545,000₮

- Агуулах хайрцаг - 543,500₮ /Бэхлэгч - 55,000₮ - 109,000₮/

- Усны сав - 274,000₮

- Шавраас гаргагч - 241,000₮

- Угсардаг ширээ /шавраас гаргагч 2ш, хөл 4ш, холбогч 2ш/ - 532,000₮

- Тулгуурын хайрцаг - 240,500₮ - 306,500₮

- Шат - 262,500₮

- Салхи бууруулагч - 110,000₮

Давуу тал:

- Бат бөх, хураахад хялбар, орон зай хэмнэнэ

- Салхи, ус, бороо нэвтрэхгүй

- Ялаа, шумуулны хамгаалалттай

- Дэвсгэр нь 2 талтай /нэг тал нь сэрүүн чанарын хулсан материалтай, нөгөө тал нь дулаан чанарын хөвөн даавуун материалаар хийгдсэн/

- Угсрахад түргэн, хураахад хялбар

- Эко материалтай

- Усны сав нь хийн даралттай

- 25 литр ус хадгална

- Хулгайгаас сэргийлэх цоожтой

Мэдээж багцын зориулалтаар үйлдвэрлэгддэг учраас дээрх хэрэгсэл бүр өөрийн гэсэн зориулалтын орон зайтай тул иж бүрнээр нь авбал илүү авсаархан, эмх цэгцтэй байх болно гэдгийг онцолж байна. Эдгээр бүтээгдэхүүн, хэрэгслүүд нь багц, хэмжээнээс хамаараад үнийн ялгавартай бөгөөд хэрэв багцаараа шаардлагагүй гэвэл зөвхөн өөрт хэрэгцээтэйг сонгон авах ч боломжтой юм.

Багцын үнэ дунджаар 6,500,000₮

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРж ShopShop.mn фэйсбүүк хуудаснаас үзээрэй.

Захиалах, холбоо барих утас: 93185050

Таны "Аялагч”-тай аяллын алтан шар зам өлзийтэй байх болтугай!

Сулейменж мэтийн үл таних шашнуудад үр хүүхдүүдээ даатгаад орхицгоох уу?
Шашны байгууллагынхныг хянаж шалгах нь байтугай хэд байдгийг ч мэддэггүй төртэй улс билээ бид. Хэдийгээр шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх хэдий ч үүнийг далимдуулж ямарваа нэгэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг байхыг үгүйсгэдэггүй нийгмийн хардлага улам бүр гүнзгийрсээр байгааг эрх биш анзаардаг баймаар. Ялангуяа үүнд хүүхдийн эрхийн асуудал гүн гүнзгий холбоотой гэдгийг мэддэг байлтай.

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх сулейменж жамаат гэх шашны урсгалын талаар polit.mn сайт нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн нэг л жишээ дурдъя. Уг нийтлэлд, сулейменж бүлэглэл одоогоор Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Алтай аймгууд болон нийслэл хотод 30 орчим дотуур байр байгуулж, бага болон өсвөр насны 1200-1500 хүүхдэд шашны мэдлэг олгох нэрийдлээр тахин шүтэх үйлийг тогтмол, тасралтгүй явуулж байж болзошгүй тухай мэдээлсэн. Гэтэл шашны энэ урсгалыг олон улсад дараах байдлаар тайлбарлан сэрэмжлүүлсэн байдаг аж. Тодруулбал, хүүхдүүдийг сургуульд сурахгүй байхыг ятгах, Сулейманыг шүтвэл их дээд сургуулиудад сурч төгссөн мэт гэгээрнэ хэмээн мунхруулах, номлогч багш нарыг хоорондоо гэр бүл болохыг шаардах, гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг эсэргүүцэх, эрэгтэй хүүхдийг живэр сахал ургуулах, цэнхэр өнгийн тоорцог малгай өмсөх, охид эмэгтэйчүүд зүүж буй алчуураа мөр давуулан дэлгэж зүүх зэрэг шаардлагуудыг тавьж хүний эрх зөрчиж, чимээгүй хүчирхийлж байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлдэг байна.

БНТУ-аас гаралтай энэ урсгалын ислам шашны бусад урсгал, чиглэлээс ялгарах гол онцлог нь “аллах”-ыг бус тус урсгалыг үндэслэгчийг тахин шүтэх явдал бөгөөд пантуркизмын үзлийг дэлгэрүүлж, бүлэглэлийн цар хүрээгээ өргөтгөх зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд дэлхий даяар өнчин, ядуу иргэдийн хүүхдүүдэд амьдрах орчин, сурах нөхцлийг нь хангаж өдгөө сурагчийн болон оюутны 3000 гаруй дотуур байр байгуулжээ. Үүнээс 30 нь манай улсад бий гэхээр бид үүнийг хэдийнэ анхаарах цаг болсныг харуулж байна.

Нийтлэлд дурдсан бас нэг ноцтой мэдээлэл бол тэд БНТУ, Казахстан улсаас их хэмжээний хандив тусламж авах байдлаар, мөн Рамазан, Курбан айт гэдэг баяраа тэмдэглэхдээ дотуур байранд байрладаг өсвөр насныхныг гуйлгачин, үгээгүй ядуу айлын хүүхдүүд болгон иргэдээс хандив цуглуулах замаар их хэмжээний ашиг хонжоо олдог гэнэ.

Энэ бол нэг л жишээ. Ийм учраас бидэнд шашны байгууллагуудад хийх хяналт шалгалтыг байнгын идэвхжүүлэх шаардлага үүсээд буйг онцлон сануулмаар байна.

Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Хүүхдийн эрхийн нэгдсэн аян”-ы хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тодорхой хугацаанд анх удаа шашны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтад нийслэлд бүртгэлтэй 229 шашны байгууллагыг хамруулсан бөгөөд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчлүүд түгээмэл илэрчээ. Гэхдээ энэ бол нийслэлийн нийт шашны байгууллагыг шалгасан гэсэн үг биш. Энэ удаагийн шалгалтад дээрх шашны урсгалын нэр дурдагдаагүйг харвал нуугдаж хоцорсон байх магадлалтай. Энэ мэтчилэн үүнээс гадна нийслэлд төдийгүй орон нутагт төрийн хараа хяналтаас гадуур шашны хэчнээн байгууллага нууцлагдмал, тодорхойгүй ажиллагаагаа явуулсаар байгаа бол?

Өнгөрсөн хугацаанд шашны байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл төрийн байгууллагад ирж байгаагүй нь бүр илүү анхаарал татахгүй байна гэж үү?

Эх сурвалж: BOLOD.MN

Монголын залуучуудын дийлэнх олонхи нь эх орноосоо дүрвэхийг илүүд үзэх болжээ
Худалч хүний нээрээ олон гэдэг. Сонгууль бүрийн гоё, хоосон амлалтанд Монголчууд  ч хууртаж ханасангүй. "Төрөө хямралаас, Түмнээ ядуурлаас аварья"  (МАН-ын уриа) гэсэн. Яасан? Төр улам бүр хямарч, ард түмэн туйлдаа хүртэл ядуурсан. " Эх орондоо эзэн шиг амьдарна " (АН-ын уриа) гэсэн.  Яасан? Улам л хавчигдсан. Ард түмнээ улам хавчих, дарлахыг үзлээ.

Монгол улс  яг  хөгжих гээд, ард иргэд нь чухамхүү маргааш л  чинээлэг , сэтгэл хангалуун амьдардаг болох юм гэдэг улс төрчдийн  чулуу хөөлгөлтөөс залхсан байна.  Улс төр бол хуурах, илбэдэх  урлаг гэдэг үнэн болж таарлаа. Үүнд цэг хатгана ч гэж байхгүй шинжтэй.

Монголын эрх баригч- улс төрчдийн энэхүү залхаалтын дэргэд Өмнөд Солонгосын  алдарт Итаевон шөнийн клубын  дэргэд бие биенээ( 153 залуус)  гишгэж алдаг аймшигт шөнийн муу ёрын сүнсний баярын  марш ч цаашаа.   Зүтгээд зүтгээд нэмэргүй амьдрал. Монголын өнөөгийн  амьдрал бол  үнэндээ амьдрал  биш, залхаан цээрлүүлэлт, шийтгэл гэж хэлж болно. Ийм амьдралыг хэн ч тэвчихгүй, мөн  хүсэхгүй.  Тиймээс Монголын залуучууд бүхий л арга саам сүвэгчлэн гадагшаа  хил давахаар зүтгэж буйг эцэг эх, ах дүү нь ч дэмжиж  байна. Эх орноо орхих ийм явдал Монголын  нэг хэсэг айл өрхөд биш, Монгол даяар өрнөсөн нь эмзэглэл. Гэр бүл бүр хэн нэгнийгээ гадагшаа явуулж, араас нь бусдыгаа гаргах арга ядарсан төлөвлөгөөнд шилжжээ. Сурах нэрийдлээр  Англи, Америк , Австрали, Герман, Швед, аялах нэрээр  Өмнөд Солонгосын визний эрэлд хатсан тэднийг буруутгах арга алга. Тэд улс төрчдийн амласнаар " эх  орондоо эзэн шиг амьдрах  биш" ,  харин ч  эсрэгээрээ хавчигдаж, амь тэмцэхийн эрхэнд харийг зорьж байна. Монгол улсыг хөгжүүлэх залгамж халаа аз жаргалыг эх орноосоо  биш, харь орноос хайж байна, гунигтай түүх.

" Ажил олдохгүй. Ирээдүй бүрхэг. Хөрөнгөжих гэсэнгүй. Зүгээр л,  хүн шиг амгалан тайван  амьдармаар байна. Амьдралаа залгуулах боломж алга. Гэр бүлээ тэжээж чадахгүй нь. Ажил эрхэлсэн ч, олсон нь зарснаа ч гүйцэхгүй. Ажил эрхлээд улам өрөнд унаж байна ". Ийм туйлдсан тайлбарыг залуучуудаас сонслоо. "  " Өөрчлөлт ирнэ, амьдрал ахуй сайжрана" гэж ятгаад ч, хууртагдаж, хаширсан залуучуудын  алдарсан итгэлийг эргүүлж чадахааргүй болжээ.

Монголд удах нь сүйрэл мэт болсон нь бодит үнэн болсон байна. Тэд нэг хоногийн ч  болтугай өмнө нь  гадаадад гарахыг яарч байна.  Гоё сайхан үг урсгасан,  Монголын төрийн жолоог сандайлсан мунхаг  удирдагчид  жирийн ард  иргэдээ  шалз шиг хөсөр  хаясны  балгийг нь залуучууд үүрч байна.  Залуучууд олноороо эх орноосоо дүрвэнэ гэдэг бол олон зуун үхэл дагуулсан  "Сүнсний баярын" жагсаалаас ч дор. Виз нь олдвол залуучууд гэлтгүй, Монголчууд нас  үл хамааран  үй олноороо  гадагшаа гарахад бэлэн болжээ. Дайн бол хүсэх , хэлэх зүйл биш. Гэхдээ л дайны галд өртсөн  Украйн улсын иргэдээс ч дээрдэхгүй  нөхцөлд Монголчууд  амьдарч байна.

Тиймээс хайртай бүхнээ золиослон аз жаргалын эрэлд харийг зорьж буй  залуучуудыг би л хувьдаа буруутгаж чадахгүй нь...  Харин Монголыг уруудуулж, заяаг нь хэлтийлгэж, залуучуудыг нь эх орноосоо дүрвэхэд түлхсэн улс төрийн хүчин, тэдгээр мунхаг удирдагчдыг Монголын нийгэм яавч   шийтгэлгүй орхиж болохгүй...

Ц.ЭНХБАТ

"Архичдын" диваажинд бусдын эрхийг ярих цаг болсон
Хотоор дүүрэн тасарч унаад эвхэрч хэвтсэн "бөбөчид". 7 буудал, хотын зах хавиар бол тав алхахгүй бүлэг бүлгээрээ. Хотын төвд буудал болгон дээр зоолттой нэг.

Энэ хүмүүсийн хувьд "Жүүлэх” хэдийн гэр шиг нь болчихсон тул арга хэмжээ болохоосоо дэвэнгарт өнгөрсөн. Бараг тухтай, сайхан тал руугаа.

Зүгээр л барьж аваад, 3-7 хоног нийтийн хөдөлмөр тултал нь (хаширтал нь) хийлгээд, торгоод явуулдаг баймаар юм. Хотоор дүүрэн л шарилжны, далангийн, засварын ажил байна. "Хүний эрх” ярьдаг дээрээ тулвал энэ хүмүүс нийтийн амар амгалан, ая тухтай байдал, аюулгүй байдал, аялал жуулчлалын хөгжил, хотын өнгө төрх, ариун цэвэр гээд олон зүйлд урт хугацаандаа асар их хор хохирол учруулж, бусдын эрхэнд халдаж, бүр уландаа гишгэж яваа. Энэ хүмүүсээс айсандаа орцныхоо хажуу дахь дэлгүүр лүү хүртэл хүүхдээ явуулж чадахгүй байгаа эцэг эхчүүд хэчнээн их вэ? Энэ хүмүүсээс айгаад харанхуй цагт гэрэлтэй гудамжинд алхаж чадахгүй, хүн дуудаж тосуулдаг хүмүүс ямар их вэ? Тэгвэл тэр хүмүүст гудмандаа, хотхондоо тухтай амьдрах эрх байхгүй юу?

Ард нь байгаа түүх болгоныг сонсож сайн хүний дүрд тоглохоос илүү хариу арга хэмжээг бас дорвитой авдаг болмоор байна! Нийтээрээ энэ хүмүүсийн ярьсан түүх болгоныг нь сонсож, уйлж байгаа бичлэгийг нь удаашруулж тавиад уянгын ая нэмж медиа болгоноор сэвэхээс илүүтэй архины хамаарлыг нь хашраагаад ч болтугай багасгах нь аль ч талаа бодсон хамаагүй ухаалаг шийдвэр шүү. Угаасаа "Жаргал минь ихдээд уудаг болчихсон юм аа”, эсвэл "Архинаасаа гармааргүй байна өө” гэж хэлэх хүн байхгүй. Ямар ч захын тэнэг нь ямар нэг өрөвдөлтэй түүхээ ярьж уйлаад, уг нь архинаас гарчихмаар байна л гэнэ шүү дээ.

Улаанбаатар зүгээр л "архичдын" диваажин гэлтэй. Ямар ч дорвитой арга хэмжээгүй, хууль цаазгүй, хараа хяналтгүй, дүрэм журамгүй, хэмжээ хязгааргүй.

Г.Оюунлхам

“Бадрах энержи” ХХК-тай нийлж иргэдээ туршилтанд оруулж байгаа төрдөө малчид гомдолтой байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын экологийн асуудал сүүлийн жилүүдэд эрс доройтож, мал амьтны гаж төрөлт, үхэл хорогдол эрс ихсэж байсан бол эцэстээ ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учрах болжээ. Үүнийг нутгийн иргэд Бадрах энержи ХХК-ийн уран олборлолтын үйл ажиллагаатай холбон ярьдаг юм. Яг л ураны хор хохирлоос үүдсэн гамшгийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг дээр гардаг шиг зүйл бидэнд тохиолдож байна гэж нутгийнхан учирлаж яриад олон жилийн нүүрийг үзсэн байдаг.

Гэвч тэдний нөхцөл байдлыг нүдээр үзэх байтугай зовлонг тоож сонсох албан тушаалтан, эрх баригчид ч олддоггүй гэнэ. Малчдын гомдлын сургаар “Бадрах энержи” ХХК дээр очиж баахан ажилласан “нэр зүүгээд” буцдаг бололтой. Дүр эсгэсэн хяналт шалгалтын дүн бүрхэг гарах нь тодорхой. Ийм дүр зурагтайгаар олон жилийг үдсэн улаанбадрахчуудад уранаас өөр хардах зүйл байхгүй. Тиймээс тэд гадныхантай нийлж иргэдээ туршилтанд оруулж байна гэсэн гомдлыг төр засагтаа дайж байна.

Учир нь ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг бөгөөд өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юм аа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг. Уран олборлолтын үед хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд гэх мэт олон улсын олон талын мэдээллүүд байна.

Эрдэмтдийн анх тооцоолсноор Монгол Улсын газрын дор 1.5 сая орчим тонн ураны нөөц байгаа хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг аж. Нийт ураны нөөцөөр тооцвол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой, цаашид дэлхийд ураны ханш өсөх тусам энэхүү ашиг нэмэгдэнэ гэж тооцоолсон гэдэг. Тэгвэл ашгаас гадна эрсдлийг хэрхэн тооцсон бэ? Ялангуяа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эрсдлийн талаарх судалгаа, мэдээлэл, баримт байгаа бол нутгийн иргэдэд яагаад тайлбарлаж танилцуулдаггүй, тэдэнтэй бүр нүүр тулахыг ч хүсдэггүй юм бэ? Уран малчдын амьдралд нөлөөлөөгүй гэдгийг яагаад нотолж, зоригтой дуугарч чадахгүй байна вэ?

Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагаас үзэхэд, тус улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин эмгэг нь удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг бөгөөд үүнийг уран олборлолттой холбож үздэг байна.

Тэгвэл манайд ч үүний эхлэл байж мэдэх үйл явдал болоод байна. Цувралын өмнөх хэсгүүдэд бид ундны ус, мал амьтан, эрүүл мэндийн байгууллага зэрэг асуудлыг хөндсөн. Харин энэ удаад уран урагт нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг онцоллоо. Хэвлий дэх үрд нь тохиолдсон хүнд асуудал бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч яваа залуу малчин бүсгүйн яриаг товч тоймлон хүргэж байна.

Цуврал№8

Эх сурвалж: BOLOD.MN