Show user posts nomun - Chuham.mn

Хүй долоон худаг чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна.

Үүнд:

Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.

Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй. Мөн 07 дугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүйг мэдэгдэж байна.

“Happy Valentine’s Day” урамшуулалт аян үргэлжилж байна
Голомт банкнаас тун удахгүй болох гэж буй Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярыг угтан бүх төрлийн дебит картаар хийсэн онлайн худалдан авалтад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ. Голомт банкны бүх төрлийн дебит картын харилцагчид 2024.02.05-наас эхлэн 10 хоногийн турш дараах вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай.

Буцаан олголтод хамрагдах вэбсайтууд:

premiumtaste.mn

flower.mn

flora.mn

gec.mn

Урамшууллын хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байх бөгөөд буцаан олголт онлайн гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дараа таны дансанд орно. Дахин сануулахад онлайн худалдан авалтын төлбөрөө зөвхөн Голомт банкны дебит картаар хийсэн тохиолдолд л урамшуулал олгогдохыг битгий мартаарай.

Валентины баярт зориулан хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2024.02.14-нийг дуустал үргэлжлэх тул та хайртай, дотнын хүнтэйгээ хамт үзэх киноны тасалбар болон тэдэнд өгөх бэлгээ дээрх вэбсайтуудаас сонгоод урамшуулалдаа амжиж хамрагдаарай.

Харин та урамшууллын хугацаа дуусахаас өмнө Голомт банкны дебит картын харилцагч болохыг хүсвэл ЭНД дарж, картын нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Happy Valentine’s Day!

Улаанбаатарт 26 хэм халуун байна
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

5, 6-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 04-ний 20 цагаас 07-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон голын хөдийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 7 дугаар сарын 3-4-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо.

Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 122 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 6 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 65.7 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 122 дуудлага хүлээн авчээ.

Наадмын өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна
Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11-нд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна.  “Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ юм. Нарийвчилсан мэдээллийг цаг алдалгүй гаргана. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй учир мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй”-г ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг онцлов.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр, маргааш бороо орохгүй, агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх нь . Харин энэ сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэйг тус газар мэдээлжээ.

Улаанбаатарт 29 хэм дулаан
2024 оны 07-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Ч.Лодойсамбуу: Шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялсан нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Бид 2004-2016 онд хамтарч ирсэн туршлагатай. Үр дүнд нь МАНАН гэх ойлголт үүссэн. Хамтарч хулгай, авлигын схем хийсэн. Үүнийг өнгөрсөн чуулганы үед сонсгол хийж, "би", "чи" дээрээ тулсан.  Шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Үндсэндээ энэ ажлыг хоёр талаас нь харж байгаа. Эхнийх нь төрийн ажил талаасаа улс төрийн нам ямар нэг байдлаар эрх мэдэл авч, өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэхээр сонгууль хийдэг. Эвсэж, хамтраад явбал улс төр талаас нь харахаар ямар ч хариуцлага хяналтгүй Засгийн газар болно. Ер нь манай өнөөдрийн байдлаар засаглалын хэлбэр тодорхойгүй байгаа.

Парламентын засаглалтай гэж хууль дээр байгаа боловч Ерөнхий сайдын засаглалтай. Улс төрчгүйгээр гол ажлуудаа явуулъя гэдэг шалтгаан хэлж байгаа.  Өөр нам битгий хэл өөрсдөө дангаараа найман жил засаглахдаа юу ч хийгээгүй. Үүнийг сонгуулиар бид зөндөө ярьсан.  Одоохондоо саналын түвшинд МАН-аас хамтрах урилга өгсөн. Манай нам дотроо ярилцах байх. Хамгийн түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцах ёстой. Засгийн газрыг хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, төсвийн зардлаа яаж багасгах, хамтраад ямар ажил хийх гэж байгаа зорилгоо тодорхой болгох ёстой.

Зорилгогүй нийлнэ гэдэг нь шинэ "МАНАН"-г хийе гэсэн санал байна. Санаа амар дахиад дөрвөн жил явъя санаархал байна. Ийм байж болохгүй" гэлээ.

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл эрхлэх ААН-үүдийн хүсэлтийг өнөөдөр авч эхэлнэ
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ААН, байгууллагуудын хүсэлтийг өнөөдөр ulaanbaatar.mn  сайтаар авч эхэлнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 177, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох юм байна.

Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ААН, байгууллагад уг зөвшөөрлийг олгоно.

Зөвшөөрлийн үнэ 330,000-660,000 төгрөг. Үүн дээр хог хаягдлын 275,000 төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн.

Харин Хүй долоо худагт 200 орчим хуушуур хийх гэрийн зөвшөөрөл олгох бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ААН, байгууллага  хамрагдана. Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгогдох аж.

Байр суурь: Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдсон намын дарга нар юуг өгүүлэв
УИХ-ын ээлжит сонгууль дууслаа.  Иргэд өөр намыг үгүйлж буй нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс илт харагдлаа. МАН энэ удаад үнэмлэхүй ялалт үзүүлж чадсангүй.

Сонгуульд 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч нийт 1341 нэр дэвшигчид УИХ-ын 126 суудлын төлөө 16 хоногийн турш сурталчилгаагаа хийж өрсөлдлөө. Сонгуулийг 2.2 сая сонгогч өгөхөөс 1.4 сая нь л саналаа өгөв.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс харвал МАН тойрогт 50 суудал, нэрсийн жагсаалтаар 18 суудал, нийт 68 суудал буюу 51 хувийн санал авчээ.

АН тойрогт 26 суудал, нэрсийн жагсаалтаар 16 суудал нийтдээ 42 суудал буюу 33.3 хувийн санал авчээ.

Гуравт, ХҮН нам тойрогт 2 суудал, нэрсийн жагсаалтаар 6 суудал, нийт 8 суудал буюу 6.3 хувийн санал авчээ.

Дөрөвт, Үндэсний Эвсэл нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.

Тавд, ИЗНН нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.

Мэдээж сонгуульд ялагдал хүлээсэн нэр дэвшигч нар маргаан үүсгэдэг жамтай хойно тэд өчигдөр СЕХ-нд очиж Үндэсний Эвсэл гурван намаас бүрдсэн гэх зэргээр гомдоллов. Ямартай ч сонгууль болдог жамаараа болж, ард түмэн сонголтоо хийж дууслаа.

Анхны 126 гишүүнтэй парламентын дарга нар ялалтын дараа юу өгүүлсэн бэ гэдгийг "БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна.

Ялсан намын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтан, багш, эмч нар зэрэг олон нийгмийн төлөөллүүд орж ирж чадалгүй 34 жил болсон байна. Өнөөдөр анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын нийгмийн дуу хоолойн төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна.

34 жилийн түүхэнд анх удаа одоогийн мэдээллээр 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчилалд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож байна. Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол гарч энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт, цоо шинэ 30 жилийн эхлэл юм.  Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Өгсөн санал бүхэн толинд харж байгаа тусгал мэт ард түмний төлөөлөл болно.

Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойн ялалт болж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.  Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүх нам эвсэл, бие даагчид мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдалдаа хүндэтгэлтэй хандаж шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээх болно.  Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна.

ХҮН намын дарга Т.Доржханд: ХҮН намын хувьд өмнө нь иргэдээсээ 20 хувийн дэмжлэг авч, ганцхан суудалтай байсан энэ байдал засагдаж байна. Бидний зүгээс ямар ч байсан найман суудалтай болж байна. Цаашид энэ төлөөллүүд бий болоосой гэсэн агуулгаар бид дахиад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. 100 хувь пропорциональ элемент рүү орж байж бид энэ төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламентыг бэхжүүлэх юм байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ХҮН намын нэг суудал өнөөдөр найм боллоо. Цаашид бид энэ найман суудлыг 80 суудал мэт парламентын мэтгэлцээн өрнүүлж, парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллах болно.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Сонгуульд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье. ИЗНН бол минималист, эко, шударга ёс, арчиллын төлөөх нам юм. Биднийг дэмжиж саналаа өгч, УИХ-д дэмжиж оруулсан нийт сонгогчдодоо талархснаа илэрхийлье.

Намын дарга Б.Батбаатар, Дуучин М.Нарантуяа тэргүүтэй дөрвөн хүн урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүнд дэмжигдсэн байна. Бид энэ сонгуулиар бусад нэм, эвсэл, нэр дэвшигчид рүү хар буруу хийсэнгүй. Өөрсдийн чиг шугамыг барин оролцлоо. 2024 оны 10-р сард Орон нутгийн сонгууль болно. Тиймээс иргэний зориг гаргаж манай намаас нэр дэвшихийг уриалж байна. Энэ нам дотор агаар цэвэр, шударга ёс ноёлдог байна гэдгийг дахин илэрхийлж байна. Бид итгэлийг хариуцлагаар үүрч ажиллана.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: УИХ-ын сонгууль дууслаа. “Үндэсний эвсэл”-ийн дэвшигчдийг дэмжсэн бүх сонгогчдодоо баярлалаа. Амаргүй сонгууль байлаа.  СЕХ өөрөө хууль зөрчиж, биднийг төлөвлөснийхөө дагуу ажиллах боломжийг олгосонгүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгуулийн санал хураалт дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авсан. Хууль хяналтын бүх талаар хяналт шалгалт хийлээ.  Хар машин буюу сүлжээний тооллогын программд хөндлөнгийн аудит хийх цаг нь болсон. “Үндэсний эвсэл”-ийн ирэх саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явагдсан. Бид цөөн суудалтай ч зорилгынхоо ард гарахын төлөө ажиллана. Монголын төрд хяналт тавих цаг нь болсон. Үүнийг Нямтайширын Номтойбаяр миний бие хийх болно.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:  Одоогийн байдлаар АН 43 суудал авлаа. Бид эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд орохыг зорьсон. АН-ыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдодоо баярлалаа. Бидэнд саналаа өгсөн сонгогчдынхоо хүсэж мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг бий болгохын төлөө ажиллана. Бид та бүхнийхээ итгэлийг маш их ажлаар хариулна. Өнөөдөр хүртэлх эрх баригчдын явуулж байгаа бодлого буруу байна гэдэг дүнгээ ард түмэн тавилаа. Эрх баригч нам бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.

Гэвч сонгуулийн үеэр бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан явдал ч гарлаа. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Ардчилсан нам авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно.

Сонгуулийн үеэр булхай их явлаа. АН-ын нэр дэвшигчид энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй юм байна. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно. Монгол орны гадаад дотоод бодлогод засаж залруулах зүйл маш их байна.

Бид цаашдаа эрх баригдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж явна. Харамсалтайгаар амиа алдсан Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг "Чингис хааны одон"-оор нөхөн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд 2 өрөө байр авч өгнө.