| |
Өнөөдөр эхэлж буй Владивостокийн эдийн засгийн чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ОХУ болон бусад улсын төр засгийн тэргүүн нартай уулзах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ивээл дор зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний үеэр Монгол Улс, ОХУ хоёр хамтарч ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар хоёр улсын Засгийн газар хооронд тохирсон тул УИХ, Засгийн газрын хэд хэдэн гишүүн Ерөнхийлөгчийг дагалдан явахаар төлөвлөсөн аж.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа УИХ-ын гишүүдийг айлчлалын багт багтааж дагуулж явахаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлсэн гэнэ. Ингэхдээ "Энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг УИХ-аар хэлэцэх тул гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүднээс…” гэж тайлбарласан гэх мэдээлэл ч байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

