| |
Налайхчууд аргаа барж байна. Ажлын байргүй, авдаг цалингүй, олдог орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, харин тэднийг удирдаж суугаа дарга даамлууд нь огцом баяжиж, хөлжиж, Налайхын газар нутгийг хүртэл бизнес болгон арилжиж болсонд олон хүн сэтгэл дундуур байна. Ёстой л нөгөө "Цагаан сар хар нулимс”-д гардагчлан Налайхын дарга нарын баяжсан хөлжсөн, иргэдийнх нь ядарсан зутарсан хоёр тэнцэхээр боллоо хэмээн тэд ярьж задарсан Засаг даргад нь хэн хэзээ хариуцлага тооцож өгөх бол хэмээн хүлээж сууна. Үнэндээ төрийн албан хаагч, түмний өмнөөс ажиллах учиртай өндөр албан тушаалтанд баймааргүй увайгүй үйлдлүүдийг талаар ноцтой баримтуудыг Налайхын иргэд дэлгэж байна.
Энэхүү шалгалтын явцад Налайх дүүргийн нутаг дэвсгэр өнөөдөр Х.Болбаатарын гараар орж дуусаж байгааг гэрчлэх олох баримтууд гарч иржээ. Нэг тонн нүүрсийг 34 мянгаар нийлүүлэх

Тэгсэн хэрнээ Засаг дарга Х.Болдбаатар, Засаг даргын орлогч Ч.Одонхүү, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Дулааны станцын дарга М.Өсөхбаяр, төлөөлөгч М.Дашхүү нар үгсэн, эрх мэдлээ урвуулж Налайх дүүргийн тусгай хэрэгцээний газарт ил уурхай ажиллуулж, хууль бусаар олборлосон нүүрсээ Дулааны станцад шахаж, 2015 оны нэгдүгээр улиралд 30,0 мянган тонн нүүрс нийлүүлэх тендер авчээ. М.Дашхүүгийн "Оч” гэдэг компанид тусгай хэрэгцээний газраас ил уурхай ашиглуулах зөвшөөрлийг мэдээж Х.Болбаатар өгсөн байх юм. АН-ын дүүргийн төлөөлөгч М.Өсөхбаяр нэг тонн нүүрсийг 34 мянгаар нийлүүлэх гэрээ хийжээ. Гэтэл нэг нь хулгайгаар газар авч хулгайгаар олборлож, нөгөө дэх нь бас л хулгайн аргаар гэрээ хийж, Дулааны станцад нийлүүлжээ. Дулааны станцад нийлүүлсэн нүүрс нь чанаргүй, шороотой байсан гэдэг мэдээлэл ч байна. Тэдний энэ үйлдлийг хуулийнхан шалгаж, Байгаль орчинд онц их хэмжээний, дүүрэгт олон тэрбум төгрөгийн хохирлыг давхар учруулсан энэхүү хэрэгт нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 20152….. дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Э.Бат-Үүл, Х.Болбаатар нар хамсаатнууд уу?
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

