logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Монгол одон зурхайн тоолол ба “галзууруулагч” хэмээх модон хонин жилийн төлөв байдал

Бичсэн:tonshuul
2015/02/16/, 17:50
Tweet
Монгол одон зурхайн тоолол ба “галзууруулагч” хэмээх модон хонин жилийн төлөв байдалМонгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

Нэгэн зүйл. МОНГОЛ ЦАГЛАБАРЫН УЧИР

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор Монголын их багштан, Ойрад Монголын Хүннү заяаийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагасбаатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандид хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь, түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, "Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын "Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон "Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршлыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрх ном нь түүний бүрэн зохиолын "Жа" (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) "Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан "Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, "Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།/, ལི་ཐོ།/ лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:
Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, "Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.
Харин энэхүү "Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан "Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་ དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан "Шороон үхрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн "Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу. Тиймээс энэ бичгийг бас "Худам монгол бичиг”гэх нь буй.

Дашрамдуулахад, өнөө цагийн соёлын алхаанд нийцсэн монгол бичгийг тухай үеийн ард олны эгээрэл, нам, засгийн тогтоол шийдвэрээр бичгийн их хүмүүн Ц.Дамдинсүрэн абугай крилл үсгээс сэдэвлэн зохиогоод, тэр бичгээр монголчууд билгийн мэлмий нээж, бүх дэлхийн соёлтой танилцсаар буйг түүх гэрчилнэ. Үүнээс хойш сайхи "Уйгаржин монгол бичиг” цагийн аясаар "Хуучин монгол бичиг” хэмээх цол хүртжүхүй.  Хүн төрөлхтний соёл иргэшлийг дагаад, монголчуудын олон янзын бичиг зохион хэрэглэсээр ирсэн. Их даяаршилын үед латин бичгээ ч дахин хэрэглэх юун магад. Тийн атал олон бичиг дотроос онцгойлж нэгийг аваад "Миний юм хэмээн цээж дэлдэн ханхалздах” буюу эс бөгөөс нөгөөг нь гоочлон ад зэтгэр мэт хараан үлдэх нь "Дотроо хийтэй”-гийн шинж ээ! Хий ихэт дээш дэгдэн өндөр газар хүрэх боловч хэзээ нэгнээ хагаран шалчийх жам ёстой. Монголын Годон ноёны зарлиг дуртгалаар Хор Монголд заларч, хамаг монголыг номын гэгээнээр гийгүүлсэн Саж бандид гүнгаажанцан (1182-1251) хэдрэг мод өргөн бичиг зохиож хайрлахыг дуртгасан эхнэр хүмүүн зүүдэндээ болгоож, хэдрэгний хэлбэрт үсэг шинээр зохиосон тухай сонирхолтой домог байдгийг олдой би тэр номт мэргэн бандид "Уйгаржин бичиг”-улам сайжруулсныг айлдаж байна хэмээн ухаардаг. Эдүгээ хэрэглэж буй шинэ бичгийг эгэл ардаас их өндөр суудалт төрийн түшээд хүртэл элвээр харааж зүхэлгүй хэрэглэсээр их хэргээ бүтээсээр атал "Базаахгүй л юм болвол баруун хойд талын хар овоохойгоос боллоо” гэгчээр гоожлон хялайгч заримуудыг өгүүлэн буй их бандидын мэргэн айлдварыг санах болов уу? хэмээн  горьдном. Саж бандид "Сажийн сайн номлол” буюу "Субашид” хэмээх алдарт зохиолдоо хаад хаан төрийн хэргийг номын ёсчлон тэтгэх хэрэгтэйг увдислан үзүүлсэн буй. Тэр зохиолдоо : "Дээрэнгүйг боомтлон, хянамгайг эрхэмлэгчдийг сайшааваас зохистой хийгээд омогшин хөөрөмсөгчдийг хийг дарах хэрэгтэйг соёрхсон нь :
"Эрдэм багатын омог нь их
Эрдэмтэн мэргэд болвоос номхоны орон.
Өчүүхэн горхины усан насад хоржигномуу
Өргөн их далайгаас дуун юун гарах (ཡོན་ཏན་ཆུང་རྣམས་ང་རྒྱལ་ཆེ། །མཁས་པར་གྱུར་ན་དུལ་བར་གནས། །ཆུ་ཕྲན་རྟག་ཏུ་ཀུ་ཅོ་ཆེ། །རྒྱ་མཚོ་ཅ་ཅོ་ག་ལ་སྒྲོགས། །)” хэмээсэн буй.

Энэ мэт хос ёсны эрхэм уламжлалыг эгэл ардаас эрхэм дээд төрийн түшээд хүртэл анхаарваас зохилтой мэт санагддагаа  өгүүлэхийг эс өгүүлээд цааш өгүүлэх нь монгол орноо хүрээ хийд дэлгэр байсан цагт нутгийн хийдийн зурхайч нар жил солигдохын өмнө нутаг газартаа тохирсон "Шороон үхэр”-ийг тооцоолон зурж гаргаад, дацан хийдийн үүдэн дээр хадах агаад түүнийг хүмүүс үзээд, тухайн жилийн байр байцыг ямар мэт байхыг мэддэг асан хэмээн өтгөс хуучилдаг билээ. Үүнээс үзвэл шороон үхрийн зурхай нь нэн өргөн хэрэглэгдэж байсан нь илт. Нөгөөтэйгүүр энэ нь зурхайн ухаан ард түмний өргөн хэрэглэгээ болж, ахуйн соёл болтлоо дэлгэрч байсныг ч давхар гэрчилж буй хэрэг.
Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай "Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.
Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.
Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн "Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг "Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон "мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар "булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. "Тод оюут шинэхэн зурхайч” нарын "мэдээ муутай” зарим нь "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, "Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч "Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!  
 
Нэгэн зүйл. "ГАЛЗУУРУУЛАГЧ” ХЭМЭЭХ МОДОН ХОНИН ЖИЛИЙН ҮР

Зурхайн ухааны эрхэм гол шүнгүүдэд : "Галзууруулагч” хэмээх Модон хонин жилд хэвлийн халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохилдохын нигууртай” хэмээн зарлигласан буй.

Жилийн эзэн гараг Будын үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ.Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүс номын явдлыг эрхэмлэнэ. Номын ёстнууд өргөл, хүндлэл олж, төрийн өндөр суудалтны хүчин  арвижна.

Жилийн эзэн од Үнэгний үр нь: Хур цагтаа буун, тариа, төмс, хүнсний ногоо арвижиж, амьтан бүхэн асралцан, баясаж, амгалантай үйлээр явмуй.
 Хаан гараг Санчирын үр хаялга нь : Элдэв хэрэгт гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүс өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох хийгээд цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, мөрөн голын ус татрах шалтгаатай ажээ.

Түшмэл гараг Ангарагийн түмнээ нөлөөлөх үр нь: Галын хүч арвижих ба хулгайч нар хөшилдөн, зарим газар оронд хур үлэмж тасран, заримд нь ган болох нигууртай. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ.

Малчин угсаат монгол нүүдэлчдийн зан, заншилд тохируулан Аригч үйзэн зурхайч Өлзийбат хэмээгч мэргэн номтын туурвисан байгал цагуурын байдал, хүн зоны явдал мөрийг урьдчилан боддог зурхайн арга буй. Тэр аргын ёсоор тухайн жилийн "Шороон үхэр” нь : Амаа хамхин, сүүлээ баруун тийш шарвасан, толгой нь ногоон, омруу нь ногоон эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, биений зүс шар үхэр үхэр хариулаачийн ард алхаж явна. 

Харин модон хонин жилийн үхэр хариулаач нь: Ногоон нигууртай, шар дээлтэй, ногоон бүстэй, баруун гутлаа өмсөн, зүүн гутлаа баруун талдаа зүүсэн, үс нь чихний араар хийссэн, олсон шилбүүртэй, өвгөн хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

"Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаачийн байр байц нь : Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил ээ. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй. Өвгөн хүмүүнээр төрийн өндөр суудалтан, залуусаар дунд зэрэг дэсийн түшмэл, харин нялхасаар нийт ард зоныг ичнээлэн илэрхийлэх зурхайн ёсон буй.  

Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матарын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.

Нэгэн зүйл. "Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ "Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 7, Үр 15, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 болно.

Төстэй мэдээллүүд

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

2015/02/16, 17:43
Шинэ зуун ба хэлбэрийн баяр

Шинэ зуун ба хэлбэрийн баяр

2015/02/11, 09:19
Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2015/02/10, 18:40
Хөрш нарны аймгаас дэлхийн “ихрүүд” илэрчээ

Хөрш нарны аймгаас дэлхийн “ихрүүд” илэрчээ

2015/01/20, 17:00

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

2 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

15 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

17 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

15 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

22 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

26 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16110 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14559 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11442 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.