logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

Бичсэн:munkhbat
2017/03/07/, 10:00
Tweet

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

 

Хятадын нөлөө бүхий вэбсайт - www.ifeng.com 2016 оны долдугаар сарын 18-нд "Монгол үнэндээ ямар улс вэ?” гэсэн нийтлэл гаргасныг эх хувиар нь орчуулж буулгая. Нийтлэл бичигч нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газарт ажиллаж байсан, одоо БНХАУ-аас Швейцарийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамныхаа Эдийн засаг-худалдааны газарт ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч Ван Суань байх ба дэгсдүүлсэн, хэтрүүлсэн гэж үзэхгүй л бол монголчууд үүнээс санаа сургамж аваасай, авах гээхийн ухаанаар хандаасай гэж зөвлөе. "Гашуун ч гэсэн үнэн үг” мөрүүд олонтаа тааралдана шүү.

 

НЭГ. ТӨӨРӨГДӨЛ

Улаанбаатар хотын надад төрүүлсэн хамгийн анхны сэтгэгдэл бол тал дээрх том тосгон юм. Хоёр том уулын дундах хөндийд, Туул голын дагуу 3-4 давхар жижиг байшингуудаас бүрдсэн хэсэг бол хотын төв нь. Хотын захын хэсэгт уулын хамар дамнан бүрхсэн жижиг модон байшин, монгол гэрээс бүрдсэн ядуусын хороолол байдаг. Нийт гурван сая хүн амын бараг 60 хувь нь энэ хотод амьдарна.

 

Орчин үеийн барилга цөөнтэй, хамгийн том дэлгүүр нь 1960-аад оны үед Хятадын тусламжаар баригдсан. "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал ч мөн ялгаагүй хоёр давхар жижигхэн байшин. Урсдаг цахилгаан шат ч байхгүй, хотын төвийн хэсгийн олон жил засвар хийгээгүй, онхол донхолтой зам нь төв талбайн хажуугийн "LV” брэидийн дэлгүүрийн анхаарал татам рекламтай хосолж байдаг нь сонирхолтой.

 

"У лань” гэдэг нь улаан өнгө, "Ба Туо” гэдэг нь Хятадад түгээмэл сонсдог "ба тө ар” буюу баатар гэсэн утгатай. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын захиргаанд 70 гаруй жил явсны дараа энэ хотын нэрээс эхлээд хүнсний төмс, үхрийн мах, сонгино голдуу барууны хэв маягтай хоол унд, кирилл бичиг үсэг нь хүртэл эдүгээ ч хуучин Зөвлөлтийн, социализмын үеийн өнгө төрхөө хадгалсаар байна. Энэхүү өнгө төрх нь Улаанбаатар хотоос зүүн тийш 60 км зайд орших ууланд "Их хэлмэгдүүлэлт”-ийн үеэр хуучин ЗХУ-ын буудаж, шатааж алсан хэдэн мянган лам нарын адил монгол хүмүүсийн зүрх сэтгэлд гүнзгий хадгалагдан үлдсэн байдаг ажээ.

 

Улаанбаатар хотын төв талбайд морьтой, гартаа ташуур барьсан хөшөөг нь хүндэтгэн залсан байдаг нэг хүн бий. Монголын жижиг менгөн дэвсгэртүүд дээр зураг нь үлдсэнийг эс тооцвол өөрийнх нь үүсгэн байгуулсан "Монгол Ардын Нам”-ыг даган Д.Сүхбаатарын нэр хүнд улам бүр гунджээ. Мөн түүний нэрээр нэрлэсэн "Сүхбаатарын талбай”-н нэрийг өөрчилж, "Чингис хааны талбай” болгожээ.

 

1921 оны долдугаар сарын 11-ний өдөр тэр үеийн Зөвлөлт улсын тусламжтайгаар үндэстэн тусгаар тогтнож, социалист Монголыг байгуулсан нь өнөөгийн монголчуудын сэтгэл зүрхэнд байдаг тэр улс биш болжээ. Хэдийгээр жил болгоны долдугаар сарын 11-ний өдөр нь Монголын улс тунхагласны баярын өдөр боловч гурван хоногийн турш амарч тэмдэглэдэг Наадам нь үндэсний тусгаар тогтнолыг биш, харин өнгөрсөн оны байдлаар тулгар төрт улс байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ойг тэмдэглэдэг баяр болсон байна.

 

Тулгар төрт улс гэдэг нь бидний түүхийн сурах бичгээс үздэг, Баруун Хань улсад элч илгээж, бэр гуйсан Модун Шаньюйгийн байгуулсан Хүннү гүрэн. Их Монгол Улс гэдэг нь мэдээж Тэмүүжиний байгуулсан зах хязгааргүй их гүрэн юм. Монгол хүний "Монголын мөрөөдөл” бол морин туурайгаар Европ, Азийн эх газрыг гишгэлсэн Чингис хааны эзэнт гүрэн юм. Ийм ч учраас 500-аас 20000-т хүртэлх Монголын мөнгөн дэвсгэртээс эхлээд янз бүрийн хөшөө сийлбэр хүртэл Чингис хааны суут төрхийг дүрсэлсэн байдгаас гадна Чингис хаанаар нэрлэсэн зочид буудал, архи, хүнсний бүтээгдэхүүн зэргийг нэрлээд баршгүй. Гэхдээ бодит байдал дээр бол Чингис хааны үр удам "Алтан ураг”-ийг хуучин Зөвлөлт Холбоот

Улсын хэлмэгдүүлэлтээр бүгдийг нь устгасан байдаг юм билээ.

 

ХОЁР. ХӨРШ НЬ

Чингис хааны суу алдар байхгүй болсон нь хань үндэстнээс болсон хэмээн монгол хүмүүс үздэг бололтой. Мин гүрнээс эхлээд Чин гүрэн, Дундад Иргэн Улсын үед хань үндэстэн газар нутгийг нь залгисан төдийгүй тусгаар тогтнолыг нь нухчин дарж байсан юм. Үүнээс илүүтэйгээр монголчуудын хүлээн зөвшеөрч чаддаггүй бас нэг зүйл бол 1960-1970-аад оны үед Монголын айл өрх бүр элбэг дэлбэг амьдарч, хөргөгч, телевиз зэрэг гэр ахуйн бараа өргөн тархсан, амьжиргааны түвшний хувьд Хятадаас хэд дахин илүү байсан тул олон тооны хятад цагаач иргэн нүүж ирээд эдүгээ хамгийн мөнгөтэй хүмүүс нь хятадууд болсонд байгаа юм. Ийм төрлийн сэтгэл зүйн гутранги мэдрэмжийг нь өнөөгийн хонконгчуудын Хятадад ханддаг хандлагатай зүйрлүүлж болох юм.

 

Монголын тагнуулын академийн судалгааны төвөөс 2014 оны долдугаар сард иргэдийн дунд явуулсан судалгаагаар хүн амын 98 хувь нь Монголын аюулгүй байдалд үзүүлэх Хятадын сөрөг нөлөө маш их, 38 хувь нь дотоодын үйлдвэрлэлээр Хятадын импортын бараа бүтээгдэхүүнийг орлуулах хэрэгтэй, 32 хувь нь Хятадын ажиллах хүчийг Монголд оруулах ёсгүй, 23 хувь нь аль болох Хятадын зээл. тусламжаас татгалзах ёстой. судалгаанд оролцогчдын 83 хувь нь хятад иргэд Монголын нутагт визгүй зорчих ёсгүй гэж үзжээ. Гэтэл монголчууд Хятадад 30 хоног визгүй зорчдог. Ийнхүү Хятадад дургүй байх нийгмийн сэтгэлгээг ашиглан төрөл бүрийн мафийн шинжтэй хятадын эсрэг байгууллагууд тасардаггүй бегөөд тэд байгаль орчныг хамгаалах нэрийдлээр хятадын аж ахуйн нэгжүүд, барилгын ажил явуулж буй талбайд байнга ирж асуудал үүсгэн, БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал цуглаан хийх дээрээ тулдаг байна.

 

Зарим нь ерөөсөө л Хятадын аж ахуйн нэгжийг дарамталж мөнгө авах, зарим нь улс төрийн тодорхой зорилготой. Нэгдүгээрт, хамгаалсныхаа төлөө хөлс авдаг, хоёрдугаарт нэг төрлийн улс төрийн шоу, гадаадын санхүүгийн дэмжлэг авч, өөртөө улс төрийн хөрөнгө олох зорилготой. Үүнээс гадна боловсролын түвшин доогуур, орлого багатай тэдгээр "галзуу залуус” цахим орчинд уураа гаргаж, тэр ч байтугай гудамжинд явж буй хятад хүмүүст халддаг. Мөн Монголоос эхнэр авч, хүүхэдтэй болж, олон жил амьдарсан цагаач иргэд ч хэдний халдлагын объект болдог. Ийм монгол хүмүүсийн нүдэнд Хятад дахь монгол үндэстэн нь монгол хүн биш, зүгээр л хятад хүн юм. Үндсэрхэг үзэлтэй цөөнгүй хооны сонгогчдод таалагдах, улс төрийн эрх ашиг олохын тулд зарим улс төрийн нам болон Засгийн газрын албаны хүмүүс ч Хятадыг эсэргүүцсэн байр сууриа ил ход илэрхийлдэг. Тэр ч байтугай Улаанбаатарын гудамжинд байрлах зар сурталчилгааны самбар, барилгын нэр, байгууллага, аж ахуйн нэгжийн хаяг зэрэгт ханз хэрэглэхийг хориглосон хууль тогтоомж гаргасан байна. Гэтэл япон хэл дээрхи хаяг, самбарх орсон ханз энэ жишээнд хамаарахгүй.

 

Орос, Хятад хоёр хом хөрш орон нь хоёул Монголтой хүүхийн маргаантай байж ирсэн. Гэхдээ Мөнх тэнгэр Монголд газар зүйн энэ хоёр хөрш орныг яалт ч үгүй хуваарилж өгсөн. Аргагүй нөхцөл байдал дор Монголын Засгийн газар "Гуравдагч хөрш”-ийн бодлого зарлаж, Хятад, Оросыг тойрч Америк, Япон, Өмнөд Солонгостой ойртон дотносохыг эрмэлзэх болжээ. Тийм ч учраас улс дотроо өндөр хурдны нэг ч замгүй, улсын гол замынх нь нэлээдгүй хэсэг шороон зам ч гэсэн Монголын Засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах дургүй, мөн боомт дээр нэг ачааг олон удаа буулгаж, ачих хэрэгтэй болж, өртөг нэмэгдэн, экспортолж буй ашигт малтмалын бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх чадварыг бууруулдаг ч төмөр замаа өргөн царигаар барихыг илүүд үздэг.

 

Гэвч яаж ч тойрч гарахыг эрмэлзлээ гэсэн аж үйлдвэрийн хоцрогдолтой, бараа бүтээгдэхүүн дутмаг энэ улс идэх, өмсөх, ахуйн хэрэглээнийхээ дийлэнх хувийг Хятадын экспортын бараагаар хангаж байна. Тэдний ойр дотно ханддаг Япон, Солонгосын бараа бүтээгдэхүүн нь бас л Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгдэж байж л Их Монгол Улсын газар нутагт ирдэг. Чамайг үзэн яддаг ч чамаас холдож чадахгүй. Монгол хүмүүсийн хөрш Хятад улсдаа хандаж буй хандлага маш түвэгтэй.

 

ГУРАВ. ТОГТОЛЦОО

Эдийн засгийн хөгжлөөс хоцрогдсон нь монгол хүмүүст ялагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс тэдний бахархдаг зүйл нь "ардчилсан” тогтолцоо нь юм билээ. 1990-ээд оны үед хуучин Зөвлөлт Холбоот Улсын хяналтаас гарсныхаа дараа Монгол Улс хувьсгалыг зоригтой хийж, Америкийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуулиа боловсруулж, дэлхийн хамгийн тэргүүний ардчилсан тогтолцоог Чингис хааны газар нутаг дээр үүсгэн хөгжүүлэхээ амласан. Ингээд 20 гаруй жил өнгөрч цөөнгүй улс төрийн намууд байгуулагдсан ч Монгол Улсыг удирдан, эдийн засгийн хурдацтай хөгжлийн замд оруулах чадалтай нам байхгүй байна.

 

Улс төрийн бүх нам нь засгийн эрх барихын тулд хоорондоо бүх төрлийн ашиг сонирхлын солилцоо хийдэг. Засгийн эрхэнд гарсны дараа Засгийн газрын бүх албан тушаалд толгойноос хөл хүртэл өөрийн хүмүүсийг тавьдаг бөгөөд үүнд жирийн мэргэжилтэн ч өртөж, Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанар алдагддаг. Түүний зэрэгцээ шинээр гарч ирсэн Засгийн газар нь өмнөх Засгийн газрынхаа эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалтын төслүүдийг бүгдийг нь үгүйсгэж, гарын үсэг зурсан гэрээг хүчингүй болгож, дахин зурна гэдэг нь бүлэглэлийнхээ дотоод ашиг сонирхлыг хуваарилах шаардлагатай нь холбоотой. Учир нь Монгол Улсад төрийн албан хаагч бизнес эрхлэхийг зөвшөердөг тул бодлого, төсөл бүрийн ард жирийн албан хаагчаас эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртэлх хүмүүсийн томоохон ашиг сонирхол дагалдаж байдаг ажээ.

 

Засгийн газрын бодлого, шийдвэр энэ мэтээр байнга өөрчлөгддөг нь гадаадын хөрөнгө оруулагчийг хүнд байдалд оруулдаг. Иймээс 2012 оноос хойш Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт жил дараалан буурч ирсэн нь эдийн засгийн хөгжилд яаралтай цус сэлбэх шаардлагатай орны хувьд даарин дээр давс нэмсний адил хэрэг болж байна. Эрх барьж буй Засгийн газар ажлын агуулгаа сайтар ойлгож, ард түмэнд ашиггай дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхээр зориг шулуудах үед нь сөрөг хүчин нь тэдгээрийг дахин сонгогдох вий хэмээн айж элдэв аргаар саад хийдэг. Хөгжлийн олон сайхан боломжууд ийм маягаар дөрөв, дөрвөн жилийн тэмцлийн дунд алдагддаг. Монголын улстөрч, судлаачид бүгд эдгээр асуудлыг тодорхой ойлгож байгаа ч энэ "чөтгөрийн тойрог”-оосоо гарч чаддаггүй.

 

Бусдыг эзлэн түрэмгийлэх замаар аугаа их Ромын бүгд найрамдах улсыг байгуулсан, түүний "хотын иргэд”-д олгосон эрх чөлөөний баталгаа нь "түмэн иргэд”-ийн боолын хөдөлмөр дээр бий болсон байдаг шүү дээ. Энэчлэн Европын ардчиллын үйл явц нь тэдгээр орны гадаад дахь колоничлолын түүхтэй салшгүй холбоотой. Америкийн ардчилал ч гэсэн өнгөт арьстнуудыг мөлжих, дэлхийн хоёр их дайны хугацаанд дайнаас олсон хөрөнгө дээр тулгуурласан. Оросын эдийн засгийн сэргэлт ч Путиний ардчилсан бус, харин бүр хүчинд тулгуурласан захиргаадалтын хүчээр амжилтад хүрсэн байдаг.

 

Ардчилсан тогтолцоо аяндаа их хэмжээний материаллаг эд баялгийг бүтээж чадахгүй, үүний эсрэгээр эдийн засгийн чинээлэг байдал л ардчиллын үндсийг бий болгодог. "Ардчилсан” тогголцоог 20 гаруй жил хэрэгжүүлж, "Ардчиллын үлгэр жишээ орон” хэмээн америкчуудаар магтуулж цоллуулдаг Монгол Улсад авилга хээл хахууль хавтгайрч, баян ядуугийн ялгаа ноцтой хэмжээнд хүрчээ. Улс төрийн намуудын ашиг сонирхлын зөрчил дунд эдийн засгаа хөгжүүлэх болом-уудыг алдаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн эдийн засаг нь онцгой эмзэг болжээ.

 

Гэвч Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдан галт тэргэнд суусны ачаар эдийн засаг нь хоёр жил гайгүй хөгжихөд биеэ тоож эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хатуу хууль гаргасны уршгаар эдийн засгийн хөгжил нь зогсонги байдалд орж, мөнгөн тэмдэгтийнх нь ханш буурчээ. Засгийн газар нь арга буюу өөрийн хөгжлийн үзэл баримтлалаа эргэн харж, хөрөнгө оруулалтын хуульдаа өөрчлөлт оруулсан ч хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил шинэ хуулийн хэрэгжилтийг дагаж тийм ч хурдан сэргэсэнгүй. Эдийн засгийн хурдацтай өсөлтийн үлгэр замхарч, хоёрхон жил эрх барьсан Ерөнхий сайд нь огцорч, Монголын эдийн засаг сугарч гарахад туйлын хэцүү шаварт унажээ. Хөгжлийн хэмнэлээ түргэсгэж чадах эсэх нь эргэлзээтэй. Ойрын жилүүдэд ингэж чадахгүй гэдэг нь бүр ч тодорхой.

 

 

/Үргэлжлэл бий/

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин


Төстэй мэдээллүүд

ӨМНӨД ХӨРШИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АШИГЛАХ УУ, АШИГЛУУЛАХ УУ

ӨМНӨД ХӨРШИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АШИГЛАХ УУ, АШИГЛУУЛАХ УУ

2016/12/26, 09:49
Хятад улс дээд албан тушаалтнуудаа хүн амаа өсгөхийг уриалжээ

Хятад улс дээд албан тушаалтнуудаа хүн амаа өсгөхийг уриалжээ

2016/09/23, 11:37
Хятадын тал 2020 он гэхэд Орост 12 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хятадын тал 2020 он гэхэд Орост 12 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

2015/10/26, 11:38
Гурван улсын төлөөлөгчид чуулна

Гурван улсын төлөөлөгчид чуулна

2015/09/18, 11:59

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*

энэ нийтлэлийг хуурамч эх орончдод уншуулаасай. Монголчууд өнөөдөр цээжээ дэлдэхээс өөр юу ч гүй л сууж байна.

2017/03/07, 16:16

Үнэн л хэлсэн байна гуравдагч хөрш маань хэзээ.ч.ийм тэнэг луйварчидтайг нь мэдэж авсан болохоор ээзэндээ үнэнчээр захирагдаагүйнх нь хариуд гадаадад хулгайлан нуусан олон тэрбумынх нь дансыг олрн нийтэд ил болгоод ч зогсохгүй Америк болон бусад мафийнхаа гараар эрх баригчидтай нь нууц дайн ч хийж болзошгүй.Ялзарсан төрийг нэн яаралттай өөрчлөх цаг нь болсон шүү.

2017/03/07, 17:34

Yasan unenii bichee ve.

2017/03/07, 18:00

ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭН Л БАЙНА ДА...

2017/03/07, 18:00

Туйлын үнэн

2017/03/07, 18:24

end eruusuu hatuu ch yum alga bodit yneniig l helsen baina

2017/03/07, 18:32

Гэвч Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдан галт тэргэнд суусны ачаар эдийн засаг нь хоёр жил гайгүй хөгжихөд биеэ тоож

2017/03/07, 20:23

katuu uneniig sonsoj surval bidend kheregtee khiirkheleesee yaj salakh ve ta minee

2017/03/07, 20:25

Ямар нэгэн гай болвол эх орныхоо төлөө тулалдах уу гээд, ажлынхаа хэдэн залуучуудаас асууж үзлээ. Ийм улсын төлөө тулалдаж үхсэнээс гэр бүлээ аваад зайл алга болсон нь дээр гэж ихэнх нь хэлж байна лээ дээ. Хэдэн хөгийн улс төрчдийн төлөө бол бүүр лай лай гэж байсан.

2017/03/07, 20:51

yu gesen ug bee. uvur mongoloo l avchya l daa. tegeed gazar nutag maani telne dalaid bas gartstai. yu yarina bee hyatad emee min. mongoloo butsaaj avya daa.

2017/03/07, 22:22

uvur mongoliig butsaaj ug

2017/03/07, 23:25

Маш зүйтэй сэдвүүдийг хөнджээ. Тун ч их сонирхолтой болж, харин бөөн алдаа. Нийтлэхээсээ өмнө үг үсгээ шалгаж бай л даа.

2017/03/08, 02:24

Үнэнийг л бичсэн байна.

2017/03/08, 03:18

Монголчуудаа оглоо болгон золбин царайгаа толинд нэг хар Европ байна уу Ази байна уу онгироод байлгуй гарч ажил хий малнуудаа

2017/03/08, 03:32

gashuun unen

2017/03/08, 08:37

Uher Mongolchuud archaagui yum bj yun OvorMo butsaaj avya geh. Hereggui sht.

2017/03/08, 08:42

Хятад улс sunutvgei !!!!

2017/03/08, 09:45

Хятад улс бид нарын орилсон зоргоор муудахгүй харин ч хурдтай хөгжиж бид харин шаварт үлдэв ээ хөөрхий.

2017/03/08, 10:10

Iim l bn. Uls turchdiig zailuulahad daraagiin teneg ni bas belen bgaa. Harin niigmee setgelgeegee uurchlii gevek dor burnee bodoh heregtei shuu. Ingej baij hoich ue maani ulsaa zuv avch yavah baih. Bidnii ued ene teneg uls turchid bolon odoogiin bid uuruu uursdiiguu ingeed zovoogood duusaasai.

2017/03/08, 10:19

"Монгол Улсад төрийн албан хаагч бизнес эрхлэхийг зөвшөердөг тул бодлого, төсөл бүрийн ард жирийн албан хаагчаас эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртэлх хүмүүсийн томоохон ашиг сонирхол дагалдаж байдаг ажээ" гэсэн байна. Энэ ёстой үнэн шүү, бүр яг голыг нь олоод хэлжээ. Энэ л ажил, албан тушаалаа ашиглах, авилга авах, улсын өмчийг шамшигдуулах, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд шууд болон шууд бусаар дарамт үүсгэх зэргийн гол уг үндэс болж байгаа юм ш дээ.

2017/03/08, 11:43
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

5 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

3 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

9 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

16 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

13 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

15 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

30 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

25 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

22 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

34 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

25 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

25 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

27 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

33 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

37 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

25 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

35 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

21 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70042 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37300 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22144 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16559 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11765 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8890 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7530 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.