logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ан цаваас цууралт хүртэл...

Бичсэн:batzeveg
2017/08/07/, 11:26
Tweet

Ан цаваас цууралт хүртэл...

Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль манай улс төрийн төлөв байдал, хандлагад суурь өөрчлөлт оруулав. Гэтэл манайхан үүнийг үл анзааран хоёр хүн боксдоод нэг нь ялчихсан мэтээр ойлгож, үйл явдлын өрнөл, хандлагыг илт явцууруулж байна. Сонгуулиас хойш бүтэн сар гаруй болсон авч нухацтай, тулхтай үнэлэлт дүгнэлт энэ хэр алга. Энэ удаагийн сонгуулиар МАНАН системийн дээд түвшинд олон жилийн өмнө гарсан ан цав гарсан сонгуулийн үр дүнгийн хүчтэй доргилтын улмаас МАНАН-д цууралт болон өргөжиж нуралт эхэлсэнд гол учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү… 

Ан цаваар гоожигсод


МАНАН-д үүссэн ан цав бол түүнийг анх үүссэн цагаас нь эхлэн бий болсон ба үүнийг уг сууриар нь арилгах ажлыг МАНАН-гийн аль ч удирдагч хийж байгаагүй зүгээр л өнгө будгийн засал хийж, түүндээ сэтгэл ханадаг байлаа. Ийм байдлаар нэгэнт үүссэн суурь ан цавыг аргацаах, торгоох, хаацайлах боломж жилээс жилд багассаар байсан нь мэдээж хэрэг. МАНАН-гийн удирдлага уг сууриараа ан цаваар дүүрсэн нам, төрөө хамгийн хамгийн сайн байгууламж хэмээн сурталдаж үүндээ өөрсдөө ч, бусдыг ч итгүүлсэн байлаа. МАНАН-гийн ан цав түүнийг хэрхэн аргацааж, торгоож байсан нь өөрөө МАНАН-гийн түүх юм.


Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН-г анх үүсгэн байгуулагчаас эхлээд түүнийг уламжлан авч, буухиалан өртөөлж явсан болон угсаа залгамжлах бүх удирдагчид МАНАН-д гарсан цууралтаас үүссэн цоорхойгоор бүгдээрээ гоожин унав. Үүнийг би дээр "суурь өөрчлөлт” гэж нэрлэсэн билээ. Үүнийг суурь өөрчлөлт гэхгүй юм бол өөр юуг суурь өөрчлөлт гэх билээ ?!


1. Ц.Элбэгдорж


Монголын төрийг бараг 20–иод жил үймүүлэн самарч, "төр сүйрүүлэх авъяасаа” бүрэн харуулсан, бас нотолсон Ц.Элбэгдорж улс төрийн эрх мэдлээс зайлав. ("Төр сүйрүүлэх авъяас”. 2013.06.01.) Энэ нь мэдээж хэрэг байрлууштай, олзуурхууштай явдал боловч үлдээсэн хор уршиг нь дэндүү аймшигтай. Ц.Элбэгдорж төр улсын ирээдүйг биш юмаа гэхэд Монголын улс төрийн хоёр гол намын нэгийг нь бараг бүрэн сөнөөж, нөгөөг нь үхлийн ирмэг дээр орхиод явж байна. Ц.Элбэгдоржийг зүгээр л явчихна гэж би л лав бодохгүй байна. Тэр ахиад л нам, төрийг үймүүлэх, самрах ажил хийх нь мэдээж хэрэг. Гэвч үүнийг би одоо ярихгүй, учир нь надад түүний гарцаагүй хийх хорон үйлийг ярих, илчлэх хангалтай цаг хугацаа, орон зай байна. Эхний удаад монголчууд "Ц.Элбэгдорж буруу ярьсан ч буруу, зөв ярьсан ч буруу” гэсэн миний дүгнэлтийг санаж явахад илүүдэхгүй…


2. С.Баяр


Оюу Толгойн новшийн гэрээ, оффшор болон байрны асуудлаар өөрийн хувь заяаг балласан С.Баяр улс төрийн хий үзэгдэл болон хувирав. Оюу Толгойн гэрээ С.Баярын хувьд "бахархал” бол монголчуудын хувьд гутамшиг юм. Учир нь С.Баярын байгуулсан Оюу Толгойн тэгш бус, шударга бус гэрээ монголчууд ашигт малтмалын дараа дараагийн гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн муу, хамгийн хорлогчинтой, хамгийн адгийн жишиг болон тогтсонд түүний гол хор уршиг, аюул занал оршино.


С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд М.Энхболдыг 3-аар оруулж унагах, дараагийн шатанд С.Ганбаатарыг дэмжин угсаа залгамжлуулах олон хувилбарт нууц тоглолт хийсэн нь одоо бараг тодорхой байна. Энэ талаар А.Баатархуягийн сүүлийн хэдэн өгүүлэлд хангалттай харуулсан.


Одоо С.Баяр дараагийн хувилбарыг аль хэдийн бодчихсон ба түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгийг би тольдсон мэт харж байна. С.Баярыг тэнэг хүн гэж хэн ч хэлэхгүй, тэр дэндүү ухаантайг би сайн мэднэ. Гэхдээ их ухааныг буруу үйлд зарцуулбал үйлс нь нурж, хувь хүн нь өөрөө сөнөдөг гэдгийг ч би бас мэднэ. Ямар ч гэсэн С.Баяр "нууц ноёнтон” болон хувирч цаашдын олон үйл явдалд нөлөөлнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.


3. Н.Энхбаяр


МАНАН-г Р.Гончигдоржийн хамт анх үүсгэн байгуулж, "авилгын загалмайлсан эцэг” гэж алдаршсан Н.Энхбаяр хамаг байдаг хороо хийсэн боловч цууралтын цоорхойгоор гоожин унав. Н.Энхбаяр "эрх мэдлийн мания” хэмээх хүнд өвчнийхөө улмаас эрүүлээр сэтгэх чадвараа алдсаныг түүний сүүлийн жилүүдийн үйл ажиллагаа бүрэн нотолдог. С.Ганбаатарын амжилт олсон шалтгааныг Н.Энхбаярын "сод авъяас” гэж олон хүн тайлбарлаж байгаа. Гэвч нарийвчлан авч үзвэл огт тийм биш. Гадаадын идэвхитэй бөгөөд далд дэмжлэг, мөнгө хөрөнгө "гэнэт” олдсон, түүнчлэн хоёр намын дунд үүссэн "хоосон орон зайд” тоглолт хийсэн нь тэдний "бэлэн” амжилтын үндсэн шалтгаан юм.


Одоо Н.Энхбаяр "улс төрийн 3 дахь хүчний” рольд тоглож эхлэх нь гарцаагүй. Н.Энхбаярт нэг талаас рэкет хийж амьдрах, нөгөө талаас улс төрийн шинэ бөгөөд жинхэнэ 3-дагч хүчний замыг хаах хоёрхон арга зам үлдсэн бөгөөд энэ нь түүхэн гаж хандлага болохоос гадна явцгүй, үхэл мөхлийн зам юм. "Үхэшгүй Кащей” үлгэрт л байдаг болохоос улс төрд байдаггүй. Гэвч монголчууд бид "улс төрийн зомби” Н.Энхбаяраас болгоомжлох хэрэгтэйг би онцлон сануулж байна.


4. М.Энхболд


М.Энхболд бол МАНАН-д харъяалагдах боловч яг түүний удирдагч биш юм. Тэрээр МАНАН-гийн удирдагч болж, түүнийг уламжлан залгамжлах үүрэгт санаархагч дараагийн хүн байв. Гэхдээ М.Энхболд МАН-ын бусад бүлгүүдийг эсвэл өөртөө татах, эсвэл зайлуулан холдуулах аргын аль нэгийг нь хэрэглэж, МАНАН-гийн манлайлагч болох ёстой байлаа. Гэвч тэр энэ 2 аргын алийг нь ч хэрэглэж чадсангүй.


М.Энхболдод МАНАН-г залгамжлах, эсвэл түүнийг эвдэх түүхэн үүрэг тулгарсан юм. Түүхэн хандлагын болон ард түмний луужин МАНАН-г эвдэх зүгийг зааж захиалга өгсөөр атал М.Энхболд МАНАН-г бэхжүүлэх мухар замыг сонгон авсанд түүний стратегийн алдаа оршино.


М.Энхболд Ц.Элбэгдоржийг өмгөөлөн хамгаалж, итгэж байсан нь ердөө л өөрийгөө хуурсан явдал байсан бөгөөд Ц.Элбэгдорж, С.Баяртай нийлэн түүнийг онхолдтол нь мурьсан нь одоо нэгэнт тодорхой байна. М.Энхболдын олон бичлэг задарсан нь түүний уналтын шалтгаан биш, ердөө л шалтаг л юм. Лав л АН бичлэг зохиогоогүй, харин МАН дотроос задарсан нь нэн тодорхой.


Үнэндээ бол М.Энхболд МАН-ыг бүлэг болгон задлаагүй, учир нь тэр зөвхөн Улаанбаатар бүлэглэлийн толгойлогч юм. Харин ч М.Энхболд МАН-ын задралыг түр ч гэсэн тогтоон барьж, 2016 оны сонгуульд ялуулсан нь хөдөлшгүй баримт. Харин УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд зөвхөн өөрийн Улаанбаатар бүлэглэлд тулгуурлан МАН-ыг дангаар захирах оролдлого хийсэн нь түүний ялагдлын эх үндэс юм. Ингэснээрээ М.Энхболд МАН дотор удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг бий болгожээ. Энэ бөмбөг яг 1 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний албан өрөөнд тэсэрчээ. Тэр бөмбөг 2 кноптой байсан ба нэг нь Ц.Элбэгдоржид, нөгөө нь С.Баярт байжээ. Нөгөө хоёр туучий нь зөвшилцөж байгаад кнопоо зэрэг дарж орхижээ.


Одоо М.Энхболдын хувь заяа нэн тодорхойгүй болж ирэв. Учир нь МАН дотор суурь буюу тектоник хагарал гарч эхлэв. Түүнийг маш хүнд тулалдаан хүлээж байгаа ба түүнд ялах магадлал нэн бага.


Ийнхүү МАНАН-г үүсгэн байгуулагч Н.Энхбаяр, түүний дараагийн С.Баяр, түүний дараагийн Сү.Батболд, түүний дараагийн Ц.Элбэгдорж, тэднийг халааг залгамжлан авахаар санаархсан М.Энхболд нар бүгдээрээ нэгэн зэрэг жагсаалаас гарав. Энэ бол Монголын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй, зарчмын хувьд цоо шинэ үзэгдэл мөн. Өмнө нь МАНАН-гийн аль нэг удирдагч унаж байсан, байр нь солигдож байсан, харин бүх толгойлогчид нь зэрэг сүйрсэн тохиолдол байгаагүй юм. Үүнийг би түүхэн зөв хандлага, шинэ үзэгдэл, жам ёсны үйл явц, алсын ихээхэн үр дагавартай, цааш өргөжих хандлага гэж үзэж байна.


Толгойгүй МАНАН


МАНАН-г үүсгэн байгуулагчаас эхлээд түүний дэс дараалан удирдаж байсан, мөн тэднийг залгамжлах гэсэн 4 том лидер зэрэг унасан нь Монголын улс төрийн нөхцөл, хүчний харьцааг тэс өөр төлөв байдалд оруулав. Ямар ч гэсэн МАНАН энэ удаад толгойгүй болов. Энэ бол сайн хэрэг, мөн ямар нэг хэмжээгээр манай ард түмний хүсэл мөрөөдөл гэж хэлж болно…


Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын зэрэгцсэн нуралт нь тэдний өөр хоорондын зэрлэг өрсөлдөөн, мөн гадаад хүчин зүйлийн зөрчлөөс голлон шалтгаалсан нь мэдээж хэрэг.


Энэ үйл явдлын явц нь онцын их сонирхолтой биш, харин түүнээс гарах үр дүн нь ихээхэн сонирхолтой. Үүний дүнд дараах хандлага ажиглагдаж байна.


1. МАНАН систем хуучин байдлаараа буюу дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх бололцоогүй болжээ.


2. МАНАН "ил харагдах” улс төрийн удирдагчдаа бараг бүгдийг нь алдав. Ингэснээр нэг нь унахад нөгөө нь залгамжлан гарч ирдэг "байраа солих” арга явцгүй болов.


3. Энэ нь МАНАН сөнөсөн гэсэн хэрэг биш, харин анхныхаа том нуралтад орж, шокын байдалд орсон гэсэн хэрэг юм. Гэвч энэ бол түр зуурын самгардалт, тэдний анхны томоохон ялагдал мөн.


4. Одоо МАНАН-д удирдагчийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөх бөгөөд энэ нь урд өмнөхөөсөө илүү харгис хэрцгий байх болно.


5. Энэ тэмцэлд МАНАН-гийн саяхан нурж, гоожсон "хуучин толгойнууд” их бага хэмжээгээр оролцох нь нэн тодорхой.


6. Хэрэв хугацаа алдах юмуу, үүссэн цууралтыг нь ихэсгэж, түлхэн нураахгүй бол МАНАН систем ахин сэргэнэ.


7. Одоо Монголын улс төрийн цаашдын төлөвийг МАНАН-гийн дотоод тэмцэл дангаар тодорхойлохгүй, харин МАНАН хийгээд түүнийг эсэргүүцэгч Шинэ хүчний хоорондын тэмцэл тодорхойлох болно.


8. МАНАН-г хязаарлах, хязгаарлах, үлдэн хөөх, байранд нь тавих, устгах зэрэг нь манай улс төрийн тэргүүн ээлжийн зорилт, үндэсний эрх ашиг мөн.


МАНАН-г хазаарлахуй


Энэ үйл явдлыг чамлаж болохгүй. Учир нь өөрөө их том, алсын үр дагавартай үйл явдал юм. Мөн энэ үйл явдлыг хэтрүүлэн үнэлж болохгүй. Учир нь МАНАН сөнөөгүй байгаа.


Ямар ч гэсэн олон жилийн турш харааж зүхэхээс өөр зүйл хийж чадахгүй байсан улс төрийн хүчнүүд болон ард түмэнд МАНАН-тай тэмцэх, түүнийг хазаарлах, хязгаарлах, түлхэн унагах, байранд нь тавих, улмаар улс төрийн тоглолтын шударга бус, утгагүй, бусармаг дүрмийг халах боломж, тэмцлийн талбар анх удаа бий болж байна. 


Заримдаа 30 гэр бүл, заримдаа 200 гэр бүл гэж янз бүрээр тоолдог МАНАН бол бүхэл бүтэн цогц систем юм. Эдүгээ тэдний үйл ажиллагааг бүхэлд нь дүрслэн харуулах судалгааны асар их мэдээлэл цуглаад байна. Үүнийг дараах бүдүүвчээр тоймлон харуулж болно:


1. Тэд намын эрх мэдлийг бусармаг аргаар гартаа авдаг. Энэ нь нэлээд урт үйл явц бөгөөд хууль бус аргаар хийгддэг.


2. Намын системийг ганц удирдагч, түүний тойрон хүрээллээс хэт хараат, хатуу төвлөрсөн удирдлага, дарангуй арга барилаар ажилладаг нүсэр машин болгон хувиргадаг.


3. Гадаад, дотоод асар их мөнгө, намын болон төрийн машиныг ашиглан сонгууль луйвардах, сонгогчид болон тэдний саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдэлд хүрдэг.


4. Намын бүтцээ тэр чигээр нь төрд шилжүүлэн авчирч оруулдаг бөгөөд энэ үйл явц зөвхөн худалдаа наймааны зарчмаар явагддаг.


5. Үүний дүнд төрийн алба арилжааны хэрэгсэл болон хувирах ба Монголын төр нийгмийн болон байгалийн баялгийг худалдаалах хар зах болон хувирдаг.


6. Тэд хулгайлах, шууд дээрэмдэх, авилгадах замаар нийгмийн болон байгалийн баялгийн дийлэнхи хэсгийг зөвхөн амин хувьдаа завшин баяжиж байдаг.


7. МАНАН үндэсний эрх ашгийг уландаа гишгэн умартаж, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч компрадар хөрөнгөтний төлөөлөгч болон хувирдаг.


8. Энэ бүхний үр дүнд МАНАН өөрийн худалдан авсан Монгол төрийн эрх мэдэл сүр хүчээр далайлган улс орны эдийн засаг, нийгмийг сүйрүүлэгч, халаагүй ноёрхогч харгис бурангуй хүчин болдог.


Ийм байдал олон арван жил үргэлжилж ирсэн юм. Гэвч алив юманд эхлэл байвал төгсгөл байдаг жам ёсоор эдүгээ МАНАН өөрийн дотоод зөрчил тэмцэл болон ард түмний дургүйцэл жигшлийн үр дүнд нуран унахад ойрхон болоод байна.


Монголчууд МАНАН-гаас юу шаардах ёстой вэ? Мэдээж тэднийг шударга байх, шударга болохыг шаардаж болох авч энэ нь дэндүү гэнэн, дэндүү үл гүйцэлдэх явдал болно. Мөн тэднийг алж, шоронд хатаах замаар асуудлыг шийдэх гэвэл бас л үл гүйцэлдэх, харгис арга болно. Иймээс МАНАН-г албадах нь хамгийн шилдэг арга болно. Учир нь улс төрийн асуудлыг улс төрийн аргаар л шийдэж болдог. 


Намын хүрээнд: 


Намын эрх мэдлийг хэт төвлөрүүлж, хэдхэн хүний гарт өнө удаан хадгалах; намын эрх мэдлийг угсаа залгамжлуулах замаар феодалын нам болгон хувиргах; намын олон түмнээс далд, нууц хуйвалдаан хийх; намын болон үндэсний эрх ашгийг үл тоомсорлох, уландаа гишгэх; ээлж халаагүй засаглахыг хориглох зэрэг нь хамгийн наад захын шаардлага бөгөөд үүнийг МАНАН-гаас шаардаж бүрнээ болно.


Төрийн хүрээнд: 


Төрийн албыг мөнгөөр үнэлэх арилжааны хэлбэрээс гаргаж, шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх; төрийн шийдвэрийг явцуу цөөнхийн эрх ашгийн үүднээс биш, ард түмний язгуур эрх ашгийг тусган гаргаж, хэрэгжүүлэх; хуулийг алагчлалгүй үг дуугүй биелүүлэх; нийгмийн баялгийг шударгаар хуваарилах; нийгмийн болон байгалийн баялгийг хулгайлах, дээрэмдэх бузар үйлдлийг зогсоох; гадаадын эрх ашгийг илэрхийлж, түүнийг Монголд тулган хүлээлгэхийг зогсоох зэрэг зарчим хэм хэмжээг МАНАН-гаас шаардаж бүрнээ болно.


Энд дурдсан бүхэн хамгийн энгийн, хамгийн түгээмэл, хамгийн наад захын зарчим, хэм хэмжээ болно. Ер нь ингэхэд үүнийг л хэрэгжүүлэх гэж Монгол Улс ардчиллын замыг сонгон авсан билээ.


Мөн эдгээр нь уриа лоозон биш, цаас биш, харин зөвхөн бодит үйлдэл, бодит тэмцлээр шийдэгдэх ихээхэн хүнд бөгөөд түвэгтэй зорилт мөн. Харин эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн, цааргалсан этгээдүүдийг цаазлан хороож, шоронд илгээж болно. Чухамхүү ийм тов тодорхой зарчим дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нөр их тэмцэл өрнүүлж байж бид МАНАН-г хазаарлаж, ялж чадна.


Хэрэгжүүлэх хүчин


Одоо бид монголчуудын хамгийн дуртай "Хэн үүнийг чинь хийхийм?” гэсэн адгийн бэртэгчин атлаа нэн түгээмэл асуултад тулан ирж байна.


Өнөөгийн нөхцөлд МАНАН-г хазаарлаж, хязгаарлаж, түүнийг сөрөн зогсох 4 хүчин буй. Энэ нь: 1. Ерөнхийлөгч болон түүний институт, 2. Ардчилсан Нам, 3. Монгол Ардын Нам, 4. Ард түмэн болно. Үүнийг нэг бүрчлэн тайлбарлахыг оролдъё.


Нэг. Ерөнхийлөгч болон түүний институт


Өнөөгийн нөхцөлд МАНАН-г сөрөн зогсож, түүнийг эвдэн өөрчлөх гол хүчний нэг нь Ерөнхийлөгчийн институт юм. Дашрамд дурдахад "Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө МАНАН-гийн хүн учраас түүнтэй тэмцэх боломжгүй” гэж ярих эсэргүүцэх хүмүүс олон гарна. Ерөнхийлөгч Х.Баттулга МАНАН-гийн хүн биш. Учир нь тэр МАНАН-гийн удирдлагад, тэр ч байтугай намын удирдлагад байгаагүй. Гэхдээ тэр бизнес хүний хувьд нэгэн үе МАНАН-г аргадаж, царайчилж, арга эвийг нь олох гэж явсан богинохон үе бий. Гэвч энэ нь явцгүй, мухар зам гэдгийг ухаарч МАНАН-гийн эсрэг тэмцэж эхэлснийг түүний сүүлийн үеийн бүхий л үйл ажиллагаа харуулдаг.


Гэхдээ нөхцөл байдал тийм амар хялбар биш. Аливаа үйлсэд анхдагч нөхцөл, хүчин зүйлс хүчтэй нөлөө үзүүлдэг. Түүний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээ тов тодорхой харуулах явдал мөн. Түүнд АН-ыг эмхлэн цэгцлэх үүрэг, шаардлага тулгарч буй. Гэхдээ энэ нь хуулиар хориотой учир намын хэрэгт шууд хутгалдан оролцох боломж нэн бага.


Ингээд түүний гол найдвар, түшиг тулгуур, арга хэрэгсэл нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл, түүний институт юм. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн институтыг АН-ын "хуучин удирдагчдын цуглуулга” болговол түүний МАНАН-тай хийх тэмцэл анхнаасаа буруу замаар орно. Энэ аюулыг Ерөнхийлөгч өөрөө бодож тунгааж байгаа гэдэгт найдаж байна.


Ардчилсан Нам


АН өөрийн дотоод зөрчил, Ц.Элбэгдоржийн хорлонт үйлдлийн улмаас аль эрт буюу 2015 оноос эхлэн задрал сүйрлийн байдалд орсон. Зөвхөн унасан хойноо л ухаардаг нь АН-ын араншин юм. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо "эв нэгдлээ” хангаж чадав. Гэвч энэ нь түр зуурын бөгөөд дэндүү эмзэг "эв нэгдэл” болно. Эдүгээ АН-д эвлэн нэгдэх нэрээр удирдагчийн суудлын төлөө тэмцэл өрнөх нь гарцаагүй. Энэ тэмцлийн явцад хуучин МАНАН сэргэх маш өндөр магадлалтай. Наад зах нь Ц.Элбэгдорж тооноор ороод ирэх үлэмж ноцтой аюул ойрхон буй. Ганц Ц.Элбэгдорж ч биш, МАНАН буцан сэргэж, орж ирэх үүд хаалга, нүх сүвийг АН хааж амжаагүй байна. АН МАНАН-г нэг мөсөн дарж авах түүхэн боломжтой болсон ба хэрэв үүнийг ашиглаж чадвал АН шинэчлэгдэж, эв нэгдэл, хүч чадлаа жинхэнэ утгаар сэргээж чадна. Хэрэв чадахгүй бол сөнөнө…


Монгол Ардын Нам


Багцаа тооцоогоор МАНАН-чуудын 70 хувь нь МАН-д, 30 хувь нь АН-д байдаг учраас МАН-д ачааны хүнд ногдох нь мэдээж хэрэг. МАН-д асар удаан бугшсан, салж өгдөггүй МАНАН-гаас ангижрах түүхэн боломж ногдож байна. МАН дахь МАНАН-чуудын гадаад, дотоод дэмжигчид, эдийн засгийн нууц ноёнтнуудыг үл тооцвол МАН-ыг ердөө л 6-8 улс төрч удирдаж байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр 6-8 хүн МАНАН-гийн амин сүнс, гол удирдагч, нэгтгэн зохицуулагчид болно. 


Мэдээж эдгээр 6-8 хүнийг дагасан, тойрсон, бялангадсан, цүнх барьсан хүмүүсийн олон шатлал байдаг ба эд хөрөнгө мөнгө, эрх мэдэл ихтэй учраас лаг сүртэй харагддаг боловч толгойлогчоо алдвал зохион байгуулалтын чадвараа бүрэн гээдэг.


Намын болон төрийн эрх мэдэлд халаагүй шигдэж, эдийн засгийн хязгааргүй эрх мэдлийг атгасан эдгээр МАНАН-чуудыг зайлуулах, байранд нь тавих, номонд оруулах боломж одоо л бий болж байна.


Үүнийг МАН-ын хуучин удирдагчид болон тэдний хүрээллээс хийж гүйцэлдүүлэх гэвэл үлгэрийн далай болно. Иймд МАН-ын шинэ дэвшилтэт хүчнүүд, ялангуяа залуучууд хүсэл зоригоо нэгтгэн хамтран үйлдвэл амжилт олох нь эргэлзээгүй.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын "60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн, МАН-ын удирдлагад хүргүүлсэн шаардлага нь цаг үеэ олсон, зөв зүйтэй, ирээдүйтэй, дэвшилттэй, өргөжин тэлэх, гарцаагүй амжилт олох ариун үйлс юм. Эдний цаана Засгийн Газарт байгаа шалтгааны улмаас шууд ил гарахгүй байгаа У.Хүрэлсүх байгаа нь мэдээж хэрэг. Би энэ залууст амжилт хүсч байна, мөн тэднийг олон хүн дэмжиж байгаа гэдгийг харж, мэдэрч байна. 


Энд нам, залуучуудын харьцаа хийгээд зөрчлийн мөнхийн асуудал үүсдэг. Энэ асуудлыг харьцангуй хөнгөх, хялбар шийдэх бүрэн боломжтой. ("Түүхээ мэдмээр байна уу ?!” 2015.06.18)


Хөдөлгөөн, шаардлага хоёр бол зөвхөн эхлэл бөгөөд МАН-д шинэчлэл хийх гэсэн олон удаагийн оролдлого бүтэлгүй дууссан, эсвэл хол явалгүй унтарч байсан харамсалт жишээ нэн олон. ("Үзэл санааны гуйланчлал” 2017.05.26)


МАН-ынхан "шинэчлэл” гэсэн ганцхан монгол үг мэддэг нь МАН 5 удаа "шинэчлэл” хийснээс тод харагддаг. Одоо МАН-д "шинэчлэл” биш, харин "өөрчлөн байгуулалт” хэрэгтэй. Манайхан "өөрчлөн байгуулалт” гэдгийг М.Горбачевын "өмч” гэж үзэн түүнээс зайлсхийдэг нь үнэндээ бол инээд хүргэхээс цаашгүй. Монгол хэлэнд "өөрчлөн байгуулалт”-аас гадна "тохинуулах”, "төвхнүүлэх”, "илбэн тохинуулах”, "цэгцлэх”, "журамлах”, "эмхлэх” гэсэн олон сайхан үгс байдаг агаад эдгээр нь бүгдээрээ "шинэчлэх, өөрчлөх” гэсэн агуулгыг илэрхийлдэг.


Ард түмэн


Манай ард түмэн 10 гаруй жилийн гашуун туршлагаасаа саналаа худалдах нь хамгийн адгийн, ямар ч явцгүй, ердөө л хууран мэхлэлт гэдгийг ойлгосон нь хамгийн олзуурхууштай, нэн дэвшилттэй, цаашид улам өргөжүүлэн дэмжвэл зохих сургамжит үзэгдэл юм. Манай ард түмэн өөрийнхөө эрх ашгийг ухамсарлаж, ардчиллын зарчим, үнэт зүйлсийг эзэмшиж, ашиглаж сурч байна. Энэ нь өөрөө асар том үзэгдэл, ардчиллын соёлын бодит илэрхийлэл болно.


МАНАН-г хазаарлах, хязгаарлах үйлс амар хялбар биш гэдгийг би онцлон дурдаж байна. Энэ үйлс хүнд хэцүү, хатуу ширүүн тэмцлийн явцад гүйцэлдэх болно. Наад зах нь "хуучин толгойнууд” улс төрийн үйл явцад хутгалдан оролцож, чингэхдээ өөрийн залгамжлагчийг гарган ирж, түүнийг утсан хүүхэлдэй болгон дэвшүүлж, өөрсдөө далдаас удирдах замаар эрх мэдлээ хязгааргүй, халаагүй хадгалан үлдэхийг үхэн хатан оролдох нь гарцаагүй. ("Чөтгөрийн тойргийн учир” 2014.10.23, "Чөтгөрийн тойргийг эвдэхийн учир” 2017.06.02.)


Энэ тохиолдолд хэн нь шинэчлэгч, хэн нь МАНАН-г залгамжлагч гэдгийг ялган салгах залшгүй шаардлага үүснэ. МАНАН-чууд асар их туршлагатай, хөрөнгө мөнгө, эрх мэдэл ихтэй, хорон арга хэрэглэх учраас энэ нь ихээхэн хүнд асуудал болон хувирах нь зайлшгүй.


Гэвч сайтар ажиглаж, судалгаа шинжилгээ хийх аваас тэднийг ялган салгах шиг амархан ажил гэж үгүй. Мөн МАНАН-гийн "хуучин толгойнууд” яаж аашлаж аяглах, юу хийхийг мэдэх шиг хялбар зүйл гэж үгүй. Гэвч үүнийг дараа жичид нь ярина…


Олон жилийн турш харааж зүхэхээс өөрийг хийж чадахгүй байсан ард түмэнд МАНАН-г хязаарлах, хязгаарлах боломж анх удаа нээгдээд буй бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх эсэх нь хүсэл зориг, үйлдлийн нэгдэл, идэвхитэй үйл ажиллагаанаас шууд хамаарах нэн дэвшилтэт үйлс мөн. Гагцхүү энэ үйлсийг зохион байгуулах, удирдан жолоодох улс төрийн хүчин, тэдний нэгдмэл, зоримог үйл ажиллагаа л хүлээгдэж буй.


МАНАН-д нэгэнт үүссэн олон цууралтыг сайтар харж, гол цэгийг нь олж аваад хэдхэн гөнжихөд л пар хийтэл нурна шүү дээ…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 08 дугаар сарын 04.

Төстэй мэдээллүүд

Н.Алтанхуягийг зөвлөх болгож болохгүй шалтгаан

Н.Алтанхуягийг зөвлөх болгож болохгүй шалтгаан

2017/07/28, 13:21
М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нууц уулзалт хийнэ гэв үү?

М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нууц уулзалт хийнэ гэв үү?

2017/07/20, 12:45
“Босоо” Ганбаагийн мөнгө хаанаас босов???

“Босоо” Ганбаагийн мөнгө хаанаас босов???

2017/06/09, 15:46
ХӨШИГНИЙ АРЫН ТОХИРОЛЦОО буюу УЛС ТӨРЧДИЙН ДАЛД ЭРХ АШИГ

ХӨШИГНИЙ АРЫН ТОХИРОЛЦОО буюу УЛС ТӨРЧДИЙН ДАЛД ЭРХ АШИГ

2015/08/18, 10:25

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

1 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

6 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

4 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

19 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

15 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

30 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

25 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

22 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

26 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

24 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

33 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

38 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

25 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

35 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

35 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70043 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23940 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22145 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19860 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16703 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16284 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14304 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13788 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13788 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11766 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9936 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11353 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9836 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.