logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Унхиагүй улсын УРАГШИЛДАГГҮЙ ТӨСЛҮҮД

Бичсэн:munkhbat
2017/11/01/, 12:15
Tweet

Унхиагүй улсын УРАГШИЛДАГГҮЙ ТӨСЛҮҮД

 

Улс оронд хэрэгтэй ч улстөрчдөд ашиггүй бол эдгээр төсөл цаасан дээрх зураг хэвээр музейд хадгалагдаж мэдэх нь
Хэрэгжүүлсэн бол өдийд үр ашгаа чамгүй өгч, эдийн засгийн тодорхой хувийг "үүрэлцэх” томоохон төслүүд цаасан дээрээ шарласаар, санаачлагчдынхаа ширээний нүд, эзэн нь хэрэглэхээ больсон цүнхэнд хадгалагдсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станц, ТЭЦ V, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд ихэвчлэн нам, дарга, даамлын халаа сэлгээ, нөлөөллөөс үүдэлтэйгээр цөөн зарим нь хөрөнгө, санхүүжилтгүйн улмаас гацсаар байгаа. Жилийн жилд аль нэгийг нь хэрэгжүүлэх нь үү гэх горьдлого тавьдаг ч Монгол Улс өнгөрсөн 27 жилд нэг ч бүрийн хэмжээний төсөл хэрэгжүүлж чадсангүй. Үнэндээ том төслүүдийн гав , гинж, гацаа бол улс төрийнхний нөлөөлөл, тэдний бие биедээ тавьсан чагт гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.  Энэ талаар "Багануур” нүүрс шингэрүүлэх төслийн удирдагч Б.Мөнхтөр "Монголд хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүдийн хувьд Монголын талаас хийх ёстой ажил бараг 80-90 хувь нь хоорондоо адил байдаг. "Тавантолгой цахилгаан станц” төсөл дээр тулгарч байгаа санхүүжилт, зөвшөөрөл авах, хөрөнгө оруулалтын гэрээний зовлон зэрэг асуудал бүх том төсөлд адил тулгарч байгаа" гэсэн бол "Ньюком" группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг "Дэд бүтцээ түрүүлж хөгжүүлээд дараа нь уул уурхайн том төслүүдээ явуулдаг олон улсын жишгээс Монгол Улс эсрэгээр явдаг. Бодлогын талаасаа дэд бутцээ хэзээ, яаж хөгжүулэхээ сайн харахгүй бол эдийн засгийн том боломжуудаа алдсаар байна” гэж байв.

Хамгийн наад зах нь Тавантолгойн цахилгаан станц гурван жилийн өмнө ашиглалтад орсон бол өнөөдөр 950 сая кВт.цаг эрчим хүчийг Хятадаас авч, 1 кВт.цаг тутамд 10.5 цент төлөхгүй, уг мөнгө Монголд үлдэх боломж байв. Энэ мэтээр гацаанд байгаа том төслүүдийн эдийн засгийн үр ашгийг тооцвол тоймгүй тоо гарах нь тодорхой. Ингээд хэрэгжүүлбэл монголчуудад хэрэгтэй ч "хэрэгжүүлж болдоггүй” том төслүүдээс сонирхуулъя.

26 НАСТАЙ Ч "ХӨЛД” ОРДОГГҮЙ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Эгийн гол дээр 1991 онд усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч, Азийн хөгжлийн банкны , санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн байдаг. 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.

Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдон Ерөнхий сайд төслийг татаж авснаар дахин зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн. Төслийн нэгжийнхний хэлж буйгаар цаасан дээрх ажлууд дуусч, төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. ОХУ-аас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн санд Монголын усан цахилгаан станцууд Байгал нуурын урсацад нөлөөлнө гэсэн гомдлыг удаа дараа гаргасаар ирсэн. Дээрх гомдлыг барагдуулах үүднээс Төслийн нэгж нэмэлт зардал гарган, Байгал нуурын усанд Эгийн голын усан цахилгаан станц хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийлгэжээ. 0.023 хувийн нөлөөлөлтэй буюу хуурай жилийн нөлөөллөөс бага хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн дээрх дүгнэлтийг Оросын талд удахгүй хүлээлгэж өгөх гэнэ. Төслийн ерөнхий зөвлөхөөр Францын "GDF Suez’’-ийн охин компани "Тракгебел инженеринг* ажиллаж, ТЭЗҮ-г шинэчилж дуусаад байна. Хоёр үе шаттай хэрэгжих 220 МВт-ын төсөл байсныг суурилуулах хүчин чадлыг 315 МВт болгосноор өмнөх ТЭЗҮ бараг 95 хувь өөрчлөгджээ. Усны нөөцийн судалгаагаар ойролцоогоор 600-610 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станцын далан 103 метр өндөртэй, тэнхлэгийнхээ дагуу урт нь 740 метр, хиймэл нуурын усны түвшин 910 метр. Усан сангийн эзэлхүүн буюу цэвэр усны нөөц нь 5.7 тэрбум куб метр.

Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх юм. Төслийн нийт өртөг зөвлөх компанийн тооцсоноор 827.6 сая доллар. Усан цахилгаан станцын ажиллах жилийг 50 жилээр тооцжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Эгийн голын усан цахилгаан станц төсөл хэвээр байгаа юм.

ТЭЦ V БА ТЭЭНЭГЭЛЗЭЛ

2011 онд Монголын Засгийн газар V цахилгаан станцын тендерийг олон улсад зарласан. 36 компани сонирхлоо илэрхийлснээс 11 консорциум эхний шалгаруулалтад тунаж, дөрвөн оролцогчтой консорциум тендерт шалгарч байв. Консорциумыг дэлхийн хамгийн том эрчим хүчний групп гэгддэг Францын "GDF Suez” , Японы зургаан том трэйдинг компанийн нэг "Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч "Поско” группын эрчим хүчний салбарыг хариуцдаг охин компани "Поско энержи”, Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан "Ньюком” групп бүрдүүлдэг. Станцын байршлыг 2012 оны техникийн анхны нөхцөл дээр III цахилгаан станцын баруун талд гэж зарласан ч шинэ Засгийн газар, хот зүүн тийшээ тэлж байхад эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрч байна гэсэн үндэслэлээр байршлыг өөрчлөх болсон юм. Консорциум 1.5 сая ам.доллараар 10 гаруй төрлийн судалгаа хийсний үндсэн дээр Хөлийн гол буюу Ургах наран хороолол орчимд байршил сонгон, шинээр ТЭЗҮ хийж, Засгийн газарт танилцуулсан. Урт хугацаанд, эрчим хүчний найдвартай, баталгаатай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болно гэж буй V цахилгаан станц нь 450 МВт буюу одоогийн суурилагдсан хүчин чадлыг бараг тал хувиар нэмэгдүүлэх юм.

Төслийн өртөг урьдчилсан тооцоогоор 1.3 тэрбум ам.доллар юм. Хөрөнгө оруулалтын 25 хувийг консорциум, үлдсэн 75 хувийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлнэ. Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том станц болох V цахилгаан станцыг Концессын гэрээгээр 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгөх юм. Барилгын явцад 600-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын эх үүсвэрээс хэрэглэх буюу оролцуулна гэж буй. Барилга угсралтын үед 3000, ашиглалтад орсон үед 400 хүн ажиллахаар төлөвлөжээ. Гэхдээ мөн л өдгөө уг төсөл зогсонги байдалтай байна.

"ОРХОН ГОВЬ” төсөл ДАХИН ГАЦАВ УУ

2007 онд буюу өдгөөгөөс 10 жилийн өмнө говийн бүсийн усны хэрэгцээг хэрхэн хангах тухай хэсэг нөхөд төсөл боловсруулсны нэг нь "Орхон говь” төсөл. Төслийн хүрээнд 740 км урттай шугаман хоолойг Тавантолгой, Оюутолгой руу татаж, тэдгээрээс салаалуулан Мандалговь, Даланзадгадыг гадаргын усаар хангахыг санаачлагчид нь зорьж байсан ч хөрөнгө оруулалтгүйн улмаас царцаад байсан юм. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон. Ингэхдээ шинэ үйлдвэрээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг "Орхон говь”, "Хэрлэн говь”, "Онги говь” төслүүдээс боломжтойг нь сонгон хэрэгжүүлэхээр болсон. Улмаар "Орхон говь” төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар нь ахлуулан байгуулснаар говийн бүс нутаг руу ус татах "Орхон говь” төсөл дахин сэргэж, хэрэгжихээр болсон юм. Хуурайшилт ихтэй, хур тунадас бага унадаг Монгол орны хувьд хаврын шар усны үер, зуны хур борооны үерийн усыг хуримтлуулан хангай, говийн бүс нутгууд руу түгээх нь төслийн гол зорилт. Энд сануулахад, Орхон голын урсгалыг хааж, сэтлээд усыг нь говь руу дамжуулах гэж байгаа мэт ойлголт иргэдийн дунд бий. Дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн улмаас ширгэх аюул нүүрлээд байгаа цөөхөн хэдэн голынхоо "амийг таслах нь" гэж эсэргүүцэх нь буруу биш. Гэтэл мөн чанартаа усны нөөц багатай, эсвэл гол ус тасрах буюу ширгэх тохиолдолд авдаг арга хэмжээнүүдийн нэг нь голын урсацад тохируулга хийж усыг нэмэгдүүлэх арга юм. "Орхон говь” төслийн өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнд Орхон голын урсац хамгийн их буюу 41.6 мянган л/сек гэж тогтоогдсон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь хэсэгт хиймэл нуур байгуулах боломжтой гэж гарчээ. Хиймэл нуур нь 730 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай юм. Үүнээс 580 сая шоо метр нь ашиглах боломжтой эзлэхүүн байх аж. Эндээс 80 сая шоо метр ус буюу 2500 л/сек усыг хэрэгцээт бүс нутгууд руу дамжуулна. Дамжуулах усны 40 хувийг уул уурхайн үйлдвэрлэл, үлдсэн 60 хувийг хот суурин, хүн ам, газар тариалан, малын бэлчээр зэрэгт зориулахаар тооцоолсон байдаг.

2013 оноос MINIS буюу Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн (УУДБХОДТ) хүрээнд "Орхон говь” төслийн Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) боловсруулах ажил хийгдэж байна. Орхон гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад ОХУ-ын Байгал нуурт хүрдэг. ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Байгал нуур нь Орос орны цэнгэг усны 80, дэлхийн 20 хувийг агуулдаг. Энэ утгаараа олон улсын дүрэм журам, хилийн усны асуудал үүсээд буй. Сэлэнгэ мөрөн Монголын хил даваад урсан гарахдаа дунджаар 339 шоо м/секунд байдаг. Нэг гэж тоолоход 339 тонн ус урсаад өнгөрнө гэсэн үг. "Орхон говь” төслийг хэрэгжүүлж хиймэл нуур үүсгэлээ гэхэд хилээр гарч байгаа усны 0.7 хувийг л авах юм гэж Усны үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, "Престиж” группын усны инженер М.Далайцэрэн тайлбарлаж байгаа. Гэсэн ч Орхон гол дээр хиймэл нуур байгуулж, голын урсацад тохируулга хийх нь Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс "Орхон говь” төслийг хэрэгжүүлэхийн тулд оросуудтай хэлэлцээр хийж, нэгдмэл байр суурьт хүрэх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор уг төсөл дахин нам жим болов бололтой.

Энэ талаар УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Ариунчимэг "Оросын талд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний судалгааны ажлыг хоёр хэсэгт хуваахаар Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэж байгаа. Эхний хэсэг болох Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний урьдчилсан бэлтгэл ажлын даалгаврыг боловсруулах шатандаа явж байна. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ хийж дуусахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардлагатай. Энэхүү үнэлгээний үр дүнгээс хамаарч Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэхэд зохилтой төслүүдээс Монгол Улсын Засгийн газар сонголтоо хийнэ. Эдгээр нь Шүрэнгийн УЦС, "Орхон говь” төсөл юм. Тэр үед "Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр шийдэх юм бол уг төслийн ТЭЗҮ, БОННҮ үргэлжлэн хийгдэнэ” гэсэн нь бий.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ

2013 онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт 450 МВт хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц барихаар болсон билээ. Үүний дагуу Эрчим хүчний яамны харьяа "Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгж байгуулагдан ажиллаж буй. Төслийн нэгж үндсэн худалдан авагч, нийлүүлэгч болоод усны одоо-гийн байгаа нөөц эзэмшдэг компаниуд зэрэг төсөлд шаардлагатай бүх оролцогчийг судалсны үндсэн дээр эхний ээлжинд "Оюутолгой”, MCS, "Эрдэнэс Тавантолгой” компанитай төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Урьдчилсан байдлаар төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруу-лалт босгох шаардлагатай гэж буй.

Төслийн хүрээнд Оюутолгойгоос Тавантолгой хүртэл 132 км урт цахилгаан түгээх шугам шинээр барих бөгөөд 150 МВт эрчим хүчийг Өмнөговийн бусад хэрэглэгчид түгээнэ. Төслийн санхүүгийн зөвлөхөөр "Sumitomo Mitsui Banking Corporation” (SMBC), техникийн зөвлөхөөр Австралийн "Worlay Parsons” компаниуд ажиллаж байна. Тус төсөл дээр 2013 оноос байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, археологи, геологийн тогтоцын судалгаа, ТЭЗҮ-ийн холбогдох бүх техникийн ажил хийгдэж үндсэндээ дуусчээ. Говийн бүсэд баригдах цахилгаан станц учир усны нөөцийн асуудал хамгийн чухлаар тавигдаж байгаа. 112 л/сек батлагдсан нөөцтэй Наймантын хөндийн баруун хэсгийн 40 л/сек нөөцөөс цахилгаан станцын усыг хангахаар төлөвлөж байна. "Worley Parsons” компанийн хийсэн судалгаагаар "Тавантолгой цахилгаан станц” хамгийн ихдээ 32 л/сек ус хэрэглэнэ гэсэн тооцоотой аж. Салхин хөргүүртэй, ус харьцангуй бага хэрэглэдэг технологийн сонголт хийж байгаа. Барилга угсралтын хувьд ойролцоогоор 2000-3000 ажлын байр бий болно гэж буй ч өнөөдөр мөн л царцсан байдалтай байна.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төстэй мэдээллүүд

ЭРЧИМ ХҮЧ ДАГАСАН ХҮСЭЛ, ХЯСАЛ

ЭРЧИМ ХҮЧ ДАГАСАН ХҮСЭЛ, ХЯСАЛ

2017/09/21, 13:46
Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц барих шав тавив

Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц барих шав тавив

2016/06/13, 14:10
Тавантолгойн цахилгаан станц, зэс хайлуулах төслийг хэлэлцэнэ

Тавантолгойн цахилгаан станц, зэс хайлуулах төслийг хэлэлцэнэ

2016/06/13, 11:18
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд Пауэрчайна корпораци хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд Пауэрчайна корпораци хөрөнгө оруулалт хийхээр

2015/09/15, 12:11

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

5 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

3 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

9 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

16 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

13 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

15 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

30 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

25 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

22 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

34 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

25 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

25 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

27 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

33 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

37 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

25 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

35 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

21 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70041 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37300 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22144 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16559 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11765 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8890 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7530 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.