logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ядуу хүмүүсийн гансрал зовлон гамшгийн хэмжээнд нэгэнт хүрчээ

Бичсэн:munkhbat
2017/12/14/, 10:03
Tweet

Ядуу хүмүүсийн гансрал зовлон гамшгийн хэмжээнд нэгэнт хүрчээ

 

Би бол нэг мянга есөн зуун гуч, дөчөөд оны эхэн үеийн ядуу зүдүүгийн   зовлонг мэдэх хүний нэг. Манайхны хувийн амьдралтай холбоотой архивын баримт материал надад байна. 1933 он. Бөмбөгөр сумын Цагаан хайрхан багийн тавдугаар хорин. Өрхийн тэргүүн Буянхүүгийн Хорлоо. Нас 27. Хүү Дамдинсүрэн. Нас 2. Эх Адъяагийн Буянхүү. Нас 47. Мал хөрөнгө нь эм ямаа 8, ишиг 6, борлон 6, бүгд 20. Гэр 1 гэжээ. Энэ бол тэр үеийн манайх. Дамдинсүрэн хэмээгч нь тэр үеийн миний нэр.

Хүн ам, мал хөрөнгийн  бүртгэлийн  дараагийн хуудсанд  өрхийн тэргүүн Адъяагийн Даваа,  нас 30. Гэргий Хавчигийн Маахүү, нас 25. эх Борын Мандах. Нас 73. Мал хөрөнгө нь: Ямаа 33, адуу 2. Гэр 1 гэжээ. Энэ бол  манай эмээ Буянхүүгийн отгон дүү буюу миний нагац ахынх. Тэр хүнийг би бандихай  гэдэг байсан.  Дараагийн хуудсанд өрхийн тэргүүн Адъяагийн Дондог.Нас 33.Гэргий Дамбын Сумъяхүү нас 24. Адуу 3, ямаа 35. Гэр 1. Хавх 6 гэжээ. Энэ айл бол  манай эмээгийн гурав дахь  дүүгийнх. Би тэр хүнийг "бөндгөр ах”, гэргийг  нь агиа гэдэг байсан.  73 настай Мандах гэдэг тэр өндөр настай хүн бол намайг эх барьж авсан  буурал  ээж юм. Ийм л гурван өрх нийлж нэг  хот айл болон  амьдарч байсан  байдаг. Одоогоос ная гаруй  жилийн өмнөх манайхан иймэрхүү л борчууд  байжээ.

Манайхыг  миний ээж л толгойлон  авч явдаг байсан. Миний ээж Б.Хорлоо  1907 онд төрсөн хонь жилтэй хүн  байлаа. Тэгэхдээ энэ удаад   зөвхөн ээжийгээ дурсах төдий биш, харин ээжтэй минь адилхан  ядуугийн зовлон амсаж яваа өнөөгийн  ээжүүдийн хэлэхүйеэ бэрх амьдралын тухай асуудлыг ямар ч атугай  ерөнхийд нь хөндөх гээд үзье гэж бодсон юм. Тэртээ холхи цагийн тэрхүү  хоосон ядуу айлын хамаг хүнд амьдралыг   үүрч явахдаа ээж минь өөрийн халуун амины нэгээхэн  тасархай болсон  бяцхан хүү намайгаа тээршааж  хээрийн овоон дээр орхисонгүй, айлд ч үрчлүүлсэнгүй, хүн царайчлахгүй өсгөж, өндийлгөснийг нотлох үнэн баримт нь өнөө цагийн өвгөн буурал миний бие байгаа юм.

Би өрх толгойлсон ядуу эмэгтэйн бутач хүүхэд учраас эцгийн халамж, эд хөрөнгийн хангамжаар  дутдаг л юм бол дутах  учиртай хатуухан  орчлонд онож төрсөн хүн. Хэдүй тийм боловч ер юугаар ч дутаж яваагүй. Ээж  л байвал хүүхэд надад  хэрэгтэй бүх юм байж л байдаг байсан. Байхгүй байсан ч байлгаж  чаддаг байсан. Хэр баргийн эмэгтэй хүн хийх аргагүй ажлыг ч амьдрахын эрхээр хийж явсан байдаг. Нэг баримтыг мартаж чаддаггүй юм.

1945 оны мичин жилийн хавар болсон явдал.  Бид их өлсөж байсан. Хавар дулаараад ирсэн учир  ядахад зуданд осгож үхсэн малын зовлого хүртэл  олдохгүй  болсон   хэцүүхэн үе байсан. Тэгтэл нэг  өдөр нар шингэхийн өмнөхөн   ээж маань хоёр том тарвага үүрээд   л  ирсэн. Бидэнд хэлэхгүй айлынхаа хүнтэй хамтарч хоёр өдөр  ичээ ухсан  юм  байна л даа. Таван бүдүүн тарвага байсны дөрвийг нь аваад нэгийг яргуулаад алдлаа.Яахав хөөрхий нэг нь ч гэсэн амьд үлдэг дээ гэж яриад санаа алдаж суусныг  одоо яг тэр дүрээр нь харж байна. Дараа нь  ч бас ичээ ухсан. Би цуг явж байсан. Тэгтэл ашгүй  нэг их сайхан зөөлөн бороо орж ногоо гараад манайх  таван ишигтэй ямаа, арав гаруй хайдаг ямаагаа саагаад  хэвийн амьдралтай залгасан. Эцэггүй байвч  эцэгтэй юм шиг, ядуу байвч баян  юм  шиг  байлгаж чадах л гэж  тийнхүү  арга чаргаа барж явсныг нь бодохоор улам их өрөвдөж одоо хэр нь зүрх эмтэрдэг  байгаа юм.  Үр намайгаа   тэжээх гэж ээжийн минь амссан тэр мэтийн зовлон,  бэрхшээл өнөөг хүртэл мартагдахгүй дахин дахин бодогдоод, бодох тусам   сэтгэл санаа сэнсрүүлээд байдаг нь   яалт ч үгүй   ээжийн минь үгээр хэлж амжаагүй захиас   мөн  болов уу гэж  боддог. Янз бүрийн  бодол төрж л явах юм. Миний төрсөн, өнгөрсөн зууны гучаад онд манай суманд ядуус хэд байсныг  мэдэхгүй. Намайг төрөхөөс зургаан жилийн өмнө 1926 онд манай суманд гар хоосон ядуу айл гурав байгаа гэж  Сумын дарга  Даваасамбуу гуай  илтгэсэн мэдээ  байдаг. Таахай, Жавзмаа гэж хоёр гуйлгачин айл  байсныг  би мэдэх юм. Манай Цагаан хайрхан сум нийт гурван багтай, 150 гаруй өрхтэй байсантай харьцуулахад өчүүхэн тоо. Гэхдээ мал цөөнтэй манайх шиг амьдралтай  борчууд гэж нэлээд тооны айл   байсан.

Миний мэдээ орсон цагаас хойш гэхэд  манайхны хэдэн айлаас гадна бас Дагдангийг Доо, Дугарын Баатар, Жамбалын Хорлоо, Равдангийн Галсанжав, Пэрэнлэйн Дэндэв, Шадавын Чимид, Доогийн Хавчиг  зэрэг хэдэн   айл байсныг санаж байна.Гэхдээ гар хоосон ядуус биш л дээ.  Ямар ч атугай түүнээс хойш  тавин таван жилийн дараа  1990 он гэхэд Монголд ажилгүйчүүд, гар хоосон ядуус гэж байгаагүй. 1930-аад оноос 1990-ээд он хүртэл жараад жилийн хооронд тус улсад өөрөө амьдралаараа туулаагүй хүн  бол үнэмшмээргүй  их өөрчлөлт шинэчлэл хийсэн түүхтэй байдаг. Тухайлбал, энэ завсар Монгол Улсын Үндэсний   тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулж, олон улсад зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгосон, тусгаар тогтнолын шинэ ялалт, Халхын гол, дэлхийн хоёрдугаар дайнд  тусгаар тогтнолоо хамгаалж чадсан дайчин ялалт, нийтээр бичиг үсэгтэн болсон бичиг соёлын  их хувьсгал, хүн амыг эрүүлжүүлсэн эрүүл мэндийн хувьсгал,  орон даяар дэлгэрүүлсэн  бага, дунд, тусгай дунд, үндэсний дээд сургуультай болгосон боловсрол шинжлэх ухааны хувьсгал, олон зууны турш  малчин түмнийг зовоож ирсэн морин өртөөний албыг халсан шуудан харилцааны хувьсгал, эх орны гурилаар өөрийгөө хангадаг болсон  газар тариалангийн хувьсгал, 1944-1945 оны би­­чин жилийн  их зу­дын хохир­лыг даван туул­сан амжилт, худалдаа, аж үйлдвэр, барил­гажуу­лалтын хувьс­гал зэргийг нэрлэж болно. Эдгээр солонгорсон олон шинэ хувьсгалт өөрчлөл­тийн  үрээр эгэл жирийн олон түмэн ядуурлаас бүрэн ангижирч чадсан юм.

Одоо тэгтэл  сүүлийн  хэдхэн жилийн дотор монгол түмний хөлс цусаа урсган байж   олж  авсан  тэрхүү түүхэн ололт амжилтыг ор мөргүй  арчиж хаячихаад эдүгээ гурван сая хүний нэг сая орчим нь ядуус болсон гэх албан ёсны тоо баримт  олон улсын мэдээллийн санд орж данслагдсан байна. Үнэмшимгүй боловч үнэн баримт мөн  гэж сайд дарга нар эш татан шогширцгоож  байна. Дайны хөлд нэрвэгдээгүй, аюултай  айхтар газар хөдлөлт болоогүй,  үер усны том аюул тохиолдоогүй атал  ийм аймшигт байдал бий болсон байна. Ардчилсан төрийн нэрээр халхавчилсан  шуналтаны луйвар, дээрэм гэдэг нь  байгалийн ямар ч айхтар хүнд сүйрлээс хэд дахин   илүү аюултай сүйрэл авчирдаг  юм байна.

Манай орны эдгээр ядуус бол яалт ч үгүй төрөөс төрүүлсэн ядуучууд  болж таараад байгаа юм. Учир хэмээвэл  1990-ээд оны дундуур нийтийн амьдралын баталгаа болж байсан төрийн өмчийг үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын  луйварчин бодлого хийгээд, 2012-2016 онд төгрөгийг үнэгүйдүүлж, долларыг галзууруулж, мөнгө угаагчдыг баяжуулсан  төрийн мөнгөний зальхай бодлого,   бас орон сууцны найман хувийн болон арилжааны олон банкны  зээлийн  хомхой хүүнээс төрсөн ядуус ийм  их тоонд хүрсэн  нь эдүгээ  нэгэнт тодорхой  болоод байна.Өнөөгийн ядуусын тоо ардын хувьсгалын эхэн үеийн Монголын бүх хүн амын нийт тооноос үндсэндээ хоёр дахин  шахам олон болсон байна. Ингээд бодохоор Монголоо гэсэн  сэтгэлтэй хүн бүхний элэг зүрх шимширмээр байна.

Зөвхөн 2012-2016 оны хооронд  хүн амын цалин тэтгэвэр, тэтгэмж зэрэг мөнгөн орлогын  худалдан авах  чадвар наад зах нь жаран хувь буурсан гэлцэнэ. 2016 оны зуун төгрөгөөр  2012 оны үеийн дөчин төгрөгөөр авч байсантай дүйцэх  хэмжээний бараа таваар худалдан авдаг болсон байдаг юм байна.  Тэгэхлээр ядуурахгүй  байж тэсэхгүй л дээ. Өөрөөр хэлбэл  төрийн өмч хувьчлал болон  мөнгө, зээлийн либертари бодлогоос хүй тасран төрсөн Монголын  шинэхэн ядуусын зовлон түүнийг дагалдсан нийгмийн сэтгэл санааны гутрал, гансрал эдүгээ үндэсний гамшгийн хэмжээнд  нэгэнт хүрчээ. Үүнийг 2017 оны зун намар болсон  багш, эмч, урлагийн ажилтны цалингаа нэмүүлэх ажил хаялт  нотолсон байх.

Миний хувьд,Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрт хүн амын бодит орлогын нэгэнт алдсан энэхүү  жаран хувийн алдагдлыг нөхөн барагдуулах талаас нь тусгахгүй, зөвхөн  олон улсын зээлийн өр төлж, гадаадын зээлдэгч нарыг хохироохгүй болгох тухай голлосон нь учир дутагдалтай харагддаг. Ядуурлын хамгийн  аюултай үр дагавар бол  нийгмийн сэтгэл  санааны гүн их  гунихрал, гансрал.    Энэхүү гутралын улмаас гэр бүл, ахуйн хүрээнд хүчирхийлэл газар авлаа. Архи, хар тамхины мансуурал, биеэ үнэлэх, хүн худалдаалах  явдал  ердийн үзэгдэл мэт   хүрээгээ тэллээ. Хэрцгий бүдүүлэг, хэрүүлийн үг төрийн дээд түвшинд хүртэл огшиж, эрээ цээрээ  алдлаа.Билэг танхай авъяаслаг монголчууд эдүгээ балмад танхай, уурын мунхаг ханхлуулсан  аймшигт  монгол болон  өөрчлөгдөж байна.   Талцал хуваагдал, үгсэл хуйвалдаан,  хулгай луйвар  хяналтаас гарахад ойртож  байна.

Түмний нүднээ ил байгаа наад захын эл баримтаас харахад одоо л ядуурлыг тэглэх зоримог алхам хийхгүй юм бол  оройтно гэдгийг хатуу  сануулж байна. Миний хүйгээр дамжуулж, хондон ягаан цусаараа өр зүрхэнд минь оршоож үлдээсэн ээжийн минь үгээр хэлээгүй далд мөрөөдлийн захиас надаас энэхүү нийтлэлийг  нэхэн шаардаж бичүүлсэн  болно. Миний үгийг хэн ч сонсохгүй, тоохгүй гэдгийг мэдэж байна.Тэгсэн хэрнээ  ээжийнхээ  амссан  гашуун бэрхийг  санахын эрхэнд өөрийн мэдэлгүй бичиж сууна. Хүн хөгшрөх тусам ээжийгээ санан бэтгэрдэг.Ээждээ   эрхлэхсэн, зулайгаа үнэрлүүлэхсэн,  толгойгоо илүүлэхсэн,сайхан цай хоол тааралдахад ээждээ амсуулахсан гэхчлэн байнга нялхарч явдаг. Хүнд хэлэхэд ичмээр боловч яг үнэндээ тийм л байдаг. Ганцаардал, гиюүрэл  гэдэг чинь ингэж л  өдрийн бодол шөнийн зүүд болон хувирдаг гэж болно.

Ээж гэж хэн бэ гэвэл  шаардлагатай  цагт  үр хүүхдийнхээ төлөө үхэхээс буцахгүй, ерөөс тэгээд  үхэж  чадах   тийм эоригтон. Та бидний ээжүүд энэ талаараа ав адилхан.

Сартай балчирхан хүүгээ тэвэрсээр Сэлэнгэ мөрөнд  живж бурхан болсон Саранчимэг ээж  шиг  олон  баатар ээж  ингэж  хорвоогоос хальсан байдаг. Гэвч ээж нарын сэтгэлийн хүч үл дийлэх  гамшиг гэж байдаг.  Эдүгээ цагийн энэхүү ядуурлын гамшиг бол нэгэнт төрийн бодлогоос үүдэлтэй гамшиг учраас дан ганц   ээж нарын сэтгэлийн хүчээр төдий бус, харин төр засгийн энэрэнгүй агаад,  нэн  хүчирхэг шинэ бодлогын хүчээр л ахиц өөрчлөлт гаргаж болох учиртай юм.

Юуны өмнө  цалин, тэтгэврийн худалдан авах чадварыг ойрын хоёр жилд  2012 оны түвшинд хүргэх хэрэгтэй болоод  байх шиг байна. Уг нь бол нэг сая ядуу хүн гэдэг нь хоёр зуун мянган өрх айл гэсэн үг. Нэг айлд нэг гэр, тугалтай таван үнээ,   арваад адуу, тавиад тооны бог мал байхад  ажил хэрэгч овсгоотой хү­мүүс бол ядуурлаас гарах боломжтой. Ингэж  баримжаалбал  нэг айлд ердөө 10000 долларын зар­дал орно. Ингээд нийт дүндээ хоёр тэрбум дол­ла­рын сан байгуулахад  ядуур­­лын бэрхшээлийг  ним­гэ­лэ­хэд  хүрэлцэх болно.

Эзэн богд Чингис хаан  үгээгүй ядууст туслахын тулд зуун хонь бүрээс нэг зусаг хонь авч сан хөрөнгө байгуулсан гэх түүх бий. Энэ жишгээр дүйцүүлж бодвол жилийн төсвийн  долоон их наяд төгрөгийн орлогоос жил бүр нэг хувиар бодож  70 тэрбум төгрөг суутгана гэхэд ойрын хэдхэн жилд ядуурлаас бүрэн гарах боломж бий.  Үүнтэй холбогдуулан төр засгийн удирдагчдын насны  үүтгэлийн талаар  бас хэдэн үг хэлье. Энэ үг олон хүний дургүйг хүргэнэ ээ. Гэвч аргагүйн эрхэнд хэлэх   цаг нэгэнт болсон  шиг байна.

Насжина гэдэг  төгс төгөлдөрийн  хорвоог  шат дараалан  эзэмших ихээхэн   онцгой эрхэм хувь тавилан  мөн юм. Өндөр насална гэдэг нь чингэхлээр  зохих хэмжээний насыг нь наслахаас өмнө урьдчилан сурах боломжгүй  ховор нандин эрдэмлэг   чанарыг  хүссэн хүсээгүй  эзэмшүүлж  өгдөг хүмүүн хорвоогийн их сургууль    мөн гэмээр байдаг. Энэ их сурууль ямар эрдэм сургадаг сургууль вэ хэмээвэл тухайн хүний дотоод ертөнцийг  цэвэрлэж өгдөг урт хугацааны  хичээл дасгал голлосон сургалттай. Тухайлбал, таван бэрхийг тэвчиж сургадаг хичээл сургууль гэж болох  ажээ. Үүнд  нүглийг тэвчих, шунал тачаалыг тэвчих, хармын сэтгэлийг  тэвчих,  залхуурлыг тэвчих,   уурын мунхагийг   тэвчих  ухааны угшилтай болгодог юм байна. Бас гурван нүүдлийн цаадахыг харах  оюуны мэлмийг  суулгаж өгдөг юм байна. Үүнийг манай ард түмэн давхар ухаан суух хэмээдэг. Эвгүйхэн  хандвал ээдэж  мэдэх эмзэгхэн  цагаан  сэтгэлийг  зүрхэн  тус газарт нь суулгаж өгдөг юм байна.Энэ бүхнийг  олж харъя гэвээс өөр өөрийн настан буурал ээж аав, өвөө эмээ нарыгаа сайн ажиглаваас  аяндаа нүдний тань өмнө утга   уянгын кино мэт тодроод л ирнэ. Насны их сургууль гэдгийн наад захын төрх байдал миний ойлгож байгаагаар  нэг иймэрхүү юм.

Залуу явахад настан буурлууд нэг их итгэмтгий, уян зөөлөн сэтгэлтэй, юу байдгаа бусдад өгөх гэж өврөө тэмтэрсэн,  хөл нь сайнгүй ч хүний  урдаас ажилд  гүйж, чадал мөхөсдсөн ч чадахсан гэж чарайтал зүтгэж,  хүүхэд  шиг гэнэн цагаан  сэтгэл гаргаж харагддаг нь  чухамдаа бол тэдний  оюун санааны цэвэршилт байсан байна.Үүнийг нь бид муйнаг зөнөг нь залгаж байна хэмээн  андуурч дооглонгуй явсныг минь тэр үеийн хүмүүс анзаарсан байх бий гэхээс  одоо ч зовж байна.

Манайд төр түмнийг удирдан жолоодоход идэр залуу насны эрч хүч, эр зориг, эрдэм мэдлэг эрхэм чухал нь үнэн. Гэхдээ зайлшгүй  зориглох, залуурхах, бярдах шаардлагатай   болсон цаг үедээ л тийм байдаг. Наполеон Бонапарт хэрэв энгийн цагт  төрсөн бол  жирийн нэг генерал  байхаас хэтрэхгүй  байсан биз. Тэгвэл түүнийг дэлхий дахин мэдэхгүй л өнгөрөх байсан гэж Энэтхэгийн соён гэгээрүүлэгч их удирдагч Ж.Неру гуай хэлсэн гэдэг.

Түүнээс гадна алсалж харах давхар  ухаан, амссан бэрхшээл зовлонгийн сургамж, алдар хүндийн нөлөө, гэгээрч ариуссан сэтгэлийн хаялга гэж өөр зүйлээр орлуулж үл болох нэг айхтар сүрхий юм дутагдсанаас болоод ядуурлыг  газар авахуулсан шиг байна. Би тарваганы эх орон болсон нутагт төрж өссөн болохоор зарим  юмыг тарваганы амьдралд хэлбэршүүлэн зүйрлэхэд сонин  байдаг.Тарвагыг насных нь талаас мөндөл, хотил, шар хацар, бурхи, бүр хаширыг нь  буурал амт бурхи  гэдэгсэн. Хүний хорь хүртэл насыг мөндөл, дөч хүртэлхийг хотил,  жар хүртэлхийг шар хацар гэвэл  жар, түүнээс  дээшхи нь бурхи нас болж харагдана.  Ингэж харвал буурал амтай бурхин насны  гурван өтгөс   өнгөрсөн зууны дундуур энэ хорвоогийн  хүмүүн төрөлхтнийг их аюулаас аварсан гэгээн түүх байдаг юм. Энэ цагийн манайхны ойлголтоор бол хотын нийтийн тээврийн автобусанд үнэгүй суугаад үүрэглэж явбал  зохих насны гурван буурал  өвөө бүх хүн төрөлхтнийг фашизмын хүрэн тахлаас аврах тэмцлийг удирдаж  чадсан мартамгүй нэгэн  түүх байдгийг ингэж зүйрлэмээр байна. Тэрхүү буурал амтай бурхин насны  гурав бол 66-тай Иосиф Сталин, 71-тэй Унистон Черчиль, 63-тай Франклин Рузвельт нар байсан. Хэрэвхүйеэ тэд нартай зүйрлэж болох давхар ухаан суусан  холч мэргэн удирдагчтай байсансан бол Монголын эгэл түмэн ингэтлээ ядуурч, өнөөгийнх шигээ  яадгаа алдахгүй байсан. Үнэхээр тийм байсансан бол  манай ардчилал ингэж хулгайч нохойн замаар орохгүй байсан.

Ер үнэнийг хэлэхэд манай ардчиллын  тоглоомын дүрэм болсон Шинэ үндсэн хууль бол өө сэвгүй сайн  хууль. Мөнөөх дордуулсан долоон өөрчлөлтийг эс тооцвол шүү дээ. Ганцхан тэр хуулийн хүрээнд төр, засгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг  дарга, сайд нарын албанд оноож, сонгосон хүмүүсийн зарим нь даанч таарч тохирохгүй хулгайч, урвагч байсан шиг  байна. Гэхдээ тэд дураараа тэнд очоод суучихаагүй болохоор дан ганц өөрсдийнх нь буруу гэж юу байх билээ.

Тэд төрийн хүний байх  хэмжээнд бус өөрийнхөө байгаа хэмжээнд л байж. Чононд хонь хадгалуулсан бол идэж л таарна. Ингэж бодохоор очиж очиж тиймэрхүү нөхдийг  олж сонгосон сонгогч олон түмэн  л буруутай болж таараад байгаа юм. Засгийн эрхэнд гарах үедээ  Адольф Гитлер дөчин дөрөвтэй  биш ядаж 60-тай байсансан бол  дэлхийн дайн дэгдээж,  60-70 сая хүний амь амьдрал дайнд сүйдэхгүй байж болох байсан гэдэг яриа байдаг  юм билээ. Энэ бүхэн бол заавал эргэцүүлж бодох ёстой асуудал.

Улс төр хэмээх адайр ертөнцөд хэт хөгшдөх залуудахын аль аль нь осолтой.  Яг махчлан жиших нь алдаа мадагтай байж таарна. Гэвч  хоёр зууны заагийг дамнасан түүхэн чухал эргэлтийн үед манай төр засгийн удирдагчдын заримын нас хэт балчирдсанаас болж шуналтны   мэхэнд автаж, ядуурлыг гараасаа  алдах үүд хаалга нээсэн шиг байгаа юм. Насны их сургуулийн босгоор  алхан ороход  ямар ч атугай  ач зээгийнхээ сэвлэг даахийг үнэрлэж  байж л тэрхүү  нэр төртэй ариун дагшин  босгоор давдаг аж. Ингэж  нэг ухаарвал  мөнөөх  жар  хүрсэн байхыг шаарддаг бурхин нас маань тавийн босго  орчим доошоо буугаад ирнэ. Товчхондоо  ач зээ гэдэг маань тэгэхлээр өвөө эмээ нарынхаа зүрх сэтгэлийг таван муу муухайн балчгаас  цэвэрлэн   аравнайлж өгдөг  нэгэн төрлийн амьд  бурхад  мөн  байдаг юм.

Энэ хэмжүүрээр харахад өнөөдрийн манай төрийн түшээд   ялангуяа энэ удаагийн Засгийн газар, эрх барьж бүхий Ардын намын  удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн  нь ядуурлыг тэглэхэд   насжилтын талаасаа  боломжтой гэж харагдаж байна.  Манай шинэ Ерөнхийлөгч бас  энэ л насны хүн.  Тиймээс тэр хүн  ядуурлыг тэглэх асуудал руу  Үндэсний аюул­гүй байдлын зөвлө­лийг чиглүүлэх саналтай байх шиг байна. Монго­лын нэг сая хүний амь амьд­ралыг нэгэнт  тулгараад  байгаа  цаг бусын  мөхөл сүйр­лээс аврах нь  одоогийн толгойны өвчин болсон гэлцдэг мөнөөх Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь  гэгчийг бодвол харьцуулах аргагүй чухал агаад хойш­луулах хугацаагүй болсон асуудал мөн байна аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ЦЭВЛЭЭ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч



Төстэй мэдээллүүд

Матрын нулимс

Матрын нулимс

2017/05/10, 11:29
Монгол Үндэсний аюулгүй байдал ба Монгол

Монгол Үндэсний аюулгүй байдал ба Монгол

2017/02/21, 13:55
XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ

XXI ЗУУНЫГ ЭЗЭГНЭХ ТАВИЛАНТАЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ӨРГӨН БАРИХ САНАМЖ БИЧИГ

2017/01/15, 12:09
.НУТГИЙН ОЛНЫХОО СЭТГЭЛИЙН ХУР БУУЛГАСАН Х.БАЯНМӨНХ АВАРГЫН ҮГС...

.НУТГИЙН ОЛНЫХОО СЭТГЭЛИЙН ХУР БУУЛГАСАН Х.БАЯНМӨНХ АВАРГЫН ҮГС...

2015/07/26, 23:02

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

2 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

15 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

17 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

15 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

22 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

26 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16110 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14559 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11442 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.