logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ч.Уранхолбоо: Үр цацаад ургадаг үлгэрийн юм шиг амьдрал хаана ч байхгүй

Бичсэн:munkhbat
2017/12/18/, 10:43
Tweet

Ч.Уранхолбоо: Үр цацаад ургадаг үлгэрийн юм шиг амьдрал хаана ч байхгүй

 

Энэ удаагийн "Гэргий” булангийн зочин "Гала” хамтлагийн гишүүн Ану буюу Чулуунбаатарын Уранхолбоо. Тэрбээр тун удахгүй дөрөв дэх охиноо өлгийдөн авч одонтой ээжүүдийг түүчээлэх гэж байна. Уншигч та түүний 
ертөнцөд түр саатна уу

-Юуны өмнө ярилцах урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Өнөө, маргаашгүй амаржих хэрнээ ярилцлага өгөөд сууж байгаад уншигчдынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье?

-Танай сонины "Гэргий” буланд уригдаж ярилцаж байгаадаа баяртай байна. "Үндэсний шуудан” сонинг сонгон уншдаг уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2013 оноос хойш бараг жил дараалан дөрөв дэх удаагаа амаржих гэж байна. Шинэ хүн маань өнөө, маргаашгүй мэндэлнэ. Маш их догдолж байна.

Хүүхдийг би ямар ч сонголтгүй, эмэгтэй хүнд өгч байгаа бурхны том бэлэг гэж боддог. Хүн ер нь амьдралдаа хүнээр дутдаг. Тухайлбал, хүний хайр халамж, хүний дулаан сэтгэлээр дутдаг. Тийм ч учраас хүүхдүүд маань бие биенийхээ өмөг түшиг нь болж хамтдаа бүхнийг хийдэг, ойр дотно байгаасай гэж хүсдэг. Тэр хүсэл маань биелж байна, Олон сайхан охидуудтай боллоо. Охинтой хүн жаргадаг гэдэг. Ер нь хүнээр хүн хийнэ гэдэг хэцүү л дээ. Тэр жижигхэн амьтны өдөр тутамд анхаарах нь чухал. Тэр тусмаа манай улсад нялх хүүхдийг өсгөнө гэдэг том асуудал болсон. Өвлийн улиралд агаарын бохирдол маш их байна. Өдөр тутам хүүхдээ агаар салхинд гаргаж чадахгүй. Ямар нэгэн өвчин туслаа гэхэд нярайн өвчний эдгэрэх явц удаан байдаг зэрэг хүндрэл бол байдаг шүү.

-Орчин үед гоё сайхан бие галбираа авч үлдэхийн тулд олон хүүхэд төрүүлэх нь ховор болсон. Хүмүүс таныг олон хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй байх аа. Таны амьдралын төлөвлөгөөнд олон хүүхэд байсан уу, эсвэл бурхны бэлэг юм болов уу?

-Хүмүүсийн дунд таны хэлдэг шиг ийм яриа ажиглагддаг. Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй. Өнгөц харагдаж байгаа төрх байдлаар хүнийг дүгнэх нь утгагүй. Миний хувьд тухайн хүнийг гаднаас нь дүгнэж энэ нэг ийм л хүн гэж дүгнэхээс эмээдэг. Шүүмжлэхээс бол бүр санаа зовдог. Яагаад гэхээр бүх зүйл цаг хугацаатай. Тухайн хүн дотоод мөн чанараа олсон, олоогүй, цаг нь болсон, болоогүй байна. Иймд хэн нэг хүнийг дур мэдэн шүүмжлэх, харагдах байдлаар нь дүгнэх эрх бидэнд байхгүй. Миний хувьд хүмүүст харагдах байдлаасаа юм уу, хүмүүсийн ярьдаг ярианаас өөр байх. Хэн нэгэнд таалагдах гэж ярьж байгаа юм биш. Миний амьдрал ийм хувь зохилтой ийм л байх ёстой байсан гэдгийг эмэгтэй хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд төрүүлнэ гэдэг сайхан зүйл. Эмэгтэй хүнд оногддог хувь заяаны бэлэг. Олон хүүхэдтэй болох тусам, бодож санах, зовних зүйл ихтэй юм шиг боловч цаагуураа тэр болгон аз жаргал байдаг. Бурхны номыг уншиж байхад санал зөрөлдөх зүйл нэлээд байдаг.

-Тухайлбал?

-Олон хүүхэд төрүүлнэ гэдэг үйлийн үр гэж тайлбарласан байдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үйлийн үр нь дотроо сайн үйлийн үр, муу үйлийн үр гэж хоёр төрөл байгаа. Сайн үйлийн үр гэж буян заяагаар үр хүүхэдтэй болох юм бол хүн илүү сэтгэл ханамжтай амьдрах боломжтой. Жишээлбэл, нэг хоёр хүүхэд төрүүлээд дахиж хүүхэд төрүүлэхгүй гэх тохиолдол байдаг. "Би ч гэсэн тэдний адил тэгж болох л байсан. Тэднийг огт буруутгахгүй, хүн бүрийн сонголт өөр шүү дээ. Миний хувьд бурхны өгсөн бэлгийг буцааж чадахгүй. Би багаасаа л хүүхдэд хайртай байсан. Угаасаа энэ миний хувь тавилан.

Хүнд гоё харагдах гэж, янз бүрийн зүйл сонсох гэж биш өөртөө болон хань ижил, гэр бүлдээ тав тухтайгаар амьдарч байгаа жирийн эмэгтэй. Тийм учраас энэ нь хэлбэр төдий зүйл биш. Бусдын хэл аманд хариулт өгч байгаа амьдрал ч биш. Яг л өөрийнхөөрөө, хувь тавилангийн зургаар амьдарч байна. Гэхдээ бурхны зурсан зургийг тодорхой хэмжээгээр чиглүүлнэ. Миний бодлоор ийм л амьдрал надад заяасан.

-Та эхээс олуулаа юу?

-Би өөрөө гурван охинтой айлын дундах хүүхэд. Ихэр хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ манай нөхрийн болон манай удамд ихрийн удам байхгүй. Тийм болохоор ихэр хүүхэд төрүүлэх боломжгүй юм байна гэж боддог байсан. Энэ ярианы тайлал нэг, хоёр сарын дараа тайлагдах байх. Бодол санаагаараа амьдралаа илүү их удирддаг, чиглүүлдэг юм шиг бурхнаас бичигдсэн тавилан гэж байхгүй. Байлаа гэхэд өнгө аясыг нь өөрчилж илүү үнэр анхилан гоё сайхан болгох боломж бидэнд байгаа. Эмэгтэйчүүд бид өөрсдөө энергийн хүчтэй хүмүүс шүү дээ.

-Хийсвэр хагалгаагаар жил дараалан төрөх боломжтой юу. Уг нь гурван жилийн зайтай төрөх ёстой гэдэг. Эмч нар нь хэрхэн хүлээн авсан вэ?

-Хийсвэр хагалгаагаар олон удаа төрөхийг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрддөгүй. Маш том эрсдэл, эмэгтэй хүн дахиж төрөхгүй байх магадлалтай. Ийм том эрсдэлд эмэгтэй хүнийг оруулдаг. Энэ удаад эмч нар надад маш их анхааруулсан. Гурван жил дараалан төрсөн учраас эрсдэлтэйг Монголд төрөх боломжгүй гэсэн. Эмч нар "Чи өөрөө шийд. Төрөх боломжгүй учраас бараг дараагийн шатны арга хэмжээг ав” гэж миний сэтгэлийг их эмзэглүүлсэн. Би гэхдээ хүүхдээ төрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай гэрийнхэн болон хадмууд маань "Чамайг л бодож байна, миний. охинд хэцүү биш үү” гэж байсан. Хэдий миний биед эрсдэлтэй ч би өнөөдөр даван туулж байна. Би хүүхдээ төрүүлмээр байна, яагаад би хичээж болохгүй гэж бодсон. Эмч нарын хэлж байгаагаар 4-5 сартай болж хэвтрийн дэглэм сахиж босох боломжгүй болно гэж байсан. Гэтэл өнөөдөр төрөх сүүлийн cap хүртлээ, төрөх өдрөө хүртэл явж байна. Энэ болгон миний бодол санааны хүч, хувь заяаны бэлэг, зөв амьдарсны хариу гэж бодож байгаа. "Гала” хамтлагийн жаахан охин байх үеэс янз бүрээр хэлэгдэж ирсэн. Тухайн үеийн ярьж байсан зүйлийн 80 гаруй хувь нь худлаа байсан Гэхдээ би нэг ч удаа ямар хэцүү юм бэ, яах естой юм бэ, яах ёстой юм бол гэж бодож байгаагүй. Намайг ингэж элдвээр хэллээ гээд ийм болохгүй. Чи зөв замаараа явах ёстой гэдгийг өөртөө байнга хэлж, өөрийгөө зоригжуулдаг байсан. Энэ бүхний хариу үйлдэл амьдрал дээр минь ирж байгаа гэж бодож байна. Ирээдүйн амьдралаараа энэ бүхнийг харуулна гэдэг байсан тэр хүсэл маань өнөөдөр биеллээ олсон.

-Орчин үед олны танил хүмүүс гадаадад очиж амаржих болсон. Таны хувьд эх орондоо амаржиж байгаа нь утга учиртай байх?

-Гэр бүлийнхэн, эргэн тойрныхон маань гадаадад тэр тусмаа Солонгост очиж төрөхгүй юм уу гэж асуудаг, гадаадад төрөөч гэж санал болгодог. Би их гэрсэг хүн л дээ. Хэд хоног л гэрээсээ хүүхдүүдээсээ холдоход хэцүү байдаг юм. Элэг зүрх эмтэрч, хүүхдүүдэд ямар нэгэн зүйл болоход мэдэрдэг. Муу юм бодох дургүй хэдий ч ханиад хүрлээ гэхэд мэдэрдэг байх жишээтэй. Тийм учраас охидуудаасаа хол байна гэхээр төсөөлөгдөхгүй байдаг. Хэрвээ Солонгост амаржья гэвэл амаржихаас сарын өмнө очиж эмнэлгийн хяналтад орох ёстой. Мөн төрсний дараа сарын хугацаанд эмнэлгийн хяналтад байдаг юм билээ. Тооцоолохоор хоёр cap гаруй хугацааг Солонгост зарцуулна. Мөн төрсний дараах арчилгаа маш сайхан хийгдэнэ. Хүүхдийг авч яваад бүхий л арчилгааг хийж, би бараг хүүхэддээ хүрэхгүй, буудалд амарч байгаа юм шиг байх боломжтой юм билээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэй байж тэдэнтэйгээ байвал илүү их аз жаргалтай байх учраас өөрийнхөө сонголтыг хийсэн

-Сүүлийн үед агаарын бохирдол урагт маш муугаар нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Таны хувьд утааны үеэр хүүхдээ төрүүлэх гэж байна. Утаанаас өөрийгөө болон ургаа хэрхэн хамгааалж байна вэ?

-Миний хувьд "Чин ачлал” эмнэлгээр хоёр жил гаруй хугацаанд үйлчлүүлж байна. Энэ эмнэлгээр хүчилтөрөгчийн азонтай тарилга хийлгэж байгаа. Азон өөрөө хүчилтөрөгчийг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлдэг учраас сүүлийн хоёр төрөлтөн дээр шаардлагатай байсан. Гурав дахь охин маань өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард төрсөн. Ойрхон төрж байгаа гэдэг утгаараа өөртөө тамир тэнхээ оруулах үүднээс тарилга хийлгэсэн. Маш сайн үр дүнтэй байна. Ямар ч байсан ургийг сайн дэмжиж хүчилтөрөгчөөр хангаж өгч байгаа нь мэдэгдсэн. Ураг өөрөө хүчилтөрөгч дутагдах юм бол маш хэцүү байдалд ордог. Хүчилтөрөгчийн гүн дутагдалтай хүүхэд тархины даралттай төрдөг. Ер нь хүүхэд эхээс гараад эрүүл байх ёстой. Эрүүл хүүхэд хурдан бойждог. Энэ удаад миний төрөх хугацаа хэтэрсэн хэдий ч гүрийгээд явж байна. Хэвлийдээ нэг хоног ч болов байхад хүүхдэд маань л хэрэгтэй. Түүнээс биш миний хамгийн дуртай баяр бол шинэ жилийн баяр. Баярын үеэр энд тэндгүй баярын арга хэмжээнд оролцоод явдаг хүн. Баяр наадмаас илүү чухал, баяр баясгалантай зүйлийг хэвлийдээ тээж явна.

-Хүүхэд хэдий бурхны бэлэг гэдэг ч жил дараалан амаржиж тэднийг өсгөнө гэдэг амаргүй ажил. Таныг нөхөр тань хэр халамжилдаг вэ. Нэлээн халамжилж асардаг гэж сонссон юм байна?

-Манай нөхөр маш халамжтай. Баяр баясгалан халамж гэдэг  зүйлийг сайн өгч чадаж байгаа учраас би зоригтой байгаа байх. Дээрээс нь хүүхдүүдээ маш сайн асарч халамжилдаг. Манай хүн айлын ганц хүү. Би анх бодохдоо нэлээн эрх танхи байх, хүүхэд өсгөх тал дээр бараг мэдлэг байхгүй гэж дүгнэдэг байсан. Өөрөө хүүхдэд дуртай биш гэж ярьдаг байсан. Тэгээд л бид хоёр хамт амьдарч эхлэхэд хүүхдийн талаар маш их ярьдаг болсон. Явцын дунд хүүхэд хүсэн хүлээсэн хүн болох нь мэдрэгдсэн. Дараа нь хүүхэдтэй болохоор хүүхдэд ямар их хайртайг нь мэдэрсэн. Хоёр дахь хүүхэд төрсний дараа бүр нөхөр маань огт өөр хүн болсон. Би харахдаа еөрчөгдөж байгаа юм биш, тэр хүний дотор байсан хүн нь нээгдэж байна гэж ойлгосон. Надаас ч илүү зөөлөн, уян хүн гэдгийг өдөр бүр мэдрэх юм. Би хоёр дахь хүүхэд дээрээ бантан хийж үзээгүй. Нөхөр маань бантан хийх, надад хоол унд бэлдэх асарч тойглох ажлыг даадаг. Би болохоор хүүхдэд болон өөрт  шаардлагатай Витамин, шинэлэг зүйлд анхаарч байхад аав нь өдөр тутмын арчилгааг хийх жишээтэй. Мэдээж эмэгтэй хүнд хань ижил маш чухал. Ганцаараа эмэгтэй хүн бүхнийг нуруун дээрээ үүрч явна гэдэг хэцүү шүү дээ. Тийм болохоор үргэлж л ханьдаа баярлалаа гэж хэлдэг. Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна.

-Хүн бүр л гал голомтоо залгуулах хүүтэй болохыг хүсдэг. Та ч гэсэн хүсдэг байх?

-Одоо хэсэг хугацаанд өөрийнхөө биед анхаарал хандуулна. Үүнээс гадна давхар хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарна. Том охин маань удахгүй сургуульд орно. Ийм учраас сургуульд орох бэлтгэлийг базааж хичээл сурлагад нь анхаарах байх. Ойр ойрхон төрөхөөр нэг бүрчлэн анхаарч чадахгүй байна. Ерөнхийдөө хүмүүжилд нь анхаарч, хэрэгцээт зүйлсийг бүрдүүлэх арчилгаа хийж байна. Бид эх орныхоо ирээдүйн лидерүүдийг бэлтгэхийн тулд оюун санааны хувьд бэлдэж, боловсруулж одооноос хүмүүжилд нь анхаарах шаардлагатай. Тиймээс охиныгоо сургуульд орохын өмнөх бэлтгэлийг сайн хийнэ. Ямартай ч ойрын 5-8 жилдээ төрөхгүй гэсэн бодолтой байна. Гэхдээ бас хэлж мэдэхгүй байна, төлөвлөхөд хэцүү юм. Бусад эмэгтэйчүүдийг харахад нэг төрчихвөл арав гаруй жил төрөхгүй байна. Эдгээр хүмүүсийн жишгээс суралцах зүйл юу байна тэр бүхнийг судална.

-Охидууд болохоор нэлээн ганган дэгжин байх. Охидоосоо өөрийгөө олж хардаг уу?

-Миний гурван охин гурвуулаа өөр өөр зан араншинтай, өөр өөрийн онцлогтой охид болж байгааг өдөр ирэх тусам харах юм. Том охиныгоо тээж байхдаа урлаг соёлоосоо дөнгөж хөндийрч байсан. Гоёж гооддог, гоо сайхандаа анхаардаг байсан Том "охйн маань гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй, өөрийгөө цаг тутамд гоё байлгахыг хүсдэг. Харилцааны соёл дээр уян хатан хүний эв дүйг" олдог. Харин дунд охиноо тээж байхад нөхөр маань яг сургуулиа төгсөж байсан. Тэр үед маш их аз жаргалтай гоо сайхан, урлаг уран сайхан гэхээсээ илүүтэй амьдрал руугаа нэвтэрч орсон үе байсан. Охиныгоо харахад их гэрсэг, амьдралд хайртай охин байдаг. Харин бага охин дээрээ нэлээн эмээж байсан. Яагаад гэвэл ойрхон төрчихлөө, энэ хүүхэд сульдаа төрчих вий дээ хэмээн маш их эмээсэн. Тэгэхэд бага маань хамгийн адтай нь хоёр эгчээсээ юугаар ч дутахгүй. Ер нь охидууд өрсөлдөөн их гаргадаг гэдгийг мэдсэн. Тухайлбал бие, биетэйгээ өрсөлдөж юм сурдаг, хоол идэхдээ хүртэл өрсөлддөг их сонин. Хүүхдийн хувьд аав, ээж хоёр нь гол харах толь учраас бид хоорондоо зөв харилцахыг хичээдэг. Ажил төрөл дээр гарсан болж бүтэхгүй асуудлыг дэргэд нь ярьдаггүй. Болж өгвөл тусдаа ярилцдаг. Нэг нэгэнтэйгээ их сайхан харьцах харилцааг чухалчилдаг. Ер нь хүүхэд 0-3 насан дээр нь хэн болох вэ гэдэг нь тодорхойлогддог үе. Энэ уед нь зарим зүйлийг нь хянадаг. Үзэж байгаа зурагтын суваг нь ямар байх вэ, кино үзлээ гэхэд ямар кино үзэх вэ гэж хүүхдүүддээ зориулж бүх сонголтыг хийдэг. Бидэнд таалагдаж байна гээд гэр бүлийн уур амьсгалыг эвдсэн, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх зүйлийг үздэггүй. Уншиж буй ном сонин хүүхдийн үлгэрийн ном байсан ч тэдэнд эерэг нөлөө 
үзүүлдэг.

-Охидынхоо урлагийн боловсролд хэр анхаарч байна вэ. Ээж нь урлагийн хүн учраас мэргэжлээ өвлүүлэх сонирхол байдаг байх?

-Гурван охиныгоо гурвууланг нь урлагийн хүн болгоно гэхгүй. Тээж байгаа хүүхдээ ч гэсэн өөрийн хүслээр шахаж шаардахгүй. Гэхдээ тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлнэ. Мэдээж зөв хүн болгоход олон жилийг зарцуулсан юм чинь тодорхой хэмжээний энэ нь зөв, энэ нь буруу гэсэн зөвлөгөөг өгнө. Ямар ч мэргэжлийг охидууд маань сонгох эрхтэй. Гэхдээ манайд нэг эмч, нэг эдийн засагч, нэг хуулийн хүн байх хэрэгтэй. Охидын минь зүрх сэтгэл нь уян зөөлөн, бусдыг хайрладаг байхад тодорхой хэмжээний урлагийн боловсрол хэрэгтэй. Охидоо уян зөөлөн, нинжин сэтгэлийг өөртөө бий болгосон хүмүүс байгаасай гэж хүсдэг. Ийм учраас урлагтай хөгжимтэй ойр байлгана. Аав нь бол урлагийн хүн болгохгүй гэж ярьдаг. Урлагийн хүнтэй гэр бүл хэрнээ яагаад гэхээр урлаг бөл хэцүү салбар, янз бүрээр хэлүүлнэ. Тэр болгоныг охидууд маань даах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ийм учраас янз бүрээр хэлүүлмээргүй байна гэдэг. Гэхдээ нэг урлагийн хүн төрөх байх аа. Хэрвээ тийм хүн гарвал эхнээс нь дуустал нь тэр хүнийг шүтэж, хамгийн хүчтэй фэн нь байх байлгүй дээ.

-Хүүхдүүдээ өөрөө харж байгаа юу. Ер нь хүнээр хүүхдээ харуулах нь хэр оновчтой юм бол?

-Одоогоор бол ээж маань тусалж байна. Туслах хүн байхгүй бол хэцүү л дээ. Өдөржин хүүхдээ харна гэхээр ажил төрөл хийхэд хэцүү. Гараад хоёр цаг болж ирж хөхүүлэх хооронд хүүхдийг маань харах туслах хүмүүс байдагт маш их баярладаг. Хүний төрсөн ээж хүний маш том туслагч байдаг юм байна. Манай хоёр том охиныг хадмууд маань хардаг. Нэг дэх өдрөөс тав дахь өдөр хүртэл цэцэрлэгт нь хүргэж өгнө, авна. Амралтын өдрүүдэд гэртээ ирдэг. Яагаад гэвэл тэр хоёр маань айлын том охидууд. Олон дүү нартай болж байна. Дээрээс нь маш их нийгэмшиж төлөвшиж ирж байна. Ээж, аавтайгаа байхаар эрхлээд цэцэрлэгт явахгүй байх санаатай. Мөн хадам аав, ээж хоёртоо маш их баярладаг. Ер нь ямар ч өвөө эмээ нар ач зээ нараа өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг юм шиг санагддаг.

-Ойр ойрхон амаржсан ч таны биөд өөрчлөлт гарсангүй. Гоё хэвээрээ л байна. Төрсний дараа биөэ ийм гоё авч явдаг нууцаасаа хуваалцахгүй юу. Жирэмсэн болоход гэдэс язрахаас эхлээд олон асуудалтай тулгардаг?

-Одоохондоо бол миний гэдэс язраагүй. Гэхдээ язрах маш их эрсдэлтэй арьс учраас маш их анхаарч арчилдаг. Жингийн хувьд энэ удаа нэлээн жин нэмсэн. Хүүхдийнхээ жинг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн нэг сарын хугацаанд маш их анхаарсан. Илүүдэл жин миний хувьд асуудал биш учраас хүүхдийнхээ эрүүл саруул, хэвийн хэмжээндээ төрж байвал жин нэмэх зэрэг нь асуудал биш. Миний хувьд 10-12 кг-ын хооронд жин нэмдэг. Өөрийнхөө оруулж ирдэг бүтээгдэхүүнээс хэрэглэж хурдан жин хасдаг. Ээжүүдэд зориулж аюулгүй, найдвартай эрүүл мэнд болон хүүхдэд ямар нэг гаж нөлөөгүй бүтээгдэхүүн оруулж ирдэг.

-Та 2013 оноос хойш уран бутээл гаргаагүй. 2017 оны намар тоглолт хийж, цомог гаргана гэж байсан. Хэзээнээс уран бүтээлдээ орох гэж байна вэ?

-Уг нь энэ намар тоглолт хийж цомог гаргах байсан. Хоёр дууны клипэнд зураг авалт хийсэн. Мөн цомгийн дуунуудын ажилд ороод явж байсан. Уран бүтээлээ нэлээн анхаарсан эрчтэй явж байтал өнгөрсөн хавар жирэмсэн болсноо мэдсэн. Би их сонин. Жирэмсэн болохоороо бүх анхаарлаа хандуулдаг их сонин болчихдог юм. Гэхдээ өглөөнөөс эхлэн орой болтол амарч хэвтэхийг хэлж байгаа юм биш л дээ. Аль болох өөрийгөө завгүй байлгана, өдөр тутмын ажлаа хийнэ, тодорхой цагт өөртөө арчилгаа хийнэ, хүүхдэд хэрэгтэй эрдэс минералийг хэрэглэнэ. Үр хүүхэд, ханьдаа цаг зав гаргадаг. Өдөр тутмынхаа ажлыг тодорхой хэмжээгээр төлөвлөдөг. Уран бүтээлийн хувьд дахиад бага зэрэг хойшлуулах болсон. Гэхдээ эхлүүлсэн ажлаа орхихгүй дуусгана. Манай нөхөр амаржсаныхаа дараа уран бүтээлдээ ханцуй шамлан ороорой гэсэн. Мэдээж хэрэг хүүхдээ бойжуулна, өөрөө тодорхой хугацааны цаг зарцуулна, төрсний дараа бие галбиртаа анхаарна. Ямар ч байсан урлаг уран сайхнаас бол холдохгүй.

-"Уранхолбоо” сүрчиг, хувцасны брэнд гаргана гэж байсан. Сүүлийн үөд ямар бизнест төвлөрч байна вэ?

-Нөхрийнхөө компанитай хамтран нэг ажил хийж байна. Агаарын бохирдлоос өөрийгөө болон бусдыг хамгаалж, сэргийлэхийн тулд Тайванаас АНУ руу нийлүүлдэг машины агаар шүүгчийг оруулж ирж байгаа. Энэ агаар шүүгч нь сүүлийн үөд үзүүлэлтээрээ дэлхийд номер нэгт тооцогдож байгаа бүтээгдэхүүн юм билээ. Бид өдөржин олон хүмүүстэй уулзаж гадуур явж байгаад орой хүүхдүүдтэйгээ уулзаж, гэртээ харьдаг. Хоёр гурван цаг байх хугацаандаа ээж ааваасаа ханиадны вирус авч, ханиад нь хүндрэх шалтгаан болдог. Уг агаар шүүгч нь Ханиадны вирус болон харшлын вирусыг устгаж өгдөг. Мөн машинаас машин руу ирж байгаа хорт утааг маш сайн шүүж хүчилтөрөгчөөр амьсгалуулдаг гэх мэтчилэн давуу талтай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр Монголдоо нэвтрүүлж байна. Ер нь цаг үетэйгээ холож хэт их ашгийн төлөө бус зүйлийг хийхийг чухалчилдаг.

-Таны бодлоор монголчуудын агаарын бохирдолоос салах гарц шийдлийг хэрхэн харж байгаа вэ. Хувь хүнийхээ хувьд улс төрийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Энэ бол хүн бүхний эрүүл мэндэд аюултай ноцтой асуудал. Шийдвэр гаргагчид богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Таван жилийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод замын түгжрэл нь дийлдэхгүй, утаа үхэлд хүргэх аюултай болсон талаар ярьж хэлж байлаа. Тийм учраас нөхөр бид хоёр Бээжинд суралцаж байх хугацаандаа хотоосоо зайдуу цэвэр агаартай өөр хотод амьдардаг байсан. Гэтэл одоо Бээжин хот ямар ч угаагүй, түгжрэлгүй болсон байна. Ард түмнийхээ эрх ашгийг өмнөө тавьдаг удирдагчтай орон ямар байдгийн тод жишээ энэ юм. Гэтэл манай Монголд одоо өрнөж буй бүх зүйл тавилттай кино жүжиг шиг л байна. Шинэ гарсан Ерөнхийлөгч маань маш олон зүйлийг өөрчлөөсэй гэж хүсч байна. Манай монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэж ярилцдаг хэрнээ энэ идэж уудаг, авлига авдаг гээд улс төрчдөө муулаад байдаг. Гэхдээ түүнийхээ оронд "Төрийн сүлд минь өршөө” гээд болж бүтээсэй гэж ерөөх мь илүү байх.

Бидний нэг том алдаа нь бүх л зүйлийг улстөртэй хутгаж, болохгүй юм болгон УИХ-ын 76 гишүүний буруу, бидний муу муухай амьдарч байгаа нь улстөрчдийн буруу гэдэг. Мэдээж тодорхой хэмжээгээр тэдний буруу байгаа л байх. Хувь хүн өөрөө хичээгээд хөдөлмөрлөж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй байна. Сүүлийн жилүүдэд сошиал хаягаа хөтлөөд явж байхад эрүүл саруул хөдөлмөрлөх чадвартай залуус туслаач гэж их ханддаг. Үнэгүй зүйл авахыг маш их хүсдэг. Дээрээс нь ажиглагдаж буй өөр нэг зүйл нь нөхцөл боломж нь аятайхан ажил даалгаад өгөхөөр хэд хоног ажиллаад л ямар нэг шалтаг тоочоод урьдчилж цалингаа аваад алга болдог. Хариуцлагагүй, амьдралын төлөө зүтгэлгүй, сайхан амьдралыг мөрөөдсөн л хүмүүс байдаг. Хүн ажлыг голох биш эхнээс нь дуустал тууштай зүтгэх юм бол заавал нэгэн байдлаар үр дүнгээ өгдөг. Залуучууддаа хандаж хэлэхэд бүх зүйлийг багаас нь эхлүүлж алхам алхмаар урагшлаарай. Үлгэрийн юм шиг үр цацаад ургадаг амьдрал гэж хэзээ ч байхгүй. Амжилтад хүрсэн хүмүүсээс үлгэр дууриалал авч, тэвчих ёстойг тэвчиж, хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулан дараагийнхаа амжилтыг мөрөөддөг байгаасай. Надад тусалж дэмждэг хүн тийм ч олон байгаагүй.

Миний хувьд бор зүрхээрээ бүгдийг болгоё, бүтээө гэж хичээж амьдарсан. Чин эрмэлзэл надад байсан учир нойргүй үөдээ нойргүй хонож, янз бүрийн хэцүү цаг үеийг туулсан.

-Урлаг танд юу өгөв. Таны амьдралд хэрхэн нөлөөлсөн гэж үздэг вэ?

-Урлагийн салбарыг их амархан зүйл шиг санадаг. Гэтэл биднээс маш олон зүйл, золиос шаарддаг. Миний амьдрал одоо л эхэлж байна. 10 гаруй жилийн хугацаанд суралцаад одоо амьдрал ахуйгаа цэгцлэх гээд үзэж байна. Миний хувьд амьдралын минь дараагийн шинэ үө эхэлж байна. Илүү сайхнаар төсөөлж, тэмүүлж байна. Өдийг хүртэл хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дараагийн үедээ зарцуулж, зөвхөн өөрийнхөө төлөө биш хэн нэгний төлөө, бусдын төлөө гэсэн утга учиртай амьдралыг бүтээхээр зорьж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд өөрийгөө л илүү их бодож байсан шиг санагддаг.

-Бээжинд ямар чиглэлээр суралцсан бэ?

-Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.

-Монгол ёс жаягийг дагаж мөрддөг үү. Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Эр хүний ноён нурууг хүндэтгэж харьцдаг уу?

-Нөхөртэйгөө хүндэтгэлтэй харилцдаг. Амьдрал харилцааны хүндэтгэл дээр оршдог. Монгол ёс жаягаа дагана гээд эр хүн хоол хийвэл, хувцас угаавал хийморь нь доройтно гэсэн яриаг хүлээн зөвшөөрдөггүй. Манай нөхөр ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Аль завтай нь ажлаа амжуулж, хоёулаа л оролцоотой байхыг хүсдэг. Бидний хувьд шинэ цагийн залуу гэр бүл гэж өөрсдийгөө тодорхойлно. Монгол ёс жаяг уламжлалаас авах зүйл их байгаа. Гэхдээ үүнийг үг үсэггүй дагахаас илүүтэй одоо үетэйгээ хослуулах хэрэгтэй болов уу. Бие биедээ адилхан хүндэлж, амьдрахыг эрхэм болгодог.

-Та ер нь нийгэмд хэрэгтэй ямар зүйл хийхийг хүсдэг юм. Юунд сэтгэл нь эмзэглэдэг вэ?

-Шинэ залуу үеийг зөв бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Бүх зүйл нээлттэй болсон цаг үед өсвөр насны залуучууд хаашаа л бол хаашаа эргэх боломжтой чиг хандлагатай байгаа. Шинэ залуу үөийг муу муухай бүх зүйлээс хол байлгаж, оюун санаанд нь зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй шиг санагддаг. Хийх ажлууд зөндөө байгаа ч ямар хэлбэрээр гаргах вэ гэдэг чухал байна. Миний талаар нэг хэвлэлийн компани намтар ном бичиж байгаа. Миний хувьд уг нь цаг нь болоогүй гэж бодож байсан.

-Залуу гэр бүлд амьдралаа авч явахад ямар бэрхшээл тулгарч байна. Өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцахгүй юу?

-Залуу гэр бүлд юу гэж захимаар байдаг вэ гэхээр гэр бүл төлөвлөлтийг маш сайн хийгээсэй, сэтгэл хөөрлөөр хандаж битгий гэр бүл зохиогоорой гэж хэлмээр байна. Ханилах гэж буй хүн тань ямар нэгэн байдлаар танд зүрх сэтгэлээ зориулна. Үр хүүхэдтэй болох юм бол амьдралынхаа төлөө хичээж зүтгэж амьдардаг. Тийм болохоор залуучууддаа түлхүү хандаж хэлмээр байна. Эмэгтэй хүнийг хайрладаг байгаарай, сэтгэл хөөрөл ямар нэгэн байдлаар хөнгөн хуумгай битгий хандаарай, зөв шийдвэрээ гаргаж, насан туршдаа хамт байж чадна гэсэн хүнийхээ амьдрал руу нь нэвтэрч орж, дараа дараагийнх нь зүйлд хөтлөөрэй.

Амьдралын хамгийн хэцүү зүйлийн нэг нь хүүхэд өнчрөх. Дараагийн амьдралаа сайхан эхлүүлье гэж бодож болох ч хүүхдийн сэтгэлд үлдсэн хар толбыг юу ч цайруулж, юу ч эдгээж анагааж чадахгүй. Чиний үлдээсэн ул мөр учир дараа нь ямар ч сайхан амьдрал эхлүүлсэн бай гэр бүл салалтыг бүү хүлээн зөвшөөрөөсэй гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүддээ хэлэхэд гэр бүлтэй эр хүнтэй ямар нэгэн байдлаар битгий холбогдоорой. Тэр хүний цаана өөр шиг тань нэг эмэгтэй үр хүүхдээ тэврээд сууж байгаа болохоор татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Ирээдүйн ханиа сонгохдоо маш сайн нухацтай хандаж, зөв сонгодог байгаасай гэж хэлмээр байна.

-Таны ярианаас ажиглахад нөхрийнхөө талаар нэлээн ярьж байна. Эр хүнд байх ёстой зан чанар бүхэн танай нөхөрт байдаг бололтой?

-Миний хань сайхан монгол эр хүн бий. Эр хүнд байх ёстой олон сайхан зан чанар байдаг. Эмэгтэй хүний эр хүнийг үнэлэх үнэлэмж өөр өөр байдаг. Миний хувьд эр хүний даруу төлөв, юм бүхэнд оролцоод байдаггүй чанарыг үнэлдэг. Эр хүний дуу хоолой, зоримог байдал, аливаа зүйлд ул суурьтай ханддаг зан чанар, алсын харааг харж, ажиглаж байдаг. Нөхөр минь намайг маш сайн мэдэрдэг. Халамж хайрыг үргэлж надад зориулж, өөрийгөө сүүлд нь тавьж, гэр бүлээ хамгийн түрүүнд тавьдаг. Охидууддаа бол надаас илүү хайртай л гэж боддог. Миний хувьд учирна гэж бодсон залуутайгаа учирсан л гэж хэлнэ. Буруу зам руу явалгүй, бусдад тусалж, бүхнийг сайн сайхнаар бодож явдаг, энэ бүхнийг бурхан харж, надад сайхан хань, хадмуудыг илгээсэн. Бурхны надад өгсөн хувь тавилангийн бэлэг гэж боддог.



Г.НАРАНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Төстэй мэдээллүүд

О.Ууганбаяр: Намайг хөтөлдөг, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг зүйл бол бүжиг

О.Ууганбаяр: Намайг хөтөлдөг, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг зүйл бол бүжиг

2017/01/12, 15:18
Хүүхэддээ байнга хэлэх хэрэгтэй үгс

Хүүхэддээ байнга хэлэх хэрэгтэй үгс

2015/07/08, 00:22
Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

2015/04/15, 17:25
Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

2015/03/09, 11:29

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын “хамтын ажиллагааны хүч”

27 | 0 | 2026/06/18, 18:37
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22141 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15862 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.