| |

Монголын оюутаны холбооны ерөнхийлөгч Д. Батбаяр болон Шинжлэх ухаан технологийн их сургуулын оюутаны удирдлага А. Төгсбаяр нарын хооронд үл ойлголцол болж ширүүхэн маргалдав. Монголын оюутаны холбооны ерөнхийлөгч Д. Батбаяр оюутануудаа үл хүндлэн ар нуруугаа харуулаад авлаа. Учир нь Шинжлэх ухааны технологийн их сургуулын оюутаны удирдлага А. Төгсбаяр Д. Батбаяраас "нэг оюутанаас авсан 8900 төгрөг буюу 8 мянган оюутаны 700гаруй сая төгрөг хаана байна” гэж асуусан харин Батбаяр хариуд нь "Маргааш ОНМХ-р иргэн Төгсбаяр иргэн Батбаярыг хууль дүрэм зөрчин гүтгэн доромжилсон хэргээр шүүхэд өгнө. Энэ дээр бүх хавсаргах материал бүгд орно” гэж зохисгүй үгээр дайрч давшлаад хариу үг сонсохыг ч хүссэнгүй алга болсон . Түүнийг харсан олон оюутаны төлөөл залуус "Ийм Оюутаны холбоо байгаад байх хэрэг байгаа юм уу даа” хэмээн хоорондоо мэр сэр ярилцаж байсан ч яаж дургүйцлээ илэрхийлэхээ мэдэхгүй зогсоцгоож байсан нь харамсалтай. Ирээдүйн боловсон хүчин залуус өнөөдөр бэлтгэгдэж, суралцаж байгааг төр засаг мэддэг болов уу даа!!!




Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

