| |
Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 360 сая ам.доллар нууж байсныг АТГ илрүүллээ гэх дуулиан гарсан. Хэд хоногийн дараа ам.доллар биш төгрөг байж, эндүүрэл гарсан хэмээгээд дуулиан намжсан билээ. Мөнгөн тэмдэгт ялгадаггүй Авлигатай тэмцэх газрынхан энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах олон тэрбум төгрөгийг буруу тооцож УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр үүнийг дэлгэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

