logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ч.Энхээ: Э.Бат-Үүлээ ”Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” юм

Бичсэн:munkhbat
2015/09/21/, 11:07
Tweet

Ч.Энхээ: Э.Бат-Үүлээ ”Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” юм

 

Юуны өмнө амрыг чинь эрж, эрхэлж байгаа ажилд чинь амжилт хүсье.            

 

Чи бид Ардчилсан хөдөлгөөнд хамт оролцож, гол цөмийг нь бүрдүүлж, нэг санаатай, оволзсон халуун сэтгэлтэй явсныхаа хүчинд амжилтанд хүрсэн тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч, их ч юм өөрчлөгджээ. Хэдийгээр гол цөм гэдэг дотор дагуулж, хошуучилж намирсан, дагаж дууриаж явсан нь хамт багтаж байсан боловч, тэр тусмаа дагуулж намирсны нь дотор би байж, дагаж явсны нь дотор Элбэгдорж та хоёр багтаж байсан боловч би хувьдаа ингэж ялгах дургүй. Гэхдээ ялгахаас өөр аргагүй үе бас байх юм, учир нь өнгөрсөн хориод жилийн дотор хамгийн их өөрчлөгдсөн хүмүүсийн нэг нь чи.

 

Ардчилсан холбоонд тээр хойно гуйж орж ирчихээд, анхны цуглаанд ч оролцолгүй бултаж, шившгээ дэлгэж явсан чи өнөөдөр өөрийнхөө хулчгар зан, дутуу ухаан, дундуур соёлоо ихэрхэг, мэдэмхий зангаар далдалж, даруу зан гээчийн тухай ор тас мартаад, байгуулаагүй гавъяа, хийгээгүй үйлсээ дэвэргэн магтахад бүхнээ зориулдаг нэгэн болжээ. Чи дөчин мянгатын атаман байгаагүй, далжиганаж байгаад зодуулчихаараа цагдаад гомдоллож, заргалддагаараа л нэртэй байсан. Чамайг ганц өшиглөчихснөөс болж шүүхээр таслагдаж, ял эдэлсэн хүн одоо ч байж л байна, адгийн муу би хүртэл чамайг шөргөөснөөсөө болж хорин таван төгрөгөөр торгуулаад салсныг чи мартаагүй л байх.

 

Даварчихаад, "Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Залуу уран бүтээлчдийнзөвлөгөөнөөр хэдэн залуучууд байгаль хамгаалах тухай л ярьсан, харин би тэднийг улс төрийн чигтэй болгосон гэж халихыг чинь сонсоод хэлэх ч үг олсонгүй. Дарьсүхбаатар, Чимидийн Энхээ тэргүүтэн ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд ухнатаж байхад нь Владимир Ильич Бат-Үүл гуай ирээд л чиг замыг нь зааж ухааруулсан юм биз дээ? Тэгж ярих юм бол улстөрийн байгууллага байгуулахад чамаас илүү түлхэц үзүүлсэн мөртөө өнөөдөр таг даруу явж байгаа хүн бий. Анх зөвлөгөөн дээр бид улс төрийн байгууллага байгуулах санааг дэвшүүлэх үеэр эргэлзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэд өөрчлөн байгуулалтын хүрээнд асуудал аяндаа шийдэгдэж магадгүй гэсэн санааг зөвлөгөөний индэр дээрээс дэвшүүлж, эрх баригчдад уриалах талыг барьж байсан юм. Тэр үеэр драмын найруулагч Баатар /одоо УГЗ/ огт өөр хүний нэр дуудсаныг далимдуулан индэр дээр гарч ирээд:

 

-Та нар энэ эрх баригчдаас гуйгаад ямар ч нэмэр байхгүй. Эд нар та нарын үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргана, эд нар юуг ч өөрчлөхгүй, өөрчлөх чадвар ч байхгүй. Залуучууд өөрийнхөөрөө л яв.- гэж билээ. Энэ үг эргэлзэж байсан хүмүүсийг /бид дотроо тэднийг "умеренные радикалы” гэдэг асан/ дор нь эргүүлснээр МоАХ-ны эх үүсвэрийг тавьсан юм. Тэхээр "би эднийг улс төрийн замд оруулсан” гэж хэлэх эрх чамаас илүү, одоо бараг тэгж хэлж байснаа ч мартчихсан байж магадгүй Баатар найруулагчид бий шүү.

 

Ардчиллын нэрийн дор зөвхөн өөрийнхөө нэр төр, хангалуун амьдрал, албан тушаалын төлөө явсаар байгаад, сүүлдээ ардчилсан хөдөлгөөнийг үүсгэгч бидний хамгийн их шүүмжлэн тэмцэж байсан шударга бус зүйлүүдийг бүгдийг нь шат дараалан сэргээсэн тэр хүчний манлайд чухамдаа Элбэгдорж та хоёр л явсан шүү дээ. Ардчиллын тухай ямар ч ойлголтгүй байхдаа /чи Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн хойно орж ирсэн гэдгийг дахиад сануулъя, Элбэгдоржийн хувьд Ардчилсан хөдөлгөөний эхний үед юунд орчихоод, юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй явсан гэдгээ номон дээрээ дурдсан юм чинь давтаад яах вэ/ Ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн та хэд ерөөс ардчилал гэдэг нь хувийн ашиг завшааныг нэн тэргүүнд тавихыг л хэлдэг юм байна гэж ойлгоод, хэрэгжүүлээд эхэлсэнд л өнөөгийн ардчиллын эмгэнэл оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагаа чинь дангаараа жирийн тэнэгтэл мэт боловч өнөөгийн улс төр, нийгмийн амьдралд буруу, халдвартай үлгэр, загвар, жишиг болгож тогтоосон нь та нарын хамгийн том нүгэл мөн.

 

Дэлхий даяар хамгийн шударга, хүнлэг гэж үнэлэгдэн зөвшөөрөгдсөн ардчилсан хууль ёсыг хүртэл хамгийн хүнлэг бус, хууль бус үйлдлүүдийг хамгаалах, улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож хувиргасныг чинь юу гэх вэ? Ардчилсан хөдөлгөөний эхэн үед хамгийн их тэмцэж байсан боловч та нар эрх мэдэлд хүрэнгүүтээ амь тариа хийн сэргээсэн төрийн хүнд суртлаараа халхавчлан, шударга ёсны замд чулуу овоолж, тэр чулууг зайлуулахын тул хувийнхаа хөрөнгө зоорийг шавхан ТББ байгуулж, цуглаан, жагсаал хийсэн шударга эх орончдын өөдөөс бууны нохойнуудаа турхирах болжээ.

 

Та нарын "Ардчилал” гэдэг нэрийн дор тэжээсэн "хувийн ашиг сонирхол” гэсэн өлөн нохойн цустай аманд нь наад захын соёл, үнэнч нөхөрлөл, шударга ёс, тэр бүү хэл садан төрлийн холбоог ч ямар ч эргэлзээгүйгээр хаяж өгдөг боллоо. Энэ нохойг та нар төрүүлээгүй бол нийгмийн амьдрал хэдийнэ голдрилдоо ороод, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг хүртээд, тайван сайхан амьдарч байх байсан даа гэж би үргэлж харамсдаг. Нийт ард түмэндээ хүртээхээр бидний зорьж зүтгэсэн эрх чөлөөний үр шимийг өнөөдөр чам мэтийн хэдхэн хувиа хичээгчид эдлэх болоод, харин жирийн иргэдийг төрийн анхаарал халамжийн гадна зөнд нь хаячихаад, түүнийгээ "бид та нарт эрх чөлөөг чинь олголоо шүү” гэж молиго үмхүүлэв. Энд ганц жишээ хэлэхэд хангалттай. Хувийн өмчийн эрхийг баталгаажуулах хүрээнд төрийн өмчийн зарим нэгжүүдийг хувьчлах асуудал яригдсаныг чи одоо санадаг уу? Социалист хөгжлийн үед байгуулсан аж ахуйн байгууллагуудын ашиг орлогыг хоёрдугаар зэрэгт үзэж, зөвхөн хэрэгтэй гэдэг үүднээс ханддаг байснаас тэр үед байгуулсан үйлдвэрийн нэлээд нь ашиггүй ажиллаж байсан, тэгж ч төлөвлөгдсөн байсан. Бид ярилцаад, хэрэв тийм нэгжүүдийг хувьчлах бол эхний ээлжинд техник, технологийн шинэчлэл хийхэд нь туслах зэргээр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хөл дээр нь босгох тухай ярьсан даа. Гэтэл ингэж хэрэгжүүлээгүйгээс хувьд очсон аж ахуйн нэгжүүд тэр дороо унаж, бутарч, өнөөдрийн ажилгүйдлийн эхийг тавьсан. Жирийн хүмүүсийг зах зээлийн нөхцөлд хөлөө олтол нь арга зүйн туслалцааг төрийн зүгээс байнга үзүүлж байх тухай ярьсан маань ч лөөлөө боллоо. Тэгвэлажилгүй, ядуу хүний эрх чөлөө гэдэг ойлголт энэ дэлхийн бөмбөрцөг дээр байдаггүй юм.

 

Өнөөдөр америкийн улс төрчид, солонгосын үйлдвэрийн эзэд та нарын дотны найзууд болж, ардчиллын төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс, бусад шударга эх орончид та нарын дайсан болж хувирсны цаад учир ердөө л энд байдаг шүү дээ.

 

Эцэг өвгөдийн маань байгуулж, ард түмний итгэл ухаанаар гагнагдан зуун зууныг туулсан монгол үндэсний төрт ёс, үндэстний онцлог шинж болон, гадныханд гайхагддаг асан тусч нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлийн хэлтэрхийнүүд сүүлийнхээ хоногуудыг өнгөрөөж байна. Хүнд өвчлөөд хоног хоногоор доройтсоор байгаа эх орноо хайрлаж, эдгээж, босгохын оронд, үлдээд байгаа сүүлчийн үнэт зүйл нь болсон газар шороо, байгалийн баялгийг нь хиртэй гараараа сүйтгэн хамж, америк, канад, хятад, солонгосчуудад найр тавин өгөөд, өөрийнхөө халаасыг түнтийлгэн, хилийн чанадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгөөрөө гайхуулах нь хэрээс хэтэрч байна. Үүнд чиний сэтгэл өвдөхгүй байна уу?

 

Бидний тунхагласан ардчилсан зарчим тэр даруйдаа маш олон хүний үзэл санаа, итгэл үнэмшил болж хувирсан. Тэд өөрсдийн нь анх төсөөлж байснаас шал өөр, "ардчилсан” гэдэг нэрээр халхавчилсан шударга бус явдалтай хожим нь олонтаа тулгарсан боловч ардчилсан үзэл санааны түүхэн үнэн зөвд итгэх итгэл нь мохоогүй өнөөг хүрчээ. Ийм хүчтэй үзэл санааг бид анх тавьж чаджээ гэдгээрээ бахархах нь зүй боловч, нөгөө талаас нь харвал энэ үзэл санаанд тулгуурласан нэгдмэл байдалд бидний үеийнхний хүч чадлаас гадна эмгэнэл оршиж байгааг харахгүй өнгөрөх аргагүй. Чухамдаа бидний үеийнхэн ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг тэргүүлж, шилжилтийн үе болон өнөөгийн шударга бус явдал, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурал ноёрхсон цагийн хамаг хүнд бэрхийг нуруундаа үүрлээ.Бидэнд итгэж, дэмжээд, эцсийн бүлэгт хууртаж орхисон ард түмнийхээ өмнө би ч, чи ч адилхан хариуцлага хүлээх ёстой.

 

Өнөөгийн хуурамч ардчиллын үнэн төрхийг ганцхан жишээгээр хэлье. Тухайн үедээ биднийг эсэргүүцэж, ардчиллын өрнөлтөд саад учруулж байсан зарим хүмүүс өнөөдөр улаан ардчилагчийн дүрд тоглож, та нарт долигонож байгаад өндөр албан тушаалд хүрэх, "ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулсан” гэдэг үндэслэлээр төрийн дээд шагнал хүртэх явдал юу ч биш болсон байна. Бүр байчихаад, ардчиллын ач буянаар дээшээ гарч ирсэн энэ хэдэн дураакууд ардчилсан хөдөлгөөнийг анх зохион байгуулж, удирдахад гар бие оролцож явсан мань мэтийг хүртэл дэвсэлж, доромжилж, таашаал авдаг боллоо. Нэрээр нь хэлвэл нэлээд урт жагсаалт гарах тэднийг та нар л турхирч байгаа шүү дээ, худлаа гэх үү?

 

Ардчилсан нийгмийн хамгийн гол шинж гэж бидний тодорхойлж байсан нэг зүйл бол нийгэм өөрийнхөө хэрэгцээ, зардлын ихэнхийг өөрөө нөхөх чадвар байлаа. Тухайн үеийн МАХН-ыг бид үүгээр нь хамгийн их шүүмжилж, Зөвлөлтийн зээл тусламжгүйгээр өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй, гаргасан зардал, хүн амынхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаггүй, "байнгын угжтай”, "өлгийндөө өтөлсөн” нийгмийг байгуулсан гэж балбасаар байгаад унагаасан даа. Бид ардчиллыг бүтээн байгуулалт гэж харж байснаас биш, өмнө буй болгосон, барьж байгуулсан бүхнийг нураачихаад сэвсэн дээр нь майхан барьж, маангаа татаж амьдрах явдал гэж харж байгаагүйг энэ гэрчилнэ. Тэгээд яав? Монгол улс бусад улсаас, тэр дотроо бидний адилаар 90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэн улсуудаас нийгмийн зардлыг өөрийнхөө бүтээн босголт, баялгийн үйлдвэрлэл, иргэдийнхээ хөдөлмөрөөр нөхөх чадвараараа улам хоцорч, гадны зээл тусламж, хөрөнгө оруулалтаас хараат байдал нэмэгдсээр байгааг статистик харуулна. Одоо болохоор өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн баялгийн сүүлчийнх болох ашигт малтмалаа харийнханд үнэгүй шахуу өгөх замаар хэсэгхэн хугацаанд ч гэсэн "статистикийн өнгийг хувиргаж” албан тушаалдаа үлдэх аргыг олсон юм биз дээ? "Зардлаа нөхөх чадвар” гэж бид энийг ч хэлээгүй л юм даа.

 

Гэх мэтээр яриад байвал их л юм байна. Гэхдээ үүнээс бидний ардчилсан зорилт огт биелээгүй юм байна аа гэсэн ганцхан дүгнэлт хийнэ. Ардчиллын төлөө анхнаас нь үнэнчээр зүтгэж, үүнд сэтгэл оюунаа зориулсан хүмүүс үүнийг хэлнэ, үнэхээр тэдний тухайн үед мөрөөдөж байсан зүйл одоо ч мөрөөдөл хэвээр үлдэж, ярьж байсан зүйлийн олонхи нь таг мартагджээ. Ардчиллыг цаашид улам гүнзгийрүүлэх, ололтыг нь түрүүлж далбаганасан хэдхэн хүнд биш, нийгмийн бүх давхрагынханд хүртээмжтэй болгох тал дээр хэрэгжүүлж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, шийдлүүд нь шинэлэг, сэргэг байдлаа хэдийнэ алдаад, хэн хүн авсаар ойлгохооргүй, ерөнхий, тархи угаах шинжтэй боллоо. Ажаад байхад бид өнөөдөр зөвхөн өмнөх үеийнхээ "баасыг цэвэрлэх” ажил л хийж байна. Хамгийн инээдтэй нь, энэ "баас” нь социализмын үеэс үлдсэн зүйл биш, чухамдаа ардчилсан өөрчлөлтийн үед л гарч ирсэн зүйл байх юм. Авилга, ажилгүйдэл, архидалт хэдийд нийгмийг хамарсан гамшгийн хэмжээнд хүрсэн юм бэ, тураалтай цэрэг, траншейны амьдрал гэдэг ойлголт хэдийг гарч ирсэн юм бэ гэдгийг чи үүр шөнийн оддоос нэг асуугаарай. Ардчилсан нийгмийн тогтолцоог гүнзгийрүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй гаргалгааг олж, нийгмийн өмнө үзэгдэхүйц, үнэмшигдэхүйц шинэ зорилтыг тавихын оронд "Одоо жаахан тэсчих, та нар ч бас бидэн шиг амьдрах цаг хариу мөдгүй ойрхон байна” хэмээн шилний цаанаас чихэр долоолгосоор хорин хэдэн жилийг ардаа хийжээ. Үүнээс үзэхэд та нар ардчилал гээч юмыг цааш яаж хөгжүүлэхээ мэдэхээ байгаад, харанхуйд тэмтчиж явдаг болжээ гэсэн ганц дүгнэлтийг хийж болно.

 

Чи бид нар анх ардчиллын төлөө тэмцэж байхдаа мэдээллийн өлсгөлөнд хатаж байсан. Бид наашаа гэсэн хүн бүрийг сонсч, олдсон бүхнийг уншдаг байсан. Гэтэл ардчиллын нэр хүнд өсөхийн хэрээр та нар өөрсдийгөө бурхнаас заяагдсан онцгой тавилантай гэдэгт гэнэт үнэмшиж, хэн нэг хүн ардчилсан үзэл санааны тухай надаас илүү мэддэг байж болно гэсэн бодлоо хуу хамж жорлон руугаа хийчихээд эрдэмтэй мэдлэгтэй хүмүүсээс, тэр дотроо Ардчилсан холбоонд байсан арай дөмөг мэдлэгтэй, унаган гадаад хэлтэй, удам дамжсан сэхээтний хэсгээс зайгаа барин хөндийрч эхэлсэн нь бас үнэн. Өнөөдөр Ардчилсан тэмцлийн эхэн үеэс шахагдсан хүмүүсээ нэг бүртгээд үзээрэй, Бошигт гуай, "Малыш” Энхтүвшин, Нинжээс эхлээд Нэргүй доктор, философич Оюунбилиг, А.Мурат, би ч бас өртсөн. Тухайн үед би эд нараас илүү юмыг уншиж, сонссон байсан гэж чи хэлж чадах уу? Та нараас, ядахдаа орос хэл дээр улс төрийн ном уншаад ойлгочих чадвартай нь ганц Зориг байж, бусад нь паг, "дараас дэрийс”-ээс цаашгүй амьтад байсан, чи ч бас адил. Англи хэлний тухайд бол дурсаад ч хэрэгггүй. Би эхлээд гайхдаг л байлаа. Тэмцлийг хамт эхэлсэн нөхөдтэйгөө нийлж ардчиллыг цааш нь өрнүүлж, бэхжүүлэхгүй юм бол өөр хэнтэй нийлдэг хэрэг вэ гэж боддог байлаа. Намайг ардчиллын тухай ярихаар ам ангайгаад гайхан сонсдог байсан Элбэгдорж та хэдийг хэдийдээ ийм мундаг мэдлэгтэй болчихов оо гэдэг байлаа.

 

Гэтэл мэдлэгтэй болсондоо биш, ардчиллын төлөө тэмцэл ялалтанд хүрэх найдлагатай гэдгийг олж харангуутаа шинэ нөхцөлд эзлэх өөрийнхөө байр суурь, тав тух, албан тушаалын тухай бодож эхэлсний анхны шинж тэгж илэрсэн юм билээ. За яах вэ, биднийг явуулж, та нар бидний эхэлсэн зүйлийг үргэлжлүүлж чадсан уу? Үгүй шүү дээ. Элбэгдорж та хэд эрдэм ухааныхаа савыг ёроолд нь хүртэл шавхаад шавхаад, шинэ коммунист үзэл санаанаас өөр олигтой юм гаргаж ирж чадаагүй. Үүгээрээ та нар Коминтерний Монгол дахь хамгийн сүүлчийн төлөөлөгчид, өөрсдийгөө ил зарласан хамгийн сүүлчийн коммунистууд болж түүхэнд үлдсэн. Азаар ард түмэн, ялангуяа сэхээтний давхарга үүнийг хүлээж аваагүй. Үүнээс хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч чи биднээс сурсан "ард түмний эрх ашиг” гэдэг үгнээс өөр ардчиллын үзэл санааг зөв илэрхийлэх ганц үг цээжилж чадсангүй. Гэхдээ "миний л зөв” гэдэг булчирхай чинь энэ хугацаанд зогсолтгүйгээр, дээд цэгтээ хүртэл хөгжиж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс болоод ардчилсан тогтолцооны хөгжил зогсонги байдалд орж, ардчиллын үр шимийг нийтээр хүртэх, тэр дундаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх замаар хуримтлал үүсгэж, шударгаар хуваарилах гэх мэт тулгамдаад байгаа асуудлууд өөрийн гэсэн шийдэлгүй өнөөдрийг хүрлээ.

 

Монгол улс гайгүй хөгжиж байсан хөнгөн үйлдвэрийн салбартай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжиж байсан орон байснаа одоо зөвхөн байгалийн баялагт дулдуйдан зүүний үзүүрт дөнгөн данган тогтох эдийн засагтай, амиа аргацаасан хэмжээнд хүртэл тарж жижгэрсэн үйлдвэрлэлийн салбартай, түүхий эдийг нь дотооддоо боловсруулж чаддаггүй мал аж ахуйтай, иргэдийн олонхи нь тохиолдлын наймаагаар гол зогоосон, соёлын түвшин нь тогтвортой доошилж, бие даасан тусгаар улсын улс төр, эдийн засгийн болон нийгмийн сэтгэл зүйн шинж нь байнга суларч байгаа орон болжээ. Үүнд ч чи бид нар адилхан буруутай, гэхдээ миний хувьд үнэхээр жинхэнэ, нийтэд хүртээмжтэй ардчилсан өөрчлөлтийг хүсч, эхлүүлснээрээ уучилж болох талтай байх. Харин чи? Намайг бодвол анхны сонгуулиас эхлээд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө нэг ч удаа алдаж үзээгүй намын даргаас эхлээд хамгийн нөлөө бүхий албан тушаалуудыг хашиж, эрх барилцаж явсан чи энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийсэн юм бэ?

 

Бид эдийн засгийн тогтолцоог муутгах биш, сайжруулах л гэж өөрчилсөн, гэтэл өнөөг хүртэл үйлдвэрлэлийн нэг ч салбар /хямд үнээр баялгаа өгөөд өөрөө хоосон хоцордог уул уурхайн салбарыг эс тооцвол/ хөгжсөнгүй. Харин төрийн хөрөнгөөр хөлжиж баяжих өргөн боломжийг нээсэн нь одоо ч үргэлжилсээр. Үүнтэй тэмцэх тэмцлийг эхлүүлсэн нэр хэмээсэн боловч үүнийгээ өрсөлдөгчөөсөө улс төрийн өс хонзон авах арга болгож бүр ч дампууруулав. Өмнө төрт ёсны мэдлэг багатай, төрийн үйл ажиллагааны соёл дутмаг хүмүүс эрх барьж байсныг бид буулгаж чадсан мөртөө эргээд, өмнөхөөсөө долоон дор, төрт ёсны мэдлэг, үйл ажиллагааны соёл огт байхгүй хүмүүст эрхийг нь өгчихжээ. Үүнийгээ ардчиллын ололт гэх үү?

 

Өнгөрсөн социалист нийгмийг бид их муулдаг. Муулах юм ч их байсан, гэхдээ тэр үед хүн амынхаа сонирхлыг нэг зүгт чиглүүлж, хүчийг нь нэгтгэж чаддаг байсныг хүлээн зөвшөөрөх нь зүй. Тэр үеийн хүмүүс коммунизмын ялалтад үнэн сэтгэлээсээ итгэдэг, түүнийг ойртуулахын тулд биеэрээ зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Тэр эрмэлзлээрээ атар газрыг эзэмшиж, мал аж ахуйн салбарт илгээлтээр гарч, Дархан, Эрдэнэтийг босгож, дэлхийн хэмжээнд хүрсэн сонгодог урлагийн баазтай, спортын салбартай, шинжлэх ухаантай болсон.

 

Өнөөгийн монголчууд, яг тэр үед коммунизмын үзэл санаанд итгэдэг байсан шигээ ардчиллын үзэл санаанд итгэдэг боловч түүнд биечлэн оролцох сонирхолгүй болжээ. Өмнөх үеийнхэн энэ их үйлсэд би өөрийнхөө хувь нэмрийг заавал оруулах ёстой гэсэн итгэлд шууд хөтлөгддөг байсан бол, одоо яваад байгаа зам нь хаа хүрэх нь тодорхойгүй болсон учраас, магадгүй зарим хүмүүсийг ерөөс ардчиллын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн, үүнээс цааш явах газаргүй, явах шаардлагагүй гэсэн бодолд хүргэж орхисон учраас, зарим нь зөвхөн мөнгөнд хөтлөгдөх болсон учраас, хэдий итгэдэг ч гэсэн ардчиллыг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцох ямар ч сонирхолгүй болсонд гайхах юмгүй. Өнөөгийнхөн зөвхөн өөрийнхөө ирээдүйг л бодож, хийснээрээ би бусдаас илүү баян, бусдаас илүү албан тушаалтай болно гэх найдлагатай л бол ажилдаа сэтгэл, хүчээ зориулахаас биш, "эх орон, ард түмэн” ч гэх шиг хаа хамаагүй юмны төлөө зүтгэх нь ичгүүртэй гэх үзэл баттай тогтлоо.

 

Нэг үгээр хэлэхэд монголын нийгмийг нэгтгэж, хүчийг нь төвлөрүүлж чадах, хүрэх арга зам, шат дараалал, хугацаа нь ойлгомжтой тодорхойлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй том зорилго байхгүй болжээ. Нийгэм нь өөрөө нэг зорилгын төлөө явж байгааг тусгаар тогтносон улсын хамгийн гол шинжүүдийн нэг гэж үздэг, энэ шинжээ бид алджээ гэсэн үг. Зорилгогүй болохоор хүмүүсийн идэвх мохож, амьдрал өөрөө сонирхолгүй болдог. Энэ нь ерөөс "нийгэм” гэдэг ойлголтыг задлаад, өөр өөрийн ашиг сонирхолд захирагдсан хувь хүмүүсийн цуглуулга төдий болгодог, энэ нь дагаад ар араасаа үргэлжилсэн ужиг хямралын эх үүсвэр болдог, энэ тохиолдолд эрх баригчид суурь суудлаа хадгалахын тулд дарангуйллын тогтолцоог бий болгодог. "Хоёр хоёрын дөрөв” гэдэг шиг хөдөлбөргүй, түүхээр шалгагдсан үнэн гэвэл энэ л байна даа.

 

Чи бол хүний нүдэн дээр л зогсоолдоо ирсэн тэх шиг архайж дархайж чадахаас биш нарийн дээрээ зурам шиг хулчгар амьтан, өөдгүй новш, албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч, тэр дундаа ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд чиний өмнөөс зогсож, цохилтын хүндийг өөр дээрээ авч байсан мань мэтийг ч хайрлахгүй гишгээд гарах хүн гэдгээ нэгэнт харуулсан. Гэхдээ чи бидний өнөөгийн харьцаа тэндээ л биз, ямар ч гэсэн бидний хамтын тэмцлийн дүн болсон ардчилал ийм байдалд хүрчихээд байгаа энэ үед чиний судсаар Монголын удам дамжсан, эх оронч сэхээтний цус гүйж байгааг санавал санах цаг боллоо. Чи худлаа ярьж явахаа түр ч гэсэн зогсож, орчин тойрноо нэг харж, ардчилал маань хаана халтирчихаад байгаа талаар бодох цаг болоогүй юу? Нэгэнт зогсчихоод байгаа ардчиллын тэргийг түлхэж, суучихаад байгаа намаг шавраас нь гаргахаар ханцуйгаа шамлах цаг ирсэн биш үү?

 

Өнөөдөр чамд бий болсон бүхнийг дан өөрийнхөө эрдэм ухааны ач буянаар олсон биш, бидний бүгдийн оролцож явсан ардчиллын үр шимийг л бусдаас булааж, өөртөө төвлөрүүлж яваа гэдгээ дахин нэг санаж, хэрэв одоо цадаж ханасан бол ард түмэндээ энэ үр шимээс бага ч гэсэн хүртэх боломжийг эрж хайхад Ардчилсан нам, ардчилсан хүчний дунд босгосон нэр хүндээ ашиглах талаар бодох болсон юм биш үү? "Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэж үг байдаг даа.

 

                                                   Чимидийн Энхээ


Төстэй мэдээллүүд

”Авлигажсан” Ардчилсан нам

”Авлигажсан” Ардчилсан нам

2015/08/14, 15:04
“Лидергүй” ардчилсан нам

“Лидергүй” ардчилсан нам

2015/04/08, 14:36
Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ

Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ

2015/04/07, 14:40
АН бол зүгээр л малгай

АН бол зүгээр л малгай

2015/03/09, 11:18

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

2 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

15 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

17 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

15 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

22 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

24 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

34 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

26 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

31 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16110 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14559 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11442 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.