logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийг гурван үндэслэлээр цэцэд өгнө

Бичсэн:bilguun
2015/03/09/, 11:00
Tweet
Онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр манай улсын анхан шатны шүүхээс 5­10 жилийн ял сонсоод байсан Жастин Капла нарын гурван иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Төрийн тэргүүний энэхүү үйлдлийг буруутгах хүн олон байгаа юм. Тухайлбал, академич, хуульч С.Нарангэрэл "Ерөнхийлөгч тангаргаа зөрчсөнөөс ялгаагүй зүйл боллоо” гэж дүгнэсэн бол УИХ­ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнчлэн "Саусгоби сэндс” компани улсад учруулсан 35 тэрбум төгрөгийнхөө татварын өрийг төлөхгүй хэмээн давж заалдаад буй. Харин хуульч Б.Энхбаяр энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахад бэлэн болоод байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүнийг ямар үндэслэлээр Цэцэд өгөхөөр болсон талаар түүнтэй ярилцлаа.

-Жастин Капла нарт уучлал үзүүлсэн явдлыг алдаатай шийдвэр болсон гэж үзээд иргэнийхээ хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг та Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр болсон. Өргөдөл бэлэн болсон уу, хэзээ Цэцэд хандах вэ? ­

-Энэ долоо хоногт Цэцэд албан ёсоор хандана. Ингэхдээ гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийг Цэцэд өгч шалгуулах хүсэлт гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч жил тутмынхаа ажлын үр дүнг УИХ­д тайлагнадаг. Түүнийг нь УИХ албан ёсоор хэлэлцэх ёстой. Гэтэл энэ үүргээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд нэг ч удаа биелүүлсэнгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, чөлөөлдөг. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг. Хэрвээ ингэхгүй бол дур зоргын хэрэг болж хувирна шүү дээ. Өөрөөр хэлбэл, надад таалагдсан, үгүй гэх мэтээр үзэмжийн шийдвэр болж хувирах учраас шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг Ерөнхийлөгчийн институтээс хамгаалахын тулд тодорхой үндэслэлээр чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн, тэр нь шүүхээр нотлогдсон гэх мэт. Гэтэл Ерөнхийлөгч өнгөрсөн онд л гэхэд 19 шүүгчийг тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нэг ёсондоо, шүүхийн хараат бус, бие даасан байдалд Ерөнхийлөгч халджээ гэсэн үг.

-Гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн явдал гурав дахь үндэслэл нь болж таарч байна уу?

-Одоо яриад байгаа АНУ-ын иргэн Ж.Капла нарын гурван иргэнд уучлал үзүүлсэн гэх асуудал гурав дахь үндэслэл болно. Энэ уучлалын тухайд Үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчжээ гэж би хувьдаа үзэж байгаа. Нэгдүгээрт, төрийн байгууллага, албан тушаалтан хэнбугай ч байсан хуулиа дээдлэх зарчмыг хэлбэртгүй мөрдөх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хувьд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад уучлал үзүүлсэн асуудал үүсч байгаа. Нөгөө талаас Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг үндсэн зарчмыг зөрчлөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн хувьд нэгэнт эцсийн шийдвэр гарч, гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа ялаа эдэлж байх хугацаанд нь эсвэл ялынхаа 50 хувийг биеэр эдэлсний дараа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор хохирлоо барагдуулсны дараа уучлал хүсэх эрх нээгдэж, уучлалыг эдэлдэг бол гадаадын иргэд хохирлоо барагдуулаагүй байхдаа, бас болоогүй шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэгдээгүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялгамжтай хандсан. Товчхондоо, хэн бүхэн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан буюу Үндсэн хууль зөрчлөө гэдэг үндэслэлээр Цэцэд өгөхөөр болсон.

-Энд бас нэг ноцтой асуудал байгаа нь иргэний хариуцагч "Саусгоби сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татвараа барагдуулахаас татгалзсан байгаа. Тэгэхээр иргэдийг нь уучлаад явуулчихсан юм чинь татварын өрийг нь ч гэсэн авч чадахгүй гэсэн үг үү?

-"Саусгоби сэндс” компани тухайн татварын өр болох 35 тэрбум төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн. Цаад утгаараа тухайн компани өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж л үзэж байгаа учраас давж заалдаж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөө талдаа Ерөнхийлөгчид хандахдаа "Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байна, гэмшиж байна” гээд уучлал хүсч байх жишээтэй. Нэг зоосны хоёр тал гэдэг шиг Ерөнхийлөгчид хандахаараа "Намайг уучлаарай, би буруутай, гэмээ ухаарч байна” гэж хэлчихээд шүүх дээр очихоороо "Бид буруугүй, бид хэнд ч гэм буруу учруулаагүй байхад төлбөр, акт тавьж, ялтайд тооцчихлоо” гэдэг хоёрдмол эрх зүйн байдлыг үзүүлчихээд байна шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн уучлал яагаад буруушаагдах үндэслэл болоод байна вэ гэхээр хамгийн гол асуудал энэ байгаа юм. Асуудал шүүхээр эцэслэгдээгүй, нөгөө тал гомдолтой гээд шүүхийн шатанд явж байхад наана нь уучилчихаар хэргийг иж бүрэн цогцоор нь шийдэх шүүхийн хараат бус байдал, шүүхийн хэрэг маргаан таслан шийдвэрлэх ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн тодорхой зарчим, заалтыг л Төрийн тэргүүн зөрчөөд байна.

-Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга болон нэр бүхий зарим гишүүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар ярьж байгаа. Ерөнхийлөгч хэрвээ энэ уучлалаа буцаахгүй бол асуудлыг УИХ дээр тавина гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч нэгэнт гаргасан шийдвэрээ цуцлах эсвэл УИХ дээр Ерөнхийлөгчийг огцруулах хэмжээний асуудал босох уу. Тийм хууль эрх зүйн үндэслэл бий юү?

-Ийм боломж үндсэн хуульд бий. Ер нь манай иргэд энэ удаагийн үйлдлээс үүдээд нэг зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг хүн Үндсэн хуульд зааснаар ямар эрх үүрэгтэй юм бэ гэдгийг. Тэгэхээр Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлдэг. Ард түмнээс сонгогдсоных нь дараа УИХ хүлээн зөвшөөрч, хууль гаргадаг. Тангаргаасаа няцаад, хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ тухайн шийдвэрийг нь хүчингүй болгох эрхтэй. Тэр байтугай Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж дүгнэлт гаргавал Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогдсон эсэхээс үл хамаараад огцруулах заалт Үндсэн хуульд бий. Нэг ёсондоо, энд хяналтын эрх хаана илүү байгаа нь тодорхой харагдаж байгаа байх. УИХ ард түмний төлөөлөгчийн байгууллагынхаа хувьд Ерөнхийлөгчид хяналт тавих, түүний гаргасан шийдвэрүүдийг хянаж байх, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тэр бүү хэл, огцруулах хүртэл арга хэмжээ авах эрх нь байгаа. Энэ утгаараа нэр бүхий гишүүдийн тавьж байгаа асуудал бол хууль зүйн, тэр дундаа Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа.

-Уг нь Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн зөв, бурууг хэлэлцэж болдог юм байна. Гэтэл "Бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг буруутгалаа” хэмээн бухимдах, цочирдож хүлээн авах хүн олон байгаагийн учир юу вэ?

-1992 онд баталсан Үндсэн хуулийн харилцааны заалтуудыг ерөөсөө хэрэгжүүлээгүй, мартчихсан. Жишээлбэл, УИХ Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ гэхээр цочиж байна шүү дээ. Үнэхээр ийм заалт байдаг ч юмуу үгүй ч юмуу, УИХ-д ийм эрх үнэхээр байгаа юмуу гээд гайхаад байна л даа. Гэтэл өнгөрсөн хугацаанд ийм процесс явж байгаагүй учраас олон нийт ингэж гайхаад байна. 20 гаруй жилийн хугацаанд хэн ч ийм зүйл яриагүй учраас мартчихаад байна л даа. Тэгэхээр УИХ нь УИХ шиг. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд ажилладаггүй байснаас болоод хуулиас давсан ийм гажуудлууд гарч ирээд байна гэсэн үг. Жишээлбэл, миний дээр хэлсэнчлэн УИХ өөрөө Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүдийг хянаж байх, хууль зөрчиж шийдвэр гаргасан бол түүнийг нь хүчингүй болгож байх эрхтэй байтал 23 жилийн хугацаанд УИХ нэг удаа Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүдийг хянаж, хүчингүй болгож байсан тохиолдол байхгүй байна шүү дээ.

-Үе үеийн Ерөнхийлөгч нарт гадны иргэнийг тэр дундаа шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад уучилж байгаагүй гэх юм билээ. Цаашлаад олон улсад ийм тохиолдол гарч байсан юм болов уу?

-Энэ бол манай улсын хувьд анхных нь. Уучлал гэдэг бол цэвэр улс төрийн шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Миний хувьд Ерөнхийлөгчийг уучлал үзүүлснээр нь буруутгаж байгаа юм биш. Буруутгах ч боломж байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх эсэх нь цэвэр өөрийнх нь онцгой бүхэн эрхийн асуудал байдаг. Харин дэлхийн улс орнуудад уучлал өөрөө улс төрийн учир шалтгаантай байдаг. Түүнчлэн уучлал үзүүлсэн Төрийн тэргүүн уучлалынхаа учир шалтгааныг заавал тайлбарлах үүрэг хүлээдэггүй, алба ч үгүй. Гэхдээ саяны тохиолдолд ямар асуудал гарчихав гэхээр тухайн этгээдийн гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад уучлал үзүүлчихэж байгаагаараа л буруудаад байгаа юм шүү дээ. Тэрнээс биш Төрийн тэргүүний уучлал зөв, буруу эсэхийг шүүх боломжгүй.

-Уучлал үзүүлэх хүн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа уучлал үзүүлбэл асуудал ийм замаар үргэлжилнэ гэсэн хуулийн зохицуулалт бий юү?

-Үндсэн хуульд болон бусад хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй асуудал л даа. Хуучин бол шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа уучлалын асуудлыг тусгаарлан зохицуулсан байсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ялтанд л уучлал үзүүлнэ гэсэн заалттай. Гэхдээ үүнийгээ нарийвчлан зохицуулсан зүйл байхгүй. Харин Жастин Капла нарын хувьд ялтан мөн байсан эсэхийг бид ямар хүчин зүйлээр авч үзэх вэ гэхээр хугацаагаар нь авч үзэх ёстой. Тухайлбал, шүүх хурал хэзээ болсон юм, шүүхийн шийдвэр нь албажиж гарсан байсан уу үгүй юү. Жишээлбэл, "Саусгоби сэндс” иргэний хариуцагчийнхаа хувьд өнгөрсөн сарын 28-нд давж заалдсан байхад Ерөнхийлөгч 26-нд нь уучлал үзүүлсэн байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч "Саусгоби сэндс” компанийнхан давж заалдах эсэхийг авч үзэх хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч хэрэг дээр шүүхийн шийдвэр гарлаа гэхэд тухайн иргэн 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг. Энэ хугацаанд тухайн хүний гэм буруутай эсэх эцэслэж тогтоогдоогүй. Шүүхийн эцсийн шийдвэрээр буруутай эсэх нь нотлогдоогүй гэж үздэг. Шүүхийн шатнаас авсан ял нь нэмэгдэж, эсвэл хасагдаж болдог. Магадгүй давж заалдах шатны шүүх хурлаар Жастин Капла нар огт гэм буруугүй байсан бол яах вэ. Ингэж шүүх эцсийн шатаар шийдвэрээ гаргаагүй байхад уучилчихаж байгаа нь Ерөнхийлөгч наана нь өөрөө тэднийг гэм буруутайд тооцчихож байгаа асуудал болчихож байгаа юм. Энэ үйлдэл нь өөрөө шүүн таслах ажиллагаанд оролцохоос гадна дараагийн шатны шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг. Нэг ёсондоо давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахад хэцүү болчихлоо шүү дээ. Гэм буруутай гэж үзэхээр нөгөө этгээдүүд уучлал эдлээд гараад явчихсан байдаг. Харин компани зөвхөн иргэний хариуцагчийн хувьд оролцоод байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн эрх зүйн субьект нь гагцхүү хувь хүн байдаг. Гэтэл хувь хүн нь байдаггүй. Манай хуулиар иргэний хариуцагч харицлага хүлээдэггүй юм шүү дээ.

-Одоо тэгэхээр энэ асуудал ямар дарааллаар үргэлжлэх вэ. УИХ дээр шууд асуудлыг босгож ирээд шийдвэрлэх боломжгүй биз дээ?

-УИХ шууд шийдэх боломжгүй. Цэцээс Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх. Цаашлаад энэ нь түүнийг огцруулах үндэслэл болж байна гэж шийдвэр гаргавал УИХ-д Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн барьж, УИХ эцсийн шийдвэрийг авч хэлэлцэнэ гэсэн үг.

unen.mn

Төстэй мэдээллүүд

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлын эргэн тойрон дахь тойм

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлын эргэн тойрон дахь тойм

2015/03/05, 12:17
Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү

Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү

2015/03/04, 12:21
Ц.Элбэгдорж 500 сая доллараар л гэмт хэрэгтэн Жастин Каплаг өршөөн суллаж орхилоо доо

Ц.Элбэгдорж 500 сая доллараар л гэмт хэрэгтэн Жастин Каплаг өршөөн суллаж орхилоо доо

2015/03/03, 13:54
Ц.Элбэгдорж 500 сая доллараар л гэмт хэрэгтэн Жастин Каплаг өршөөн суллаж орхилоо доо

Ц.Элбэгдорж 500 сая доллараар л гэмт хэрэгтэн Жастин Каплаг өршөөн суллаж орхилоо доо

2015/03/03, 11:34

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын “хамтын ажиллагааны хүч”

27 | 0 | 2026/06/18, 18:37
gallery image

Дэлхийн Хятад судлаачдын чуулаг уулзалт Дүньхуан хотод боллоо

19 | 0 | 2026/06/18, 18:33
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22141 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15862 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.