| |
Гурван жил хүлээлт үүсгэсэн Сонгуулийн хуулийг яаран сандран шинэчлэн, баталж улмаар Үндсэн хуулийн цэцэд өөрийн хүнээ оруулахын тулд хүч түрсэн шийдвэр гаргаж, дангаараа ирц бүрдүүлэн хуралдсан АН-ын цаад санаа одоо л ил болж эхэллээ. Тэд төрийн эрх мэдлийг улайран авч сурчээ. 2012 оны сонгуулиас хойш Сонгуулийн хуулийг батлах тухай ярьж, ажлын хэсэг байгуулсан нэрээр гацаасаар гурван жил болсон.

Ингэснээр 1.4 сая хүн амтай нийслэл УИХ-д бүрэн төлөөлөлтэй болох аж. Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, сонгогчдын төлөөлөл бүрэн эрхээ хангуулж чадахгүй байгаа нь үнэн. Гэвч энэ мэт өөрчлөлтөө бид хуулийн хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сараас өмнө хийх учиртай байлаа.
76 гишүүн ч өөрчлөлт оруулах, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлж өгчээ. Аль ч төрийн үед мартаагүй заалтыг санаатай орхиж, улмаар Цэцэд маргаан үүсгэж унах нь тодорхой байсан учраас АН-ынхан яаран сандран Цэцийн бүтцэд өөрчлөлт оруулж, даргыг нь чөлөөлж санаа амарлаа. Одоо тэдний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй. Санаатай мартсан заалтын хариуцлагыг ярих Цэц өөрөө АН-ын мэдэлд орж байгаа учраас тэд хуулийн төслийг хүссэнээрээ өөрчилж болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

