logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хөхийн Сүрэнхорын хээр

Бичсэн:tonshuul
2015/03/23/, 20:23
Tweet


Сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугуй цуутайхан "амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.

Мориныхоо хүч чадал, ухаан, цог залиар л дэлхийн дайдыг эзэлж явсан үнэн түүх бидэнд бий. Хичнээн олон ажнай хүлэг харийн дайсны суманд өртөж, халуун цусаа асгаруулан, амьсгалаа хуур шиг татсан бол гэж бодохоос нүд харанхуйлж гол зурагдах шиг болдог оо. Халхын голын дайны домогт баатар Лодонгийн Дандарыг алаг мориноос нь, баруун хил, Байтаг Богдын эрэлхэг хөвгүүн Баянбалын Тэгшээг хүрэн халзан мориноос нь салгаж ойлгодоггүйн учир энэ буюу. Манай сонин олны дунд домог мэт хэлцэгддэг, төрийн наадмын түмэн эхүүд, ёстой л нэг тэнгэрээс заяагдсан гэмээр ажнай хүлгүүдийн талаар уншигч олондоо хүргэхийг зорьж байгаа юм.

Хээр талын алтан зурхай дээрээс наадмын морьд эргэх шиг ер бусын хором, агшин гэж үгүй. Хөх ногооны униар хөшиг татан суунаглаж, өчигдрийн орсон борооны чийгтэй хөрсийг хатан туураараа тамгалан, Их Нацагдоржийн "Шувуун саарал”-аа зурагладаг шиг тийм л гоёмсог дүр зураг нүднээ буудаг даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын Элбэг хээр, Их хээр, Идэр хээр, Зандан хүрэн, Номин цэнхэр зэрэг цуут хурдан хүлгүүдийн мөнхийн уяанаас залгагдаж уягдсан, "Засаг төрийн зандан ширээ” өргөмжлөлт Шийтэрийн зээрд, "Мөнх төрийн мөнгөн магнай” Даваанэрэн начингийн хүрэн халзан, Санжаабүрэгийн цавьдар, Падын хүрэн, Данзаннямын Ажнай хүрэн, Морин тойруулгын Тогоруу халтар, Солонго цавьдар, Даваахүүгийн Цолмон халтар, Өндөр зул, Маарын хээр, Батхүүгийн Толин хул, Сандагдоржийн хар, Эрдэнэчулууны шарга гээд цуварна даа. Дандаа хурдан азарганууд байгааг та анзаарч буй.

Эдгээр хурдан азаргануудын цуваанд зүй ёсоор багтах ажнай бол Сүрэнхорын алдарт босоо хээр билээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын адуучин эр Хөхийн Сүрэнхорын унаган азарга эцэг талаасаа өвгөн ноён Пүрэвжавын дагмид адууны угшлынх. Харин эх нь Хэнтийн Мөрөн сумаас Сүрэнхорд ирсэн гэдэг ээ. Дээд угшил нь Галшард хамаардаг юм билээ. 1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор Дэлгэрхааны хээр ажнай Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж уралдан Алдар толгойг тойрон, Айдасын давааг магнайдаа тоосгүй давсан түүхтэй. Ардаа яваа аргамаг хүлгүүдээсээ хол тасран Буян-Ухааг өгсөхдөө наадамчин олныг шуугиулж шагшуулан, Яармагийн дэнжийг донсолгосон байж барианд орсныг хэн хэнгүй мэднэ. Хөдөө нутгийнхан "Араажав”-аараа сонсон сэтгэл хөөрч, дагаж давхисан биз. Дэргэдээс нь болон зурагтаар харсан наадамчид баярын нулимс мэлмэрүүлж, хөдөөх эр Хөхийн Сүрэнхорын магнайд наадмын од харвах нь тэр ээ.

Гэвч бахархал, догдлол, хөөр баяраар бялхсан наадамчдын сэтгэлийн хөөрөл дарагдаагүй, магнайгаа хагартал баярласан уяачийн хусуурынх нь хөлс хатаагүй байтал "Сүрэнхорын хээрийг машинаар дайрчээ” гэсэн харуусалт мэдээ хуурай түймэр л дэгдээдэв. Сонссон бүхэн чихэндээ итгэсэнгүй. Тийм сайхан ажнай хүлгийг дайрах адгийн амьтан гэж хаанаас байх вэ, худлаа цуу яриа л биз гээд огтхон ч халгаагаагүй.

Тэгтэл "Хадаа өнгөрлөө гэсэн харуусалт энэ мэдээг сонсоход дүлий байх минь яав даа” гэж Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн Сүрэнхорын алдарт босоо хээр хүний орчлонгоос од мэт харвасан нь үнэн байлаа.

Бүр маргаангүй үнэн байлаа. Хурдан хурцыг нь гайхан, аль л сайн сайхан үгээрээ булж, хийморь даллан түрүүлж ирэхэд нь сэтгэлийн цэнгэл, хөөр баярыг амталсан монгол түмэн гашуудан харуусч, дахиад л уйлсан юм. Тэрхүү нулимс өр зүрхийг нь зүсэн зүсэн урссан биз ээ.

Сүрэнхорын хээр азарга ингэж л олныг хэтэрхий баярлуулан, хэтэрхий гомдоож, хүмүүний орчлонгийн хар цагаан зааг дундуур солирын бороо мэт туяараад алга болсон юм аа. Босоо хээрийг 1991 оны тийн түрүүлэх ахуйд морь тайлбарлагч "Долоон настай азарга долоон жил уралдахдаа магнайдаа нэг ч удаа тоос хүргээгүй юм” хэмээн хэлж байсныг санаж байна.

Үнэхээр хоромхон зуур асаад унтрах од байж дээ. Нэг их том биш дунд зэргийн биетэй, дэл сүүл, мундаа, зоо бөгтрөг их сайхантай ганган азарга байсныг морины хорхойтнуудаас дуулж байлаа, энд тэнд номын хуудаснаас уншиж явлаа.

1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон "Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 274 азарга уралдсанаас Дэлгэрхааны босоо хээр Дундговийн Говь-Угтаалын Баатарын халтар, Төв аймгийн Мөнгөнморьтын З.Гүнтэвийн бор зэргээс тасран хавчиг насандаа мөн л магнайдаа тоосгүй ирсэн юм. Тэр наадамд нэрт уяач Данзаннямын Даваахүүгийн уясан Морин тойруулгын сартай зээрд соёолон түрүүлсэн билээ. Дараа жилийн наадамд буюу 1991 оны улсын баяраар Даваахүүгийн хавчиг соёолон азаргатай Сүрэнхорын босоо хээр л уралдана гэдгийг хашир уяач юу эс андах билээ.

Энэ тухай өгүүлсэн Морин тойруулгын морьдыг олон жил уяж, төрийн наадмын түрүү хүртэж байсан манлай уяач Г.Батчулууны дурсамж байдаг.

"Би тойруулгын адуутай байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 70 жилийн ой тохиож байгаа учир Даваахүү ах сартыгаа түрүүлүүлэх л бодолтой байсан. Нэг өдөр надад "Ажаа (аавыгаа буюу М.Данзанням уяачийг хэлж байна) ирж морь үзнэ” гэсэн гээд бэлтгэлтэй байлаа. Өвгөн ирээд "Чи бид хоёр морь уях болоогүй байна. Наад сарт чинь огт бяр суугаагүй байна. Гүүг нь нэмж өг. Ийм байж азарга түрүүлгэх юм бодоод байдаг” гээд Даваа ахыг зөндөө загнав. Өвгөнийг явсан хойгуур ах, манай ажаа зөнөчихөж. Ийм адуу бяргүй байна гэж байх уу хэмээж байлаа. Тэр жилийн наадамд Сүрэнхорын алдарт хээр түрүүлж, сарт аман хүзүүдлээ. Хожим учрыг сонсвол ороо нь гараагүй азарга бяр суудаггүй юм байжээ” гэсэн байдаг аа.

Тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Онон "Сүрэнхорын хээрийг санаатайгаар дайрч алсан гэдэг. Даваахүү гуай болон манайхны хэдэн уяачдыг хорлочихож гэнэ ээ гээд л ам дамжин ярьж байлаа. Яалаа гэж тийм юм байхав. Монгол хүнд, ялангуяа уяач хүнд тийм муу зан байдаггүй ээ” гэж хэлсэн байдгийг ямар нэгэн тайлбаргүйгээр оруулая. Тэрхүү алдарт хүлэг амьсгал хураасан газар нь яармагийн дэнж, нисэхийн тийшээ бус Гачуурт руу явдаг замын баруун гар талд хэмээн учир мэдэх хүн зааж өгсөн юм. Тэнд нь овоо босгосон юм билээ.

Хээр азарга төрийн "Түмэн эх” болсныхоо маргааш орой нь буюу наадмын хоёр дахь үдэш Баянзүрхийн товчооны тэнд "24” машинтай бүсгүй хүнд дайруулсан гэх мэдээ бий. Хоёр хоноод өнгөрсөн гэдэг шүү.

Дааган наснаасаа магнайдаа тоос хүргэж үзээгүй босоо хээрийгээ төрийн наадамд хөтөлж ирэн түрүү магнай авчихаад, харин наадмын дараа нутагтаа толгойг нь ганзагалаад очих Сүрэнхор уяачид ямар байсан болоо. Бодохоос ч аймаар. Энэхүү домогт хурдан хүлгийн тухай Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Цэндийн Чимэддорж ийн өгүүлж байна. Сүрэнхорын хээрийг би адуу адуунаас арай л эмзэг адуу байсан болов уу гэж боддог оо. Яагаад ингэж хэлж буйг минь манайхан гадарлаж байгаа болов уу. Хол тасархай түрүүлдэг наадмынхаа орой машинд дайруулаад өнгөрчихсөн шүү дээ. Би ямар нүдээр харсан биш. Жижиг тэргээр (машиныг хэлж байна) шүргээд л өнгөрсөх гэх яриа бий. Тэгэхэд л харамсалтай юм болчихсон. Гойд хурдан хүлэг юм гэж хөгшин залуугүй ам булаалдан цуурцгааж, бүх Монгол даяараа шагшиж байлаа. Тэгэхээр дайрлага дайрчихсан болов уу ч бодогддог л юм. Хүнээр бол хар цагаан хэл ам хүрчихгүй юу. Тэрхүү хурдан буяныг их эзэн Чингэсийн нутагт нь, Хэрлэнгийн хөдөө аралд болсон "Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор анх харсансан. Сүрэнхор уяачтай Өмнөговь аймгийн Ёлын ам руу хамт явж байлаа. "Ажнай”-н Бат-Эрдэнэ зэрэг моринд хайртай бизнесмэнүүд улсдаа нэр цуутай уяачдыг авч явсан юм. Миний бие бүрэлдэхүүнд нь багтсан хэрэг ээ. Хүмүүс Ёлын амны мөсийг үзнэ гээд явлаа. Би үзчихсэн болохоор хойш суув. Сүрэнхор гуай хамт үлдэхээр болж, бид хоёр үдийн хагас хууч хөөрсөн юм. Хээр азарганыхаа тухай дурсч л байсан. Гэхдээ нарийн зүйл яриагүй санагдана гэв.

Босоо хээрийн үр төлөөс хар ногоон азарга Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд соёолондоо, Ономөр хавангийн нэрэмжит "Боржигон-1999” бүсийн наадамд долоон насандаа, 2000 онд зүүн бүсийн наадамд тус бүр түрүү магнай болж эцгийнхээ шийрийг хатаасан. Одоо 17 настай азарга эцгийнхээ уяачийн эрдмийг өвлөсөн Оосордагвынд адуунд бий. Хар азарга 2001 онд "Их хурд-2” уралдаанд дөрөвт давхиж байсан юм. Өдгөө бид бүхний дунд Сүрэнхорын хээр хэмээх цуут хүлэг домог мэт хэлцэгдэж, өвгөн уяач өөрөө азарганыхаа араас оджээ. Тэр хоёр бурхны орноо дахин учирч тэнгэрийн наадамд түрүү магнай хүртэж яваа байлгүй хэмээн цуут хурдан хүлгийн тухай өгүүлсэн энэхүү бичиглэлээ өндөрлөхийн ялдамд "Дэрэнгийн хар азарга” гэгддэг Ц.Чимэддорж найрагчийн "Сүрэнхорын хээр” шүлгийг уншигч олноо толилуулж буйгаа дуулгая.

Сүрэнхорын хээр

Цэгцэрийн шар тал, татаарын илдэн хүрээнээс

Цэцэлзсэн ногоон архийг хортой нь хөнтрөөд мордсон

Баатар Есүхэйн нүдэнд Бурхан Халдун дайвж

Багтраа саарал Онон тасарч нийлсний далд улбаа

Харваж шатсан од шиг түмэн эхийг бодохоор

Хамаг бие минь эгшин цусгүй болчих шиг санагдах юм

Хат ханасан туурай нь аргалын гал юмсан

Хадагтай алтан магнай нь хээр нар юмсан

Хазаарын солиноос төөрөг хол адуусан

Адгаж хөөрсөн наадамчдын зөрсөн загас шиг хүрээнд

Адуундаа л ирж байгаа юм шиг тааваараа давхиад орсон юмсан

Хийморийн сантай уяан дээр нар залгилан эвшээж

Хэрлэн хөдөө аралд Чингэсийн гал асаасан юмсан

Зогсож байгаа нь хааны татсан нум

Давхиж яваа нь Хасарын тавьсан сум

Дэлгэрхааны хээр ажнай унаган удамдаа амьтай

Төстэй мэдээллүүд

“Дүнжингарав-2015” хаврын уралдааны хурдан азарга, соёолонгийн айраг, түрүүг түдгэлзүүлж магадгүй

“Дүнжингарав-2015” хаврын уралдааны хурдан азарга, соёолонгийн айраг, түрүүг түдгэлзүүлж

2015/03/10, 09:56
Аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ

Аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ

2015/03/06, 09:19
Битүүлэх ёсон

Битүүлэх ёсон

2015/02/17, 15:55
Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2015/02/10, 18:40

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*

Их сайхан мэдээлэл байна

2017/05/20, 19:17
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын “хамтын ажиллагааны хүч”

27 | 0 | 2026/06/18, 18:37
gallery image

Дэлхийн Хятад судлаачдын чуулаг уулзалт Дүньхуан хотод боллоо

19 | 0 | 2026/06/18, 18:33
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22141 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15862 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.