| |
"Амьд явахад их юм үзнэ” гэж ард түмэн маань дэмий хэлээгүй бололтой. Ойрын өдрүүдийн улстөрийн амьдрал санаанд багтамгүй сонирхолтой үзүүлбэрүүдээр дүүрэн байна. "Түй Түй МАН л биш шүү” гээд хараал чатга хийх нь холгүй явсан АН-ынхан гэнэт л "МАН-гүй бол бүх зүйл будаа” гээд хадаг яндараа дэлгээд гүйгээд эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН шиг авилгачдаар дүүрсэн, улс орны хөгжлөөс хойш нь чангаасан нам байгаагүй бол өнөөдөр МАН шиг үнэтэй, хэрэгтэй нам үгүй болжээ. Хэдийгээр МАН бага хурлаараа эцсийн шийдвэрээ гаргана гэж байгаа ч хамтарч Засгийн газар байгуулах нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. "Муу л бол сайн” гэсэн улстөрийн зарчим үйлчлэхгүй болохоор тэд бүхнийг муутгахыг хүсэхгүй байна. Мөн 2016 онд сонгуульд яллаа гэхэд элгээрээ мөлхсөн эдийн засаг хүлээж авахыг хэн хүсэх билээ. Тийм учраас МАН Засгийн газарт орохоос өөр замгүй болж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

