| |
"TEB-1” загварын уг автобусыг Хөбэй мужийн Чинхуандао хотод туршиж эхэлсэн” хэмээн Тээврийн сайдын нэгдүгээр орлогч хэвлэлийнхэд мэдэгдсэн байна.
"Түгжирдэггүй автобус”-ыг өнгөрсөн тавдугаар сарын 14-17 хооронд Бээжин хотноо зохион байгуулагдсан Олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан юм.
Автобус 22 метр урт, 7,8 метр өргөн. Автобусны дээд давхарт 300 зорчигч суух, зогсох боломжтой гэнэ. Суудлын автомашин автобусыг тойрч гаралгүйгээр шууд доогуур нь нэвт гарч, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжтой билээ.
Харин аюулгүй байдлын үүднээс унадаг дугуй, мотоциклыг автобусны доогуур шууд гарахыг хоригложээ.
|
|
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

