logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ

Бичсэн:soyoloo
2016/08/18/, 07:50
Tweet

Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ

 

Олимп, дэлхийн боксын тэмцээний рингэнд тамирчнаа аваад гарахад олон улсын шүүгчид ёсолж угтдаг дархан дасгалжуулагчдын нэг бол Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди билээ.

Түүнийг Монголын боксын шигшээ багийг удирдаж байхад манай ширэн бээлийтнүүд Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж байсан юм. Тэгвэл түүнгүйгээр оролцсон Лондон-2012, Рио-2016 олимпт манай боксчдын амжилт буурсан.

Энэ хооронд Д.Банди багш зүгээр суусангүй. Боксын спорт, түүнтэй холбогдсон өөрийн амьдрал, Монголын боксын түүхэн замналын тухай "Энэ л миний амьдрал”, "Энэ л миний ертөнц” номуудыг туурвиж, уншигчдын гар дээр тавьсан байна. Бид энэ удаагийн зочноор Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийг урьж ярилцлаа.

-Рио-2016 олимпийн наадамд манай улсаас зургаан  ширэн бээлийтэн оролцож, харин тааруухан амжилт үзүүлсэн дүнтэйгээр дуусгалаа. Та бол боксын  тамирчдыг төдийгүй дасгалжуулагчдыг дасгалжуулдаг багш. Сая тэмцээний шууд нэвтрүүлгийг бүгдийг үзсэн байх. Манайхны алдаа, оноо юундаа байв. Ямар дүгнэлт хийж байна даа?

-Олимпт эрх авч оролцдог болсноос хойш зургаан боксчин оролцсон нь хамгийн олон ширэн бээлийтэн оролцсон наадам боллоо. Сайн байна гэж гэж харж байгаа. Тамирчдын маань хувьд сайхан байсан. Эрх авах тэмцээнүүдэд сайн тоглосон. Олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд ч сайн оролцсон. Бэлтгэлжилт овоо байсан гэж бодож байгаа. Би өмнө нь ч хэлж байсан. Ямар амжилт гаргах бол гэдэгт хоёр л юм байгаа.

Нэгдүгээрт, дасгалжуулагчид хэр зэрэг тактик зохиож чадна вэ. Тамирчин түүнийг нь хэр гүйцэтгэж чадаж байна вэ. Хоёрдугаарт, тамирчныхаа амжилтыг хамгаалах шүүгчтэй байгаа. Шүүгч маань хэр хамгаалалт хийж чадаж байна вэ гэдгийг хэлж байсан. Энэ маань сая харагдлаа.

Д.Отгон­далайгийн хувьд сайхан тоглосон. Идэвхи, хурд, дайчин байдал,өөрөө эхэлж ажилласан зэрэг нь сайн. Гэтэл шүүгчид дандаа эсрэг талд оноо өгсөн.

Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж, наануу цаануу болж харилцахаас эхлээд байна. 

 

Манай шүүгч олигтой хамгаалалт хийсэнгүй. Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж, наануу цаануу болж харилцахаас эхлээд байна.

Тэгж чадсангүй. Дараагийн тоглолт бол финалд Бразилийн тамирчинтай тоглох байсан. Д.Отгондалай маань түүнтэй өмнө нь хоёр таарч хоёуланд нь ялсан. Гэтэл нөгөө талаас асар их арга хэмжээ авсан байна.

Дандаа өөрсдийн талын шүүгчдийг суулгасан байна. Тэр байтугай Бразилийн шүүгч хажуугийн шүүгчээр сууж байгаа юм. Энэ нь манай тамирчин ялагдах нэг шалтгаан болсон. Дутуу оноо өгөх бас нэг шалтгаан манай талаас  гарсан.

Яасан бэ гэвэл, Д.Отгондалай маань тактиктай ажиллаагүй. Үзэгч харахад түрүүлж ажиллаад, илүү байгаа. Гэтэл манай хүн зүгээр л зодох гээд дайраад. Тэгээд зодсон.

одоход нь мань хүнийг ингэдэг юм байна, ингэхээр ингэе, тэгэхээр нь тэгье гээд тоглолтыг нь эртнээс судалчихсан эсрэг тал тактиктай ажилласан. Яаж тоглох ёстой байсан бэ гэвэл, баруун гарын эсрэг угтуулдаг цохилтыг шахаж явж байгаад зогсоох ёстой байсан. Манай хүн ажиллана, баруун гар шиднэ, тэр нь оногдоод байсан.

Шүүгч эхлээд цохисныг биш сүүлд цохисныг нь хардаг байхгүй юу. Эсрэг талын тактикт орчихлоо, судлагдсан гэдгээ анхаарч үзсэнгүй алдаа гарлаа.

-Монголын ширэн бээлийтнүүдийн сугалааны хувьд та юу хэлэх вэ?

-Боломжийн байсан. Айхтар гэж хэлэх юм байгаагүй. Том аваргатай таарсан хүн Б.Чинзориг л байх шив дээ. 

-Д.Отгондалайгийн анхных  багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гуай таны шавь гэдэг санагдана. Өөрөөр хэлбэл, шавийн шавь тань дээр 2005 онд Залуучуудын улсын аварга болчихоод ирж байсан. Тэр үеэс спортын ертөнцөд танигдаж, тив, дэлхийн тэмцээнд нэрээ гаргасан гэдэг байх шүү? 

-2006 онд Залуучуудын шигшээ багт ирж хамт бэлтгэл хийсэн. 2008 оны олимпийн өмнө Тайландын Бангкок хотод болсон "Эзэн хааны цом”-д оролцохдоо хоёрдугаар тойрогт 2007 оны Чикагогийн ДАШТ-нд манай Э.Бадар-Ууганыг булхайгаар ялсан Оросын тамирчин Водапяновтой ямар ч хийгүй маш гоё тоглож ялаад аварга болж байсан.

-Тэгээд сенсац тарьж байсан, тийм ээ?

-/инээв/. Тийм ээ.

-Усан согтуу оросоос

Цусан өшөө авсан

Тосон бор хүүдээ

Алтан медаль хүсье” гэж та мессэж бичиж байсан гэдэг байх аа?

-Тэгээд цааш нь "Өгсөн үүргийг өнөд биелүүлж

Өнөөх талаа  өвдөглөн сөхрүүлж

Тал шигээ уужим

Чоно шигээ  зоригтой байхыг ерөөж

Талын чоно гэж рингний цол хүртээв”  гэж мессэж бичиж байсан юм. Тэр бол  яах аргагүй Д.Отгондалай ид шуугиулж гарч ирсэн үе.

-Одоо уруудаж буй үед Олимпийн медальд хүрлээ, нас нь ч явлаа  гэж зарим хүн хэлж байна.Үүнтэй та санал нийлэх үү? 

-Юу гэж уналтын үе байх вэ. Тэр үед ид шуугиулж гарч ирж байсан. Одоо улам сайжирч байгаа.Энд ганцхан тактик, та­мирчдыг бэлтгэх хүн   хэрэгтэй.

-Таныг Улсын шигшээ багийг ид удирдаж байх үед үндэсний бөхөд "Зургаан залуу заан” шуугиулж байсан шиг П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, Д.Отгондалай, Б.Түвшинбат, У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын зургаан боксчин ид гарч ирсэн үе. Түүнээс одоо Д.Отгондалай, Б.Түвшинбат хоёр л үлдсэн байна?

-Д.Отгондалай тэд нараасаа дүү л дээ. Залуучуудын шигшээд орж байсан юм. Тэр үеэс нь дагуулаад явдаг байсан.

Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Д.Отгондалай гурав Дорнод аймгаас ирсэн. Шавийн шавь болохоор ер нь ч их анхаарал тавьдаг байсан.

-Өнгөрсөн жил Азийн аварга болсноос эхлэн  Д.Отгондалайг Олимпийн боксчин гэж хүмүүс ярих болсон. Дэлхийн аваргад бас хүрэл медалийн төлөө сайн тулалдсан шүү дээ. Бараг л авчих байсан. Ер нь энэ жил бэлтгэл сургуулилт нь хэр байсан юм бол?

-Бэлтгэл сайн. Гэхдээ дотор нь баяжилт алга. Тамирчин хүн тактиктай хөдөлгөөнүүдэд байнга суралцаж байх ёстой. Тэр дутмаг байна. Энэ  дасгалжуулагчтай л холбоотой. Би энэ тухай олон удаа ярьж байгаа юм. Өмнө нь зөндөө ярьсан даа. Монголд алдаж байгаа юм ганцхан л байгаа. Дасгалжуулагч гэдэг хүнийг бүр мөсөн хаячихсан.

Хамгийн нэг номерт тавьж байх хүн бол дасгалжуулагч. Мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлж, тэнд хэн сайн ажиллаж чадах вэ, тэр хүнээ зөв харж томилж, ажил болоод амьдралын хувьд хангаж өгөх ёстой бүх  зүйлүүдээр нь хангаж, тэгж байж тэр хүнээс юм нэхэх ёстой. Манай улс үүнийг бүрмөсөн орхичихсон.

Сүүлийн үед энэ талаар жаахан гадарладаг  болсон шиг билээ. Тамирчдын авсан шагналын тодорхой хувийг дасгалжуулагчдын группт өгөх жишээтэй.

Тамирчин хүн тактиктай хөдөлгөөнүүдэд байнга суралцаж байх ёстой. 

 

Намайг ахлах дасгалжуулагч байх үед тамирчнаасаа гуйдаг байлаа. Би чамайг тийм медаль авахуулж өгье, Олимп, дэлхийн аварга болгож өгье, шагналынхаа төдөн хувийг өгөөч гэж гэрээ хийж гарын үсэг зурдаг.

Зарим нь "Үгүй ээ, өгөхгүй ээ” гэнэ. Манай У.Мөнх-Эрдэнэ тэгээд  явчихдаг байсан. Тэрийг бодвол одоо өөр болжээ. Спорт хөгжиж байгаа орнуудад тамирчин ямар шагнал авч байна, түүнтэй тэнцэх хэмжээний шагналыг дасгал­жуулагчид нь өгдөг. Тэгж байж дасгалжуулагчийг шаардах, шахах үүргийг бий болгоно. Энэ манайд дутагдаад  байна.  

-Тамирчдын сонголт дээр та юу хэлэх вэ. 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд М.Гандулам явах байсан гэж спорт сонирхогчид  хэлдэг. Эрх олгох тэмцээний өмнө ч гэсэн зарим багш, дасгалжуулагч Боксын холбоонд ийм санал тавьж байсан гэсэн?

-Сонголтод буруу юм байхгүй. Байх ёстой юм байдгаараа байсан. Улсын аварга болсон, эрх авсан тамирчдыг явуулсан. Янз бүрийн санал бодолтой хүмүүс байдаг. Энэ удаа сонголт буруудаангүй. Сонгосон тамирчдаа бэлтгэх талд жаахан алдаа гаргачихлаа гэж бодож байна.

-Шүүгч хөөцөлдөлгөө муу байлаа гэж та хэллээ. Сүүлдээ манай шүүгч тэнд  харагдахаа  ч больсон. Манай улс шүүгч бэлтгэх талд ч бас анхаарах ёстой болов уу?

-Шүүгч хүн олимпод өөрийн тамирчдыг дэмжих гэж, амжилтыг нь хамгаалах гэж оролцдог. Гол ажил нь энэ. Үүний төлөө л явж байгаа. Ингэхийн тулд AIBA-гийн гол хүмүүсээс үнэлгээ авсан байх ёстой. Тэнд байх хугацаандаа шүүгч нартай ч ойртож танилцсан байх хэрэгтэй л дээ.

-Та Ц.Нандигжав, С.Баясгалан нар шиг шүүгчийн зангарагтай байх ёстой гэж хэлж байна уу?

-Тийм. Манай гурван одтой шүүгч Ц.Нандигжавыг Оросоос салан тусгаарласан орос хэлтэй Казахстан, Узбекистан, Тажикстаны шүүгчид дагаад  явдаг.

Манай шүүгч болохоор орос, англи хэлтэй, танил ихтэй, аль ч улсын шүүгчтэй найз нөхдийн, танилын  сайхан харилцаа  тогтоож чаддаг.

Нөхөрлөлийн илэн далангүй сайхан харилцаа гэдэг шударга бус шүүлт гэх мэт муу зүйлүүдийг хааж байдаг зүйл. Ямар сайндаа найз нө­хөддөө дурсгалын зүйл гардуулж байгаад матаа­санд орж байхав дээ.

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд танд хандаж асуувал дургүйцэхгүй биз дээ.  Боксын тамирчид, таны шавь нар  хэлдэг л дээ "Банди багш тамирчдыг рингэнд аваад гарсан тохиолдолд үеэс үеэд ур чадвар нь ахиж тоглодог. Хэлсэн зөвлөгөө нь тийм хүчтэй нөлөөлдөг” гэж. Рио-2016 олимпийн наадамд яагаад таныг багтаа оруулаагүй юм бэ. Лондон-2012 наадамд ч бас явуулаагүй. Таны нэр байгаа гэж дуулдсан, хамгийн сүүлд үлдээгээд явахдаа танд юу гэж хэлсэн бэ Монголын боксын холбооноос?

-Таны нэр байгаа л гэсэн. Намайг дуудаж хувцасны фермерк өмсүүлэхгүй болохоор нь жаахан гайхсан ч гэртээ байж л байсан. Гэтэл хүүхдүүд маань хэлж байна. "Таныг хасчихсан юм шиг байна. Германаас С.Баясгалан, Н.Шинэбаяр тэргүүтэй хүмүүс ирж Боксын холбооны хурал хийгээд таныг явуулахгүй болсон гэнэ” гэсэн.

Тэгэхээр нь Боксын холбооны нарийн бичгийн дарга руу яриад "Надад  фермерк өмсүүлэхгүй байх юм. Хоцорчих юм биш үү” гэхэд "Би сайн мэдэхгүй байна” гэсэн. "Намайг хасчихсан гэж дууллаа” гэхэд  "Тодруулаад хэлж өгье” гэсэн. Дараа нь залгаад "Орон тоо багтахгүй болохоор орхисон байна шүү” гэж байна лээ.

Сүүлд бэлтгэлд явсан тамирчдыг ирэнгүүт зөрүүлээд хүн явуулах орон тоо гарахад нь би "Ё.Төмөрбатааг явуулчихаач” гэж саналаа хэлсэн. Дорнод аймаг нь ч зардал өгсөн байна лээ. Тэгээд явсан нь сайн болсон.

-Тамирчид хоорондоо яриад багшийгаа авч явмаар байна гэж бухим­даж байсан сураг дуулдсан. Танд ч хэлсэн байх. Та Боксын холбоо руу хэлж болдоггүй юм уу. Багш явсан бол гэж зарим нь харамсч л байгаа шүү дээ?  

- Тамирчдынхаа ам­жилтыг бодож зүтгэх л байсан. Хүүхдүүдээ  ч дээш нь ярь гэж хэлэх байсан. Тамирчид, хүүхдүүд  маань ч  дээш нь хэлнэ гээд байсан.

Нэгэнт дээрээс тэгээд шийд­сэн болохоор нь хүүхдүүдээ багш нартайгаа муудалцахын нэмэр, ийм том хариуц­лагатай тэмцээний өмнө хагаралдах хэрэггүй гэж хорьсон. Хагаралдсан ч хамаагүй ярина гээд зарим нь зүтгээд байна лээ. Би тас хорьсон. Том тэмцээн, уралдаанд явах гэж байхад нь элдэв хэл ам гаргах хэрэггүй гэж бодсон. 

-Уг нь Улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн таны шавь биз дээ? 

-Бээжин-2008 олимпийн наадамд миний туслах дасгалжуулагчаар явсан. Тэр хүүхдийг гайгүй юм сурч авсан байх гэж боддог. Тэгээд ч ахлах дасгалжуулагч болгох гэж чадлаараа хөөцөлдөж, сайдад хүртэл хүсэлт өгч байгаад  болгосон. Гэтэл "Сансарт нисээд явчихсан”. Нэг хурал дээр би нэлээд хатуу шүүмжилсэн. Сансраасаа жаахан бууж ирээд явж байгаа. Юманд суралцах идэвхи муухан бололтой, нэг л сайжрахгүй байна.

-Нэг тэмцээн дээр таныг өшиглөсөн гэж спортын хүрээнийхэн шуугиж, "Ишиг эврээ ургахаар” гэж шүүмжилсэн. Та харин юу ч яриагүй. Юу болсон юм бэ?

-2014 оны Азийн наадам дээр би зөвлөхөөр ажилласан. Азийн наадмын анхны аварга төрсөн наадам шүү дээ. Тамирчны дагз, шилэн хүзүү, нуруу руу мөсөн жин тавьж өгөхөөр илүү сэргэдэг. Үүнийг Д.Батсүрэндээ хэлсэн юм. Мань хүний хийж байгаа нь санаанд хүрдэггүй.

Тэгэхээр нь шилбэ рүү нь алгадаад "Усаа ар шил рүү нь сайн хий” гэсэн чинь хойшоо намайг тийрч байна. Тэр тухай сүүлд би хурал дээр хэлсэн. Мань хүн сүүлд нь "Намайг олны өмнө муулсан” гэж гомдсон байдалтай хэлж байна лээ.

-Одоо сонинд ярьсныг хараад бүр ч гомдох болов уу?

-Яахав дээ, би үнэнийг л ярьсан.

- Рио-2016 олимпийн наадам иймэрхүү  дууслаа. Маргаашаас нь Токиогийн олимпийн цикль эхэлнэ дээ. Энэ мөчлөгийг та юу гэж бодож байна?

-Бээжин-2008-аас манай боксчид алт, мөнгөн медаль, Лондон-2012 наадмаас мөнгө, хүрэл медаль авсан. Рио-2016-аас нэг хүрэлтэй буулаа. Ам­жилтын шугамаар хар­вал уруудлаа. Медаль аваад ирнэ гэдэг Д.Отгондалайн хувьд маш сайн. Бээжингийн олимпоос өмнө бол хүрэл медаль авсан хүн хаданд гардаг байлаа.

Бахархал болдог байсан. Бээжин-2008 наадамд дөрвөн боксчинтой орж алт, мөнгөн медаль авч, 170 гаруй орноос медаль авч шалгарсан 77 орон дотор дөрөвдүгээр байрт орсон. Лондонд бол 13 дугаар байрт орсон. Одоо хэдэд орсныг зарлах байх. Бээжингийн олимпоос хойш манай ард түмэн, багш, тамирчид алтан медаль авна гэж үздэг болж.

Хүрэл медалийг голдог болжээ. Нэг талаар муу зан сургачихжээ /инээв/. Лондонгоос алтан медаль авсангүй гэж бас л голж байсан. Ер нь бол алтан медаль авахыг  бүгд хүсч буй ч  тэрэндээ яаж хүрэх вэ гэдгээ л чадахгүй байна. Токиогийн олимпийн хувьд бол оролцох залуус бий, бий.

Гэхдээ ямар ч байсан энэ зохион байгуулалтыг л өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээр байж болохгүй.Ахмад тамирчдаа яв гээд явуулчихаж бас  болохгүй. Өөрсдөө хүсвэл яахав вэ дээ. Бодлогын хувьд байлгаж байх хэрэгтэй. Ер нь бол шигшээ багийн зөвлөх байх эрхтэй гэж бичсэн заавар журам бий шүү дээ. Залуусаа сургаж, бэлдэх л  чухал байна даа.

Төстэй мэдээллүүд

Манай ширэн бээлийтнүүд бэлтгэлийн бааздаа очлоо

Манай ширэн бээлийтнүүд бэлтгэлийн бааздаа очлоо

2016/07/27, 08:57
Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө тулалдаж эхэллээ

Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө тулалдаж эхэллээ

2016/01/11, 09:53
Боксчдын ДАШТ-ий эрх хасагдаж магадгүй болжээ

Боксчдын ДАШТ-ий эрх хасагдаж магадгүй болжээ

2015/09/22, 12:34
Э.Цэвэгмид хүрэл медаль хүртлээ

Э.Цэвэгмид хүрэл медаль хүртлээ

2015/05/11, 10:56

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

4 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

1 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

9 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

15 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

12 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

23 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

19 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

25 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

24 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

21 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

27 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

33 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

24 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

27 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

24 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

31 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

34 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18888 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14560 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11765 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.