| |
Дэрсү Үзала кинонд Монгол хүн тоглосон уу? найзуудын мэтгэлцээнийг шийдэх гэж нэлээн юм ухлаа.Тэгээд олсон баримт нь энэ.1975 оны Акира Курасова уг киног найруулахдаа Монгол цусны таван хүнийг сонгож тоглуулжээ.
Гол ба туслах дүрд:1, Дэрсү Үзалад-Тагна Тува жүжигчин Мунзук Максим Монгужүкович /1912-1999он/ ЗСБНХУ-ЫН гавьяат болон АЖ,Автономит Тува улсын АЖ тэрбээр дуучин,жүжигчин,хөгжимийн зохиолч,найруулагч ,багш мэргэжилтэй хүн байв.2, Буриад:.Ринчинов Чимид Дарьжапович /1952-2004он/ Алс Дорнодын БС-ын соёлын анги төгссөн жилээ 1975 онд уг кинонд дүр бүтээжээ. Буриад улсын Хоца.Намсраевын нэрэмжит Драмын академик театрын жүжигчин.Автономит Буриад улсын гавьяат,Буриад улсын АЖ цолтой.3,Хажитов Содном Дариевич буриад.Мөн Алс Дорнодын соёлын сургууль төгссөн Хоца.Намсраевын академик театрын жүжигчин ОХУ-ын гавьяат ,Буриад улсын ардын жүжигчин цолтой. 4,-Дорж Сультимов Норовсампилович буриад жүжигчин мөн Алс Дорнодын соёлын сургууль төгссөн.Монгол улсын СТА,Автономит Буриад улсын гавьяат болон ардын жүжигчин,ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой,Монгол улсын алтан гадас одон,АХ-ын 50-н жилийн ойн медальтай намтар дүүрэн нэгэн юм.5,-Хунхуузын дүрд-Суйменкул Чокморов халимаг жүжигчин./1939-1992он/ Ленинградын уран зургийн академи,Фрунзын нэрэмжит уран зураг,хөгжмийн сургууль дүүргэжээ.Зөвлөлт Киргиз улсын гавьяат болон ардын жүжигчин,ЗСБНХУ-ын ардын жүжигчин,Кыргиз улсын"Ардын уран зураач" цолтой хүн байжээ. За ингээд найзууд мэтгэлцээнийг чинь шийдлээ.









Ц.ГАНТӨМӨР
https://www.facebook.com/erdenebileg.batsaikhan/posts/654907351345663
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

