logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хар тамхины өдөөгч сэдэл-интернэт

Бичсэн:munkhbat
2016/10/28/, 09:55
Tweet

Хар тамхины өдөөгч сэдэл-интернэт

 

Монгол Улс хар тамхи дамжуулагчаас хэрэглэгч болж "дэвшив”
Хар тамхины төрлийн "Флакка” гэгч бодисыг хэрэг­лэсэн урд хөршийн иргэд өөрсийгөө хянах чадвараа алдаж нэгийгээ хазаж гэмтээн махчин маягийн үйлдэл гаргасан тухай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар гарчээ. 
Тэгвэл манай улсад хар тамхины хэрэглээ ямар байгаа болон үүнээс урьд­чилан сэргийлэх талаар хол­богдох байгууллагууд хэр­хэн ажилладаг вэ гэдгийг сурвалжиллаа. 
Олон улсын судалгааны бай­гууллагаас манай улсыг 2012 онд дамжуулагч улс хэмээх ангилалд багтааж байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар хэрэглэгч улс гэсэн хэсэгт орж "дэвшсэн” байгаа тухай Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэг мэдээлжээ.  Дэлхий нийтээр мансууруулах эм, бодисыг хэрэглэхийн эсрэг тэмцэж, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа хэдий ч хэрэг­лэгчдийн тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа. Энэхүү цагаан тахлыг хүүхэд залуучууд өргөн хэрэглэх хандлагатай байдаг нь цөөхөн хүн амтай монголчуудын хувьд хөндүүр асуудал юм. 
Манай улсад хэчнээн хүн мансууруулах бодист донтсон бэ? Энэ асуултад хариулах нарийвчилсан тоо судалгаа албан ёсоор байхгүй. Харин төрийн бус байгууллагуудаас хамгийн сүүлд явуул­сан судал­гаагаар 561 хүн байгаа гэсэн тоо гаргасан байна. Ман­сууруулах бодис хэрэглэдэг нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэсэн аргачлалын дагуу авч үзвэл манай улсад 2000 гаруй хүн байгаа гэж багцаалах нь. Гэхдээ энэ тоог цагдаагийн байгууллагаас батлахгүй байна. Цагдаагийн ерөнхий газ­рын статистик судалгаагаар 2015 онд мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдсан, хэ­рэглэх орон байраар хангасан гэх 261 хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 337 болж нэмэгдсэн дүн харагдаж байна. Энэ төр­лийн гэмт хэрэг өмнөх жилүүдэд хэрхэн бүртгэгдсэн байгааг авч үзвэл 1986-2012 он хүртэл зөвхөн энэ төрлөөр эрүүгийн 67 гэмт хэрэгт 157 хүн ял шийтгүүлсэн байна.  Тэднийг насаар нь ангилж үзвэл 19-36 насны хүмүүс ихээр татагдан оржээ. Гэмт хэрэгтнүүдийн 83.1 хувь нь борлуулах зорил­гогүйгээр, хууль бусаар олж авч хадгалсан бол 16.8 хувь нь борлуулах зорилгоор авч явсан гэж ял шийтгэгдсэн судалгаа гарчээ. Тэд Хятад, Солонгос, Филиппин улсаас орж ирсэн болон манай улсад ургадаг мансууруулах үйлчилгээ бү­хий бодисуудыг хэрэглэсэн, тээ­вэр­лэсэн, бор­луулсан байна. Энэ төрлийн хэргээр ял эдэлж байгаа 10 монгол иргэнээ шилжүүлэн авчрахаар манай улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас ялтан шилжүүлэх, солилцох гэрээ байгуулж байна. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр хар тамхи тээвэрлэж, борлуулахаар явсан бол тус улсын хуулийн дагуу шийдэгдэх ёстой байдаг. 

Хар тамхины хар мөр
Мансууруулах бодис хэт­рүүлэн хэрэглэснээр амиа алдаж ч болно. Амиа алдах ийм эрсдэл байгааг залуус ойлгохгүй зугаа цэнгэл төдийгөөр ойл­госноос он гарсаар насанд хүрээгүй дөрван хүүхэд амиа алдсан харамсалтай явдал гар­чихаад байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний тө­вийн их эмч С.Мөнхтуяагийн хэлснээр хүүхэд залуус олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интер­нэтээс энэ төрлийн мэ­дээлэл авснаа сэтгэл заслын эмчилгээний үеэр ярьдаг байна. Интернэтээс энэ төр­лийн мэдээлэл авсан өсвөр нас­ныхан шохоорхож, нэгийгээ даган дуурайж эсвэл  бусдын ятгалгаар болон олуулаа дар­виж мансууруулах бодис хэрэг­лэдэг. Хар тамхи эрүүл мэнд бие бялдрын хувьд донтох эмгэг буюу хараат байдлын аюултай өвчин үүсгэдэг. Буруу хэрэглэсэн, хэтрүүлсэн тун үхэлд хүргэнэ. Мөн тариур хэрэглэдэг байлаа гэхэд бохир зүүнээс нь элэгний үрэвсэл, тэр ч бүү хэл ХДХВ-ийн халдвар авах магадлал ч өндөр байдгийг С.Мөнхтуяа эмч хэлж байна.
Эрүүл мэндээс гадна хар тамхинд нэгэнт донтсон бол худалдан авах мөнгө олохын тулд хулгай болон дээр­мийн гэмт хэрэг үйлдэх эрсдэл нэмэгд­дэг. Ийнхүү нэг удаагийн шохоорхлоос  эмгэг донтон болж,  эрүүгийн гэмт хэрэгтэн бо­лох эрсдэл байгааг анхааруулах хэрэгтэй юм.

Хуулийг чангатгах хэрэгтэй юу
Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны кон­венцид 1990 онд, сэтгэцэд нө­лөөлөх бодисуудын тухай 1971 оны конвенцид 1999 онд нэгдсэн бол Мансууруулах болон сэт­гэцэд нөлөөлөх бодисуудын хууль бус эргэлтийн эсрэг Нэгд­сэн Үндэсний байгууллагын 1988 оны конвен­цид 2001 онд тус тус нэгджээ.
Манай улсад хэрэгждэг  мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй хол­боотой хууль гэвэл 2000 онд хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримт­лалыг батлах тухай 2010 оны 48-р тогтоолд "Иргэдийг үндэс­тэн дамжсан гэмт хэргээс хамгаалах бодлого”-ыг тусгасан байдаг.  2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталсан. Мөн эрүү­гийн хуулийн "Нийгмийн аюул­гүй байдал хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” бүлэгт энэ тухай заасан байдаг. Үүнээс гадна гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх болон гэр бүлийн тухай, хүүхдийг гэмт хэргээс хамгаалах тухай хуульд заасан байгаа. 
Манай улсад мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, хад­галах, өөрөө хэрэглэх, бусдад ху­далдах, хууль бусаар хил нэвт­­рүүлэх гээд бүхий л төрөлд 10-15 жилийн хорих ял оноодог. Үүнийг манай хуу­лийн салбарынхан хүнд гэж үздэг байна. Учир нь олон улсын хэмжээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бодисуудын жагсаалт тус­даа байдаг аж. Тиймээс ОХУ, Португал, Голланд, Герман зэрэг оронд ялын бодлого илүү уян хатан байд­гийг судал­жээ. Тухайлбал, захир­гаа­ны журмаар торгох, албадан ажил хийлгэх зэрэг ял шийтгэл оног­­дуулдаг. Тэгвэл БНХАУ, Тай­ланд, Малайз зэрэг орнууд мансууруулах бодистой хол­боо­той гэмт хэрэгт хатуу хууль­­­тайд тооцогддог. Хүний эрхийн үндэсний комиссоос дурд­сан нэг жишээгээр 2003 онд гуравхан сарын хугацаанд Тайланд улсад 2300 хүнийг цаазаар авч байсан тохиолдол байдаг аж.
ХЭҮК-оос Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийг шийд­вэрлэхдээ "Энэ бодисыг хэдэн төгрөгөөр борлуулж, ямар ашиг олох гэж байна” гэдгийг л хууль шүүхийн практикт авч хэрэглэж байна. Тэрнээс хэдэн грамм нь үлэмж хэмжээтэй, хэд нь онц ноцтой болох,   ямар хэмжээтэй байвал өөрийн хэрэг­лээнд орох вэ зэргийг нарийв­чилсан хэрэглээний стан­дарт байхгүй учир нийтлэг хэмжээгээр нь 10-15 жилийн ял өгч байна. Ер нь ялын бодлогын хувьд хатуу зөөлөн гэж ярихаа­саа илүүтэй үйлдэлтэй нь хэр зэрэг зохицож байгааг нь харах хэрэгтэй гэсэн саналаа Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа юм байна. 
Энэ төрлийн бодисыг хя­наж шалгадаг хилийн хя­налт, мэргэжлийн хяналтын бай­гуул­­лагынхан болон олон ний­тэд энэ тухай мэдээлэл өгдөг хэвлэл мэ­дээллийн сэт­гүүлчдийг ч сур­галтад хам­руулах шаардлага тулгараад бай­гаа аж. Мансууруулах бодис хэрэглэсэн тухай сэтгүүлчид мэдээлэхдээ, өсвөр насныханд бараг хичээл болохуйцаар үйл явцыг нарийвчлан дүрслэн бичсэн байдаг тухай мөрдөн байцаагчид хэлж байна. 

Албан мэдээлэл 

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2016 оны аравдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын гурван иргэн "Чингис Соосэ” их сургуулийн орчимд хар тамхи мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу "Мөс” гэх бодисыг  хууль бусаар олж авч бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрх нэр бүхий этгээдүүд нь ашиг орлого олох зорилгоор мансууруулах бодисыг хууль бусаар зарж борлуулж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс тэдний нэгийг буюу иргэн Б-г ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна. 
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, Иргэний  агаарын тээврийн цагдаагийн хэлтэс Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран "Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлээд шалгаж байна.  2016 оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн А,  Д нар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи мансууруулах бодисын төрөл болох "Мөс” гэх бодисыг их хэмжээгээр хилээр оруулж ирснийг илрүүлсэн.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: 
-Монгол Улсын 100 орчим иргэн гадаадад шалгагдан хоригдож байгаагийн дийлэнх нь БНХАУ-д байна. Эдгээр иргэдийн олонхи нь хар тамхины хэргээр шалгагдаж ял эдэлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд тухайн улсад гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн үед нэмэгдсэн. 


Хар тамхинаас иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн: 
-Манай улсад дэлхий дээр хэрэг­лэгддэг бүх төрлийн мансууруулах бодисууд орж ирсэн байна. Ерөнхийдөө сүүлийн үед "Мөс” хэрэглэж донтсон хүмүүс их байна. Мөн яг юу хэрэглэж байгаагаа мэдэхгүй хүмүүс ч их байна. Тухайн бодисынхоо нэр, найрлага зэргийг мэдэхгүй, нунтаг цагаан зүйл хэрэглэсэн гэдэг. Тэр нь юу ч байж болно. 2010 онд хар тамхины хэрэглээ, зах зээлийн талаар хийсэн том судалгаа бий. Тэр судалгаагаар дэлхий дээрх хар тамхины бүх төрөл манай улсад ороод ирсэн байдаг. Нийт хэрэглэгчдийн 36 хувь нь өвсний ургамал каннабис хэрэглэдэг, 18 хувь нь экстайз хэрэглэдэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар найман төрлийн мансууруулах бодис хэрэглэж байна. Тухайлбал, морфин, геройн, мөс, каннабис, мими зэрэг төрлийг их хэрэглэж байна. Энэ мими гэдэг бодисыг уул уурхайн салбарт уурхайчид их хэрэглэж байгаа. Энэ нунтгийг шөнөжин ажиллах зориулалтаар хэрэглэдэг тохиолдол их  байна. Сүүлд "Флакка” гээд бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ бодис бол хүмүүсийг зомби мэт болгодог. Манай дээр ирсэн хүмүүсийн юу хэрэглэж байгааг тестээр шалгаж үздэг. Хэрэглэгчийн шээс болон шүлсээр тест авч тогтоож өгч болдог.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Оюун:
-Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хэргүүдийн дунд "Флакка” гэх төрийн мансууруулах бодис хэрэглэсэн, борлуулсан, хилээр орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна. 


Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн Б.Саруултуяа: 
-Мансууруулах бодис сэтгэцэд нөлөө­лөх эм бодисоос урьдчилан сэргийлэх яриа таниулгыг ерөнхий боловсролын сургуулиудын судалгаанд үндэслээд нийт 15 сургуульд явуулсан байна. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэрлэж мансуурах тохиолдол их гарч байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд цагдаагийн байгууллагад 20 тохиолдол бүртгэгдэж хүний амь нас хохирсон дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. 
Газ буюу ахуйн хийг хүний амь насанд аюултай, маш хортой бодис гэдгийг хүүхдүүд төдийлөн ойлгохгүй байна. Түүнээс гадна хориглосон заалт байсаар байтал хүнсний дэлгүүрүүд борлуулж байгаа. 

Төстэй мэдээллүүд

Мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүллээ

Мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэсэн этгээдүүдийг илрүүллээ

2016/08/29, 14:55
Хар тамхичид суллагдах нь зөв үү?

Хар тамхичид суллагдах нь зөв үү?

2016/02/22, 11:27
Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг шүүнэ

Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг шүүнэ

2016/01/07, 10:10
Хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийг шүүнэ

Хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийг шүүнэ

2015/03/30, 09:26

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*

БОЛЬЁ ОО

2016/10/28, 18:11
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

0 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.