logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

Бичсэн:tonshuul
2015/02/10/, 10:26
Tweet
Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдагНураагчийн товч цадиг

М.Энхсайхан энэ жил нас сүүдэр жарыг зооглож байна. Нэгэн жарны амьдралдаа тэр олон зүйлийг "бахархалтайгаар" нураажээ. Анх тэр 1973 онд Нэгдүгээр дунд сургуулиас улсын математикийн олимпиадад оролцсон багийн ариун зорилтыг нурааж, ганцаараа үлдээд улмаар унгарт болсон Олон улсын математикийн олимпиадад ганцаар оролцон хүрэл медаль хүртэв. Уг нь багш нь багаараа олон улсад өрсөлдөх зорилт дэвшүүлсэн ч шавь М.Энхсайхан ганцаар тодрох замыг сонгон, багшийн итгэлийг нураажээ.

Нураах замнал үргэлжилсээр 1990 онд ирэхэд М.Энхсайхан өөрийн удирдаж асан Зах зээл судлалын хүрээлэнгийн амыг барив. Хажуугаар нь намаа нураахыг оролдсон байдаг. МАХН-ын шилдэг 25 эрдэмтний бүлэг гэж юм байгуулан намаа задлах нураахыг эрмэлзсэн ч газар авалгүй, бүлэг өөрөө нурж ихэнх нь Сэргэн мандлын нам байгуулан тарсан билээ. Харин тэр  МҮДН-ыг бараадсан юм.

 

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

 
1998 он хүртэл цөөн тооны жижиг зүйлс нураасан ч хамгийн том нураалт нь Ардчилсан Холбоо эвслийн 4 Засгийн газрыг унагасан явдал болсон ажгуу. Энэ үеийн нураалтууд дотроос онцлууштай нь Эгийн голын УЦС-ын төсөл билээ.

250 сая долларын төслийг хэрэгжүүлэх гэж монголчууд байдгаараа хичээж байсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаа Ц.Элбэгдоржид алдсныхаа өширхөлд зориулан унагаж орхисныг бүгд санаж байгаа. Тэр төсөл хэрэгжсэн бол өдийд монгол улс эрчим хүчний гачаалгүй сууж байх   байлаа.  Мань   нураагч   Малайзын Ерөнхий  сайдыг  хулхидаж  байгаад, чехийн бүү мэд жижигхээн компанийг тендерт шалгаруулснаар төсөл бүрэн нурсан билээ. Энэ талаар дэлгэрэнүй мэдэхийг хүсвэл нэрт нийтлэлч Баабарын "98 оныг" уншина биз.

Ужгирсан  хэрүүл,  тэмцлийн  дүнд 2003 онд Ардчилсан намын дарга болж сонгуульд ИЗНН, Эх орон намтай эвсэл болон орсон ч 2005 оны сүүлээр эвслээ нураав. Эвслээ нурааж, намаа хаяж явсан түүний араас Э.Бат-Үүл "Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн хөөрхийлж байж. (эх сурвалж: assa.mn) Энэ нураалтын үр дүнд нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Засгийн газартайгаа ахин нурсан.

Үүний өмнөхөн 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан зөрүүдлэсээр байгаад нэр дэвшээд унаж байв. Түүнийг нураасан хүн нь цуут Н.Энхбаяр байлаа. Энэ талаар нураагч өөрөө "Шулуухан хэлэхэд надад "хужаа" гэдэг  цолыг  Н.Энхбаяр   МАХН-ын  дарга байхдаа өгсөн юм" (эх сурвалж: fact- news.mn) гэж ярьсан нь бий. Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхсайханыг гамгүй нүдсэн бөгөөд тэр үеийн сонины шарласан хуудаснаас бохир сурталчилгааных нь мэдээллүүд олдно. Н.Энхбаяр өөрийнх нь  мэдэлд орсон "Зууны мэдээ” сонины 2005 оны тавдугаар сарын  30-ны  дугаар  дээр ингэж бичүүлсэн байх юм. "М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав.Сандрахдаа М.Энхсайхан "За, та нар аавын маань төрсөн газрыг "зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэдэг. Хятад уламжлалаар лянхуа хөлтэй (жижигрүүлэн хатаасан) болсон эмээ нь хөл дээрээ тогтож ядан ач хүү Энхсайханыг түшин алхахад байрныхан хачирхсан хүйтэн харцаар нь дагуулан харна. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг  байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой. "Энхсайханых гэртээ хятадын тагнуул нуудаг" гэж нэг тэнэг жаал орилоход байрны багачууд түүн лүү элс шороо цацан дээрэлхэх үе ч байжээ” Энэ бол монголд л байж болох аймшигтай бохир сурталчилгаа. Гомдох ч багадмаар бүдүүлэг дайралт байлаа. Гэтэл хачирхалтай нь нураагч гомдсонгүй, харин ч сонгуулийн дүн гарсан орой Н.Энбаярт баяр хүргэн утасдаж, сайхан амрахыг хүссэн байдаг.

Үүнийхээ дараачаас нураагч Үндэсний удирдагчтай ойртон нөхөрлөж, ууланд хамт авиран, Н.Энхбаярыг шүтэн биширсэн шүлэг хүртэл  тэрлэж  байсан нь улс төрийн утга зохиолын санд байраа эзлэсэн байх аа. Ид шүтэж байх үедээ өгсөн ярилцлага нь байна "... өөрийнхөө хүчээр монголд лидер  болж тодорч чадаж байгаа хүн өнөөдөр Н.Энхбаяраас өөр байхгүй. ... Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа л лидер  байх ... би Н.Энхбаярыг хамаагүй илүү гэж үнэлнэ. Угаасаа дотоод ертөнцтэй, хүмүүжилтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас тэрнийгээ авсан боловсролтойгоо уяддуулж өөрийгөө сайн хөгжүүлж чадсан байж магадгүй. Надад бол Ц.Элбэгдорж маань юу сонссон тэрийгээ хуулаад л ярьчихдаг. тэрнийхээ ар талд монголын эрх ашигт нийцэж байна уу, монголын уламжлалт соёлд таарч байна уу гэх мэт гүнзгий асуудлуудыг ор тас хаячихаад давхлчпхдаг асар том учир дутагдалтай хүн" (эх сурвалж: ganchimeg.niitlelch.mn) Энэ бол нураагчийн хийсэн асар чухал дүгнэлт! Тэр энэ дүгнэлтэндээ тулгуурлан цаашдын улс төрөө хийж ирсэн байдаг.

Нураагч энэ үедээ жнжиг боловч чухал нураалтууд хийсний нэг нь гэргий Э.Шүрэнцэцэггэй хамтран босгосон анхны амьдралдаа нураасан явдал байв.

Хуучирсан мэдээллүүдийг эргэн харж байхад энэ үедээ нураагч шинэ түнш ивээгчтэй болсон бололтой юм. "Н.Энхбаяртай нягт хамтран ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ. Үндсэн хуулийн бус замаар эрх авна. хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ. Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Тавантолгойд орох сонирхолтой "Шежхуа”, "Эрдэнзс Таван толгой”-д зээл олгосон "Чайналко” багтана. (эх сурвалж: biznetwork.mn) Яагаад энэ мэдаэллийг онцолж байгаа гэхээр одоо нурааж байгаа ажлынх нь утгыг тайлах түлхүүрүүд энд байгаа юм. Түр орхиод цадигаа үргэлжлүүлье.

 

Үндэсний удирдагчтай тогтоосон нураагчийн нягт харилцаа Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн үед нуран унахаар юм болсон. Учир нь - Та Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу. Эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу? гэсэн сурвалжлагчийн асуултад М.Энхсайхан "Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан" гээд хариулчихжээ. (эх сурвалж: vip76.mn) Цолмон ажаа мэдээж уурлаж, бухимдсан. Харин үерхэл хүйтэн хөндий ч гэсэн үргэлжлэв. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам хоёрын хооронд ялалт байгуулсан нь нураагчийг төрд ахин залах суурь болсон билээ. Сонгогдоогүй, албан тушаалгүй үлдсэн М.Энхсайханыг МТЗ-ын газрын даргаар томилсон ч хамаг төслийг нураах, хятадуудад саймшрах шинж үзүүлсний улмаас яаран ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр сайдын зөвлөлийн хурал дээр илтэд хятадын эрх ашгийг баримталсан үгс хэлсэн нь олон нийтэд ил болгон тараагдсан нь буй. Хусагдсан нураагч Засгийн газрыг ч нурааж мэдэх авир үзүүлж эхлэсэнд Н.Алтанхуяг тайвшруулах зорилгоор Тавантолгойн ЦС-ын төслийг хариуцууллаа. Ингэж явахдаа нураагч нээх гоё үг олсон нь одоо мань мэт давтдаг "мега төсөл" ажгуу. Мега төсөл гэж тоть шиг давтсных нь дараачаас зарим нэг хүмүүс түүнийг мега гар гэж бодоход хүрсэн ч байж мэдэх юм. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг унагаж, ЕС болмогцоо нураагчийг мега төсөл хариуцсан Монгол улсын сайд гэх цоо шинэ албанд томилов. Үүгээр нураагчийн товч цадиг одоо цагт тулж ирсэн тул сүүлийн үеийн нураалтын ажил руу нь шилжицгээе.

    Нураагчийн ёрлол

    Мега төсөл хариуцсан сайд болоодхийсэн гол ажил нь ТТ-н менежментийг авч явах компанийг шалгаруулах тендер байлаа. Шалгаруулалтын дараахнаас нураагч энэ төсөл нурна хэмээх ёрлолыг байнга, давтамжтайгаар тараах болсон. "Мега төсөл баялгийг сүйтгэгч, мега төслийн гуравны хоёр нь бүтэлгүй болон дампуурдаг, мега төсөл үндэсний аюулгүй байдлыг хэврэгшүүлдэг” гэх мэт үгсийг өөрөө болохоор сэрэмжлүүлэг гэж тайлбарладаг ч амны билгээр ярих дуртай монгол хүнд бол ёрлол болон сонсогддог. Болсон бүх явдал, мэдээллийг товчлоод, Тавантолгой төслийг анхнаас нь нураах замаар оруулсан асуудал дээр нь тогтож бичье. Саяхан УИХ-д М.Энхсайханы танилцуулсан презентаци дээр ТТ-н оператор компанийн бүтэц гэсэн схем байна. Түүн дээр анхаарал татахаар хэд хэдэн зүйл буй. Нэгд, консорциум нь Хөрөнгө оруулалт, Төслийн удирдлага, Дэд бүтэц, Олборлолт, Үйлдвэрлэл, Тээвэрлэлт, Борлуулалт бүгдийг хариуцна гэж заажээ. Үүгээр бол консорциум нь оператор компаниас давсан эрх мэдэл, оролцоотой болох шинжтэй. Одоо ТТ-н баруун зүүн Цанхид гадаад, дотоодын оператор компаниуд ажиллаж байгаа бөгөөд тэд зөвхөн олборлох үйл ажиллагаанд л оролцдог. Нөгөө талаар олборлохоос өгсүүлээд тээвэрлэх, худалдах, худалдан авах ажил нь бүгд Шенхуагийн хийх зүйл болчихоор бидэнд ашиг гэж юм олдох уу? Өөрөө өөр лүүгээ зөөж аваачна, тэгээд өөртөө зарна. Үнийг тэд өөрөө тогтооно. Ямар ч ашиг гарсангүй гээд бүх зардал, баримтаа үзүүлээд суухад бид юм олж долоох уу? Одоо илүү нарийн зүйл рүү оръё. Консорциумыг 3 оролцогчтой гэж зарласан ч хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг заалт дээр ММС 51 хувь, Шенхуа 49 хувь гэж М.Энхсайхан өөрийн гараар цагаан дээр хараар бичжээ. Тэгэхээр 2 л оролцогчтой юм байна.

 

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

 

Сумитомо тээр дор байна. Нүүрсний борлуулалт хийх охин компанийн 30 хувийг эзэмшнэ гэжээ. Сумитомогийн монголын салбарт ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан бидэнд мэдээлэхдээ "манай компани үнэн хэрэгтээ энэ төсөлд ямар ч хамаагүй болсон. Нэрээ л ашиглуулж байгаа. Гол нь ММС гэж Кайманы аралд бүртгэлтэй компанийн санхүүгийн мэдээлэл ил тод биш байгаа учраас япончууд итгэж чадахгүйд хүрсэн” гэлээ. Эндээс гуравдагч хөршийн оролцоо байхгүй, эсвэл маш өчүүхэн, ямар ч ач холбогдолгүй болсон нь ойлгогдно.

Мөн үндэсний компанийн оролцоо ч байхгүй болж таарч байна. ММС компани нь бирж дээр гаргасан үнэт цаасныхаа хувьд Хонгконгт бүртгэлтэй, харин аж ахуйн нэгжийнхээ хувь Кайманы арлууд гэх оффшор бүст бүртгэлтэй юм байна. Оффшор бүст бүртгэлтэй компаний хувь эзэмшигчид, хөрөнгийн хэмжээ зэргийг мэдэх нь М.Энхсайхан байтугай хүнд боломжгүй зорилт. Гэтэл мань хүн монголын тал 61 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн нь худал үг. Монголын нэг сайд амархаан мэдээд зарлаад байдаг бол оффшор бүс утгаа алдаж, бүх үйлчлүүлэгчээ үргээж орхино шүү дээ. С.Баярцогтын оффшор дансыг банк нь зарлаагүй, эрэн сурвалжлах сэтгүүлчид л олж тогтоосон. М.Энхсайханд эрэн сурвалжлага явуулах баг, нөлөө, мөнгө, цаг хугацаа аль нь ч байхгүй. Хонконгийн бирж дээрх бүртгэлээр бол Хонконгийн ММС хувьцаат компаний хувьцааны 57,7 хувийг монголын нэр бүхий 4 компани эзэмшиж байгаа ч энэ бол монголын үндэсний компани гэсэн үг биш ажээ. Яагаад гэвэл монголын хуулиар монголын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг л Үндэсний компани гэж үздэг. MCS, ХХБ, Шунхлай, Петровис нар нь Хонконгийн ММС хувьцаат компаниас хувь эзэмшдэг, тэнд хөрөнгөө байршуулчихсан л компаниуд төдий юм. Тэгэхээр ММС монголын хууль, татварын албанд захирагдахгүй, Хонконгийн хуулиар л асуудлаа шийдүүлээд явчих боломжтой. Гол эрсдэл нь гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ зайлшгүй өсөх үед монголын компаниуд хувьцаагаа зараад алга болох боломж нээлттэй байгаад юм. Үүнийг хэнбугай ч хориглож дийлэхгүй. Тэднийг хувьцаагаа зарах тохиолдолд бэлэн худалдан авагч байгаа нь мэдээж хэрэг Шенхуа! Хэрвээ энэ хэрэгжвэл консорциум 100 хувь Шенхуагийн мэдлийнх болно.

ММС-ийн Хонконг дахь бүртгэлээр 57,7 хувь нь монголын оролцогчид гэхээр ТТ төслийн 51 хувийн 57,7 хувь нь тэднийх болж таарна. Тэгэхээр нийт төсөлд монголчуудын эзлэх хувь багасч 30 орчим хувь болохоор байна. Ямар ч утгаараа М.Энхсайханы боловсруулсан гэрээний хувилбар болон төсөлд монголчуудын давамгайлал алга, бас батлагаагүй, найдваргүй байна. Найдваргүй гэдгийг Хонконгийн биржийн мэдээ хэлж байна. Тэдний бүртгэлээр MMC сүүлийн 3 жилд л гэхэд 3 сая, 58 сая, 61 сая долларын алдагдалтай ажиллаж иржээ. 2014 оны 3 сар гэхэд ММС өрийн хувьд дараах байдалтай байх ажээ.

 

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

 

2015 онд ММС 115 сая доллар өрөнд төлнө. 2016 он гэхэд 127 сая, 2017 онд 600 сая доллар төлөх үүрэгтэй байна. Үүн дээр хугацаа тодорхой бус, дотоодын өр нь 145 сая доллар, нийт өр нь 1 тэрбум 21 сая доллар байгаа гэжээ. ММС-ийн өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа нь 220 хувьд хүрсэн байгаа нь ТТ төслийг эрсдэлд оруулах хамгийн гол хүчин зүйл болохоор байна.


Тэгэхээр эрхэм М.Энхсайхан ТТ төслийг нураах ажлаа өөрөө бэлдчихсэн сууж байна. Нэгд, гуравдагч хөршийн бодит оролцоо алга, хоёрт, үндэсний компани алга, монголчуудын давамгайлал ч алга. Оролцогч талуудын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтэрсэн байна. Дээр нь шалгаруулалтын дараа амлаж байсан мөнгөнүүд сураггүй болов. 500 сая долларын урьдчилгаа өгнө гэсэн нь М.Энхсайханыхаар монголоос төмөр замд оруулсан 230 сая ам.доллар дээр нэмэх нь Чалкогийн өр 133 сая ам.долларыг өгөх болж хувирчээ. Энэ урьдчилгаа мөн үү? Худалдан авалт л баймаар юм. Гэрээ байгуулсны төлбөр, рояалти татварын урьдчилгаа гэх мэт амлалтууд улам бүдгэрээд үүнийг сануулсан хүмүүсийг М.Энхсайхан юм мэддэггүйгээр нь дуудан, аашилж загнаад нэг л сонин болоод явчихав. Консорциум роялтийн 5 хувийн татварын 40 хувийг л төлнө гэж тэр мэдэгдсэн. Монгол улс нөөц ашигласны төлбөрт 10 доллар авах байсан бол 4 доллар болгох тийм тохироог л М.Энхсайхан хийгээд явна гэж ойлгогдлоо. 1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ? гэсэн асуултанд ч тэр олигтой хариу өгөхгүй байгаа. "УИХ- ын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү" гэж хэлснийг нь "битгий горьд" гэж хэлсэн гэж ойлгох ч хүн байна. Засгийн газар уг нь М.Энхсайханыг монголын ард түмний эрх ашгийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд суулгасан байлтай. Гэтэл энэ этгээд ширээний нөгөө талд гараад суучихсан, нөгөө талын эрх ашгийг л хамгаалаад биднийгээ загнах, зандрах, доош нь хийх, мангараар нь дуудах, шахах маягтай ажиллаад байгааг ойлгоход маш хэцүү байна. Ганцхан тайлбар байгаа нь дээр дурдсан хятадад очихоороо хамгаалалтанд ороод, жигтэйхэн хүндлүүлээд байдаг тухай мэдээ л болж таарах юм даа. (эх сурвалж: biznetwork.mn)

 

 

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

 

 

Эндээс харахад монголын нийт иргэд ТТ төслөөс юу ч олж долоохгүй тийм гэрээг М.Энхсайхан хийж байгаа бололтой. 30 жилийн турш татвар байхгүй, урьдчилгаа байхгүй, төмөр замын орлого биднийх биш, үнэ тогтоох эрх бидэнд байхгүй. Эвгүйтвэл монгол хүн ажиллахгүй, монголчууд ямар ч эрх мэдэлгүй болох ч тийм нөхцөл үүсэхээр гэрээг тэр хийх гээд зүтгээд, гажуу солиу зүйлийг нь зааж хэлсэн хүмүүс рүү үсчээд, цочоо ихтэй явна.

М.Энхсайхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа нэг хачирхалтай үг унагажээ. "Улстөрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа" Энэ юу гэсэн үг болохыг олон хүн сайн ухахгүй байгаа байх. Би орчуулж өгье. "Үндэстний тойм сэтгүүл мэтийн улс төрчдөд нөлөөлөөд байгаа ганц нэг хэвлэл бий. Гэхдээ би бусад хэвлэлийнхний амыг барьчихсан болохоор айх юм алга" тэр яг ингэж хэлсэн юм. Шинэ оны дараахан Blue Sky towert хэвлэлийнхэнд зоог барихдаа нураагч "Нуугаад яахав, та нарын идэж байгаа хоолыг Энержи ресурс өгч байгаа юм ш дээ" гэж тавлан инээсэн гэдэг. Түүнд тавлуулаад, өгсөн хоолонд нь амаа үдүүлчихсэн хэвлэлүүдтэйгээ нийлээд ч М.Энхсайхн та үнэнийг хорьж чадахгүй. Үнэн ялна. Монголчууд таны бодож байгаа шиг дүүрчихсэн тэнэгүүд биш! Нурааж ханадаггүй хүнд хамгийн чухал гэрээгээ хариуцуулсан Ч.Сайханбилэг л тэнэг болж таарна.

Эх сурвалж:  "Тойм" Р.Батсайхан

Төстэй мэдээллүүд

Хөлбөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчид

Хөлбөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчид

2015/02/10, 09:37
С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

2015/02/09, 12:08

"Нүхт тур" компанийн монополчлолыг хазаарлах эрх мэдэлтэн төрд алга

2015/02/05, 18:09
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

2015/02/05, 18:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын “хамтын ажиллагааны хүч”

27 | 0 | 2026/06/18, 18:37
gallery image

Дэлхийн Хятад судлаачдын чуулаг уулзалт Дүньхуан хотод боллоо

19 | 0 | 2026/06/18, 18:33
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22141 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15862 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.