logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

Бичсэн:munkhbat
2016/12/13/, 10:59
Tweet

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

 

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй, энэ нь хуульд тусгагдсан гэнэ. Төв банк ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаардаг гэнэ. Эрэлт нийлүүлэлтээс хамаарч эдийн засгийн суурь бүрэлдэхийг бодит ханш гэдэг юм байна. Монголбанк яс тооцоолж байгаад бодит ханшийг тогтоосон аж. Монгол нь америк доллараар нэг их тооцоо хийгээд байдаггүй атал яагаад ингээд байгаа юм бол оо гээд Найман шарга дээр очоод шалгасан чинь тэд л энэ бузар үйлдлийг хийгээд байсан аж. Тэд валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг мөртөө ийм муухай юм хийсэн байгаа юм даа. Үүнийг дэд Ерөнхийлөгч хууль бус ажиллагаа гэж шууд нэрлэсэн байна. Арилжааны банкнаас америк долларын зээл аваад одоо шатаж байгаа зээлдэгчдийг банктайгаа эрсдэл хүлээхгүй гэсэн нэмэлт гэрээ хийгээгүй учраас хохь нь гэжээ.Бодлогын хүүг том дүнгээр нэмсэн учир их сайхан үр дүн өгч байгаа гэж байна. Энэ болгоныг Монголбанк бодоод л ажиглаад л тооцоолоод л байгаа юм байна. Дэд Ерөнхийлөгчийн хэлснээр нэг л их боддог тоцоолдог "Монголбанк” гээд өөрт нь хамаагүй нэгэн субьект байдаг бололтой, харин хаяг, дүр төрх, яаж боддог зэргийг нь нуугаад хэлсэнгүй.

Уг нь тун энгийн үнэн бол монгол төгрөгийг араас нь баталгаажуулах хөрвөх валют, эсвэл баталгаажсан үйлдвэрлэл, алт зэрэг үнэт металл, үнэт чулуу, урлагийн үнэт бүтээл гээд дэлхийн зах зээлд баталгаажсан чөлөөтэй хөрвөдөг зүйл Төв банкинд байхгүй хэрэг юм. Заавал америк доллар гээд байх юмгүй, юань, иен, канад ч болно австрали хонгконг ч хамаагүй доллар, евро, стирлингийн фүнт гээд чөлөөтэй хөрвөдөг бол ямар ч валют болно. Аль нь ч байхгүй учраас аймаар мундаг бодоод л ажиглаад суудаг Монголбанк яах ч юм билээ. Буруугаа хэзээ ч хүлээдэггүй монгол зангаараа америк доллар гаарлаа л гэх. Иен, юань, тайвань доллар тэгээд "гаарахгүй” байгаа юм уу? Монгол төгрөгтэй харьцуулахад орос рубль ч гаарч л байгаа бус уу? Ер нь тэд гаараагүй төгрөг унаад байгаа юм биш үү? Америк доллар гээд онцлон чичлэх юмгүй, бүх гадаад орны валют гаарч барьсан ч юм байхгүй мөрөөрөө байрандаа байгаагаар барахгүй монгол төгрөг яаж онхолдож байгааг огт анзаараагүй сууж байгаа.

Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй гэх, Найман шарга валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг гэх - тэгээд мань Монголбанк бодоод бодоод, ажиглаад ажиглаад тэр муу жоохоонд чадуулчихаж байгаа нь хэний буруу вэ? Ханшийн чөлөөт дэглэмтэй юм бол бодож олсон бодит ханшаараа америк долларыг борлуул гэж арилжааны банкуудыг шахдаг нь яаж байгаа юм бол? Банк арилжаа хийж ашиг олдог болохоор "бодит ханш”- аас илүү үнээр зарахыг хичээнэ – тэгэхээр яахав, цагдаа аваачиж хянуулах уу? Жоохоон Найман шаргаас бүр жоохоон гадаадын элчин сайдын яамдын визний хураамжийг монгол төгрөгөөр үйлд гэж зарлигддаг нь америк долларын гааралтын эсрэг тэмцэл үү? Ингэж болдог юм бол Хойд Солонгосоос Ким Ир Сэний цээж зурагтай визний "хатуу валют” ихээр орж ирэхнээ дээ? Бас Оросоос, Вьетнамаас, Лаосоос, Болгараас... "Америк долларын хадгаламж их байгаа учраас хүүг нь тэглэе” гэсэн хөдөлгөөн улам хүчээ авч байна. Бодвол Монголбанк хэмээх субьект бодож олсон бололтой. Тэглэхээ байг гэхэд хүүг нь тэг рүү ойртуулахаар ярилцаж буй. Юмыг өргөнөөр сэтгэдэг лут мэдлэгтнүүд болохоор хүү бууруулах бодлогыг ганц америк доллар төдийгүй хятад юань, евро зэргээр өргөтгөх саналтай. Тэгэнгүүтээ хадгаламжийн америк доллараа банкнаас аваад гэртээ гудсан дороо нуучихна гэсэн өөрийнх нь далд санааг бусад хадгаламж эзэмшигчид бодоогүй гэж бодож байгаа юм байх даа? Бүгдээрээ зэрэг зэрэг банкнаас валютаа татахаар банк нэг дор төлж чадахгүй дампуурах бус уу? Гэх мэт, гэх мэт...

Валютын нөөцгүй болж, "ноён” гэж цоллогдох өөдгүй муу америк доллар их гаарч байгаа нь Ардчилсан намаас болсон учир дэлхий даяар энэ намыг шившиглэн орох газаргүй болгож, түүхэнд мөнхөд хараар бичигдэхээр болгож дөнгөлөө. За энэ ч яахав, нэг талаас түүхэн аугаа амжилт. Одоо тэгээд яах вэ? Хятадууд 2-4 тэрбум америк доллар өгнө гэсэн цууг өөрснөө тараалаа. Тэгвэл сайн л даа. Ардчилсан намын гэмт хэргийн шинжтэй өөдгүй муухай баабаа үйлдлийг хятадууд хариуцахнээ дээ? Тэгээд л ах дүүгийн гараа сунгаад л, тээ? Яахаараа хятадуудыг тийм тэнэг, мулгуу, гэнэн гэж бодоод байгаа юм бол? ОУВС 1,5 тэрбум доллар өгөх талаар цуурлаа. Болбол хоёуланг нь зэрэг хусчих санаатай мэдээллийн хэрэгслээр захиалгатай баахан суртал нэвтрүүлэг явуулав. Тэнгэр бурхнаас гаралтай, хошногон дээрээ гарал үүслийг нь цэнхрээр бичиж тамгалсан монголчууд юм хойно аль алийг нь зальдчиж дөнгөнө гэж бодоод буй бололтой.

Төсөөлье: Ихэнх оршин суугчид нь хот руу нүүгээд, цөөн айл үлдэн хаягдсан захын нэг ядарсан сумын төвд нэг арчаагүй эр амьдардаг байжээ гэж бодъё. Эхнэр нь хэдэн хүүхдээ аваад салаад холоо явчихсан. Мань ядарсан эр хүн болгоноос мөнгө гуйсаар ойр орчмынхон нь бүр залхчихсан. Тэрээр ганц үйтэн хуаран дээлтэй ч таарсан болгонтойгоо барилдсаар байгаад салмайлгачихсан. Ганц морьтой боловч хэрээ мэдэхгүй ойр хавийн уралдаан болгонд оролцсоор байгаад бахардуулаад үхүүлчихсэн. Бийгээс гэртэй ч арчлахгүй байсаар цас бороонд идэгдээд хүн танихын аргагүй оромж овоохой болчихсон. Хааяа хот хүрээнээс жуулчин, айлчин, төлөөлөгч, дарга ирэхээр албатай юм шиг очиж уулзан мөнгө гуйна. Мөнгөөрөө яах гэж байгаагаа харин ч нэг сайхан бурна даа. Юун түрүүн эх орныхоо нэрийг гаргах гэж байгаа гэж эхэлнэ. Эх орныхоо нэрийг гаргаж яах ч гээд байгаа юм? Зээлэх мөнгөөрөө орчин үеийн үйлдвэр бариад цөлжсөн говьд цөөхөн үлдсэн ургамлаас хорт хавдар бүрэн эмчлэх эм гаргаад хүн тоолж барахгүй олон тэгтэй америк доллараар дэлхий даяар зарж борлуулах юм байх. Өнөөх ургамал нь бараг л үхсэн хүнийг босгож ирэх шидтэй ба жорыг нь эцэг өвгөд нь ам дамжуулан хойч үедээ нууцлан хэлж үлдээсэн аж. Уг нь эмээ гаргаад авчихвал шууд л Нобелийн шагнал авчихмаар боловч даанч одоохондоо хэдхэн америк доллар дутаад байгаа гэх. Гуйж байгаа зээлэх мөнгөө олон дахин нугалж эргүүлж төлөх гэнэ. Хэдийгээр тэрээр үнэхээр дөнгөж долоон жилийн боловсролтой боловч нэг хэсэг баяжих үедээ худалдаад авчихсан хувийн сургуулийн дипломоо мөнгө зээлэх баталгаа болгон духан дээрээ нааж харуулна. Уг нь тэр нэг хэсэг овоо мөнгөжсөн намтартай. Хэдэн жилийн өмнө эцгээс уламжилж ирсэн хөөргийг зараад хэсэг хугацаанд мөн ч өвчигнөсөн дөө. Урчихсан дээл, үхүүлчихсэн морио тэр цагт үнэ хаялцан байж авсан юм. Сум нь тоггүй атал хотоос асар том дэлгэцтэй нимгэн зурагт хүртэл зөөж авчирсан. Муугаа мэдэхгүй архинд дуртай гэж яана. Нэг хэсэг архи голж дагнан коньяк, виски, грэй гүүс гудардаг байлаа. Одоо тэндээс үлдсэн баахан хоосон шилийг зарах гэж гүйх ч авах эзэн олддоггүй. Тааралдсан хүн болгоноос мөнгө гуйж явдаг түүнд зээлэх хүн олдох уу?

Энхбаярын үед ганцхан тэрбум америк долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан манай ард түмэн цатгалдаж үхэх гэж байгаагаа ам уралдан зурагтаар хөөрөлддөг байсан бол эдүгээ 12 тэрбум долларын ДНБ-тэй мөртөө турж үхэх гэж байгаагаа гайхан савж унацгаана. Ингэхээр айлаас эрэхээр авдраа ухвал нэлээд нөөц байгаа бололтой. Их хэмжээний хадгаламж зүсээ хувирган америк доллар болсон нь үнэн ч байж магадгүй. Нэлээд мөнгө "офшоорт”. Офшоортой хүнийг цаазална, америк долларын хадгаламжтай бол хүүг нь тэглэнэ гэж мангасдаж байхаар эвтэй аргаар цуглуулчиж болмоор. Төрийн асар их алдагдалтай үйлдвэрүүдийг зөвхөн эх орны мов монгол төгрөгөөр үнэ дуудан зарвал болох мэт. Гудсанд нуусан америк долларыг нь төгрөг болгох өөр олон арга байна. Хот суурингийн, ялангуяа Улаанбаатарын сул газруудыг үнэ хаялцуулаач. Заавал Их хурлын их мангаруудаас асуулгүй Засгийн газар, хотын захиргаа үүнийг бие даан шийдчиж болдгийг Бат-Үүл яруу тодоор харуулсан шүү дээ. Хямарлаа л гэх, гэтэл ямар их америк доллар гудсан дор байдгийг харлаа. Тэгээд ч үнэ дуудахаар хаа хаанаа шударга. Нийгмийн салбарын хувьчлал гэж бөөн мөнгө. Үнэ дуудахаа больё гэхэд менежмэнтээр өгчихөд л төрийн ачаалал эрс багасаж, нэмэр дээр нь хариуцлага үйлчилгээ нь сайжраад л явчихна. Заавал төр эмчилж, төр ном заахаар болдог, хувийнхан болохоор өвчтөнөө үхүүлээд л, хүүхдийг тэнэг болгоод байдаг хэрэг үү? Дээр өгүүлсэн ядарсан сумын ядарсан эр шиг төр баяжсан үедээ ямар их хэрэгтэй хэрэггүй тоног төхөөрөмж, машин сав авсан гээ. Эргүүлээд зараач, Гобсэк шиг илжиртэл нь хадгалж юугаа хийнээ! 50 сая хүнд үйлчилж хүрэх олон MRI –гаа хямдруулаад ядуу оронд зараач. Засгийн газар хэд хэдэн сайдаараа дамжуулан "Монголд болж буй эдийн засгийн хямралыг бид анхааралтай ажиглаж сууна” гэж албан ёсоор мэдээлсэн. Тэнэг юм шиг мэлийтэл ажиглаж алхайтал сууж байхаар ажиллаач. Тархиараа бардаггүй юм гэхэд ядахнаа булчингаараа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна гэж баахан хошгорууллаа. Мөнгөө оруулж ирэх гэж байгаа цаадуул чинь тарвага биш хүн юм болохоор шийрлэчихсэн цахиур буу шагайгаад хэвтэж байгаа монголчуудаас айгаад нүхнээсээ гарч ирэхгүй шүү дээ. 1988 онд Америкийн сансар судлалынхан Монголын нутагт 10 тэрбум баррелийн багтаамжтай хөндий байгааг илрүүлсэн. Ийм хөндий устай, нефтьтэй, байгалийн хийтэй эсвэл хоосон байж болдог гэнэ. Чухам юутайг нь өрөм тавьж хайгуул хийж мэддэг юм байна л даа. Дархан цаазтай гээд Их нуурын хотгор, Их говийн дархан газрын хөндийд хайгуул огт хийгээгүй. Дараагийн судалгаагаар Их нуурын хотгорт хоолойгоор зөөхүйц их нефть байж болох таамаглал хятадууд дэвшүүлээд Монголын төрөөс зөвшөөрөл аван хайгуул хийж эхэлжээ. Гэтэл увсынхан хүн амаа хятадтай эрлийзчихэж магадгүй гээд хөөгөөд гаргачихсан. Өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийж байгаа улсыг аймагт, суманд, багт, иргэнд юу өгөх гэж байгаагаа хэлэхгүй байна гэсэн гомдол. Увсынхны ихэнх нь нүүгээд төвийн нутгаар суурьшчихсан болохоор нутаг жалгынхаа үзэсгэлэнт сайхан байгалийг сахин үлдсэн, Улаанбаатарын нэг байшингийн ганц орцонд багтахуйц "нутгийн эх орончид” төрийн шийдвэрийг эсэргүүцэн будаа болгож буй нь энэ. Хайгуулчид буцахдаа хий зардлын хоёр сая шахам америк доллараа олон улсын шүүхээр дамжуулан нэхнэ гэж заналхийлсэн. Мэдээж тэд дэлхийгээр нэг зарлана. Харин Монголын Засгийн газар үргэлж эх оронч охид хөвүүдийнхээ талд баттай байдаг болохоор чимээгүй өнгөрөв. Сингапур манайд мөнгө зээлэх сураг гарч байна, Саудын Арабтай зээлийн талаар ярилцаж байгаа, Канад, Австралийн хөрөнгө оруулагчид ирнэ гэж ам алдсан, япончууд Таван толгойд үйлдвэр барина гэж гуйгаад салдаггүй гэх маягийн юм яриад сууж байгаа манай Засгийн газрынханд итгэх хүн олдох уу?

Засгийн газар чаддагаараа албан тушаал л зарж суух шив дээ. Авлигаа ориг монгол төгрөгөөр авч бай л даа, тэгвэл цаадуул чинь гудаснаасаа америк доллараа гаргаж ирж Найман шарга дээр жинхэнэ монгол төгрөг болгоод очно, энэ хооронд валютын нөөц нэмэгдэнэ шүү дээ. Албан тушаал наймаалах бизнесийг Энхбаяр анхлан санаачилж хэрэгжүүлсэн ч тэр нь одоогийн Засгийн газартай харьцуулахад хавьгүй цэгцтэй, ойлгомжтой байж. Юу гэхээр тэр үед албан тушаал худалдах нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг ганцхан том их дэлгүүр байсан юм. Одоо болохоор өнөө их дэлгүүрийг нь албан газрын тоогоор задлан учиргүй олон ТҮЦ болгоод цонх болгоноос наймаалцдаг болжээ. Төөрдөг байшин шиг аль цонхонд ямар албан тушаал зарж байгаа нь ч мэдэгдэхгүй. Худалдагч нь ч найдваргүй, нэгэнтэй нь тохиороод америк доллараа өгчихөөд байхад цаанаас нь бүр том худалдагч гарч ирж наймааг буцаах мөртөө төлсөн мөнгийг эргүүлж өгөхгүй, шинээр нэхнэ гээ. Шударга бус байна ш дээ

Төстэй мэдээллүүд

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

2016/11/21, 12:50
Тэнгэрт цойлсон ам.долларын ханш

Тэнгэрт цойлсон ам.долларын ханш

2016/11/14, 10:40
Америк долларын ханш 2460 төгрөг боллоо

Америк долларын ханш 2460 төгрөг боллоо

2016/11/09, 12:52
Ногооныг хумих ягаан довтолгоо

Ногооныг хумих ягаан довтолгоо

2016/10/03, 10:00

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

0 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

14 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

21 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

31 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23258 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15863 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14558 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13707 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47413 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59531 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37369 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32064 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13786 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10349 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9361 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12176 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9908 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11441 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.