| |
Мехико хотоос 32 км-ийн зайд асар том дэлбэрэлт болсны улмаас 26 хүн амиа алджээ. Уг дэлбэрэлт Сан Паблито салют, галт цаас борлуулдаг захад болсон төдийгүй нэгэн худалдагчийн хайхрамжгүй үйлдлээс болж зах тэр чигтээ, шатаж дэлбэрсэн байна.
Шатаж буй захыг ойролцоох хурдны зам дээр явсан иргэд гар утсан дээрээ бичиж, дүрс бичлэгт буулгажээ.
Мексик дэх Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилчид шатсан захыг гал сөнөөгч болон аврах албаныхантай хамтран цэвэрлэж, гэмтэж бэртсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр шинэ он солигдох мөч ойртож буй энэ үед Сан Паблито захад салют, тэсэрдэг жижиг хэрэглэлүүд ихээр зарагддаг аж.
Т.Бат
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

