| |
2009 онд "Universe best songs" наадмын эхний дугаарыг үзэгч түмэн тэсэн ядан хүлээж, догдлон үзэж байсан нь саяхан мэт.Тус нэвтрүүлгийн дугаар бүр тухайн үед телевиз үзэгч хийгээд энэ салбартаа бүхий л зүйлээрээ шинэлэг байж залуусыг байлдан дагуулж мянга мянган залуусын авьяас чадварыг нээн, олон түмэнд хүргэсээр ирсэн.
Харин энэ удаад буухиаг үргэлжлүүлэх дараагийн шилдгийн эрэлд хамтдаа гарах цаг боллоо.
9 дахь жил10 дахь удаагийн "UNIVERSE BEST SONGS 2017” наадам нь өвөрмөц дуу хоолой, шинэ дүр төрх, илүү өндөр хариуцлага, ур чадвартайг хайх болно.
Тэгвэл 9 жилийн турш залуусын мөрөөдлийг бодит амжилт болгож чадсан "Universe best songs " наадмын энэ жилийн онцлог, өмнөх жилүүдээс юугаараа ялгарч чадах бол, шүүгчдийн бүрэлдэхүүн, шагналын сан ямар байх бол ? гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг нь дамжиггүй ээ.
Үргэлж шинэлэг байж, бусдаас ялгарч чаддаг тус телевизийн хамт олон 9 дэхь жилдээ 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "UNIVERSE BEST SONGS 2017" наадмыг өөр өнгө төрхтэйгөөр, шинэлэг байдалтайгаар та бүхэнд харуулна гэдгийг амлаж байна.
Энэ тайз энэ боломж зөвхөн чинийх болж болно.
Universe best songs 2017
Бүртгэл UBS телевизийн байранд өдөр бүр явагдаж байна
дэлгэрэнгүй мэдээллийг: 7014-0434, 8801-0261, 9905-8478, 1900-1951
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

