logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Шинэ зуун ба хэлбэрийн баяр

Бичсэн:tonshuul
2015/02/11/, 09:19
Tweet

Шинэ зуун ба хэлбэрийн баярЦагаан сарын баяр айсуй. Ёстой л Дарма.Батбаяр багшийн алдарт өгүүллэгийн нэр шиг "Айсуй баярын зөн” монгол орны уудам тал нутгийг хэдийнэ бүрхжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайд хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан сурталчилгаа хаа сайгүй. Хэтрүүлж хэлбэл гэр хорооллын гудамж бүрт"Ууц чанах” самбар байршаад уджээ. Гэвч энэ баярыг бид яг хэзээнээс эхлэн тэмдэглэж ирснийг тодорхой бичиж үлдээсэн нь үгүй аж. Харин XIII зууны эхээр Чингис хаан ширээнд суух ёслол хийхдээ дорно дахины нийтлэг ёсыг дагаж намар тэмдэглэдэг байсан энэ баярыг хаврын эхэн сард шилжүүлсэн гэдэг. Түүхчдийн энэ гаргалгаанд эргэлзэх зүйл үгүй бол хаврыг угтсан энэ баярыг тэмдэглээд800 гаруй жил өнгөрчээ.

Түүх бол маш товчхондоо л энэ. Харин шинэ цагийн түүх монголчуудад хотын соёл хачин ихээр таалагддаг болсон цагаас эхлэлтэй. Энэ бүхний цаана уламжлал гээч зүйл бага багаар алсарсаар өдгөө идэр залуус энэ баярыг"Идэж, уудаг, айл хэсдэг” төдийхнөөр төсөөлөх болжээ. Эрчүүд нь хөөрөг, хутга, аяга тэргүүтнийг зөвхөн хөрөнгөө хэмжих үзүүлэлт болгон ашигладаг болов. Бүсгүйчүүд нь бие галбираа тодотгосон эсвэл өө сэвээ далдлах хувцасаар гангарахыг чухалчилдаг болжээ. Хэвийн боов, ууцыг ч гэсэн хувь хүртээх гэж бус хүнд харуулах л гэж "өрдөг” болов. Үндэсний томоохон үйлдвэрүүд "Монголчууд үндэсний хувцасаа өмсөх нь эрс нэмэгдлээ” гэсэн сайхан мэдээг дуулгах болсон хэдий ч ямар загварыг нь сонговол хөрөнгөтэй харагдах тухай түрүүлж боддог болоод уджээ. Тэр ч бүү хэл өрхийн санхүүд дарамт үүсгэдэг гол буруутанаар Цагаан сарын уламжлалт баяр тодроод мөн л цөөнгүй жилийг үдлээ.

Цөөн үгээр хэлбэл хамгийн муу нэртэй баяр гэсэн үг л дээ. Энэ нь ч үнэн хэрэгтээ агуулга биш юм. Дунджаар нэг өрх 15 ширхэг хэвийн боовоор таваг засч, ууц тавьж, 500 бууз өөрсдөө хийж, хоёр шил архи, хоёр кг чихэр авдаг гэж тооцоход одоо байгаа ханшаар500 мянган төгрөг болж байна. Үүн дээр ууц чануулах мөнгө, үрэл, самар гэх мэт урсгал зардал нэмэгдэнэ. Дээрээс нь ааруул, цагаан идээ, салат, ундаа жүүс, жимс жимсгэнэ, гарын бэлэг тэргүүтэн байх ёстой гэж үзвэл багаар бодоход мөн дээрх хэмжээний мөнгөн дүн гарна. Гэвч бид хэдхэн жилийн өмнөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ дээшлүүлж, 192.400 төгрөг болгосон. Үүгээр авч үзвэл хамгийн багадаа л гэхэд нэг өрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалсан мөнгө зарцуулж байж, энэ баярын ард гардаг байх нь. Тэгвэл өнгөрсөн жилийн сар шинийн баярын өмнөхөн судалгааны байгууллагаас 250 хүний дунд түүвэр судалгаа явуулахад 46 хувь нь их, бага хэмжээгээр бусдад өр, зээл тавьж энэ баярыг тэмдэглэдэг гэсэн бол30 хувь нь шинэ онд өртэй гарах нь"нүгэл” гэж үзсэн байна. Харин үлдсэн хувь нь тухайн жилийнхээ байдлаас шалтгаалдаг гэсэн хариултыг өгчээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн эмэгтэй өнгөрсөн жил нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголчууд хоёр, гуравхан өдрийн дотор 730 тэрбум төгрөгийг зарлагдаж байна” хэмээсэн байв. Хаанаас хэдэн тоо гаргаж, ямар аргачиллаар бодсон нь тодорхойгүй ч дүн мэдээг нь сонсоход магадлалтай байж болох. Энэ тоогоор бодож үзвэл гуравхан өдрийн дотор 120 хүүхдийн багтаамжтай 720 цэцэрлэгийг зүгээр л "идчихдэг” байна. Энэ баяртай холбогдуулан цөөн хэдэн тоо бодож үзэхэд л энэ. Ийм болохоор л цагаан сарын баярын нэр хүнд жилээс жилд унасаар байдаг биз. Тэгвэл энэ бүхний нөгөө талд бид уламжлалт энэ баярын босгон дээр ямар нэгэн маргаан заавал өрнүүлдэг хэв шинжийг тогтоогоод бас л бага бус хугацааг ардаа орхисон байна.

Хамгийн түгээмэл жишээг авч үзэхэд зурхайчид тэмцэлдэнэ. Бүр цааш даамжраад шашин хоорондын мөргөлдөөн гэдэг шиг зүйл болж хувирна. Хоёрхон жилийн өмнө бөөгийн шашинт гэр бүлүүд нэгдүгээр сард хавар эхэлж байна хэмээн сар шинийн баярын зан үйл хийсэн бол бусад нь хоёрдугаар сар гаргаж байж, золгосон билээ. Гуравдугаар сард болдог казах түмний уламжлалт баярыг оролцуулбал2012 онд гурван сая хүрээгүй байсан монголчууд гурав хуваагдан энэ баярыг тэмдэглэж байв. Тэгвэл бидний уламжлалт хийгээд хэлбэр хөөсөн баяр чухамдаа ямар агуулгатай болохыг сонирхоё.

 

Яагаад заавал ууц гэж

 

Ард түмний уламжлал ёсоор цагаан сарын үед идээ будаа ямар байхаас тэр жилийн бүхий л амьдрал шалтгаална гэж үздэг. Түүнчлэн эрт үеэр махны төрөл зочныг хүндэтгэлийн хэмжээг заана гэж итгэсээр иржээ. Цөөн үгээр хэлбэл малын мөч бүрт ямар нэгэн хүндэтгэлийн зэрэг бий гэсэн үг. Ийм л учраас хамгийн ойр дотно хүмүүст зориулан бэлтгэх дээд зоог нь ууц аж. Ёс заншилын их, дунд, бага тайлбар толиудыг шүүрдэж үзсэн ч, учир мэдэх нэгний үгийг сонссон ч уламжлалаа дагавал заавал ууц тавих ёстой болж таарлаа. Гэвч уламжлал гэдэг нэрээр бүхнийг далдалж болохгүй цаг үед бид тулж ирээд байна. Хамгийн наад зах нь зөв хооллолт, хадгалалтын орчин нөхцөл, халуун хүйтний хэм хэмжээ гээд олон зүйл яригдана. Гэтэл бид ирэх ёстой зочдоо ирж дуустал нь ууцтай байх ёстой гэсэн хатуу зарчим бий болгодог. Харин энэ хугацаанд өдөр бүр ууцаа дунджаар20 хэмийн халуунтай гэрт хадгалдаг билээ.

 

Наадвал зохиолтой наадгай

Энэ баяраар өрх гэрүүд аль болох элбэг дэлбэг, хөгжөөн наргиантай байхыг эрмэлздэг учраас янз бүрийн тоглоом тоглож цэнгэдэг. Үүнд шагай хамгийн хүндтэй байр суурийг эзэлнэ. Иймээс цагаан сарын шинийн нэгэнд зориулж дөрвөн бэрх, арван хоёр жил, алаг мэлхий өрөх, морь уралдуулах, бөгцөг няцлах зэрэг авхаалж самбаа сорьсон тоглоомоор үр хүүхдүүдээ тоглуулж иржээ. Ингэхдээ хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар алаг мэлхий засах/өрөх/ тоглоомоор тоглодог байна. Алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх, мөн тоглох нь нарийн дэгтэй. Тоглохдоо олуулаа тойрон сууж, шоо орхин шооны нүхний тоогоор өрсөн мэлхийний холбогдох хэсгийг авсаар хамгийн олон шагай цуглуулсан хүн хожно. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Харин нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа дөрвөн бэрх буулгадаг. Тэгвэл зарим нутагт зун, намрын улиралд шагайгаар тоглох нь муу гэж үздэг байна.

 

Хөөрөг бол хөрөнгийн хэмжүүр биш

 

Хөөрөг хэзээ, хаана үүссэн тухай баримт бүрхэг. Зарим эх сурвалжид тэмдэглэснээр11-12-р зууны үеэс хэрэглэж ирсэн гэж тэмдэглэжээ. Өөр бусад баримт шүүрдэж харвал Археологийн судалгаагаа манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсан аж. Харин хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа хөгжжээ. Харин монголчууд хөөрөг солилцох зан үйлийг ёс дэглэм болгож, ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохиог илэрхийлэх болоод уджээ. Гэхдээ хэн хэдэн төгрөгийн үнэтэй хөөрөг барьдаг зэрэг бол шинэ цагийн үзэл баримтлал гэхэд болох юм. Үүгээрээ л хөөрөг хэрэглэдэг бусад улсаас монголчууд ялгардаг аж. Ингэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж, тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө эхэлж үнэрлэдэг байна.

 

Хадагийг хаана хэрэглэх вэ

 

Сар шинийн баярт зориулж, айл өрх бүрийн хэвшсэн уламжлалыг эвдэх гэж хичээх, золгох ёс зааж, ёс заншлын ботиудаас "зөвлөгөө” өгөх нь угаас утгаггүй.

Гэвч хэлбэр хөөсөн шинэ цагийн энэ баяр хайр гамгүй хэрэглэх болсон олон зүйлийн нэг нь хадаг юм. Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз хийгээд тэр хэрээрээ асар их нууцыг өөртөө агуулдаг байх нь. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй"Аюуш” хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барьдаг бол нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Тодруулж хэлбэл хадаг бүхэн баяр ёслолын үед хүндэтгэл илэрхийлдэггүй байх нь. Магадгүй оршуулгын ёслолд барьдаг хадгийг эцэг эхийнхээ өөдөөс сарвайж болохгүй юм. Түүнчлэн Хийморийн овоон дээр хог новш шиг хаяж болдоггүй байх нь.

 

Энэ баярт цээрлэдэг зүйл бас бий

 

Баярын өдрүүдэд монголчууд хуучин хувцас оёж, нөхөхийг ихэд цээрлэдэг байжээ. Түүнчлэн шинийн нэгэнд усанд явах, айлд хонох, уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлэх, үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явахыг хориглодог байна. Түүнчлэн битүүн, шинийн нэгэнд үс, хумс тэргүүтнээ засах, өөрийн болон өрөөлийн биед мэс хүргэхийг мууд тооцдог байна. Тэр ч бүү хэл хөдөөний малчид мориныхоо дэлийг засахдаа хүртэл энэ өдрийг сонгодоггүй ажээ. Түүнчлэн шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг гэнэ.

 

Баярладаггүй баяр

 

Баяр гэдэг тодорхойлолтоор авч үзвэл энэ өдөр бид баярладаг байх учиртай. Гэвч сар шинийн бэлтгэл, цалин мөнгө, баярын өдрүүдээр гар цайлгах бэлэг сэлт бодсоор баярлах зав үнэхээр гардаггүй. Харин ч өрөө хэрхэн төлөх тухай бодол тээдэг гэхэд буруудахгүй. Тэгвэл бусад орны цөөн хэдэн жишээг авч үзэхэд Бразильд карнавал гэж ямар галзуу, халуун баяр болдогийг хэлэх ч үг алга. Хятадууд шинийн нэгэнд гудамжиндаа гарч луун шүтлэгээ өргөж, хөгжил хөөртэй өнгөрөөдөг. Лаосууд шинийн нэгэнд усны баяр хийдэг. Хуурай хувцастай хүн үлдээхгүйгээр ус цацах нь цаанаа бэлгэдэл агуулж байгаа ч наанаа бол жинхэнэ баяр хөөр, инээд хөгжил болж чаддаг. Энэ мэтээр улс үндэстэн бүрийн баяр инээж, хөөрөхөд ямар нэгэн хэмжээгээр зориулдаг байна. Энэ ч утгаараа тухайн баярыг хүн ард нь хүлээж, ёслолын дараа хүмүүс стрессээ тайлдаг байх юм. Гэтэл бидэнд яг одоо үндэсний гэх тоглоом алга, гэртээ шагайтай айл бараг нүдний гэм болжээ.

Д.Ганбаатар

Төстэй мэдээллүүд

Монголчууд бид таарснаа идэж харснаа худалдаж авсаар байх уу

Монголчууд бид таарснаа идэж харснаа худалдаж авсаар байх уу

2015/02/11, 09:34
Хатагтай А.Эрдэнэтуяагийн бүлэглэл эрүүл мэндийн яамыг жинхэнэ самарч байжээ

Хатагтай А.Эрдэнэтуяагийн бүлэглэл эрүүл мэндийн яамыг жинхэнэ самарч байжээ

2015/02/11, 09:24
”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ

”Бенз” Л.Эрдэнэчимэг ”лент” хочтой болжээ

2015/02/05, 18:25
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

2015/02/05, 18:04

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

5 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

3 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

9 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

16 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

13 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

15 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

30 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

25 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

22 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

34 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

25 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

25 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

27 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

33 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

37 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

25 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

35 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

21 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70041 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37300 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22144 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16559 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11765 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8890 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7530 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.