logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

АН гудамжинд гарсны хариуцлагыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

Бичсэн:munkhbat
2017/03/21/, 09:58
Tweet

 

АН гудамжинд гарсны хариуцлагыг  Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

 

Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж, АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин АН-ын дүрмийг хууль бус хэмээгээд бүртгэсэнгүй орхив.

 

Тиймээс өнөөдөр АН шархадсан амьтан шиг болоод байна. Янз бүрийн яриа хөөрөө, жиг жуг, нам доторх элдэв задрал, бослого тэмцлээс болгоомжилсон С.Эрдэнэ дарга нь амралтын өдрүүдийг ч үл тоон хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр тайлбар ярилцлага өгч харайв.

 

Үнэнийг хэлэхэд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засахад С.Эрдэнэд тийм амаргүй байх болно. Шүүхийн шийдвэр цаанаа бас л нэг шалтгаан нууж байгааг жирийн гишүүдээсээ нуугаад хэрэггүй юм. Энд эв зүйгээ олоод шүүх намынх нь дүрмийг зөвшөөрөөд явсан ч дараа нь үргэлжлэх үйл явдлууд тасрахгүй.

 

Юу юугүй Ерөнхий­лөг­чийн сонгууль ту­лаад ирсэн энэ цаг үед сонгуультай холбоо­той­гоор АН-ын олон эрх ашиг мөргөлдөж байгаа хэрэг. Ийм явдал ирэх өдрүүдэд улам хурцдана.

 

Энэ нь С.Эрдэнийн хэр зэрэг удирдагч болохыг шалгахаас гадна ямархуу гүргэр эр болох, яаж тэсч тэвчиж чаддагийг нь бас үзнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл намаа эвэнд нь оруулах, хэл амгүй нэр дэвшигчээ тодруулах зэргээр бядаа шалгуулна.

 

Яг үнэндээ эрх баригч МАН өнөөдрийн хямралыг зөвхөн АН л бий болгосон гэж бултах гээд байдагтай адил АН-ын өнөөдрийн дотоод зөрчлийг, эрх баригчдын сэнтийнээс ихээ хол шидэгдсэн энэ  нөхцөл байдлыг С.Эрдэнэ үүсгэчи­хээгүй юм. С.Эрдэнэ намын дарга болоод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Дарга болно гэж дурлаад зорьсон юм ажиллаж л таарах байх. Харин АН-д үүссэн улс орныхоос дутахааргүй хямрал эрх барьж эхэлсэн тэртээ 2012 оноос эхтэй гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь хачин байгаа юм.

 
2012 онд олонх биш ч олон суудал УИХ-д авсан АН засгийг байгуулах, шийдвэр гаргах эрхтэй болсон юм.
АН-ын дарга байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, улс орныг удирдаж эхэллээ. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд АН-ынхан болж, ардчиллаас хойших түүхэнд байгаагүй эрх ямбыг тэд эдэлж эхэлсэн.

 

Н.Алтанхуягийг Ерөн­хий сайдаар ажиллаад  жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудал сөхөгдөөд эхэлсэн. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай  бүсгүйн нэр дээрх "Говь повер” хэмээх дүрмийн сандаа ганцхан сая төгрөгтэй компани "Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөг авчихжээ. Ерөнхий сайдын дүүгийн охины нөхөр нь, эсвэл найз залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Дэнзэн болж таарав. Өнөөдөр энэ хэрэг шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Энэ асуудлаас болж "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь шалгагдсан. Бас шоронд хоригдсон. Тэр хүний улс төрийн карьерт цэг тавьсан явдал болсон. Уг нь Я.Батсуурь Дорноговийн АН-ын ганц лидер нь байсан гэхэд болно.

 

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болоогүй байтал 2014 оны тавдугаар сард түүний ахлах зөвлөхтэй холбоотой асуудал дэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэж буруутгаад, улмаар шүүхээс ялласан юм. Ингэж Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилласан Л.Гансүх төслийн нэгжийн зарим ажилтны хамт ял үүрэв.

 

Ингээд АТГ 2016 оны аравдугаар сараас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эгч, эгчийнх нь охин, явсаар энэ оны эхнээс өөрийг нь дуудаж байцаалт авч эхэллээ. Энэ хооронд эзэмшлийнх нь оффис компанид үзлэг нэгжлэг хийх, эхнэрт нь хилийн хориг тавих зэргээр олон арга хэмжээг авсан юм.

 

Тэрээр 2016 оны дөрөв­дүгээр сарын эхээр мэдэг­дэл хийсэн. Хуйвалдааны төр, хэлмэгд­лийн хонгилын тухай гэнэтхэн хийсэн мэдэгдэл нь тухайн үедээ олны анхаарлыг татсан. Мөн оны арваннэгдүгээр сарын эхээр хэвлэлийн бага хурал зарлаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Дараа нь 2017 оны эхээр болсон АН-ын даргын сунгаанд оролцсон. Одоо АН-ын дотоод дахь Ерөнхийлөгчийн  сунгаанд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд нэр нь явна.

 

Ер нь Н.Алтанхуягийг яагаад ингэж өөрийнх нь хэлснээр гадуурхан хавчиж, заавал унагах гээд байна вэ. Яагаад өнөөг хүртэл зогсолгүй мөрдөн шалгаж хуулийн өмнө сөхрүүлэх шалтгаан бий болов оо. Хариулт нь ил байна. Үүнийг ганц л жишээнээс харж болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Ерөнхий сайд ч биш, эрх баригч намын дарга ч биш, зүгээр л эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болж хувирсан. Хамгийн том алдаа нь энэ.

 

Мордохын хазгай гэгчээр эрх мэдлийг хуваарилахдаа намынхаа гишүүдийг эн тэнцүү хамруулж чадаагүй юм. Улс баян, албан тушаал, бялууны зүсэм олон. Тэгэхээр Н.Алтанхуягаас ажил, эрх ямба хүртсэн хүн олон байж таарна. Гэвч тэр зөвхөн АН-ын фракцын удирдагчдын хүрээнд дээрх хуваарилалтыг хийж байсан.

 

"Алтангадас”-ыг төлөөлж өөрөө, МоАХ-ны Х.Баттулга, МҮДН-ийн Б.Гарамгайбаатар, "Шонхор”-ын З.Энхболд, "Нэг ардчилал”-ын Лу.Гантөмөр, тэгээд Ерөнхийлөгч, бас бус фракц нэгдлүүд бас орж ирнэ. Ийм бүрэлдэхүүнтэй бялууны ширээний ард сууж, нөгөөдүүл нь болж байна гэвэл асуудлыг шийдээд явж байсан. УИХ-д орж ирээд суучихсан гишүүдийн асуудлыг фракцаар нь дамжуулан шийддэг байсан тухай АН-ынхан одоо ярьдаг. Үүний гай гарсан.

 

2014 оны арваннэг­дүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргасан. Шуудхан хэлэхэд, МАН-ынхантай намынхан нь нийлж байгаад л унагасан. Хэрэвзээ Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайдын хувиар гишүүн бүртэйгээ ядаж "ажилладаг” байсан бол  намынх нь хэд хэдэн гишүүн "сураггүй болж”, санал өгөлгүй зугтах байсан гэж үү. Үгүй юм. АН-ын гишүүдийг намын даргаа бус фракцын даргаа сонсдог болгосон өөрийнх нь буруу. Ингэж 2012 онд АН ялж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж  эхэлснээс хойш фракцууд нь улам занхайж, намын байтугай улс орны хэмжээний шийдвэрт нөлөө үзүүлэх болсон юм. Энэ нь явсаар 2016 оны сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлж, АН-ын өнөөдрийн хям­ралын хөшиг нээгдсэн.

 

Нөгөө талаар фракцуудын удирдагчид ба өөрийнх нь ойр дотныхон гэсэн хоёрхон хуваагдалтай харилцах болсон Н.Алтанхуяг өнөөдөр түүнийхээ л "үр дүн”-г үзэж байгаа юм гэх олон хүнтэй таарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр Н.Алтанхуяг Ерөнхий  сайд байхад "будлиулсан” гэх асуудалд дандаа эхнэр, эгч, эгчийн охин, хүргэн гэх мэтчилэнгээр ойр дотныхон нь холбогдсон байгааг хүмүүс яриад байгаа ажээ.

 

Нөгөө талаар хоёр удаа том бонд гаргасан ч том төслүүд, тэр дундаа Тавантолгойг хөдөлгөх тал дээр Ерөнхий сайдын хувьд зоригтой алхам хийж урагшлуулаагүй. Түүнд боломж байсан. Гэвч Тавантолгой гэх бялууны зүсэм МоАХ-д оногдож, үүн дээр нь Х.Баттулга мөн ч их тоглосон доо. Сүүлдээ МоАХ-ын Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгийн ахлагч болоод, хувийнхаа хөрөнгийг нааш цааш болгох гэж байгаа юм шиг зүтгэж байгаад л зогсоосон.  Одоо хаашаа ч үгүй юм байж л байна. Арай гэж яриа хэлэлцээ нь явж байснаа цаадуул нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харна гээд суучихсан. Бас "Шинэ төмөр зам” төслийг Х.Баттулга мэдэж байлаа. Эцэст нь яасан, Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын асуудал сөхөгдөөд ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэ талаар аль 2015 онд баримт нотолгоотой юм гарсан ч явсаар өнөөдрийг хүрсэн байна. "...”Шинэ төмөр зам” төслийн шугамаар "Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь "МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан удаатай” гэж хэвлэлд бичсэн нь одоо ч байж л байна.

 

2013 оны гуравдугаар сарын 16-нд Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр "...Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан. 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л "Энержи Ресурс Рэйл” компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй. Үүнээс үзвэл 55 тэрбумыг "Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга "идсэн” мэтээр ярьж байна” гэж байв.

 

Үүнээс гадна тухайн үед гишүүдийн гар утсанд төмөр замын царигийн асуудлаар мессэж ирсэн, телевизийн нэвтрүүлгүүд цацагдсан гээд олон үйл явдал болж байв. Тэр байтугай телевизийн нэвтрүүлэг олон нийтэд хүрсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаад загнаж байлаа. Ерөнхийлөгч энэ үеэр "...Баттулга аа, чамд бүх боломж байсан. Бүр эрх мэдэл байсан. Шинэ төмөр замаас яагаад нэг ч километр зам баригдаагүй талаар олон нийт чамаас асуух эрхтэй, чамайг шүүх эрхтэй” гэж байсан юм.

 

Эцэст нь, АН ийм байдалтай болоход бид яагаад анхаарав гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сөрөг хүчингүй эрх баригчид гэдэг тормозгүй машин шиг л байна. АН сөрөг хүчин байх ёстой гэсэн үг. Гэтэл энэ нам маань хэдэн жилийн өмнөх  буруу үйлдлийн үр дагавраар тун хүнд байдалд байна. Ийм болгосон хүн нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр юм. Товчхондоо Н.Алтанхуягт  бүх эрх мэдэл байлаа. Харин Х.Баттулга бизнесмэн хүний хувиар улс төрийг бизнесийн талбар болгож, тэр нүдээр харж, фракцуудын хуваарилалт дундаас ч ашигтай зүсмийг нь сонгож чадаж байв. Гэтэл боломжуудыг гартаа атгаж байсан энэ хоёр эрхмийн үйлдэл нь  АН-ын дотоодод хагарал, бутралыг бий болгоогүй гэж мэлзэх гэвэл үнэнээс хэтэрхий холдоод явчихна.  Тиймээс АН өнөөөдөр ийм царайтай болсонд Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр буруугүй  гэж хэлэх эрхгүй хүмүүс гэдгийг дахин хэлье.



Б.ДАМДИН-ОЧИР

/ЗУУНЫ МЭДЭЭ/


Төстэй мэдээллүүд

Золиос

Золиос

2015/03/13, 10:36
АН бол зүгээр л малгай

АН бол зүгээр л малгай

2015/03/09, 11:18
“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд

“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд

2015/03/06, 17:44
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

2015/02/06, 10:14

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

3 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

15 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

12 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

23 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

19 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

25 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

24 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

21 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

27 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

33 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

24 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

27 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

24 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

31 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

34 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18888 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14560 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18061 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.