| |
Боловсролын салбарт болохгүй бүхэн үүрлэжээ. Энэ үгийн зүгээр ч нэг хэлээгүй ээ. Учир нь Монгол улсын ирээдүйг бэлдэж буй боловсролын салбар жил ирэх тусам уруудаж буйг эцэг эхчүүд хэлж, шүүмжлэх болсон. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг боловсролын салбарын чанар маш муу байгаа өнөө үед энэ салбарт төрөл бүрийн бизнес цэцэглэж, эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачааг үүрүүлж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Тодруулбал сүүлийн үед нэгэн төрлийн цоо шинэ бизнес цэцэглэж, энэ нь үе үеийн боловсролын салбарт хэрэгжүүлсэн бизнесүүдээс хамгийн шилдгээр тодорч байгаа аж. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

