logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Сосорбарам: Машин руу ялгадсаа цацаж, гэрийн үүдэнд өгөршсөн даавуу авчраад уяж элдвээр л аашилж байсан

Бичсэн:bilguun
2015/05/13/, 13:02
Tweet

Д.Сосорбарам: Машин руу ялгадсаа цацаж, гэрийн үүдэнд өгөршсөн даавуу авчраад уяж элдвээр л аашилж байсан

-Саяхан таныг Ардчилсан намын байранд "Эрх чөлөөний үнэ цэнэ” сэдвээр лекц уншаад явж байхыг тань харлаа. Хэдийнээс лекц уншдаг болсон юм бэ? Эсвэл улс төрд ойртож, сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу?-Үгүй ээ, үгүй. Улс төрд ойртоод, холдоод байгаа юм байхгүй. Зүгээр янз бүрийн сэдвээр, Догшин хутагт Равжаагийн бүтээл, тэр хүний ааш араншин ч юм уу, Чингис хааны сургаалиудыг задалж хүмүүстэй хуваалцах, амьдралын ороо бусгаа явдалд бодитойгоор хандах, зөв голдрилд орж зөв тогтох тийм үүр уурхай их нээгдэж байгаасай гэсэндээ иймэрхүү яриаг хааяа хүмүүсийн урилгаар хийдэг юм. Түүнээс биш өөрөө гүйж очоод "Би ийм, тийм юм ярья” гээд явдаггүй. Монголын илтгэгчдийн холбоо гэж байдаг юм билээ, н.Гэрэл гэж хүн удирддаг. Сосорбарам гэдэг хүнийхээ хувьд хүмүүст юм ойлгуулж, хүмүүсийг жаахан гэгээн бодолтой болоход нь зөв нөлөө үзүүлэх боломжтой гэж харсан юм уу, намайг гишүүн болгосон л доо. Гэхдээ тэр байгууллагын гишүүн гэдэг үүднээсээ ч биш. Ер нь өөртөө олж авсан мэдээлэл, бага сага ч гэсэн мэдлэгээ хүмүүстэй хуваалцах бодол өвөрлөж явдаг, хүмүүс ч гэсэн үүнийг сонирхдог учраас тийм яриа хийдэг юм.

-Та лекц уншихдаа тоглолтонд орж байгаа юм шиг бэлтгэдэг үү, улс төрчдөөс илүү гоё ярьж байна лээ шүү дээ?

-Хэ хэ. Тэр хүмүүсийн хүссэн сэдвийн дагуу тодорхой томьёолол авна л даа. Тодорхой хэмжээгээр бэлтгэлгүй яах вэ. Улс төр сонирхдог, тэр талын хоббитой учраас нэлээд ном зохиол сөхөж харсан байсан. Түүний өгөөж хүн амьтантай уулзахад нөлөө болдог юм аа.

-Уран илтгэхийг урлаг ч гэж үздэг. Гэхдээ тэр ажлыг та жүжигчнийхээ үүднээс хийдэг юм уу, эсвэл зүгээр л таны дотроос гардаг уу?

-Ерөөсөө амьдралын утга учир зөв ойлголцол шүү дээ. Тэгж байж л улс орны хөгжил ярина уу гэхээс мянга улс төр, эдийн засаг, үзэл бодлын талцал яриад нэмэргүй л дээ. Хувь хүмүүсийн эрх үүрэг, хариуцлага л өндөр байвал улс орон хөгжинө. Тэгэхээр хувь хүн би ямар байх ёстой вэ. Энэ ертөнцөд танигдаагүй, нээгдээгүй их олон зүйл байна. Хүний оюун санаа бол дуусашгүй баялаг. Эрдмийн бяд гэдэг нэг алтны уурхайг ашиглаад, газрыг нь эргүүлээд дуусгахтай адилгүй. Түүнийг л хүмүүстэй хуваалцаж явах юмсан гэдэг хувь хүний бодол юм. Тэрнээс биш жүжигчнийхээ чадвараар далимдуулаад байгаа юм биш. Өөрийнхөө дотоод чанарыг л хүмүүстэй хуваалцаж байгаа хэлбэр. Бидний өнөөдрийн ядуу байгаагийн учир мэдлэг байхгүй, хүн нь хүн болж чадаагүй, түүн дээрээ энэ ороо бусгаа орчлонгийн жам жаягийг зөвхөн өнөөдрөөрөө төсөөлөөд байгаа. Ийм богинохон бодлуудыг задалж, холын ухаантай байх харааг нь нээх юмсан гэсэндээ л. Янз бүрийн сэдвээр ярьдаг л даа. Заримдаа өөрийгөө чамлах чамлалт надад байдаг учраас нэлээд мэдэцтэй, бодитой байж байж ярих ёстой. Хий хоосон мөрөөдөл биш, бодитой хандах хандлага хэрэгтэй.

-Яагаад чамлах гэж? Та чинь дуулдаг, шүлэглэдэг, жүжиглэдэг, бас лекц хүртэл уншдаг нэг хүний хувьд хэтэрхий олон авьяастай хүн шүү дээ?

-Хүнд чинь андуурдаг нэг аюул байна аа. Өөрийгөө юм мэддэг, чаддаг, авьяастай гэж боддог андуурлууд бас их байх юм. Биеэ тоохоос илүү. Өөрийгөө тоох тоолт бол хүнд заавал байх ёстой. Чаддаг юмаа чаддаг, мэддэг юмаа мэддэг, хийдэг юмаа хийсэн шиг хийдэг гэж өөрийгөө тоох, өөртөө итгэх итгэл, мэдрэмж, тухайн нийгмийнхээ хаахна явна гэдгээ олоод харчихсан хүмүүс бий. Гэтэл тийм биш атлаа түүнээс давсан авир гаргадаг андуурлын өвчин бас байна. Тийм ч учраас бусдаас ялгарах гэж нэг сэнтий зайдлаад, тэр сэнтийгээрээ далимдуулж хувийн амьдралаа дээшлүүлдэг, тэр зорилго нь хэвийн, амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн амьдралд гай тарьж байна.

-Төрийг, улстөрчдийг хэлээд байна уу?

-Ер нь манайхан нэлэнхүйдээ тийм болчихож. Зөвхөн улстөрчид рүү хандсангүй л дээ. Сэнтий гэхээр л УИХ-ын гишүүний суудал гэж андуурч болохгүй. Байгуулага бүрт, хороо, дүүрэг, баг дээр хүртэл хөөрхөн хөөрхөн сэнтийнүүд байна. Тэр сэнтий болгонд нөгөө андуурлууд чинь аалзны тор шиг тогтчихож. Энэ андуурлыг яаж өөрчлөх вэ гэвэл хувь хүн болгон өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдэрсэн л байх ёстой. Тэр олон хувь хүмүүсийн тал талаасаа нийлсэн уулзвар нь энэ сэнтийний өвчинг задалж хаях учиртай.

-Таны тоглолт болгоныг шахуу үздэг л дээ. Тайзан дээр их эмоцитой, дуулах тань хүртэл жүжиг шиг л байдаг шүү дээ. Ингэхийн тулд толинд хараад давтах ч юм уу, их бэлтгэл шаарддаг уу?

-Үгүй, үгүй. Жүжигчид толинд хараад бэлтгэдэг л юм гэнэ лээ, надад тийм юм байхгүй. Энэ чинь мэдрэмжийн асуудал шүү дээ. Дотоод ертөнц, дотоод уурхай, дотоод шаталтын хөдөлгүүрийн хурдтай холбоотой асуудал. Дуу ч бай, шүлэг ч бай, жүжиг ч бай бүгдийг өөрийн сэтгэлээр, биеийнхээ эс болгоноор урсгаж л хүргэхгүй, тэгж өөрөө тайзан дээр амьдрахгүй юм бол хүн юм үзсэн болохгүй. Надтай хамт амьдарч, надтай хамт шаналж, надтай хамт задарч, надтай хамт онгирч байж хүн юм үзсэн болохоос биш театрт ороод зүгээр нэг хуурамч, хоосон, дотоод хөдөлгүүр нь ажилладаггүй гөлгөр ертөнцийг үзээд хүн оюуны авшиг авахгүй. Урлагийн таашаалыг мэдрэхгүй. Энэ бол миний хувийн ажиллагаа. Тэрнээс биш жүжигчин болгон өөрийн гольдролтой. Толинд хараад давтдаг л гэсэн, зарим нь хүн, амьтныг дуурайж байж дүрээ бүтээдэг л гэсэн. Арга барил янз янз. Зүгээр үнэн үү үнэн, зөв үү зөв, сонин уу сонин л байх ёстой. Элдэв чимэг нэмрийн хэрэггүй.

-2000 онд Б.Дэлгэрмаа дарга таныг сонгуульд нэр дэвшээч гэсэн юм уу даа. Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-МҮАН гэж байхад Б.Дэлгэрмаа дарга намайг намдаа элс ээ, өөрийнхөө байгуулсан улбааг өмгөөлж байгаач ээ гээд намд элсүүлж байсан. Тэгээд АХЭ тарчихсан байж байгаад эргээд нэг нам болж нийлэхэд нь би намаас гарсан. Одоо бол намын гишүүн. Ардчилсан намд элссэн. Элссэнд бас учир жанцан бий. Энэ Монголын ардчиллын үнэ цэнээр, монгол хүний жам ёсны эрх чөлөө, амьдрах замд садаа болж байгаа улстөрчдийн бусармаг ажиллагаанд дүгнэлт хийгээд, энэ тогтворгүй бусармаг, урвадаг шарвадаг байдал, Монголын оршин тогтнох үндсийн үндсээр тоглож байгаа тэр хүмүүсийг хараад би намд элссэн юм. Нэр дэвших үү, тийм боломж байна гэдэг санааг тэр үед Б.Дэлгэрмаа дарга надад өгч байсан юм. Би татгалзсан. 2008 онд ч, цаашдаа ч би нэр дэвшихгүй.

-Яагаад? Яруу найрагч, хөгжмийн зохиолч, бөх гээд манай УИХ-д сонгогдоогүй мэргэжилтэн цөөн шүү дээ?

-Монголд эрх чөлөө, ардчилал, ардчиллын үнэ цэнэ хүмүүсийн амьдралын баталгаа байх ёстой гэдгийг олж хараад, анхны хувьсгалын гал голомтыг бадрааж, Ардчилсан намыг суурийг тавилцчихаад би улс төрд орьё гэж бодоогүй байхад өөр хүмүүс гараад байхаар нь би хөх инээд хүрээд суудаг. Бас л андуурал явагдаад байгаа юм. Улс төрд чинь хуулийн дарангуйлал, төрийн дарангуйллын эсрэг, жандарм загнасан цагдаа нарын эсрэг, жинхэнэ хүмүүсийн амьдрах боломжийг нээхийн төлөө явдаг хүмүүс орж хууль тогтооно уу болохоос биш зүгээр нэг барилддаг, дуулдаг хүмүүс очоод суучихдаггүй юм. Яах вэ дээ. Улстөрийн хүчнүүд нь сайн бойжиж чадаагүй, боловсон хүчнээр дутмаг байгаа болохоор нөгөө нэр алдартай хүнээр, жалга довны үзэл давамгайлсан энэ үед хоосон домог болсон хүмүүсээр бамбай хийж сонгуульд орж байна л даа. Энэ чинь улс орныг сүйрүүлж байгаа юм. Нөгөө талаар нөгөө улс орон даяараа нэртэй цуутай хүмүүсийг өөрийг нь бүр орвонгоор нь устгаж байгаа хэрэг шүү дээ. Тэгж устгагдаж байгаагаа мэдэхгүй миний хайртай, Монголын хайртай хүмүүс тэнд очоод өөрийгөө булшлуулаад сууж байж болохгүй л дээ. Би тэр УИХ-ын гишүүн болох юм бол ний нуугүй хэлэхэд тэнд сууж байгаа сэнтийний донтой нөхдүүд лав л тайван байж чадахгүй. Яагаад гэвэл би тэдний хийж байгаа бусармаг бүхэнтэй эвлэрч чадахгүй. Задална, онгично. Бодоод байхад Сосорбарам УИХ-д нэр дэвшээд өвчигнөж явахын оронд "Хөөе ээ, сонгосон хүмүүсээ дараа нь муу хэлээд, харааж зүхээд байхын оронд би чинь хэнийг сонгочихов оо, ямар алуурчин, луйварчин дээрэмчинг толгой дээрээ залчихав аа гэдгээ олж хар, дахиж алдахгүй шүү” гэдэг дүгнэлтийг хүмүүст өгч, хүмүүстэйгээ ойр явъя гэж бодоод их хурал энэ тэр рүү явдаггүй юм. Тийм ч учраас иймэрхүү яриа хөөрөө хийж явдаг.

-Дээр нь та 2004 онд МАХН-ын гишүүн 20, 40 саяыг амлаад байхад яваагүй гэсэн. Тийм баян хүн үү, эсвэл хэтэрхий улстөржсөн нөхөр үү? Урлагийнханд бол сонгууль гэдэг бизнес, дөрвөн жилийнхээ "идэш”-ийг бэлтгэдэг ганц алтан боломж байдаг шүү дээ?

-Надад мөнгөнөөс үнэ цэнэтэй юм байна. Миний үзэл бодлыг, эрх чөлөөг манлайдаа тавьсан тэр зорилгыг, хүн өмчийнхөө эзэн баталгааг би болгох гэсэн тэр тэмцэл, сонголтыг нь би хэдэн төгрөгөөр худалдах дургүй. Худалдах ч үгүй. Хэдэн сая доллартай ч байсан, хэнбугай ч миний үзэл бодлыг худалдаж авч чадахгүй. Зүгээр МАХН-аас нэр дэвшиж байсан хэд хэдэн хүн сурталчилгаанд яваад өгөөч гэсэн. Харин ч надад бага амласан байна лээ шүү дээ, 20, 22 сая гэдэг чинь. МАХН-ын нөхдүүд чинь тэр дуучид муучдыг доод тал нь 40, дээд тал нь 80 саяар үнэлсэн гэсэн шүү дээ.

-Т.Ариунаа 45 сая хүрсэн гэсэн, хэн 80 сая хүрсэн юм бэ?

-Тийм гэсэн, нөгөөх нь хэн ч билээ мэдэхгүй ээ.

-Рок попынхноос уу?

-Нийтийн дууныхан.

-Аа. Жавхлан биз дээ?

-Тийм байх. Үнэн цуу байдаг юм уу, худлаа цуу юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ багцааг нь хараад байхад манай уран бүтээлчид чинь сонгуулийн дараа занзайгаад явчихдаг юм. Их занзайна шүү.

-Ааш зан нь өөрчлөгдөх юм уу?

-Өөрчлөгдөнө өө./инээгээд/ Би 2004 оны сонгуульд нэг л хүнийг дэмжиж явсан. Тэр нь Э.Бат-Үүл. М.Сономпил явж өгөөч гэсэн, явж өгсөөн. Тойрог нь Э.Бат-Үүлтэй ойрхон, Хөтөл, Дархан гээд явчихдаг болохоор. Э.Бат-Үүлийг бол би насаараа дэмжсэн хүн. Бид хоёр өөр өөрийнхөө үнэ цэнийг мэднэ шүү дээ. Нөгөөх маань муу "Со”-гоо юу гэж үнэ төлбөргүй ашиглах вэ гэнэ, би нөгөөхдөө үнэрхэхгүй. Лав л 20 саяыг өгөөдөх гэхгүй шүү дээ. Тийм биз. Бат-Үүл бас намайг үнэлэхгүй байхгүй. Энэ чинь л яг шударга зарчим шүү дээ. Бат-Үүлээс өөр хүнд бол би том үнэ хэлнэ шүү дээ. Нэг талдаа явах дургүйгээ харуулж, нөгөө талаас бас өөрийгөө үнэтэй хүн гэдгээ харуулна. Бат-Үүлийн Монголын ардчилалд оруулсан хувь нэмэр бол тэрнээс үнэтэй учраас би байнга явж өгдөг. Одоо ч мөн явна. Бат-Үүл, Ц.Элбэгдорж бид гурав сална сарнина гэдэг түүхэнд байхаасаа өнгөрсөн зүйл.

-Лекц уншихдаа дандаа л дэлхийн суутнуудын номуудаас иш татаад байсан. Тэр их номыг хэдий завандаа уншдаг юм бэ? Том номын сантай биз?

-Цаг гарах л юм бол ном хардаг. Хүн номын сантай байж болно, хүнд үзүүлэх гэж номын сантай байж болохгүй. Тэр ном дотор байгаа номын авшигийг хүнд хүргэх ёстой. Тийм учраас би зүгээр цуглуулах гэж номыг цуглуулдаггүй. Үр хүүхдүүддээ оюуны өв үлдээх алсын бодлоор цуглуулсан хэдэн ном бас бий л дээ. Англи, япон хэл дээр ч, бусад хэл дээр ч. Өөрийнхөө хэмжээнд бас ганц хоёр ном харна. Харин манай Баабарын орчуулсан, Х.Тэмүүжингийн орчуулсан орчуулгын хэдэн ном бий. Сэтгэлзүй, психотраныг би бас их сонирхдог. Ид шид, орон зай, хутагт хувилгаадуудын тухай. Америкийн, дэлхийн сод хүмүүс, Нобелийн шагналтнуудын бүтээлүүд бий. Бүхэл бүтэн ном уншихад хүний толгойд их цөөхөн юм үлддэг юм билээ. Номын нэлээд хоббитой. Шекспирын номын иж бүрэн цуглуулга, бүх бүтээлүүдээр нь "ВВС”-гийн жүжигчдийн хийсэн DVD цуглуулга Монголд надаас өөр хүнд байхгүй байх аа, англи хэл дээрээ.

-Яагаад Р.Чойномынхоос өөр шүлэг уншдаггүй юм бэ?

-Үзэл бодол таардаггүй. Равжаа хутагт, Р.Чойномын шүлгүүд их зөв амт амтагдсан, үзэл бодол, санаа нэг цэг дээр очиход их дөт. М.Цэдэндорж гуайг их уншина.

-Б.Баабараас нэг ном авчихаад хоёр хоног хаалгаа түгжээд уншсан гэсэн. Та хоёр яагаад тийм их найз юм бэ, шал өөр улсууд харагддаг шүү дээ?

-Баабар бол 20 дугаар зууны төгсгөл, 21 дүгээр зууны эхлэл үеийн Монголд үзэгдэл болсон хүн гэж хүндэтгэж, үнэлдэг. 20 дугаар зуунд Бямбын Ренчин гэж мундаг хүн байлаа. 21 дүгээр зуунд Баабар юм. Яг суурин англи хэлнээс нь монгол руу орчуулдаг, тэгээд тэр улс төр, эдийн засгийн том номуудыг орчуулна гэдэг чинь. Шинжлэх ухааны доктор шүү дээ. Баабарын энэ их хүчтэй оюун санааг цэнэглэж, тос нэмж байдаг хүн нь түүний эхнэр Д.Амараа гэж хүн байгаа. "Хувь заяагаа сонгох” нь номыг цуг орчуулсан. Зан характерийн хувьд ч гэсэн бид хоёр жинхэнэ нийлнэ шүү дээ.

-Их муухай, хүн тогтохын аргагүй хорон үгтэй шүү дээ?

-Үнэн үг хүнд муухай сонсогддог юм. Би ч өөрөө бас нэг тийм үгтэй л дээ. Түүгээрээ нийлдэг биз.

-Тэгээд бас сонгуульд азгүй?

-Азгүй биш юм аа. Монголын ард түмний оюун санааны хэмжүүр л болж байгаа юм. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэж Достоевский хэлсэн. Монголчууд сонголтоо хийхдээ алддаг, андуурдаг явдал бий гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Одоо тэр андуурах алдах нь илааршиж байгаа байлгүй дээ.

-УБДС-ийн кинодрамын ангийг хамт төгссөн 27 хүнээс хоёрхон жүжигчин гарсан. Нэг нь Сүххуяг, нөгөө нь би гэж та хэлсэн. Яагаад?

-Яг жүжигчнийхээ ажлыг хийгээд хүмүүст хүрэхээр дүр бүтээсэн хүн гэвэл Ж.Сүххуягийг хэлнэ. Найруулагчийн ажил хийж яваа нэг хүн бий, Найдандорж. Дорвитой бүтээл хийснийг нь л хэлж байна шүү дээ. Би ангийнхныгаа буруутгаж байгаа юм биш. Урлаг гэдэг төрөлхийн байгалиасаа заяасан авьяасыг л өлгийдөж авдаг юм аа. Тийм юмгүй бол нулимаад хаядаг. Урлаг бол улс төрөөс хатуу.

-Та өөрөө жаахан сагсуу гэдгээ хэнээс ч нуудаггүй, байх ёстой зан, миний мөн чанар гэж үздэг. Харин ээж тань хааяа зэмлэхүү?

-Үгүй үгүй. Миний ээж чинь их бодь хүн шүү дээ. Тэгээд би эмээгийн хүүхэд л дээ. Тийм болохоор надад ээж маань юм хэлээд байхгүй. Намайг хүн болгосон хүн бол эмээ ээж. Эмээ маань их овсгоотой, уртын дуу сайхан дуулна, намайг үнэлнэ цэгнэнэ. "Амьтантай таарахгүй нэг л хүн гарах вий дээ миний хүү” гэдэг байсан юм. Эргээд бодоход миний амьдралд хандаж байгаа хандлага, зөрчлүүдээс л болсон юм байлгүй дээ.

-"Илүү сартай зун” кино таныг алдарт хүргэсэн эхний кино, Галаа гэж нэг гэнэн цайлган, жаахан сагсуудуу мөртлөө сайхан сэтгэлтэй залуу. Танай найруулагч хүртэл "Сосорбарамын хүн нь өөрөө яг Галаа байхгүй юу” гэж байсан. Гэтэл одоо та их өөрчлөгдөж, тэр үеийн Сосорбарамаас их юм үлдээгүй юм шиг. Зожигдуу ч юм уу?

-/Инээгээд/ Тэр суурь нь арилаагүй ээ хө. Суурь нь бол тэр хэвээрээ байгаа. Зүгээр хүн бойжно шүү дээ. Хүүхэд дандаа нусгай байхгүй биз дээ, хамраа цэвэрлэнэ. Тэрэнтэй адилхан хүн бойжно. Юм уншина, танина, мэдлэг мэдээлэлтэй болно. Галбадрах өдий насанд хүрээд энэ хэмжээнд юм үзээд ирэх юм бол яг л ийм байна. Ганцаардуу, гэртээ голцуу байвал юманд төвлөрөхөд амар байдаг юм л даа. Ажлынхаа өрөөнд. Тийшээгээ нэг орвол гарахгүй жаахан удна. Тийшээгээ орох гэж бас жаахан удна. Тийм л юм. Гарахаар л хэцүү байна даа. Б.Догмидын хэлдгээр "Шувуу хүртэл буруу дэвээд” байх шиг.

-Таныг Д.Нямгаваа найруулагчийн "Чингис” хаан кинонд тоглохоо больсноосоо болоод нэлээд сэтгэлээр унасан, бас ч үгүй нэлээд балгасан гэж сонссон?

-Тэр ч яах вэ, түр зуурын л юм болсон доо. Чингисийн дүрээс хасагдахаасаа өмнө би бас бодож байсан л даа, зөн совин ч байсан юм уу. Хэрвээ би Чингист тоглож чадахгүй бол амьд явж бараг чадах болов уу гэж. Яг цагаа тулахаар тийм биш байсан. Улам ч ирлэгдэж, улам ч хатуужсан. Чингис хааны амьдралын түүхийг, зөв буруу он саруудыг, аян дайн хийсэн тэр их аллага таллагуудыг, өөрийнх нь амьдрал, ертөнцийг таньсан сургаалиудыг нь уншаад ирэхээр, Чингис хааны дотоод ертөнц надад дүүрэн байгаа учраас санаа зоволтгүй байсан л даа.

-Тэрнээс хойш нэлээд олон Чингисийн тухай кино гарсан. Ц.Төмөрбаатар гуай нэгэнд нь тоглосон байна лээ. Танд урилга ирсэн үү?

-Ирсээн. Жигжидсүрэн багшийн "Усан дээрх гал” гэж нэг тууж байдаг юм. Чингис, Жамуха хоёрын идэр үеийг харуулсан. Түүгээрээ кино хийнэ, Чингист тоглооч гээд яриад л яваа. Аль дээр үеэс л "Би Чингис хаанаар кино хийвэл Сосорбарамыг л тоглуулна” гэж ярьж байсан л даа. Сосорбарамаар Чингисийг бүтээлгэх юмсан гэсэн олон хүн байдаг юм аа. УГЖ Дамчаа гуай, Жигжидсүрэнг гуай, Нямгаваа байна. Талийгаач Сорогдогийн Жаргалсайхан ч гэсэн намайг тоглуулья гэж нэлээд явсан л даа.

-Та хэдтэйдээ эхнэр авсан бэ?

-22-тойдоо. Кинодрамын ангийн оюутан байсан.

-Таныг ид нэрд гарч байх үед "Чамаас сайн жүжигчин байхгүй” гээд архи сөгнөөд гүйх ч хүн байсан, хайртай дуртай гэх хүүхнүүд ч байсан гэж сонссон. Харин та өөрөө эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд сэтгэл алдарч үзсэн үү? Хүний л ёс шүү дээ?

-Хүний ёс гэж юу байх вэ дээ. Хүсэл хязгааргүй, шунал хязгааргүй. Үүнийг чинь хумиж, хязгаарлаж байдаг зүйл бол ухааны чагтага. Сайхан зүйлд сэтгэл татагдана гэдэг чинь хүнд байтугай бурханд тохиолдох зүйл шүү дээ. Гэхдээ унаж тусаад дагаад явсан зүйл надад алга.

-Циркийн нэг явдал мандаад, тэр үед л хүн алдахад ханиас өөр хэн ч хажууд байдаггүй юм билээ гэж та яриад байсан. Тэр юу болсон юм бэ?

-Б.Лхагвасүрэн гуай "Хүний давтамж” гэдэг шоу хийх гээд хэдэн жүжигчдийг урьж оролцуулсан, уригдсан хүмүүсийнх хагас нь очоогүй. Тэр өдрийн тоглолтон дээр үзэгчид бид нарын хооронд бага сага зөрчил гараад өнгөрсөн, одоо ч бараг эдгэж дээ. Согтуу хөлчүү гарлаа гэж хэл ам хийсэн юм.

-Таныг уу?

-Тийм. Уг нь миний зүрх жаахан муу байсан, яагаад тэгж харагдсан юм билээ. Тэгээд над руу дайрахаар нь би нүдэн дээр нь архи авчруулаад "Архи ууна гэж үүнийг хэлдэг юм” гээд уухгүй юу. Тэрнээс болоод эмнэлэгт хүргэгдэж, "шок”-нд орж бөөн юм болсон л доо. Ер нь бол хүнийг таних их олон зүйл надад тохиолдсон. Хүмүүс чинь их арчаагүй юм билээ. Машин тэрэг рүү ялгадсаа цацах, гэрийн үүдэнд өгөршсөн даавуу авчраад уячих гэх мэт элдвээр л аашилж байсан. Ганц тэр ч биш. Зоригийг алуулсны дараа бараг сар шахам надад их дарамт ирсэн. Гэхдээ миний зовлон миний л зовлон. Бусад руу зовлонгоо нялзайгаад байгаа хүнд би дургүй. Хүн өөрийнхөө мэдэх ёстойг, мэдэж чадах ёстойг чадаж явахгүй бол чамайг хэн ч хайрлахгүй гэдэг л бодол надад төрсөн. Яг нарийндаа хүнийг зүдэрч явахад үлддэг юм ганц хань л байдаг юм билээ.

-Ер нь яагаад клип гаргадаггүй юм бэ, дуугаа телевизээр явуулахгүй?

-Хүн болгоныг дуурайгаад байх шаардлагагүй биз дээ. Тэгээд дэлгэцийн, киноны жүжигчин хүн.

Эх сурвалж: www.shudarga.mn


Төстэй мэдээллүүд

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

2015/05/07, 14:42
Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй

2015/04/15, 17:25
Гэрлэхээсээ өмнө ганц бие бүсгүйчүүдийн хийж үзсэн байх 8 зүйл

Гэрлэхээсээ өмнө ганц бие бүсгүйчүүдийн хийж үзсэн байх 8 зүйл

2015/04/03, 10:22
Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

2015/03/09, 11:29

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

11 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

8 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

9 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

9 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

9 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

8 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

12 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

16 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

12 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

8 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

11 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

11 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

17 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

11 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

13 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

13 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

12 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

12 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

10 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

17 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

15 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

20 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

14 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

29 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

15 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

28 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

18 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

15 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

37 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

39 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

33 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

37 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

13 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

29 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

27 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

30 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

22 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

21 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

34 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

25 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42431 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23858 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22090 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21358 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20922 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19424 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18840 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18809 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15816 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14925 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13521 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14925 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9884 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8541 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6793 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.