logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

О.Цагаанзам: Элэг минь биднийг Монгол руу татдаг

Бичсэн:saikhnaa
2017/06/23/, 12:14
Tweet

О.Цагаанзам: Элэг минь биднийг Монгол руу татдаг

Халимагийн нэрт туульч О.Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсныхаа дараа "Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг.” хэмээн ярьж байсан юм. Хэдийгээр манай Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй ч, О.Цагаанзам Монгол руу татагдсан хэвээрээ л байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын дэргэд дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр түүний дэргэдээс явснаа хэлдэг.

"Хаана ч атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн надад гомдолгүй” хэмээн өгүүлэх О.Цагаанзам эрхмийн сонирхолтой яриаг хүлээн авна уу.

-Хоёр жил гаруйн өмнө бид уулзаж, ярилцаж байхад Та Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан тухайгаа анх хэлж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ.

Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт Монгол туургатнууд нэгдэх нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан.

Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг, нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн "Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг.

Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ.

– Та Ерөнхийлөгчид хүсэлт гаргахаасаа өмнө гурван ч удаа биечлэн уулзсан гэж байсан. Тухайн үед бол их л нааштай шийд гарах юм байна гэж ойлгогдож байсан. Одоо тэгэхээр бүтэхгүй болж байгаа гэсэн үг үү?

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлээд өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц таньд хоёр улсын иргэний асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ.
Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна.

Оросын иргэншлийг орхиод Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ.

Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй.

–Албан ёсоор хүсэлт гаргасныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нүүр тулан уулзсан уу?

– Хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна.Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байх тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол "Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” дүнгүй шүү дээ.

Би энэ яваа насандаа Монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч "Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа.

-Нэг талаас таны итгэл алдарчээ дээ?

-Хүсэлт тавьж, иргэншил хүссэн ч энэ асуудал бүтэхгүй их удлаа. Одоо үүнийг буцааж сэргээх талаар би бодохгүй байна. Нэгэнт хуулийн орчин нь бүрэлдээгүй байхад би байн байн асуудлыг сөхөж, хүмүүсийг шахаад яах вэ гэж бодсон.

Уг нь дэлхийн монгол туургатнуудыг эх орондоо эргэж ир гэж байгаа ч урьдаар хуулиа батлах хэрэгтэй. Халимаг ахан дүүс ирлээ гэхэд байнгын оршин суух эрх өгч тусад нь гаргалаа гэхэд визний асуудлыг хөнгөвчилж, анхан шатанд нь туслах хэрэгтэй байна.

–Манай Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монголчуудаа дуудах нь зөв гэх байр суурийг 2012 оны сонгуулийн өмнө илэрхийлсэн. Гэтэл таны хэлж ярьж байгаагаас үзэхэд монгол туургатнуудаа дуудах нь нэг хэрэг. Харин тэд энд ирээд хөлөө олж, хүн шиг амьдрахын тулд ихээхэн саадтай тулна гэдгийг олж харж байна л даа?

-Тийм ээ. Ер нь миний хүсэлт гаргасан асуудлын тухайд сонгуулийн үеэр шуугиж байгаад л өнгөрсөн дөө. Одоо энэ асуудлыг дахиж сөхөхгүй гэж байгаа нь, болохгүй байхад нэгнийгээ хатгаад байх нь сайн зүйл биш гэж бодсон хэрэг. Миний бодлоор цаг хугацаа хэрэгтэй байх. Хуулийн орчин нь бүрэлдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэсэн үг.

Ер нь Монголоо гээд зориод ирж байгаа монгол туургатнууддаа байнгын оршин суух эрхийг хүндрэлгүйгээр гаргаад өгдөг болох хэрэгтэй. Энэ нь Монголдоо ирсэн халимаг хүмүүст ажил хийх боломж өгнө гэсэн үг. Бид одоо бол жуулчны визээр л орж ирж байна.

Цагаанзам хэмээх Халимагийн туульч Монголд ирэхэд яг л орос хүний ёсоор ирэхээс өөр аргагүй. Оросын иргэн гэдэг утгаар тэр. Өнөөдөр Монголдоо ирэхийг хүсдэг, Монгол нутагт хайртай, элэгтэй маш олон халимаг хүн байна.

Тэд надаас Монголын иргэн болсон эсэхийг байнга асуудаг. Гэтэл асуудал энд гацчихаад байгаа нь надад маш эвгүй байна. Би халимагуудад юу хэлэхээ мэдэхгүй байна. Монголын тал юу ч хийж чадахгүй гэж хэлэхэд хэцүү, болохгүй байна гэхээр бас л хэцүү. Яагаад гэвэл халимагууд энэ асуудалд маш их итгэл тээсэн.

Миний хувьд эхний ээлжинд байнга орших суух эрх авмаар байна. Халимаг хүмүүс энд ирээд улстөрд орохгүй. Зүгээр л жирийн монгол иргэний ёсоор ажиллаж, амьдрахыг л хүсдэг.

Байнга оршин суух эрх авахыг яагаад хүсч байна гэхээр энд ирээд ажиллах боломжтой болно гэсэн үг. Компани байгуулаад ч юм уу, ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй ажиллах нөхцлийг эрнэ. Харин улстөр, сонгуульд оролцохгүй л дээ, энэ эрхийг авсан тохиолдолд. Бид ч үүнийг хүсэхгүй.

Бас нэг асуудал бий. Халимаг ахан дүүс минь одоо наашаа ир гэх цаг ирлээ гэж бодъё. Тэгэхэд бид ирсэн хойноо төрөөр тэжээлгээд байж таарахгүй. Нийгмийн бүхий л харилцаанд орж, ажиллаж, монгол хүний ёсоор амьдрах шаардлагатай.

Юу гэхээр, Монгол Улс монгол туургатнаа хүлээн авахад зориулсан тусгай хөтөлбөртэй байх хэрэгтэй юм. Яагаад гэвэл, эх орноо зорьж буй хүмүүс газар нутаг, ажил төрөл, бүх юмаа хаяад ирнэ гэсэн үг. Ирчихээд гудамжаар зүгээр алхах ёсгүй.

-Кремлийн зүгээс Халимагийг том шорон болгон хувиргаж байгаа нь гадаад ертөнцөд ил харагдахгүй байгаа хэмээн та өмнө нь ярьж байсан. Тэгвэл одоо Халимагт ард түмний амьдрал ямаршуу байгааг та бодитоор нь хэлээч. Ер нь халимагууд одоо яг хэдүүлээ байгаа бол?

-Тоо гаргахад хэцүү. Залуус ажил хайгаад гадагшаа явах нь олширсон. Европ, Америкаар ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр одоо газар эзгүй үлдэх аюултай болов. Эзгүй газар ба газаргүй хүмүүс гэсэн бодлого бий. Ард түмнийг ядууруулж, нутгаас нь холдуулаад газрыг нь авна гэсэн үг.

Миний бодол бол Монголд хэн нэгэн чадалтай халимаг хүн компани байгуулж, татвараа төлж, ажиллана. Тэгээд Халимагт үлдсэн хүмүүстээ тусалснаар, нутаг минь эзгүйрэхээс аврагдана. Хүн ядуу бол газраа алдана шүү дээ.

Кремлиэс халимагуудыг та нар яаж амьдрахаа өөрсдөө мэд, бидэнд хамаагүй гэдэг ч эдийн засгийн дарамт, хаалт, боолт үзүүлдэг. Мөн Халимаг дотор чоно дагасан нохой шиг хүмүүс бас бий.

Халимаг 77 мянган км.кв газар нутагтай. Монголын нэг аймаг шиг. Гэхдээ арвин их түүхтэй Ижил мөрний хөвөө, Бат хааны нийслэл байсан, Алтан ордын хаад тэнд байсан гээд. Тиймээс бид нэгнээ тулж түшин, дэмжих ёстой юм.

Халимагт үзэл бодлоо гээгээгүй, зан заншлаа унаган төрхөөр нь хадгалж ирсэн хүн олон бий. Бид дандаа дайн аянаар явсан хүмүүс. Миний эмээ, ээж хоёр үндэсний хувцсаа өмсөж явсаар тэнгэрт хальсан. Нэг ч удаа орос халаад өмсөөгүй. Эмээ маань 103 насалсан. Гэтэл ганц ч орос үг мэдэхгүй байлаа. Хажууд нь оросоор дуулахаар их уурлана. Яг ийм олон хүн байгаа.

–Халимаг хэдийгээр хилийн цаана байгаа ч өвөг дээдсийн минь үлдээсэн газар нутгийн нэг хэсэг. Гэхдээ монгол туургатнууд Монголд ирэхийг л хүсдэг. Энэ газар шороо та бүхнийг яг юугаараа тэгтэл татна вэ?

-Үүнийг хоёр, гуравхан үгээр хэлэхэд хэцүү. Илэрхийлэх боломжгүй зүйл. Нутаг руугаа гүйдэлтэй морь гэж бий шүү. Түүн шиг. Хайрын сэтгэл гэж байна. Хүн яагаад бусдад хайртай болсноо яг хэлж чадахгүй. Эх, үрийн хайр гэж бас бий. Үүний учир шалтгааныг яг сайхан тайлбарлах боломжгүй. Учир нь тэр агуу их утга юм.

Яагаад халимагууд өөрсдийгөө монгол хүн гэж бодоод байна вэ. Бид монгол түүх, монгол өвөг дээдэс, монгол зан заншлаа шүтдэг. Бурхан Халдун ууланд сүсэглэдэг. Дээд өвөг дээдэс Бөртө Чонодоо залбирдаг.

Хайрыг ил гаргаад харж чадахгүй, тэр зүйл хүний дотор, сэтгэлд байдаг. Тийм учраас халимаг ард түмнийг элэг нь татаж байна. Орхиод явсан нутгаа санадаг шиг элэг зүрх минь өөрөө тэмүүлээд байгаа юм.

Ромын эзэнт гүрнийг айлгаж явсан Аттила бидний өвөг дээдэс мөн. Тэр хүн Монгол газар төрөөгүй ч "Ард түмэнд хэл, соёл, зан заншлаа хайрлах хэрэгтэй. Ард түмэн эв нэгдэлтэй байх ёстой” гэж хэлсэн. Миний найз нар дотор Монголд амьдармаар байна гэж ярьдаг хүн маш олон.

Нэгэн цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халимагт ирсэн. Тэгээд надад Алтан гадас одон зүүж өгсөн юм. Тэр үед халимаг хүмүүс Ерөнхийлөгчийг юу ярих бол, бидэнд яаж хандах бол гэсэн хүлээлтээр угтсан. Тэрнээс өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгч ч очиж, халимаг нутгийг харж байгаад л буцсан.

Гэтэл Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр Цагаанзамд одон зүүж өгсөн чинь тэнд цугласан халимагууд маш ихээр баярлаж, ёстой л нэг дэвэрсэн. Тэд Цагаанзамд ганцааранд нь биш халимаг ард түмэнд одон өглөө гэж баярлаж байсан юм. Тэнд халимагууд "Путин биш Элбэгдорж чинь бидний Ерөнхийлөгч шүү” гэж хашхирч байлаа.

Оросын Метрапанов хэлсэн. Кавказууд оросуудтай байнга мөргөлддөг. Астрахань, Волгоград хавьд нэг тийм асуудлууд гаргаад л байдаг. Тэр хүн надаас "Өөрсдийгөө халимагууд гэж нэрлэсэн цөөн хүн ам байна. Тэд Чингис хааны үр сад гэж ярьж байх юм. Гэтэл тэд яагаад кавказуудаас илүү тайван байна вэ” гэж асуулаа.

Би түүнд "Бид монгол зантай, монгол цустай хүн” гэсэн. Өөрөөр хэлбэл, бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн юм.

Чибулаг хэмээх мундаг эх оронч, морин хуурч байна. Гэтэл түүнийг Монголдоо ирэхээр хятад хүн гэж ад үзнэ, Хятадад очихоор муу монгол гэдэг тухай ярьсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж байна. Эцэст тэр Хубилай хааныхаа байгуулсан Бээжин хотод амьдаръя даа гэж хэллээ.

Шинжаан, Өвөрмонгол, Дээд Монгол Хятадад байна. Харин халимаг, буриадууд Орост байна. Нэгэн цагт Монгол Улс маань тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болж, туурга тусгаар улсын ёсоор хөгжиж эхлэхэд бидний баярласан сэтгэлд хязгаар байгаагүй. Тэгээд л одоо эх орон минь биднийг тосч авна аа гэж хүлээх болсон. Одоо ч тийм.

Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс маань үүнийг зохицуулах хуультай болсонгүй. Би үр хүүхдэдээ ингэж ярьдаг. Их дээр үед Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн том гүрэн байсан бөгөөд ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист эр цэргээ илгээсээр талаар нэг тарсан юм. Одоо харин дэлхийгээр тарсан монголчууд нутагтаа ирэхийг хүсч байна гэж.

Бид нутгаа хэзээ ч мартаагүй ээ. Элэг минь биднийг ийш татдаг. Халимаг, Дээд Монгол, Өвөр Монгол гээд монгол туургатнууд хэл, соёл, зан заншлаа гээгээгүй. Өнөөдрийг хүртэл маш сайн хадгалж ирлээ.

Нэг хүн надад "Буриад, халимагууд Орост уусч, хэл, соёлоо гээсэн” гэж хэлсэн. Би тэр хүнд "Халимаг ард түмэн эртнээс Жангар туулиа хайлаад ирсэн юм шүү” гэж хариулсан юм. Гэтэл одоо Монголд "Жангар”-ыг хайлдаг хүн бараг байхгүй. Харин бид Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш "Жангар” туулиа хайлаад, бид монгол хүн гэдэг зүрхээр явж ирсэн.

Нөгөө талаар, Халимагт миний аав, ээж, өвөг дээдэс амьдарч ирсэн. Тэр бол Монголын газар гэж боддог. Тэгэхээр халимаг ахан дүүс минь наашаа ир гэж дуудахаас гадна Халимагийн газар манайх гэж бодх ёстой шүү. Бид тэндээс зугтаад ирлээ гэхэд газраа алдана. Бөмбөрцөг дэлхий дээр газраас үнэтэй зүйл байхгүй.

Монголын Засгийн газар бүх монгол туургатныг авч ирэх боломжгүй юм бол онцгой зарим хүнд энэ эрхийг өгөх ёстой. Үүнийг шийдвэрлэхэд асуудал уг нь байхгүй гэж бодож байна.

Чибулаг хэмээх хүн социализмын үед ч морин хуураа тэврээд явж байсан хүн шүү дээ. Яагаад гэвэл түүнд жинхэнэ эх оронч үзэл байгаа юм. Одоо хүсэлт гаргаснаас хойш бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд иргэний эрх өгдөггүй юм аа гэхэд байнга оршин суух виз олгож болох байсан.

–Кремлийн бодлого хэр хатуу байна вэ. Хятадад бол Өвөрмонгол, Шинжаанд хатуу бодлого хэрэгжүүлдэг?

-Оросын алдарт найрагч Лев Гумилёв Америкийн индианчуудыг сонирхон судалж байсан гэдэг. Тэр хүн ярихдаа "Би индианчуудаас хэтэрхий хол байсан тул тэдэнтэй адил санагдах баруун Монгол, Зүүн гар юм шүү. Тэд бол миний бахархал. Дайсанд дарагддаггүй ард түмэн” гэсэн.

Бидний өвөг дээдэс аян дайн, соёл, зан заншил, адуу мал гэдэг байсан бол одоо цаг үе хувьсан өөрчлөгджээ. Харин бизнес, худалдаа, мөнгө гэх боллоо. Чингэс хаан наймаа худалдаанд лалын шашинтнуудыг ажиллуулдаг байж. Яагаад гэвэл жинхэнэ монгол хүн наймаа хийж чадахгүй. Олсон юмаа цацаж, тараагаад, хүн дайлж цайлаад дуусгачихдаг.

Одоо амьдралын зарчим хүн бүрийг бизнест суралцахыг шаардах болж, ард түмний амьдрал хэцүү болж байна. Тэгэхээр ард түмнийг хамгаалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Тэр хүн улсаа зөв залах ёстой. Зэгстэй газар мал бэлчээдэггүй шиг.

"Би алдавч ард түмэн минь алдаж болохгүй” гэж Их эзэн хаан Чингэс хэлсэн. Халимаг ард түмэн Оросын төлөө 28 дайнд оролцжээ. Тэр 28 дайнд Халимагийн хамгийн ухаантай, эх оронч, авьяас билэг хүмүүс, элит хэсэг нь үрэгдсэн. Оросын зохиолч, нийтлэлчид ч Орост халимагаас өөр тусаа өргөсөн ард түмэн байхгүй гэж бичдэг.

Гэтэл өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхэт, хууль цаазтай атлаа юу хийхээ мэдэхгүй зогсоод байна. Хөл дээрээ бат зогсож чадсан хэрнээ цааш яаж алхахаа мэдэхгүй байна. Зүрх, зориг хэрэгтэй, нийгмийн элит хэсэгт боломж олгох ёстой. Шулуун шударга, зориг зүрхтэйгээр урагшлах хэрэгтэй.

-Чоно дагасан нохой шиг хүмүүс бий гэж та түрүүн ярилаа. Цөөхөн халимагуудад тийм хүмүүс бас байна гэж үү?

-Оросууд хэлдэг, "Айл бүрт нэг муу хүн бий” гэж. Яг одоо 120 мянган халимагийг бүгд үндэсний цэвэр үзэлтэй гэж хэлэхэд хэцүү. 100 мянга нь байлаа гэхэд 20 мянга нь буруу тал руу явсан л байгаа. Тэднийг Москва дээрээс харж, татаж өөртөө уусгаж байна.

– Москвагийн дарамтын талаар хэлж яриад байхаар таныг чиглэсэн дарамтууд ирж байв уу, өнгөрсөн хугацаанд?

-Би олны танил болж, энд тэнд үгээ хэлээд явдаг хүн. Тэгэхээр намайг нударлаа гэхэд халимаг ард түмэн зүгээр байхгүй нь мэдээж. Гудамжинд явж байхад хүмүүс ирээд гарыг минь атгаж итгэж буйгаа хэлдэг. Тийм болохоор би үгээ чөлөөтэй хэлдэг. Гэхдээ би ганцаараа биш үгээ өргөдөг олон хүн байгаа шүү.

Нөгөө талаар халимагууд хоорондоо дайтдаггүй ч халуун цустай хүмүүс. Нэг халимаг залууг чеченүүд буудаж алсан хэрэг гарсан. Тэгэхэд ард түмэн түрхэрч, уурсан, нөгөө газар очиж дайсан этгээдүүдтэй тулсан юм. Тэр үед Москвад чечень биш халимагууд эвгүй шүү гэж ярилцсан.

–Ингэхэд халимагууд нүүдэлчин угшилаа хадгалж чадаж байгаа болов уу. Малчин айлууд бий юу?
-Мал байдаг ч нүүдэллэх арга байхгүй. Газрыг яг хэмжиж аваад тэндээ л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

-Халимагууд баян, бэлтэй гэж удирдагчид нь яриад байдаг. Хэрэг дээрээ тийм байж чадаж байгаа болов уу?

-Манай шинэ Ерөнхийлөгч Москвагаас юм татахгүй гэж ярьдаг. Энэ нь буруу. Ард түмэн бүр ядуурна. Өнөөгийн нөхцөлд хүмүүст өгөөжтэй гэсэн ажлыг заавал хийх ёстой.

Дэргэдэх хүмүүстээ сэтгэл гаргаж л чадахгүй бол арван хүний ч толгой дээр гаргаж болохгүй гэж эзэн Чингэс хаан хэлсэн. Хажууд байгаа хүн нь ядуу, баян байгааг мэдэхгүй бол тэр буруу. Ялангуяа Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амьдралыг мэдэрдэг байх ёстой. Шөнө унтахдаа л тэнд нэг айлд өлөн зэлмүүн хүүхэд уйлж байгаа шүү гэж бодох ёстой, энэ нь Ерөнхийлөгчийн нэг үүрэг.

Өөрөө сайхан амьдраад, цатгалан байгаагаа ард түмний амьдралын илэрхийлэл гэж байгаа бол тэр хүн Ерөнхийлөгч биш. Би Францад байхдаа тэнд хараар амьдардаг нэг монгол хүнтэй уулзсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Тэгэхэд Австриас төрийн айлчлал хийсэн нэг хүнд Ерөнхийлөгч "Ийм гоё газраас хүмүүс яагаад зугтаад байна вэ” гэсэн тухай ярьсан.

Ард түмэн яагаад харь улсыг зориод байгааг Ерөнхийлөгч ойлгоогүй гэж үү. Кирсан Илюмжинов яг адилхан. Өөрсдөө цатгалан бол ард түмэн ч цатгалан гэж боддог. Адууны шинж, хүний шинж гэж байдаг.

Адуу шинжиж чаддаг хүн хурдан хүлгийг хараад л мэддэг. Түүн шиг дээр үеийн чадалтай, эрдэмтэй хүмүүс манлайлагчийг багад нь хараад хэлдэг байж. Галдан бошгитыг зургаан настай байхад Түвд рүү ном заалгахаар явуулсан. Тэгэхэд торгуудын цэргийн жанжин энэ хүүг бүү явуул, тэр ард түмний толгой болох хүн гэж хэлж байсан гэдэг. Кирсан Илюмжинов Ерөнхийлөгч болохдоо хүн бүрт 100 ам.долар өгнө гэж гарч ирсэн хүн юм шүү.

-Та Кирсан Илюмжиновыг Кремлийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж шүүмжилдэг шүү дээ. Тэр танд эгдүүцэж, эвгүй хандлага илэрхийлж, дарамталсан уу?

-Би уржнан жил Кирсантай нэг уулзсан. Урьд нь би тэр хүнийг төрийн тэргүүн, ард түмний элч учраас та гэж дууддаг байсан. Харин би уулзахдаа чи гэж хэлсэн. Түүнээс би "Чи 17 жил Ерөнхийлөгч байлаа. Гэхдээ одоо чиний дэргэд хүн үлдэв үү” гэж асуусан. Тэр "Үгүй” гэлээ. Кирсаныг би 17 жил ард түмний нэрээр Москвад бүжиглэсэн гэж хэлсэн юм.

Өнөөдөр би Халимагт гудамжаар гарахаас эмээж байна. Ард түмний нүдний гал бөхөх боллоо. Тэд итгэсэн итгэлээ надаас нэхэж байгаа гэдгийг ч хэлсэн.

-Таны гэр бүл одоо Халимагт байна уу. Амьдрал ахуй хэр байна вэ?

-Миний хоёр хүү Элстэйд, охин минь АНУ-д байна. Өнөөдөр Цагаанзамын хүүхдүүдийг Халимагт ажилд авахгүй. Аав нь дандаа болох болохгүй юм ярьдаг болоод тэр байх. Цагаанзам телевизээр гарч болохгүй, Цагаанзам сонинд ярилцлага өгч болохгүй. Гэхдээ халимаг ард түмэн намайг хүндэтгэж итгэж байна.

Хүүхдүүд 30 хүртлээ ээж минь гээд, тэрнээс цааш аав минь гэдэг. Ялангуяа хөвгүүд. Анх миний хүү надтай эсэргэцэж, таны хийж байгаа ажил зөв үү гэж асуудаг байсан. Хүү минь ээжийгээ л бодсон хэрэг. Харин одоо аав аа таны хэлсэн үг, хийсэн ажил яах аргагүй зөв байжээ гэх болсон.

Би хүүхдүүддээ "Та нар Батуд овогтой, агуу түүхтэй хүмүүс шүү. Буруу зүйлд толгойгоо мэдүүлэхгүй, үеийн үед өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэж хэлдэг. Охин маань Архангайн нэг залуутай үерхэж, одоо гэр бүл болон үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа.

-Таны энэ тэмцэл, эх оронч сэтгэл хаанаас ундардаг юм бол гэж асуумаар байна?

-Би цамцтай төрсөн хүн. Аз жаргалтай хүн давхар хальстай төрдөг гэж оросууд үздэг. Би Волгоградын орчимд, аян замд төрсөн. Сибирьт цөлөгдсөн халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн юм.

Тэр үед би мэндэлж, эмээ маань надад Цагаанзам хэмээх нэр хайрлажээ. Намайг төрөхөд эх барьж авсан орос эмч нөгөө хальсыг авахад эмээ маань жаахан хэсгийг тасалж авсан гэдэг.

Миний амьдрал хэцүү байсан. Багад маань "Хөгшин өвөө” гэж хочилдог байсан. Өвгөд ярилцаж байхад хажууд нь суугаад яриаг нь чагнадаг байж. Жаахандаа л "Жангар” туулийг сонирхож, сэтгэлийг минь татсан. Пионер, комсомол болоод явсан ч орхиогүй.

Нэг удаа өндөр барилгуудтай газар би тайзан дээр "Жангар” туулиа хайлахаар явж байна гэж зүүдэллээ. Зүүдэндээ цагаан өвгөнтэй тааралдсан, түүнийг хоёр хар хүн хутгалаад миний хажууд авчраад орхичих юм. Би тэр хоёр хүнээс маш их айж байсан ч өвгөнд санаа зовсон. Би түүнд халимаг хүн гэдгээ хэлэхэд "Би чамайг анх хараад таньсангүй. Есдүгээр ангид сурч байхад чинь чамайг анх харсан. Гараа өг” гэлээ. Би их ширвээтэж байсан ч гараа өгч, цагаан өвгөн миний алган дээр хоёр юм бичиж "Хүнд үзүүлж болохгүй. Аваад хурдан яв” гэж байх юм.

Би өглөө босоод зүүдээ санаж, есдүгээр ангид чухам ямар зүйл болов гэж дурстал би тэр үед "Жангар” туулийн гурван бүлгийг цээжилж байснаа санасан. Хөлбөмбөг өшиглөөд гүйх насандаа анх цээжилж байсан юм.

Атомын цахилгаан станцын инженер болоод ирсний дараа ч совинтой зүүдүүд зүүдлэгдэж, зүрх сэтгэл минь арай өөр тийш зүтгээд байсан юм.

-Та инженер мэргэжилтэй юм уу?

-Би уг нь инженер хүн. Би Москвад атомын станцын барилгын инженерээр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ тэр мэргэжлээрээ ажилласангүй. Намайг арай өөр зүйл хийхийг дээрээс даалгаад байна.

-Та зөн билэгтэй юу?

-Би зүүдээр олон зүйлийг хардаг. Нэг удаа манай хүү нэг тийш юманд явах болоод. Гэтэл надад муу зүүд зүүдлэгдэж, хүү минь миний үгэнд ороод яваагүй. Гэтэл хүүгийн найзууд Хар тэнгис рүү амрахаар яваад, тэнд кавказуудтай муудалцаж, зодоон цохиондоо хүрсэн юм билээ. Тэнд юу ч болж мэдэх байсан байх гэж би боддог юм.

Одоо хятадууд Чингэс хааныг ашиглаж байна. Гэтэл монголчууд хоёрхон саяулаа, хятадууд дүнчүүр. Хүч тэнцвэргүй учраас өөрөөр үзэх хэрэгтэй. Тухайлбал бид Чингэс хааны шашин, философийг дэлгэрүүлж болно.

Би хөөмий, хархираагаар нэгэн төсөл бичиж Д.Сосорбарамаар дамжуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн. Хөөмий, хархирааг монгол гэдгийг батлах хэрэгтэй гэж төслөө боловсруулсан. Гэтэл одоо Д.Сосорбарам тэр төслөөр юм хийгээд эхэлчихсэн. Өөрийнхөө нэр дээр авсан юм байна билээ.

–Таны сэдэж, санаачилсан ажлыг Д.Сосорбарам өөрийн мэтээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан гэсэн үг үү?

-Тийм л юм даа. Энэ сарын 22-23-нд Ерөнхийлөгчийн ивээлээр нэг тоглолт хийх гэж байгаа гэсэн. Д.Сосорбарам миний нэг таньдаг хүүгээр дамжуулж, намайг ир гэсэн. Би үгүй гэж хариулсан. Тэр хүн өөрөө надад хэлж болох л байсан. Тэр хүүгийн хэлснээр ийм тоглолт болно, замын зардал, хоолны мөнгө гаргаж өгье гэнэ. Тэгээд намайг явахгүй гэхэд хоол, унааны зардал дээр нэмээд 2 сая төгрөг өгье гэж байна. Асуудал мөнгөнд биш шүү дээ.

Нөгөө талаар тэр төслийг би бичиж Д.Сосорбарамаар дамжуулсан юм. Харин одоо тэр ажил түүнийх болсон. Уг нь миний 25 жилийн судалгааны ажил байсан. Гэхдээ би үүнд харамсахгүй байгаа ч Д.Сосорбарам үүнийг заавал ажил болгож, үр дүнд хүрэх ёстой гэж бодож байна. Хэрэв чадахгүй бол харамсалтай.

Би дуу дуулахдаа тэр аялгууг ард түмэн бүү мартаасай гэсэндээ дуулдаг. Тэрнээс биш энэ дуу ганц миний өмч гэж боддоггүй. Тийм сайхан дуу мартагдаж байгаад би харамсахаас биш өөр хэн нэгэн үүнийг дахиж дуулахад баярлана уу гэхээс гомдохгүй. Яагаад гэвэл тэр дууг ард түмэн мартаагүй байна.

Зөв хүмүүс зөв хүмүүсээ таниад, гар гараасаа атгалцан, аливаа саадыг даваад гарах хэрэгтэй шүү дээ. Зориг, сэтгэл, үндэсний үзэл байхад хэзээ ч өвдөг сөхрөхгүй ээ. Түмэн хүн чамайг муу, муухай гэвэл морин хуурын аялгуундаа туулиа хайлж, буруу, зөвөө дэнслэн бодох хэрэгтэй.

–Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын үйлст амжилт хүсье.

Ярилцсан: Э.Болорхажид, Д.Маргад

Эх сурвалж: http://www.hunnu.mn/a/86062

Төстэй мэдээллүүд

Хүмүүсээ би үнэхээр амьдрахыг маш их хүсэж байна

Хүмүүсээ би үнэхээр амьдрахыг маш их хүсэж байна

2017/01/13, 13:59
Зочилсон бүхэн Монгол гэх вий

Зочилсон бүхэн Монгол гэх вий

2016/07/27, 15:50
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэргийнхээ талаар ийнхүү хуучиллаа

2015/05/07, 14:42
Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

2015/03/09, 11:29

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

6 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

6 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

18 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

14 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

17 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

19 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

19 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

15 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

13 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

15 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

11 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

13 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

21 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

17 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

18 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

22 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

19 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

23 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

17 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

17 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

17 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

19 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

17 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

16 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

27 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

23 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

28 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

29 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

23 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

40 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

29 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

34 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

31 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

50 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

35 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

40 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

31 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42456 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37281 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18313 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17626 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16856 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16687 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16526 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15842 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15738 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14924 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14380 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14350 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14167 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13955 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47396 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13389 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13435 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11749 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5921 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11799 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9814 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10833 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11062 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8680 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8301 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12159 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18045 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7048 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6833 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.