| |

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслийн мөнгийг зохицуулагчид нь өөрсдийнхөө дансанд оруулж, гаргах замаар хүүгийн мөнгө завшдаг тухай мэдээлэл үе үе гардаг. Тэгвэл Төрийн сангийн нэгдсэн дансанд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг шилжүүлэх тухай Сангийн сайдын тушаал гарчээ. Уг тушаалд Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсвл, арга хэмжээний арилжааны банкинд байршиж байгаа дэд болон тусгай данснуудыг холбогдох журмын дагуу төсвийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг үүрэгдсэн аж.
Мөн цаашид шинээр хэрэгжих гадаадын зээл, тусламжийн төслийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдахыг Хөгжлийн санхүүжилтийн газар, Төрийн сангийн газарт даалгажээ. Энэ дагуу Төрийн сангийн газраас бусад яам, агентлагт чиглэл өгсөн байна. Уг чиглэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн мөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, тус сангийн дансаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжааны банкин дахь данснуудыг нь хааж санхүүжүүлэгч байгууллагад мэдэгдэх зэрэг оржээ. Ингэхдээ энэ сарын 15-ны дотор гүйцэтгэх хугацаа заасан аж. Тэгэхээр маргаашнаас гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн мөнгө Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжих нь ээ.
Ж.САЙХАН /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

