Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Улаахан агчийн гэгээ /Өгүүллэг/
Бичсэн:
tonshuul
2015/07/08/, 10:48
Tweet
Тэр нэлээд суув. Ажилтай ч шиг, ажилгүй ч шиг. Цаг харвал орой болжээ. Юу хийв, ямар юм бүтээв. Барьж үзмээр, энийг хийв гэхээр юм санаанд орсонгүй. Автобус зогсож байгаа юм биш үү. Ингэж бодоод хувцаслаж гарав. Цас хялмаалж байлаа. Уйтгарлан тонгойсон тогорууны хүзүү шиг шонгийн оройд гэрэл ёлтойж, холын од шиг алс үзэгдэнэ. Цасны үй түмэн үйртэс, гэрлийн дор гялтагнан бужигнаж, улмаа нэмж уйтгарламаар болно. Гэвч мань эр хүрэмний зах босгож, халаасандаа гараа лав шургуулаад бөгтийн алхав. Тамхи асаах ч хүсэл төрсөнгүй, сэтгэлд тээглэсэн хар юм дотроос хүйтэн будаа идсэн шиг хайрч байжээ. Буудал дээр хүн цөөн, эд бүгд сүүлчийн автобус хүлээж байгаа улс бололтой.
Яндан нь саагиж, уралдааны машин шиг ёнгинон бахардах навсгар цагаан тэрэг ирж зогсов. Ийм машин шөнийн хотын нэг төрх. Үүрээр, даан ялангуяа үүрээр ийм машин хаа сайгүй сүнгэнэж, хээр талын алдуул шиг зоргоор аашилна. Юүдэнтэй, зузаан, хөвөн даавуун цамц өмссөн, унаган живэр нь дөнгөж сөрвийн харлаж яваа залуу хархүү шил буулган,
-Автобус хүлээгээд нэмэргүй дээ, зогсчихсон. Явах хүн байна уу гэж хашгирав.
Хэн ч дуугарсангүй. Бүгд мөрөө хавчицгаав. Чив чимээгүй. Тэнгэрт цасны бургаа солонгорохоос өөр чимээгүй аж. Хэн нэг нь дуугарах нь уу, үгүй юу гэж азнасгээд жолооч хархүү,
-Хөөрхий амьтас, даарч бээрэхдээ таарсан нарийндаа хатмарууд... гэчихээд, ондогосхийтэл огцом хаазлан давхиж одов. "Энэ хархүүд ямар гэм хийлээ бид” гэсэн шиг улс бие биеэ харав. Хэн ч үг дуугарсангүй. Залуугийн хэлдэг үнэн байх нь уу, автобус сураггүй байлаа. Хөлөө хайруулж даарсан тэд холхиж, дэмий нэг бие биесээ харна. Бүгд л яарцгааж байгаа, гэвч автобус арай зогсчихоогүй байлтай гэсэн горь хүлээлт тэднийг барьж байв. Адгаж яарах хүсэл Сүмбэрэлд төрөхгүй нь хачин. Урьд бол яардагсан, эрт харьж зурагт үзэн тарайж хэвтэхсэн. Хүүгээ, хүүхнээ эрхлүүлэхсэн гэж. Ахиад мөч хэртэй хүлээв. Сүмбэрэл зам даган алхав. Уул нь дориухан алхвал нэг цаг л явдаг газар. Агаар сайхан байлаа, утаа униаргүй, цасны хялмаа уушги цээж сэрүүцүүлэн ариусгамуй.
Зогсолтгүй унах хялмаа хотгор гүдэс, зам харгуйг хучаад, гудамжны гэрэлд цайран харагдах аж. Цав цагаан гудамжны голд жаахан хөвгүүн, охин хоёр үнсэлдэж, хөвгүүн, охины шанхны үсийг илбэн зогсов. Сүмбэрэлд нэг л дулаахан мэдрэмж төрж, "Хэзээ ч билээ ийм байсан даа бид” гэж бодов.
....зовлонтой жаргалтай аа аа...
Хөл хөс татарсан шөнө дөлөөр, ингэж ганцаар юм бодож, дотроо дуу аялж явах ер бишийн эрх чөлөөт мэдрэмж төрүүлнэ. "Жаргалтайхан зовлон, зовлонтойхон жаргал минь”. Ингэж бодох түүнд аятайхан, аятайхнаар барахгүй сэтгэл гэгэлзэм сайхан байжээ.
....зүүдлэгдэнэ ээ ай хө....
...Цонх нь харанхуй байлаа. Орц бас тас харанхуй. Хөлийн чимээ нүсэр сонсогдож, чулуун хана дамжин цуурайлна. Олон жил алхсан баримжаагаар тэмтчин өгсөв. Хүн гэрэл гэгээг хүсдэг. Арга ч үгүй юм даа, хэн ийм зүг чиггүй харанхуйд, юунд хүрэх гэж яваагаа ойлгох сөгөөгүй тэмтчихийг хүсэх вэ. Өгсөж явахдаа Сүмбэрэл ингэж бодов. Гэрэлтэйд бол сайхан. Ядаж л "Аан энэ чинь хоёр давхар шив дээ, гуравдахь хаалганд халзан нөхөр суудаг, жижигхэн улаан машинтай, дөрвөн давхарт бөө байдаг” гэж бодож алхдаг билээ. Сүмбэрэл есөн давхарт суудаг авч дөрвөн давхраас бөөгийн хэнгэрэг дэлдэх, найман давхрын айл зодолдож орилж хашгирахтай зэрэгцэн, чихэнд чийртэй хоёр чимээ хоорондоо хэрэлдэн, нэг нэгнийхээ дундуур тас дайран орж шал тааз, тархи толгойг нь хайр найргүй доргиулан балбадаг байв.
Халаасаа удтал тэмтрэв. Түлхүүрээ олох гэж зүдсэнгүй. Түлхүүр бол ойрхон л байв. Гэвч гар хуруу хүнийх аятай, санаан зоргоор хөдөлж өгөхгүй нь хачин. Юу ч гэмээр юм, нэг л зүрх алдан байжээ. Уйтгар ч төрөх шиг....
Гэрэл асаав. Хүү нь унтаж байлаа. Эхнэр бас нөгөө өрөөнд унтаж байгаа, магадгүй сэрүүн ч байж болно. Хүрмээ тайлж, өлгүүрт тохоод, хүүгийн буржгар үсийг удтал үнэрлэв. Нар, салхи үнэртэх шиг болов. Сэтгэл нь үймэрч, зүрх нь шимшрэн өвдөж байлаа. Хүү, юу ч юм зүүдлэн, хөнжлөө тийрч хаяв. Өхөөрдөн, хайрлан харж, санаа алдаад Сүмбэрэл өөр зуураа "Эр хүн болно доо” гэв. Галын өрөөнд орж тамхиа асааж суув. Гэрээ тойруулж харав. Нэг л гундуу, өнгө алдсан шиг. Хана, тааз утаа тортогт харлаж бараантжээ. "Хоёр, гурван жилийн өмнө л будаг шохой болсон юмсан, юун амархан золиг вэ” гэж гуниглан бодов. Ширээн дээр талхны үртэс, жимсний чанамал унагаж, элсэн чихэр асгаж, халбага сэрээ аяга зэрэгцүүлэн өржээ. "Хүү баахан талх идэж дээ, эх нь хоол хийж өгөөгүй юм болов уу”. Хөргөгч онгойлгож, сав суулга онгичив, хоол хийгээгүй бололтой. Халтартсан хана ширтэж, оноож бодсон юмгүй гөлөрч суутал, тамхи нь уугиж дуусаад, соруулдаа тултал шатсан цог хуруу төөнөхөд сэхээ авч, шалан дээр бутарсан үнсийг хамж хогийн тантан руу үлээв.
Залуу байж дээ, үүрийн дөрвөн цагт ирэхэд эхнэр цонхон дээр харуулдан зогсдог байв. Халамцуу, бүр согтуу ч харих үе бий. Хоол халуун, цай халуун, гэр нь дулаахан байдагсан. Өнгөрч дээ, тэр бүхэн өнгөрч. Урсаж одсон бүхэн эгэж ирэх биш дээ.
Нойр нь хүрсэнгүй, ер нойр гэдгийг мартсан гэлтэй. Зургийн цуглуулга гаргаж дэлгэв. Хүүгийн жаахан, бүр өөдөсхөн багын зураг. Харж удаан суув. "Эвий дээ, ямар жаахан, хутагт хувилгаан шиг гэгээхэн юм бэ”. Хүү гурван сартай байсан санагдана, тоодон баривчтай, хамаг шүлсээ хоёр хацартаа цуглуулсан шиг цулцгар, бас ч үгүй шүлсээ тургиж авахуулсан зураг байдаг юм. Сүмбэрэл инээмсэглэв. Инээмсэглэлийн цаана үгүйлшгүй их гуниг торж буйг ч мэдэрч байлаа.
Босч цонхоор харлаа. Ихэнх айлын цонх харанхуй, ганц нэгхэн цонх гэрэлтэй. Гэрэлтэй тэр цонхны цаана буй улс юу хийж суудаг бол, юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй, "жаргалтай болоод зовлонтой” над мэтийн амьтан үгүй биз. Юм бичих нь бичиж, ном унших нь уншиж, эхнэртэйгээ амьдралын тухай хуучлах нь хуучилж, ирээдүйгээ төлөвлөн ярилцаж байгаа. Ийн бодоод хөшиг татаж, эргэв. Эцгээс нь уламжлан ирсэн жижиг бурхан багш бий, чадвал өглөө бүр, ядвал шинийн өдрүүдэд зул өргөдөг билээ. Ойрд зул өргөөгүй, жижиг гуулин цөгц хөмрөөстэй байв. Бурхан, бурхны гүнгэрваа, баринтагласан сударт тоос буусныг хараад гуниглах сэтгэл төрөв. Хананаас ширтэх зураг. Тухайн үедээ хамгийн сайхан зураг байв. Хөдөө гадаанаас ирсэн улс шогширч "Ай мөн, сайхан гарчээ. Одоо ч дээ, зургийг мөн сайхан авдаг болсон байна шүү” гэлцдэгсэн. Хуримын дараахан авахуулсан юмсан. Амьдралд ийм өдөр ирнэ гэж зүүдлээ ч үгүй, ингэтлээ сэтгэл сэнсэрч ягтана гэж төсөөлөө ч үгүй үе. Хайр гэж өөр юм байдаг гэдгийг, амиа ч өгмөөр, сүүлчийн дусал цусаа юу ч үгүй юүлж өгмөөр тийм хайр байдаг гэдгийн тухай ажиг сэжиггүй үеийн зураг. Цог заль гэрэлтсэн анхил залуу цаг. Бас л тоос дарж, өнгө нь бүүдийгээд гуниглангуй нүдээр Сүмбэрэлийг өрөвдөн ширтэж байх шиг. Итгэл гэрэлтсэн, ийм залуухан байлаа, орон гэр минь өнгөтэй, хөлд орж ганц нэг алхах хүүгийн бойтогны хонх жингэнэн, энэ гэр оронд хөг эгшиг нэмдэг байлаа гэж ахиад гуниглав. Гуниглах гэснээс, гунигаар хооллож, гунигаар нөхөр сүүдэр хийж, гунигийн торлог дотор амьдарсаар байж болдог хэрэг үү. Ингэж болно гэж үү, аль хүртэл ингэж явах вэ, хэдий хэр удаан тэсэх бол....???
....зовлонтой жаргалтай зүүдлэгдэнэ....
...Тэр жил, харийн нутагт юмсан, тариалангийн талбайн хажууханд шивээлсэн өргөст торлог, мөлхөө ороонго, сэнхийх үнэргүй, нэрийг нь мэдэхгүй орооцолдсон өвсний ертөнц дунд улаахан агч гэрэлтэн байхыг харж билээ. Алгын чинээ, дүрэлзсэн гал шиг улаахан навч. Сэтгэл татах юмгүй тэр ертөнцийн амьд зүрх шиг бодогдож байсан юм даг. Чухам яагаад тэр навчийг санасан билээ. Улаахан, бас дулаахан тэр агч модны навч харанхуйн дундаас гэрэлтэн, үлэмж ариуныг нь шүтэж, сэтгэлээ бүлээцүүлэн суумаар болж билээ. Ямар учир тохиолоор, ийм харанхуйн дунд ганцаар торойн гэрэлтсэн үйлтэйхэн навч вэ чи. Учир нь үл ойлгогдом юм гэж орчлонд бишгүй нэг хойно доо. Гэвч тэр улаахан навч одоо бол сэтгэлийг нь төөнөсөн хайрт хонгорын гэрэлтсэн нүд шиг дулаахан байлаа. Алсаас, учир битүүлгийн дундаас даллан дуудах гал улаахан навч шиг ямар сайхан нүд билээ, нууцлагхан, нэг л гэрэлт увидаст нүд. Үлэмж их хайранд хариу олдохгүй. Тарчлан зовж, үгүйлэн гансравч ойлгох хүн байхгүй.. Яаж би тэр зөөлөн хар нүдийг санахгүйгээр амьд явах вэ, мэлтэрсэн усгал харцтай, дулаан илч төөнөсөн тэр нүдийг санахгүйгээр... Яаж би түүнийхээ гарын зөөлнийг мэдрэхгүйгээр амьд явах вэ. Яаж би тэр халуун сэтгэлийг илчгүйгээр амьд явах вэ... Яаж би түүнгүйгээр амьд явах вэ. Алдааг минь алдаа гэж, бурууг минь буруу гэж, эндүүг минь эндүү гэж мэддэг мөртлөө эвлэрч, зөнгөөрөө, зүрхээрээ ууч зөөлөн, нөөлөг халуун хайрлах хүн тэрнээс минь өөр үгүй. Тэгэх тусам дотор нь халуу шатан, зүрхэнд нь баяр төрж байжээ. Сайхь үгийг зүгээр нэг бодоод олчихсонгүй. Их олон хоног шаналж, тунгааж, хөндүүрлэн зовж явахдаа, миний бүх юм, тийм ээ, надад бүхнийг өгч чадах хүн бол тэр минь.. Амьдралаас хүлээж болох жаргал болоод зовлон, хүлээлт, найдвар бол.... тэр минь л юм.
Дурдан намирах шиг дууны уран торгон нугалаа, сэтгэлийн хэц дээгүүр дэрвэж, сүрэг хараацай шиг нисэлдэнэ.
....зовлонтой жаргалтай зүүдлэгдэнэ ээ ай хө...
Цаг чаг чаг цохилно. Сүмбэрэл бодолдоо өнө хол явчихсанаа анзаарсангүй. Дөнгөж орж ирээд, хувцсаа тайлж, хүүгээ үнсэж, тамхи татаж байсан л санагдана. Сая сэхээ авч өнгийж цаг харав. Үүр цайж байлаа. Хүлээж ядсан хүнд урагшилж өгдөггүй, явж өгдөггүй цаг биш билүү.
Сэрүүлэг дуугарав. Хүү орой болгон дэрнийхээ хажууд сэрүүлэг тавина. Цэгцтэй хүн болоосой гэж Сүмбэрэл хүснэ. Эцэг шигээ алмай биш, алив юманд цэгцтэй байгаасай. Хайрлахдаа хүртэл ингэж, жолоо цулбуургүй, эцэг шигээ байж боломгүй, эдний үе өөр. Ингэж бодохыг хичээдэг юм. Зүгээр л тэгж бодохыг хүсдэг хэрэг. Гэвч эдний үе яагаад өөр гэдгийг Сүмбэрэл оноож бодсонгүй. Юугаараа өөр юм, угтаа өөр биш гэдгийг тэр мэднэ. Хайрлах зөн, үйлийн үрээ эдлэх, сэтгэлийн тамтгаа цайлгах гэдэг хэзээд л байсан, хойшдоо ч байх болно. Учирч, зовж, цөхөрч, амиа хорломоор тийм хайрын гашуун зовлонг биеэрээ туулсаар л байх болно шүү дээ. Энэ биеэрээ эдэлж туулж яваа тул энэний гашуун үнэнийг Сүмбэрэл мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Хүү шал нойрмог, нүдээ нухласаар гарч ирэв. Яав ийв, та хэзээ ирэв гэж асуусангүй. Битгий тийм юм асуугаасай, битгий шалаасай, сэтгэлийг минь битгий тэмтэрч нэгжээсэй.
Нэг л юм мартаад байх шиг. Гэрээс нэг юм авч гарна гэж бодож байсан юм, юу билээ гэж тархи толгойгоо эрж нэгжив. Осолдохгүй л бодож байсан даа, маргааш өглөө авч гарах юм шүү гэж бодож байсан хэмээн цөхрөлтгүй хайв. Бодоод бодоод, хайгаад хайгаад олсонгүй. Юу байж болох вэ. Ном, бишээ ном биш. Мөнгө, үгүй ээ, мөнгө ч бас биш. Тэгвэл юу байж таарах вэ. Юу билээ, юу билээ. Юу байж таарах вэ. Надад энэ гэрээс авч гарах юм алга гэж үү. Нэг л юм байх ёстой.
Цаг чаг чаг цохилно. Ажил цуглах дөхжээ. Мэнэрч, мэнчийтлээ хайв. Санах гэж хичээх тусам холдоод байдаг, юу гээчийн юм байдаг билээ. Арга мухардав. Гадагш гарлаа.
Цасны хялмаа хяруу шиг цайраад, агаар гэж, ай даа аргагүй сайхан. Өглөөний цэлмэгт болжмор жиргэлдэн, жингэнэлдэнэ. Амьд явах гэдэг, тийм ээ уул нь ийм сайхан. Автобусны буудал хүрч яваад юу хайгаад байснаа гэнэт санав. "Ай чааваас даа. Би ийм хүн байгаагүй юм даа. Бүх юм надаас боллоо гэж үү. Ганцхан надаас уу... үе мөчөө санжтал амьдрах гэж зүтгэхэд хажуугаас хэн дэм өгсөн билээ. Орон гэр минь өнгөтэй, оройтож ирэхэд цонх минь гэрэлтэй бол хэчнээн баяртай байх билээ. За тэр ч яахав, өнгөрсөн хэрэг. Ганц юм, хамгаас чухал ганц юм мартчихаж. Аав нь хүүдээ хайртай шүү гэж хэлэх байсан юм байна шүү дээ” гэж санаад, нэгэнт энэ хүрчихээд буцаад алхалтай биш гэж бодож зогстол автобус ирэв.
Бидэрийн Баярсайхан
2015.01.06
Төстэй мэдээллүүд
Харийн нутаг ба Эх орон
2015/07/08, 10:54
Их сургуулийн профессор оюутандаа асуулт тавилаa ХАХА
2015/06/13, 21:57
Яруу найрагч Х.Тэргэл гэр бүлийг нь үймүүлсэн бүсгүйн зургийг дэлгэв
2015/04/15, 09:46
Людмила Путин: “Миний нөхөр аль эрт нас барчихсан”
2015/03/30, 17:44
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх
5
|
0
|
2026/06/30, 13:08
Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ
6
|
0
|
2026/06/30, 12:50
Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
5
|
0
|
2026/06/30, 11:11
ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо
7
|
0
|
2026/06/29, 14:40
Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж
9
|
0
|
2026/06/29, 12:29
Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ
10
|
0
|
2026/06/26, 11:03
Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа
17
|
0
|
2026/06/25, 12:47
2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ
12
|
0
|
2026/06/25, 11:54
Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ
17
|
0
|
2026/06/24, 16:03
Шаардлага хүргүүлэх тухай
19
|
0
|
2026/06/24, 14:03
12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
15
|
0
|
2026/06/24, 11:56
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна
17
|
0
|
2026/06/23, 15:27
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
21
|
0
|
2026/06/23, 13:48
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
24
|
0
|
2026/06/22, 17:02
Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ
23
|
0
|
2026/06/22, 15:57
Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа
18
|
0
|
2026/06/20, 11:08
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
14
|
0
|
2026/06/19, 13:10
Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ
16
|
0
|
2026/06/19, 11:47
НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ
12
|
0
|
2026/06/19, 10:44
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
15
|
0
|
2026/06/18, 14:45
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
24
|
0
|
2026/06/18, 14:45
С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон
18
|
0
|
2026/06/18, 10:51
НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ
27
|
0
|
2026/06/17, 11:02
СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"
22
|
0
|
2026/06/16, 15:56
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд
16
|
0
|
2026/06/16, 15:47
Ши Жиньпин Монголд айлчилна
15
|
0
|
2026/06/16, 13:40
ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан
14
|
0
|
2026/06/16, 12:08
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ
25
|
0
|
2026/06/12, 16:34
Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв
20
|
0
|
2026/06/10, 12:32
Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо
20
|
0
|
2026/06/08, 15:27
Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно
21
|
0
|
2026/06/08, 15:11
Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ
21
|
0
|
2026/06/08, 12:40
ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
16
|
0
|
2026/06/08, 11:19
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ
25
|
0
|
2026/06/08, 09:45
АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав
18
|
0
|
2026/06/05, 12:49
Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ
18
|
0
|
2026/06/04, 16:34
ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ
18
|
0
|
2026/06/02, 15:12
Баяртай Чүнчин
11
|
0
|
2026/06/02, 14:33
Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс
17
|
0
|
2026/06/02, 11:04
Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо
17
|
0
|
2026/06/02, 10:35
Баг зурж урлалаа
20
|
0
|
2026/06/01, 12:40
Сайн уу 8D Чүнчин хот
12
|
0
|
2026/06/01, 10:43
23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл
19
|
0
|
2026/05/29, 14:47
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
17
|
0
|
2026/05/29, 11:47
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
16
|
0
|
2026/05/26, 12:15
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
13
|
0
|
2026/05/25, 21:01
Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий
13
|
0
|
2026/05/25, 15:33
Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ
15
|
0
|
2026/05/22, 15:23
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
23
|
0
|
2026/05/21, 14:36
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
26
|
0
|
2026/05/21, 12:06
БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа
28
|
0
|
2026/05/21, 11:11
Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой
24
|
0
|
2026/05/20, 13:35
Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна
29
|
0
|
2026/05/20, 12:31
Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв
30
|
0
|
2026/05/19, 17:27
Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл
24
|
0
|
2026/05/19, 15:56
Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа
25
|
0
|
2026/05/19, 14:48
Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ
25
|
0
|
2026/05/19, 10:52
Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ
27
|
0
|
2026/05/18, 16:07
Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга
29
|
0
|
2026/05/18, 14:57
“Шижир алтан баг” хийж үзлээ
29
|
0
|
2026/05/18, 14:49
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...
32
|
0
|
2026/05/18, 14:28
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
27
|
0
|
2026/05/18, 13:22
ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
26
|
0
|
2026/05/18, 12:19
Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ
41
|
0
|
2026/05/18, 12:07
Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ
25
|
0
|
2026/05/18, 11:57
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
28
|
0
|
2026/05/18, 11:33
Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ
31
|
0
|
2026/05/17, 13:14
Хулсны баавгайтай “танилцлаа”
30
|
0
|
2026/05/17, 13:07
Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа
30
|
0
|
2026/05/17, 13:02
Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна
27
|
0
|
2026/05/16, 11:44
Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа
35
|
0
|
2026/05/16, 11:33
Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв
34
|
0
|
2026/05/16, 11:25
Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа
30
|
0
|
2026/05/15, 18:41
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ
32
|
0
|
2026/05/15, 18:19
Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
27
|
0
|
2026/05/15, 12:30
Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар
26
|
0
|
2026/05/15, 10:38
“Роботын ертөнц”-өөр аяллаа
29
|
0
|
2026/05/15, 10:32
Хэт тансаглалын үнэн төрх
34
|
0
|
2026/05/13, 14:26
С.Баярцогт V/S Я.Содбаатар
37
|
0
|
2026/05/12, 16:20
Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги
52
|
0
|
2026/05/12, 15:06
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
70022
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59505
|
14328
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
51004
|
7081
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
47397
|
15702
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
42457
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37345
|
8921
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
37282
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
32046
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31500
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
30400
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
23894
|
1
|
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
23240
|
0
|
2015/03/23, 09:21
Найман аймаг
22868
|
1
|
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
22120
|
1
|
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
21568
|
11
|
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
20963
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
19810
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
19456
|
123
|
2015/02/10, 10:04
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
18972
|
0
|
2015/03/13, 10:46
СЕКС ОНИГООНУУД
18871
|
0
|
2016/04/20, 13:27
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
18864
|
4
|
2015/03/25, 11:01
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18444
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
18314
|
0
|
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18046
|
303
|
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
17627
|
1
|
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17598
|
0
|
2023/11/14, 17:18
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
17360
|
0
|
2020/05/29, 10:50
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17342
|
1777
|
2015/04/16, 10:44
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
17322
|
0
|
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
17252
|
0
|
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
17043
|
2
|
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
16857
|
11
|
2018/01/26, 23:22
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
16689
|
0
|
2015/07/06, 16:56
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
16672
|
0
|
2015/08/29, 15:32
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
16623
|
0
|
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
16527
|
0
|
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
16250
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
16201
|
0
|
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
16093
|
50
|
2017/03/23, 10:03
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
16026
|
1
|
2023/05/23, 11:08
Сүбээдэй баатар
15847
|
0
|
2016/04/03, 22:30
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
15843
|
0
|
2016/07/18, 15:11
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15759
|
1112
|
2015/04/02, 09:04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
15741
|
0
|
2021/06/22, 12:44
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
15521
|
5
|
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
15274
|
140
|
2021/06/30, 20:29
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14954
|
1900
|
2015/04/18, 15:43
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
14925
|
0
|
2023/04/19, 11:35
"Цагаан Сар"-ын тухай
14805
|
0
|
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
14545
|
0
|
2015/11/12, 14:32
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
14381
|
0
|
2015/02/11, 09:03
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
14381
|
0
|
2020/01/07, 12:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
14351
|
11
|
2020/03/03, 19:19
Шар сүүний нууц бэлдмэл
14290
|
1
|
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
14168
|
3
|
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
13956
|
0
|
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13765
|
1811
|
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
13686
|
0
|
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
13551
|
0
|
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13436
|
1345
|
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
47397
|
15702
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59505
|
14328
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37345
|
8921
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
51004
|
7081
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
32046
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31500
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14954
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13765
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17342
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
13390
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13436
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15759
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
10328
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
11751
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
13075
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18444
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
5922
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
9915
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
11335
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
11800
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
8876
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
9815
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
9346
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
10834
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
8568
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
11063
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
7541
|
394
|
2015/05/08, 15:19
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
11771
|
374
|
2015/04/20, 15:44
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
8681
|
350
|
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
8303
|
329
|
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
12160
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
9874
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18046
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
6674
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
7049
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
8557
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
6895
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
7514
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
11419
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
6834
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн