| |
"Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай тус цогцолбор нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд 2 дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нутагшуулсан анхны хүүхдийн байгууллага болсон амжилтаа бататгалаа.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд байгалиа хамгаалах нөхөн сэргээх мэдлэг, боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зуслангийн хөтөлбөрөөр дамжуулан олгох, байгальд учруулж байгаа хүний нөлөөллийг бууруулах Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2010 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

Ойг зохион байгуулах ажлын хүрээнд:
Үндэсний түвшинд:

Олон улсын хэмжээнд:

Цогцолборын бүтээн байгуулалт, мэдээллийн чиглэлээр:
Найрамдлаар овоглосон та бүхэндээ Хүүхдийн гүрэнт улсын түүхт 40 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

