logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“МТЗ”-г “Эрдэнэс Монголд” шилжүүлэх асуудлаар яамдаас санал аваагүй байна

Бичсэн:munkhbat
2015/09/01/, 09:40
Tweet

“МТЗ”-г “Эрдэнэс Монголд” шилжүүлэх асуудлаар яамдаас санал аваагүй байна

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр "МТЗ” Төрийн өмчит компанийг "Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл дуулиан тариад амралтын өдрүүдтэй золгосон. Дээрх мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж "МТЗ-г "Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь” гэцгээсэн юм. Харин албаны эх сурвалжуудын мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээр дурдсан асуудлыг хэлэлцэх боломжгүй. Учир нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийн тулд эхлээд яамдын саналыг авах ёстой. Гэтэл нэг ч яаманд дээрх асуудлаар санал авах бичиг ирээгүй аж. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй гэлээ.

 

Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдэг таамаглал батлагдахгүй байна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд Дубайн гэрээний нэгэн адил өөрийн захирамжийг гэнэт гаргаад шийдэж мэдэх юм. Гэвч энэ нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж таарна.

Энэ талаар сошиал медиагаар "МТЗ”-ыг Эрдэнэс  МГЛ руу шилжүүлж байгаа нь Хүний хөгжил сангийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болно”, "Монголын Засгийн газрыг төлөөлж Шиньхуатай гэрээ хийх эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм арга ядсан алхам хийхэд хүрлээ” гэсэн шүүмжлэлтэй үгс хөвөрч байна.

 

Өнгөрсөн хавар буюу 2014 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж "Чингис” бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой", УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Төмөр зам төслийн 50 гаруй тэрбум төгрөгөөр ажил хийгээгүй, шороонд булаад хаячихсан” гэхчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хариуцлагагүй мэдэгдэл хийж байсныг тод санаж байна. Яг ийм өнцгөөр Шинэ төмөр замын төсөлд ашиг сонирхлын бүлэглэлийн байр суурийг илэрхийлэх байдал үргэлжилсээр одоо бүр албажиж,Засгийн газрын шийдвэр болон батлагдах магадлалтай байгаа аж. Энэ талаарх мэдээллүүдээс харахад "Ерөнхий сайдын шийдвэрээр...” хэмээн тодотгосон нь ч "Энержи ресурс”, "MCS”-ийн бүлэглэл хэрхэн улайрч буйг анзаарч болгоомжлох цаг болжээ. Тиймээс ч холбогдох эрх зүйн баримт бичгийн талаар эргэн сануулах нь зүйтэй болов уу.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам буюу Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Мөн 2013 оны ЗГ-ын 22 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг "Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын эрхийг МТЗ-д олгосны дагуу МТЗ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Суурь бүтэц эзэмшигчийн эрх үүргээ төрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байгууллага нь юм. Үндэсний баялаг болсон уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглахдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, тээврийн дэд бүтцийг нь төрийн бодлогоор цогцоор нь шийдэж чадвал улс орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэдэг монгол хүн олон бий. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг монголчууд нэмэгдэх боллоо. Тухайлбал, энэ бүх цогц асуудлыг нэг л компани буюу консорциумын мэдэлд бүгдийг нь шилжүүлнэ гэж зүтгэж, тэмцэж, улайрч байгаа нь хэрэв үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төмөр замыг барих, ашиглах, тээвэрлэх эрхийг "Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд шилжүүлэх гэж буйгаар бүр тод илрэх юм. Б.Бямбасайхан сайн менежер байж болно. Гэхдээ Оюутолгой төсөлд Энержи ресурс, MCS-ийн талд хэрхэн үйлчилснийг бид мартаагүй. Яагаад Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан гэдэг хоёр "Сайхан” Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр "Толгойн” асуудлыг шийдэх ёстой юм бэ. Тэднээс гадна С.Баяр, С.Баярцогт гээд хоёр "Баяр”-ын эрх ашиг, гар нийлэн ажилласан шийдвэр, хамтын эрх ашиг хүртэл энд хамаатай юм бэ гэдгийг сайн хараарай.

 

Дашрамд дурьдахад Б.Бямбасайхан нь Н.Алтанхуягийн Засгийн газар солигдох үед Уул уурхайн сайд, эсвэл Эрчим хүчний сайдад нэр дэвших байх гэсэн таамаг, хөөцөлдөлгөө байсан ч, "ЭЗЭН-100”-гийн зохицуулагч байсан гэдгээр УИХ дээр дэмжлэг авахгүйг нь мэдрээд "ЭрдэнэсМонгол”-ыг хариуцуулсан нь сайдын энтэй "шагнал” биш гэж үү. Харин одоо тэрбээр шагналынхаа "төлбөрийг” хийх цаг болжээ.

Дубайн "төлөвлөгөө” нь Дубайн гэрээ болж хувирсныг "төлөвлөгөө батлалцсан” талынхан илчилж орхисон. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр энэ талаар тайлбарлахдаа "Энэхүү төлөвлөгөө нь эрхзүйн үндэслэлийн хувьд УИХ-ын тогтоолуудыг баримталж ажиллах бөгөөд УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах,Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

 Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 25 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан юм. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хэлэлцээний явцыг тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн үндэслэн Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирлуудад олгосон. Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм” гэсэн байдаг.

Энэ удаад ч Ерөнхий сайд ээлжит захирамжаа гаргаж Тавантолгойн төмөр замын асуудлыг бие даан шийдэх гэж буй бололтой.  Нэг компанид уурхайн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг хариуцуулж болох ч төмөр зам барьж дангаараа ашиглах, оператор хийх, тариф тогтоох, тээврийн үйлчилгээ үзүүлэх зэрэг онцгой эрхийг нэмж олгох нь манай улсын хувьд яаж ч бодсон сайн хувилбар биш.

Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон бий. Ойрын жишээ гэвэл Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компаний машинуудыг явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас "Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 10 гаруй удирдах төвшний, мэргэжлийн хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулвал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг өнөөх компани нь өөрийн замаараа явуулахаа болиод Засгийн газар нь аргагүйдэж барьсан замтайгаа 400 гаруй км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн байдаг.

 

Өнөөдөр бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон орны алдаа онооноос сурч, үзэж харж байна. Энэ бүхнийг мэдсээр байгаад алдаа хийвэл хойч үедээ, үр хүүхэддээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З. Энхболд дарга ярьсан удаатай. Харин "Женко” Х.Баттулгын хувьд түүнийг хувьдаа харамлаад байгаа мэтээр ярьдаг болохоос үнэн хэрэгтээ энэ л үндэстний нийтлэг эрх ашиг, айсуй аюулын тухай ярьсаар залхаж буй шинжтэй.

МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюу суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлэх нь тодорхой.

 

Төмөр замыг хамтад нь Консорциумд шилжүүлэх нь одоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, зөвлөмж эрх зүйн актуудтай зөрчилдөж байна.

 

Аливаа том төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай боловч хамгийн гол нь хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа гэрээ хийгдвэл тэр нь цаашдаа бодитоор хэрэгжих боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагчаа сонсож, ойлголцох нь зүйтэй гээд Монгол Улсынхаа эрх ашиг, хууль тогтоомжийг цаад талын саналд зохицуулаад явна гэвэл зүйд үл нийцнэ. Төмөр замын тээврээ төр өөрийн мэдэлд байлгах нь хамгийн чухал асуудал.

Одоо улайрч байгаачлан "Төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна” гэдэг бол хамгийн муу тохироо. Өмнө нь энэ чиглэлийн замыг төрд нэмэлт дарамт үүсгэхгүй гээд үндэсний компанид өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байснаас дордуулсан нөхцөл болох нь гэж салбарынхны халаглаад байгаа нь ч үнэний хувьтай.

Тухайлбал, 2012 оны 5 сард тухайн үеийн Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг "MCS”-д концессоор өгсөн байсан. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо болохоор 30 жилийн дараа 51 хувиа төр авна гэхээр дордуулсан нөхцөл мөн байгаа биз. 30 жил ашиглагдсан замын үлдэх хувийг хэзээ бүрэн хэмжээгээр төрийн мэдэлдээ авах юм бэ, хэн оператор байх юм, дараа нь ямар ашиг орлого олох юм бэ.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. Төмөр замын тээвэрлэлт эхэлсэнээс хойш 25 жилийн дотор хөрөнгө оруулалт зардлаа нөхөн улмаар 1,9 тэрбум долларын ашиг олох тооцоог олон улсын санхүүгийн зөвлөхүүд гаргасан байдаг. Энэ бол зүгээр нэг тооцоо биш олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад үндэслэл болох тооцоо. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид маш сайн мэдэж байгаа учраас "Шинэ төмөр зам төслийн” чиглэлүүд дотроос IRR буюу хөрөнгө оруулалтын өөрийн өгөөж нь хамгийн өндөр байгаа энэ чиглэлийг онцгой сонирхох болсон.

 

Цаашдаа "МТЗ” компани олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих боломж нээгдэх юм. Өнгөрсөн онд БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол улс төмөр замын тээврийн хөнгөлттэй тариф авахаар тохирсон. Энэ хөнгөлөлтөө Монгол улс ашиглах ёстой. Гэтэл төмөр замаа консорцимд шилжүүлчихвэл Монгол улс энэ боломжоо бүрэн утгаар нь хүртэх нь эргэлзээтэй болчихно.

 

Нэг жишээ дурьдахад Төрийн өмчит "МТЗ” компанийн байранд өнгөрсөн хоёрдугаар сард Шиньхуагийн ажилчид шалгалт хийж байна, эрхийг нь авах гэж байна гэсэн мэдээг сонсоод монгол хүн бүр дургүйцэж байсан. Харин одоо энэ шалгалт үр дүнгээ өгч эхлэх нь үү, гэхдээ эрхийг нь авах ажлыг монголчуудын дургүйцлийг төрүүлэхгүй байх, тойруу замаар хийх нь гэсэн сэжиг энэ мөчид төрж байна. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байлтай. МТЗ ТӨХК бол хууль тогтоомжийнхоо хүрээнд олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн өмчит компани. Нөгөөтэйгүүр, "МТЗ” бол Хятадын компаниудтай хамтрахгүй гэсэн байр суурийг огт баримталдаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л "Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын суурь бүтэц барих, шилжүүлэх ажиллагаатай холбогдсон хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхөнгөрсөн долдугаар сарын 21-нд "Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Мөн энэ өдөр "Шинэ төмөр зам” төслийн ажилд хөрөнгө оруулалт хийх асуудлаар БНХАУ-ын Хятадын харилцаа холбоо, барилга угсралтын компанийн Дэд ерөнхийлөгч Пэн Дапэнг нар хэлэлцээ хийж "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

 

Тэгэхээр "МТЗ”ТӨХК удирдлага нь хэн байна вэ гэдгээс эс шалтгаалан төрийн нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгэсээр байгаа. Харин Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байтал Ерөнхий сайд захирамж гаргаад асуудлыг шийднэ гэвэл Дубайн гэрээний л араас орсон асуудал болж таарах нь.

 

 

С.Лантуу /ZALUU.COM/


Төстэй мэдээллүүд

Тавантолгойг ашиглуулахдаа хяналт тавих ёстой, гэвч…

Тавантолгойг ашиглуулахдаа хяналт тавих ёстой, гэвч…

2015/04/29, 14:35
М.Энхсайхан: Их хурлын дарга тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

М.Энхсайхан: Их хурлын дарга тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

2015/04/07, 08:57
Хаврын чуулганы эхний өдрийн дуулиан

Хаврын чуулганы эхний өдрийн дуулиан

2015/04/06, 13:11
Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

2015/03/24, 14:35

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

8 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

23 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

17 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

24 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

18 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

17 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15741 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11750 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.