logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ЖИЙЖҮҮ ХОТ дууны эргэн тойронд

Бичсэн:saikhnaa
2019/09/05/, 14:19
Tweet

Лханаагийн МӨНХТӨР  /сэтгүүлч, зохиолч, хэлбичгийн ухааны доктор/

Оршил  

Нүүдэлчдийн соёлыг өнөөдрийг хүртэл тээж яваа монгол  туургатны нэгэн бахархал бол монгол ардын дуу юм. Дуу нь нэг талаасаа  аялгуу эгшгийн зохирол  боловч, агуулгын хувьд  бүхэл бүтэн үйл явдлын хураангуй, домог түүхийн  гэрч болдог.  Өргөн уудам нутаг дэвсгэрт   олон зуун жил  мал сүргээ адуулан нүүдэллэж амьдарсан монгол хүний сэтгэлгээ нь  ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ тайлах ухааны өвөрмөц чанар хийгээд  амьдралын  баяр жаргал, уйтгар гунигаа тайлах нэг арга нь  дуу байжээ. Монгол ардын дуу нь уртын дуу богино дуу гэж  аялгын хувьд хоёр хуваагддаг. Монгол ардын богино дуу нь аялгын хувьд  ястан бүхэнд бага зэрэг өөр боловч  шүлэглэлийн хувьд бараг адил юм.  Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэсээр иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээр, тал нутгийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ. 
Зуун лангийн жороо луусыгаа 
Жуузан дунд нь заллаа хө 
Зураг болсон Богд ламыгаа 
Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг. 
Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан байдаг. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.

Монгол улсад дуулагдаж байгаа ардын богино дуунууд нь олон ястаны төлөөлөл болсон  дуунууд юм. Хаяа зэргэлдээ олон зуунаар айлсаж ирсэн монгол угсаатны олон  ястан эхэн үедээ нэг л нутаг дэвсгэр, үндэс угсаатай явсныг батлах  ардын урлагийн  төрлүүдээс  монгол ардын богино дуу хамгийн түгээмэл нь гэж үзэж болно. Энэ үүднээс цахар ардын  "Жийжүү хот” дууны жишээн дээр зарим нэг зүйлийг тодруулан ярих гэсэн юм.

Цахар ардын дууны тухайд

Аливаа дууг яг тэр ястаны дуу гэх нь тийм ч оновчтой биш. Магадгүй тэр ястан тухайн нутаг усныхан илүү их дуулдаг байж ч болно. Өөрөөр хэлвэл  цахар ардын дуу, цахарт илүү их дуулагддаг дуу гэж ялгаварлаж болох талтай. Цахар ардын дуу олон арав байна. Тэр дундаас нэлээд түгээмэл нь  Шанхтай шарга, Минжийн хангайн даваа, Цахар найман хошуу, Буурал морь, Хонин жороо морь, Санхьюу гөлөм, Жийжүү хот, Мөнгөн хоёр бугуйвч, Цаст цагаан уул, Гүнтүүр...гээд нэлээд дуу байна. Цахар ардын дуу нь тал нутгийн онцлогтоо  нийцсэн уужуу тавиун  шуранхайтай халх, үзэмчин, алшаа  ардын богино дууны  аясад  ойрхон дуунууд юм. Бас ч хүрээ маягийн дуу нэлээд байна. Харилцаа түүхэн домогт дуу  олон байгаа нь цахар ардын дууны  онцлог ажээ. Цахар ардын дуу нь  монголын олон ястанд  өөр өөрийн хувилбартай түгэн дэлгэрсэн нь их байна. Энэ бол  цахар түмний нүүдэл суудалтай холбоотой.  Цахарчууд Чингийн цэрэг Зүүнгарыг буулган авсны дараа 1758 онд Шиньжяны Или руу харуулын албанд томилж цахаруудаас нүүлгэсэн.

Эдүгээ цахарчуудын ихэнх нь БНХАУ-ын Өвөр Монгол, Шиньжян  Уйгарын өөртөө засах оронд бөөнөөр сууж байна. Монгол улсад цөөн тооны цахарчууд оршин суудаг нь 1912 онд Илийн газраас Сумьяа бэйсийн дагуулж ирсэн цахарчуудын үр хойчис юм. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдахад Шиньжянаас Сумьяа бээс  ардаа дагуулан Оросоор дамжин явсаар Ар монголд  ирж, шинэ тулгар Монгол улсдаа хүчээ өргөжээ. Хиагтын баруунтаа баруунтаа газар авсан цахарчуудыг Сэлэнгийн  цахарууд гэдэг. Түүнчлэн Монгол улсын  Сүхбаатар аймгийн  зарим суманд Архангай зэрэг аймгуудад цахарчууд нэлээд бий. Энэ нь манжийн агт хариулж байсан Сүрэгчин хошуутай холбоотой. Энэчлэн бусад газар , нутаг усанд амьдарч  байгаа цахарчууд нэлээд байгаа юм.  Түүхийн энэ  үйл явдлууд нь цахар түмний соёл зан заншил монгол нутгийн олон ястанд түгэн дэлгэрч, олон хувилбартай болж,  мөн ч цахарчуудын ихээр дуулдаг олон ястны  дуу нэлээд бий болжээ.  Эдгээрийн дотроос  "Жийжүү хот” дуу хэмээх түүхэн домогт дууг багаахан тодруулахыг зорьж байна. 

Жийжүү хот дууны тухайд

"Жийжүү хот” дуу  монгол улс болоод  ӨМӨЗО-ны  зэргэлдээ  хошуудад түгээмэл дуулагддаг  дуу юм. Энэ дундаас цахарчууд илүү  түгээмэл дуулдаг дуу.  Дууны үгийн хувьд  хэд хэдэн хувилбар байгаа юм. Аялгуу нь бараг зөрөөгүй. Монгол улсад Даваахүү, Мядагбадам, Сарантуяа Баясгалан, Дэлгэрмаа гээд  хорь гаруй дуучин дуулсан байдаг бол ӨМӨЗО-нд  мөн  олон арван дуучин энэ дууг дуулжээ. Энэ дуу нь 1700-1930-аад оны үе буюу Хүрээ дуу ид дэлгэрч байсан үед л  зохиогдсон байх магадлал их байгаа юм. Дуунд  гарч буй агуулга нь тийм аястай. Цахар ардын дуу гэсэн түүвэрт олон удаа орсон байдаг. "Монгол ардын мянган дуу” / Хөххот-1983/ 5 дэвтэр  түүвэрт "цахар ардын дуу” гэсэн зүүлттэй орсон байдаг.

Дууны онцлогийн тухайд

Нэгдүгээрт: Энэ дуу бол домогт дуу юм. Тэрхүү домгийг  ухаарваас: Сайхан хоолойтой  уран хатгамалч Дэнсийюу, тахилч лам Гүнтэв нарын  хайр сэтгэлийн тухай  харилцаа дуу юм.  Яваандаа энэ дууг  зөвхөн нэг л хүн дуулах нь элбэг болж.  Ар өвөр монголд бүр  эмэгтэй дуучид голлон  дуулжээ. Монголд энэ дууны тухай яригддаг  домгийг  сонирхож үзвэл:

Уяхан хоолойтой, уран хатгамалч Дэнсийюу-гийн домог
"1700-гаад оны үед Тэрхийн голын сав нутаг, Тариат уулын бэлд Далай Чойнхор вангийн хүрээ байгуулагдсанаас хойш тус нутаг нь лам хар, мөргөлчин гээд олон хөлийн газар болж хувирчээ.Үүний зэрэгцээ Далай Чойнхор вангийн хошуунд алт мөнгөний урлал ихэд хөгжиж, ялангуяа зээгт наамал, уран хатгамлаараа бусад нутаг хошуудад алдаршиж эхэлсэн байна. Тухайн үед вангийн хүрээний тахилч Гүнтэв хэмээх эр хүрээний уран хатгамалч Дэнсийюу хэмээх ганган хүүхэнтэй ажил хэргийн шугамаар холбогдож байснаа сүүлдээ амраг сэтгэлийн холбоотой болжээ.
Нэг удаа Гүнтэв уран хатгамалч Дэнсийюугийнд очиход хүрээний хөөрхөн гэгдэх хүүхэн найртай сайхнаар угтаж, алт мөнгөн утсаар оёж ороож байсан хөөрөгний дайлингаа үзүүлжээ. Тахилч Гүнтэв үүнийг үзэж сууснаа эрт цагийн Гэсэрийн тахилын дууны аянд тааруулан,
"Урьд газрын ухаа ягаан торгоороо
Уутны булангаа шаглаад оёжээ хө
Утай, Бээжингийн таван дагшин орныгоо
Уултай устай нь шаглаад оёжээ хө” гэж дуулжээ.
Дэнсийюу бас хариу бадаг зохиож, цаашдаа хэд хэдэн бадаг нэмэгдсэнээр бидний сайн мэдэх "Жийжүү хот” хэмээх харилцаа дуу зохиогдсон түүхтэй аж.
"Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо,
Жинтүүнийхээ буланг шаглаад оёсон юмаа хө,
Жин байшин, луу байшин хоёр эрдэнийгээ хө,
Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юмаа хө" гэж Дэнсийюуг дуулахад Гүнтэв,
"Арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаараа хө
Аялгуут шанзаа дарах нь аятайхан байна аа хө
Ангирын зулзага шиг алиа хөөрхөн ааш чинь
Аюулхай зүрхийг минь догдлуулаад байна аа хө... гэж хариу барин дуулжээ.

Хооёрдугаарт: Энэ дуу бол харилцаа дуу юм

Энэ домгоос үүдэн ажиглаваас Жийжүү хот дуу нь анхлан харилцаа дууны хэлбэрээр  зохиогджээ.

Гуравдугаарт: Энэ дуу бол  шинээр ая дан тааруулаагүй онцлогтой. Тэр үед дуулагдаж байсан  Бэлэн аян дээр зохион дуулсан байна. Энэ нь Гэсэрийн тахилын дууны аяыг ашиглан түүнд үг тааруулан дуулснаар өргөн олонд энэ харилцаа дуу түгэн тархжээ.

Дөрөвдүгээрт: Энэ дуу бол хүрээ маягийн дуу юм. Дуунд гарч буй үйл явдал нь хүрээний орчимд болж буй  хоёр хүний хайр сэтгэлээс үүдэлтэй. Тэр үеийн лам нарын  хайр сэтгэлийн хувь заяаг дүрслэн үзүүлсэн  сэтгэлийн илэрхийлэл болсон,  харилцан  жаргал зовлонгоо хуваалцсан  үйл явдлыг дүрслэн харуулсан  байна. 

Тавдугаарт: Энэ дуу бол цахарт илүү дуулагддаг дуу. Яг цахар ардын дуу  гэхэд тийм ч оновчтой биш. Болж байгаа үйл явдал,  газар орон нь монгол улсын Архангай аймгийн Зая гэгээний хийд хэмээн домогт өгүүлсэн. Тэр үед Бээжин зүгээс торгоны зам, доншуур наймаа ид  хөгжиж байх үетэй нэг цаг хугацаанд, хүрээ хийд болон жирийн ард ч  өмнө зүгийн  бараа торго  гоёлдоо хэрэглэх болсон үетэй давхцаж байна. Тийм болохоор дууны үгэнд:

Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо

Жинтүүний буланг шаглаад оёсон юм аа

Жин  байшин, луу  байшин хас эрдэнэ хоёрыгоо

Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм аа хө...гэхчлэн өгүүлсэн байна.

Зургадугаарт: Олон хувилбарт дуу юм.

Энэ дууны үгийг  аваад үзвэл  3-4 хувилбар байна.  Тийм болохоор энэ дуу түгэн дэлгэрсэн газар бүхэндээ  амнаас ам дамжин  дуулагдаж, газар газрын  хүмүүсийн аялга сонсголтой холбоотой зарим үг нь  сунжирсан өөрчлөгдсөн хасагдсан хэлбэрүүд ажиглагдаж байна. Жийжүү хот гэдэг нь Бээжин Тяньжин хоёрын дунд байдаг  Тяньжины харьяа Жи шянь-ыг хэлдэг юм байна. Эхэн үедээ  Жи шянь-ийг  Жийжүү хот хэмээн нэрлэж байсан юм байна. Зарим тайлбар тольд "Өмнөд хятадын Жий-жоу хот гэж бичсэн нь бий.  Энэхүү Жи шянь нь эртний торгоны наймаа их дэлгэрсэн их хөлийн газар.  Хан жү, Сю жү-гийн торгоны их замд байрладаг хот ажээ. Энэ дуунд гарч байгаа бас нэг  үг бол  Жин байшин, Луу байшин гэсэн үг нь  мөн л хятадын  Жин- Алт   Алтан дээвэртэй байшин, луун хээтэй байшин гэсэн утгаар  оржээ. Дууны үгэнд  "жин, жий, жүн, эү” гэхчлэн олон янзаар бичигдсэн  /дуулагдсан/ байна. Энэ нь  олон  нутагт амнаас ам дамжин өвлөгдөх явцдаа ийнхүү өөрчлөгджээ. Мөн энэ дуунд байх  "цалбин” гэдэг үг.  Энэ үг олон янзаар бичигдсэн байх юм. /цалбин-цалгим-цархим- цэлбэн/ Энэ дотроос  "цалгим” гэдэг  утга нь  хамгийн оновчтой  байх аа. Учир нь  дээрх үгүүдийг Монгол  хэлний их тайлбар толь”-оос шүүж үзвэл дан ганц  -цалгим” гэдэг үгэнд л утгын тайлбар олдож байгаа юм.   Тольд: "Эрхгүй цалгихаар, бялхам: цалгим байх (идээ ундаагаар элбэг дэлбэг байх), цалгим дүүрэн (бялхам дүүрэн), халгим цалгим [хоршоо] (а. Халгиж бялхах шахсан; б. [шилжсэн] Элбэг дэлбэг байдал)... гэжээ. Өөр нэг төсөөтэй бадагт "Агсам амтай” гэсэн үг гарч байгаа нь  морины шинж чанарыг тодорхойлсон  утга нь адил байгаа юм. "Цалгим” гэдэг үг нь  морины аман дээр авч үзвэл  агсам гэдэг утгатай  дөхөж очих юм.

Долдугаарт  буюу төгсгөлд нь өгүүлэхэд энэ дуу түүхэн дуу юм.  Энэ дуу нь  Хятад монголын эдийн засгийн  харилцааны түүхэнд холбогдох аж. Торгоны замын  түүхтэй салшгүй холбоотой дуу юм. Энэ бүхнийг батлах  Орон  зай нь Бээжин, Утай, Жийжүү зэрэг хот,  жин байшин, луу байшин, жинтүү  зэрэг хятад үг нэлээд оржээ.  Торгоны замаар  умард уруу зөөж байсан  бараа товарын ид цэцэглэлтийн үетэй цаг хугацааны хувьд  давхцаж, нөгөө талаас шарын шашин монголд ихэд дэлгэрсэн үетэй нэг  орон зайд үйл явдал нь  өрнөж байна.  Монгол улсад энэ дуу ихээхэн түгсэн нь  дууны домог монгол улсын нутаг дэвсгэр дээр  тодорхой сүм хийд дээр  зохиогджээ. Энэ домгоос үндэслэн өөр  зохиолын дуу хүртэл гарсан байдаг.

Тухайлбал. Монгол улсын яруу найрагч Д. Баасанжав 1960-аад оны эхээр  "Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” гэсэн  дууны шүлэг  бичжээ. Энэ шүлгээ  "Жийжүү хот” дууны домгоос сэдэвлэн бичсэн гэж  зохиогч ярьсан байдаг. Тэр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Сайн ноён  хан аймгийн  Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Тариат сумын Гэсэр сүмийн оёдолчин  Дэнсээцогзол, сүмийн тахилч асман лам Гүнтэв нарын хайр сэтгэлийн дуу болох  "Жийжүү хот” дууны домгоос санаа авч бичсэн”  гэжээ. "Дэнсээ юу” гэх энэ дууг Ц.Пүрэвхүү аялгуу хийж олон дуучин дуулснаас  МУГЖ  Х.Үнэнхүүгийн дуулснаар  олонд хүрчээ. 

Жийжүү хот  дууны эргэн тойронд ажиглаж үзвэл ийм хэдэн онцлог байх шиг.  Түүнчлэн  "Буурал морь”, "Хонин жороо морь”, "Минжийн хангайн даваа”, "Санхьюу гөлөм”  зэрэг дуу  нь Монгол улсад  дуулагдсаар байна. "Мнжийн хангайн даваа” гэдэг дуу нь  "Минжийн хангай” гэсэн нэртэй дуулагддаг.  Мөн "Буурал морь” дуунд  монгол улсад  "сарчигнана даа” гэж дуулдаг бол цахарт  "навсалзана даа”  гэхчлэн дуулдаг байх юм. Ийм жишээ олон байгааг цаашид үгийн сан, аялгууны зөрөөг нь судалж үзвэл бас сонин байж мэднэ. Төгсгөлд нь Жийжүү хот дууны үгийн хувилбараас заримыг сонирхуулья. 

 

ЖИЙЖҮҮ ХОТ

 

Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо

Жинтүүний буланг шаглаад оёсон юм аа

Жин нь байшин, луу нь байшин хас эрдэнэ хоёрыгоо

Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм аа хө

 

Урд газрын ухаа ягаан торгоороо

Уутны буланг шаглаад оёсон юм аа

Утай Бээжин дагшин орныг болвол доо хө

Уултай устай шаглаад оёсон юм аа хө

 

Арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаараа хө

Аялгуут шанзыг дарахад  аятайхан байдаг юм аа хө

Ангирын зулзага шиг алиа хөөрхөн ааш чинь хө

Аюулхай цээжийг минь догдлуулаад байна хө

 

Цархим амтай цагаан цоохор морь минь ээ хө

Цаад талын ууландаа цанхаалаад байх юм аа хө

Цаанаа  ханьтай чамайгаа болвол доо хө

Царайчилж суудаг миний л буруу яа хө

 

Агсам амтай алиа цавьдар морь минь ээ

Арынхаа ууланд цанхаалаад байна даа хө

Ардаа ханьтай чамайгаа болвол доо хө

Аргадаж суудаг миний л буруу яа хө


ЖИЙЖҮҮ ХОТ

Жийжүү хотын жинтэй хээтэй торгоороо

Жинтүүнийхээ өнгөн дээр  шаглаад оёсон юм аа

Жин нь байшин, луу  байшин хас эрдэнэ хоёрыгоо

Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм  хө

 

Баруун л голын ус юугаа гаталья л гэсэн чинь

Банз модоороо дамнуурга тавьсан юм  хө

Баатар луучин баатар жанжид хас эрдэнэ хоёрыгоо хө

Байрлуулан барилдаад шаглаад оёсон юм аа хө


Урд голын ус юугаа гаталья л гэсэн чинь

Урт модоор дамнуурга тавьсан юм хө 

Эү байшин луу байшин хас эрдэнэ хоёрыгоо болвол хө

Уултай устай нь шаглаад оёсон юм аа хө

 

Цалбим амтай цагаан цоохор морь минь ээ хө

Цастынхаа ууланд цалгилж булгилаад горьгүй нь хө

Цаанаа  ханьтайг чинь аль хэдийнэ мэдсэн болвол хө

Царайчилж суудаг миний л буруу яа хө...гэхчлэн хэд хэдэн хувилбар байгаа юм.

Ашигласан материал:

  1. "Монгол ардын мянган дуу” Хөххот-1983 он
  2. "Монгол ардын аман зохиол” Улаанбаатар-1990 он
  3. "Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар-1966 он
  4. "Монголын үндэсний радио”  "Ардын хөгжмийн сан” нэвтрүүлэг 2015 он
  5. Э.Болормаа: Discogds Trask        https;//discogs.com
  6. Урлаг сайт    https://www.urlag.mn
  7. blog.conservatory.egu.mn 2019/01/ blog-post.htm
  8. https://mn.wikpedia.org/wiki  Богино дуу
  9. Эгшиг ӨМ-ын дууны сайт

Төстэй мэдээллүүд

Ялалтын баярын тоглолтод Монголын хүүхдийн найрал дууны хамтлаг оролцоно

Ялалтын баярын тоглолтод Монголын хүүхдийн найрал дууны хамтлаг оролцоно

2019/05/03, 18:04
Дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл

Дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл "Яг л чи минь"

2019/03/01, 16:51
ОЛИМПИЙН СҮЛД ДУУНЫ АЯН ДЭЭР ОРОСЫН СҮЛД ДУУГ ДУУЛЖЭЭ

ОЛИМПИЙН СҮЛД ДУУНЫ АЯН ДЭЭР ОРОСЫН СҮЛД ДУУГ ДУУЛЖЭЭ

2018/02/26, 09:30
“МОРИН ХУУР” НААДАМ 31 ДЭХ ЖИЛДЭЭ ШИЛДГЭЭ ТОДРУУЛНА

“МОРИН ХУУР” НААДАМ 31 ДЭХ ЖИЛДЭЭ ШИЛДГЭЭ ТОДРУУЛНА

2018/02/01, 09:00

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

9 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

23 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

24 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

18 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

17 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21568 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19810 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15741 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.