logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“Жи тайм”-ын жинхэнэ хэрэгтнийг олсон уу

Бичсэн:zulaa
2020/08/06/, 12:37
Tweet

 

Монголын  хамгийн олон хохирогчтой "Жи тайм”-ын гэх хэргийн анхан шатны шүүх хурал долдугаар сарын 17-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй болсон. Хурлаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг гэм буруутайд тооцон таван жил хорих ял оноосон юм. Иймд шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгчдөөс хэргийн талаар байр суурийг нь сонслоо. 

Г.Энхболд: Энэ хэрэгт Э.Оюунчимэг буруутгагдах үндэслэлгүй
"Жи тайм”-ын гэх хэрэгт шүүгдэгч Э.Оюунчимэгийн өмгөөлөгч Г.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Та долдугаар сарын 2-ноос "Жи тайм”-ын гэх хэрэгт шүүгдэгч Э.Оюунчимэгийн өмгөөлөгчөөр ажиллаж, анхан шатны шүүх хуралдаанд оролцлоо. Ийм олон хохирогчтой гэмт хэрэг Монголд өмнө нь гарч байсан болов уу?
-Энэ хэрэг бол хуулийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилангийн гэмт хэрэг. Үүн дотроо ялгаатай нь юу гэхээр компани байгуулан, пирамид үүсгэж, нарийн зохион байгуулалттай үйлдсэн гэж үзэж байгаа. Монголд энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийтгэсэн цөөнгүй тохиолдол байдаг юм билээ. Цаашилбал, үүнтэй төстэй залилангийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өндөр. 

-Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-т заасан залилангийн шинж байна уу, "Жи тайм корпорейшн” компанийн холбогдох эрх мэдэлтнүүд Монгол Улсад пирамидын зарчмаар залилан үйлдэх санаатай байсан уу, үгүй юү, залилсан уу, залилаагүй юу. Мөн миний өмгөөлж буй Э.Оюунчимэг залилангийн хэрэг үйлдэхэд  бүлэглэн эсвэл хамтран оролцсон уу, үгүй юү гэдэг дээр онол, практикийн хувьд мэтгэлцэж, шүүх хуралдаанд оролцсон. Монгол Улсад Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлд "Пирамид маркетингийн зарчмаар бусдаас эд хөрөнгө авахыг завших гэнэ” гэсэн онолоор ойлгож, хуульд зүйлчилсэн. Тэгэхээр энэхүү бизнес нь Монгол Улсад хориотой арга зам гэж өнгөрсөн шүүх хурлаар баталж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцлоо.

Казакстаны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монголд "Жи тайм корпорейшн” компанийг байгуулсан байдаг. Ийнхүү байгуулахдаа тухайн байгууллагыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч цорын ганц гишүүн нь Казакстаны "Жи тайм” компани гэж улсын бүртгэлийн гэрчилгээ, бичиг баримтад тусгасан. Тус Казакстаны компанийн үйл ажиллагааг Монголд явуулах эрх бүхий албан  тушаалтан нь Маженов Марат. 

-"Жи тайм”-ын гэх энэ хэрэг 2017 онд анх шүүхээр орж байсан. Тухайн үед Маженов Маратын хөрөнгийг хурааж, "Жи тайм корпорейшн” компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн иргэн Э.Оюунчимэг хариуцлага хүлээх болсны шалтгаан юу вэ?
-Хэд хэдэн хүнийг хэрэгт татаж шалгасан юм билээ. Гэхдээ Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан байдаг. Гэтэл мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар  таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан, сулласан. Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байна. Иймд энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан.

Ингээд Э.Оюунчимэгт холбогдох хэргээр шийдэж, хохирогчдын хохирлыг барагдуулах ажиллагаа үргэлжилсэн. Түүнээс биш, хэрэгт оролцсон гол шүүгдэгч нь Казакстаны "Жи тайм” корпораци, түүний бие төлөөлөгч Марат юм. Энэ хүний асуудлыг шийдээгүй ч, компанийн үйл ажиллагааг хамжиж явуулахдаа Э.Оюунчимэг бусдаас нэг ч төгрөг аваагүй гэдгийг шүүх нотолсон. Тэгсэн мөртлөө компани байгуулахад цуг байсан гэдгээрээ энэ хүн буруутгагдаж, бусдад учирсан 11 тэрбум төгрөгийг төлөх ёстой боллоо. Өөрөөр хэлбэл, хохирсон иргэдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байхад нь Э.Оюунчимэгээс гаргуулах логикгүй дүгнэлт гаргачихаад байгаа юм. Гэтэл Э.Оюунчимэг гэдэг хүн 65 настай, эрүүл мэндийн байдал тааруу, өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө гэх зүйл байхгүй.

Тэгэхээр энэ хүн 11 тэрбум төгрөгийг төлж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал байна. Энэ олон хохирогч мөнгөө бүтэн олж чадахгүй, дахиад хохироод үлдэнэ. Цаана нь Казакстаны "Жи тайм” корпораци, түүний бие төлөөлөгч Марат хоёр хариуцлага хүлээхгүй үлдэж байна. Уг нь Улсын яллагчийн зүгээс тус компанийг иргэний хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оруулсан юм. Гэтэл шүүхээс 2016 онд Монголд байгуулсан Казакстаны "Жи тайм” корпораци эрхзүйн чадамжгүй гэж дүгнэлээ. Одоо болтол улсын бүртгэл, оюуны өмчийн газарт Казакстаны 100 хувийн хөрөнгө оруулалттай "Жи тайм корпорейшн” компани бүртгэлтэй байгаа. Мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гүйцэтгэх захирлаа 2018 онд сольж, Пүрэвбаатар гэдэг хүнийг томилсон. Тэр хүний бие төлөөлөгч шүүхэд иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Ийм байхад тус компанийг "Иргэний хариуцагчийн чадамжгүй” гэж үзэх нь ойлгомжгүй. Түүнчлэн Казакстаны "Жи тайм” компани мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төлбөрийн чадвартай.

-Иргэний хариуцагчийн чадамжгүй гэсэн тодорхойлолтыг тодорхой хэлж өгөөч?
-Иргэний хуулиар авч үзвэл тухайн компанийг Дампуурлын тухай хуулиар төлбөрийн чадамжгүй хэмээн зарлаж, дампуурсан гэсэн шүүхийн шийдвэр, тогтоол гаргасан тохиолдолд эрхзүйн чадамжгүй гэж үзнэ. Гэтэл энэ компани дампуураагүй, Казакстаны 100 хувийн  хөрөнгө оруулалттай хэвээр байна. Анх Монголд байгуулахдаа 250 сая төгрөгөөр 100 хувийн хөрөнгө оруулалт хийж байсан. Гүйцэтгэх захирал нь хэрэгт шалгагдаж байхад 2018 онд шинэ гүйцэтгэх захирал томилж, улсын бүртгэлд тухай бүрт нь өөрчлөлт оруулсан бөгөөд улсын бүртгэлээс компанийг хасаагүй байгаа. Тэгэхээр энэ компани бол Монгол Улсын Компанийн тухай болон Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхзүйн чадвартайд тооцогдоно.

-Нийт 25.8 тэрбумын хохирол учирсны 11 тэрбумыг Э.Оюунчимэг, зургаан тэрбумыг иргэний хариуцагчид, үлдсэн долоон тэрбумыг Төрийн сангийн мөрдөн байцаах албаны тусгай данснаас гаргана гэж шийдвэрлэсэн байсан. "Жи тайм корпорейшн” болон Маженов Марат үүссэн хохирлоос төлөхгүй гэсэн үг үү?
-Тухайн компанийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжлэхэд дансанд нь 3-4 тэрбум төгрөг байсан. Мөн компанийн бусад эд хөрөнгийг хурааж аваад, үнэлсэн. Ийнхүү долоон тэрбум төгрөгийг цуглуулж, улсын тусгай дансанд төвлөрүүлсэн. Түүнчлэн 6.8 тэрбум төгрөгийг иргэний хариуцагч нараас авна. Ингэхээр 13 тэрбум орчим төгрөгийг хохирогчдод өгөх боломжтой. 

-Иргэний хариуцагчаар татагдсан 906 хүн нь тус компанитай хамааралтай юу?
-Монголд тус компанийг байгуулахад мөнгө өгчихөөд, дараа нь урамшуулал авсан 906 хүн илүү авсан мөнгөө буцааж төлөх ёстой болж, иргэний хариуцагчаар татагдсан. Учир нь, урамшууллын мөнгө гэмт хэргийн улмаас олдсон. Миний шүүх хурал дээр хэлсэн зүйл бол Э.Оюунчимэг сүлжээнд элсээд, дороо хүн дагуулснаараа буруудаж байгаа бол энэ хүн дороо хоёр хүн элсүүлсэн нь үнэн. Тэр хүмүүс нь тус тусдаа толгой болоод араасаа хүн элсүүлсэн. Тэгвэл тэд ижилхэн хариуцагчаар татагдах ёстой. Иймд энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Хэн хэн гэдэг хүн анх хэнийг оруулж ирээд, хэдэн хүн элсүүлснийг тогтоогүй.

Мөн Казакстаны "Жи тайм” компани 2012 онд байгуулагдсан. Тухайн үед Монголоос элссэн хүн байдаггүй. Харин бусад улсаас элссэн хүмүүсийн дор элссэн тохиолдол цөөнгүй байдаг. Монголд тус компани 2016 оны арваннэгдүгээр сард байгуулагдахаас өмнө "Жи тайм”-д элссэн хүн олон бий гэсэн үг. Гэтэл одоо хохирол яригдаад байгаа 40 тэрбум бол Монголд компани байгуулагдсанаас хойш элссэн хүмүүсийнх болоод байна. Үүнээс урагш элссэн хүмүүс хэрэгт хамааралгүй мэт болчихож байгаа юм. Гэтэл Монголд байгуулагдахаас нь өмнө элссэн хүмүүс байгуулагдсанаас хойш элссэн хүмүүсийн оруулсан мөнгөнөөс урамшуулал авсан. Тэр хүмүүс иргэний хариуцагчаар татагдаагүй. Ингэхээр хохирлын бодит тооцоо гарахгүй.

Монголд болон Казакстанд элссэн хэдэн хүн байгааг бүрэн тогтоогоогүй. Монголд элссэн хүмүүсийн хохирлыг зөвхөн дансны хуулгаар нь 40 хэдэн тэрбум гэж тооцсон. Монголд хэдэн хүн тус бүр хэдэн төгрөгөөр элссэн нь тодорхойгүй. Урамшуулал авсан хүмүүс нь Монголд байгуулагдсан компанийн урамшууллаас авсан юм уу, эсвэл гадаадаас өмнө нь элссэн байсан хүмүүс урамшуулал авсан юм уу гэхээр бүгд холилдчихсон. Нэг мөр тооцоо, тогтоол гарах боломжгүй. 

-Тэгэхээр хохирлын 25.8 тэрбум төгрөгийг 11398 хохирогчийн өгсөн мөнгөний хэмжээгээр гаргасан ч бодитой тооцоо биш гэсэн үг үү?
-Баянголын анхан шатны шүүхэд Улсын яллагч ирэхдээ бүх тооцоо мөргөсөн гэлээ. Гэтэл шүүхэд очсоны дараа 20-оод иргэнээс гомдол ирсэн. Үүнд, хохирсон иргэдийн тооцоонд миний нэр алга, миний өгсөн төгрөгийн хэмжээ дутуу байна гэх мэтээр гомдол цөөнгүй ирсэн. Гэтэл эдгээр хүний асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй. Тэгэхээр хохирлын тооцоо бодит биш.

-Хохирогчдын зүгээс гаргасан өргөдөлд Э.Оюунчимэг гэх хүнийг буруутган, нэрийг нь дурдсан байдаг уу?
-Э.Оюунчимэгт мөнгө өгсөн гэж нэг ч хүн мэдүүлэг өгөөгүй. "Жи тайм” компани руу шилжүүлсэн гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтад Э.Оюунчимэг гэдэг хүн бусдын компанид тушаасан мөнгөнөөс авжээ гэсэн нотолгоо байхгүй. Шүүх ч мөн адил үүнийг тогтоосон. Нэгдүгээрт, Э.Оюунчимэг хохирсон хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Хоёрдугаарт, компаниар дамжуулан, компанийн данснаас мөнгө аваагүй. Мөнгө авсан ганц тохиолдол нь Монголд салбар компани нь байгуулагдахаас өмнө Казакстаны компанид элсчихсэн байсан. Тэр үедээ өөрийн 40 гаруй сая төгрөгөө өгч элссэн.

Түүнийхээ урамшуулал 56 сая төгрөгийг Казакстаны толгой компанийн зөвшөөрлөөр авчээ. Тиймээс үүний хариуцагч нь Э.Оюунчимэг мөн гэдэгт бид маргаагүй. Өөрийн төлсөн мөнгө, урамшуулал хоёрынхоо зөрүүг энэ хүн хариуцаж, буцаан төлөх ёстой. Харин 11 тэрбум төгрөгийг аваагүй учраас хариуцах боломжгүй. Мөн авсан байлаа гэхэд энэ хүнд 11 тэрбум төгрөг байгаа юу гэдгийг тогтоох хэрэгтэй. 11 тэрбум байхгүй тохиолдолд хохирогчид төдий хэмжээгээр хохироод үлдэнэ. 

-Маженов Маратыг эрэн сурвалжилсаар байгаа юу?
-Хил гаалийн лавлагаа, мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй. Иймд тухайн хүн хууль бусаар хил давсан уу, эсвэл Монголд байгаа юу гэдэг эргэлзээтэй. Монголд байгаа бол 2-3 жилийн дотор олдож болно. Хар яриагаар бол Э.Оюунчимэг гэдэг хүнээр туг тахиж, иргэдийн хохирлыг барагдуулсан болж байна.

-Монгол дахь компанийн үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоох бүрэн үндэслэл байхгүй гэсэн үг үү?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод, компанийн нэрээр халхавч хийсэн, эрхзүйн чадамжгүй гэж тогтоогоогүй бол эрүүгийн хэргээр компанийн үйл ажиллагааг зогсоох боломжгүй.

-Тэгвэл 2017 онд ЦЕГ-ийн Онц гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Ө.Эрдэнэхүү "Тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж хэлсэн байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт 2018 онд гүйцэтгэх захирлаа сольж, өөрчлөлт оруулсан бүртгэл нь бий. Хэрвээ энэ компани үйл ажиллагаа явуулахгүй байсан бол өөрчлөлт хийхгүй. Хүмүүсээс мөнгө татах ажиллагаа хийгээгүй гэхэд өөр ажил хийж байгаа. Хамгийн гол нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч  нь Казакстаны "Жи тайм” компани.

-Казакстан дахь компани руу нь шүүхийн нэхэмжлэл явуулсан уу?
-Албан ёсоор нэхэмжлэл явуулаагүй ч Монгол дахь салбарыг нь шүүхээс иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар татагдснаасаа татгалзаагүй. Гэхдээ шүүх хуралд иргэний хариуцагчийн төлөөлөгч нь ирээгүй. 

-Тэгэхээр тухайн компанийн зүгээс гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Э.Оюунчимэгт оноосон ял, хохирол төлбөр зэргээс татгалзах, өмгөөлөх боломжтой юу?
-Э.Оюунчимэгийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсноос биш, Монгол Улсын компанийн тухай хуульд заасан үүргийг төгс гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, тушаал нь гарсан ч, нэг өрөөнд суугаад хэдэн хүний ирц бүртгэхээс өөр зүйл хийлгээгүй. Э.Оюунчимэг гүйцэтгэх захирлын эрх эдэлж, үүрэг гүйцэтгэж байгаагүй.

-Албан ёсны гэрээ хийгээгүй хэрэг үү?
-Хөдөлмөрийн гэрээ бий. Маженов Марат дансны орлого, зарлагын асуудлыг өөрөө хариуцдаг байсан. Монголын хуулиар бол би гүйцэтгэх захирал учраас банканд очоод орлого, зарлага хийх эрхтэй. Гэтэл тэр эрх Э.Оюунчимэгт байгаагүй. Компанийн данс, татвар, тайлан, тооцоонд Марат гарын үсэг зурж байсан. 

-Хэрэг бишидвэл Э.Оюунчимэг дээр бүгдийг тохох төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэх захирлаар томилжээ гэж таамаглаж болох уу?
-Тэгж үзэж болно. Одоо барьж болох ганц хүн нь Э.Оюунчимэг. Энэ хүнийг гэм буруутайд тооцохгүй л бол 11 мянган хүний хохирлыг барагдуулах боломжгүй болно. Миний хувьд хохирсон хүмүүсийн хохирлоо авах хугацааг хойшлуулах сонирхол байхгүй. Хэргийг зөв талаас нь шийдээд, олон хүний хохирлыг барагдуулаасай гэж бодсон. Гэхдээ тухайн хохирлыг барагдуулах бодит шийдвэр л гаргах ёстой. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дээр хэргийн бодит байдлыг тогтоохдоо тухайн хүний бодит байдлыг тогтоох ёстой. Гэтэл үүнийг бүрэн тогтоогоогүй. Э.Оюунчимэг төлбөр төлөх чадамжтай юу, эд хөрөнгө нь хаана байгаа, хэдий хэмжээний мөнгөтэй гэдгийг тогтоох ёстой. Хэрэгт Оюунчимэгийн битүүмжилсэн байр, байшин гэж байхгүй. Тиймээс л хөрөнгөтэй компаниа барьж авах асуудлыг хөндөж байна.

А.МӨНХТУЛГА: АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ ШИЙДВЭР ГАРГАСАН

Тэгвэл энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Төв аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, хуульч, өмгөөлөгч А.Мөнхтулгатай ярилцлаа.

-Та хэд хэдэн хохирогчийг өмгөөлөн шүүх хуралд оролцож байгаа. Тэд ямар тохиолдлоор "Жи тайм”-ын гэмт хэргийн хохирогч болсон бэ?
-Иргэний нэхэмжлэгч, хохирогч нэр бүхий 13 хүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэдний амссан хохирол хоорондоо ялгаатай. Хуулийн хэллэгээр ахуйн шинж чанартай буюу гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа нэг нэгнийхээ үгээр тухайн сүлжээнд элсээд хохирсон. 

-Хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэр гарч, шүүгдэгч Э.Оюунчимэгийг гэм буруутайд тооцлоо. Шүүх хурлын үр дүнтэй санал нийлж байна уу?
-Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарч, хохирогч нарын эрх ашгийг хамгаалж чадлаа. Гэм буруутай хүнийг гэм бурууг тогтоож, Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэргийг хянан шийлвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгчдийн сүлжээнд оролцсон нь ижил боловч тушаасан мөнгөө олсон эх сурвалж нь өөр өөр. Зарим нь тэтгэврийн зээл авч, бусдаас мөнгө зээлсэн гэх мэт. Тийм учраас энэ хэрэг 3,4 жил үргэлжиллээ. Зээлээ төлөх хугацаа нь дуусах боллоо. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж, хохирлыг шуурхай барагдуулах хэрэгтэй.

Банканд битүүмжилсэн долоон тэрбум төгрөг, машин техникийг үнэлж, зараад хувь тэнцүүлэх, эсвэл өөр аргаар хохирогчийн хохирлыг барагдуулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр шүүхэд байр сууриа илэрхийлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Нийслэлийн прокуророос Марат гэх хүн байхгүй гэсэн шалтгаан тавьж байсан. Тэгэхэд нь хохирогч нар "Та бүхэн эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Нот бичиг илгээсэн. Гэхдээ энэ хүн Монголд байгаа эсэх талаар тодорхой хариу өгдөггүй. Тиймээс Маратын хэргийг тусгаарлаж, хэргийг шийдэж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан юм. Энэ хэрэг 11 мянга гаруй хүн буюу олон хохирогчтой. Тиймээс Маратын хэргээс түдгэлзэж, Оюунчимэгийн хэргийг тусгаарлан шалгасан нь зөв. Ийнхүү бид хохирогчдын төлсөн мөнгөний 40-60 хувийг авах боломжтой боллоо. Хохирогчдын өмгөөлөгчөөс шүүх хуралд надаас өөр хүн ороогүй.

Үндсэндээ 11 мянган хүнийг төлөөлж, шүүх хуралд оролцсон гэж болно. Нөгөө талаас 11 тэрбум төгрөгийн хохирол барагдуулахаас татгалзаж, таван жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн тал дээр маргаж, цаашид давж заалдана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр гурван шатны шүүх хурал болно гэсэн үг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ч "Маратыг интерполоор эрэн сурвалжилж, олоод хэргийг нь шийдвэрлэ” гэж мөн гомдол гаргана. Энэ хүн Монголоос 10 тэрбум төгрөг буюу гурван сая ам.доллар Казакстаны компани руугаа шилжүүлсэн. Тиймээс энэ хүнийг олж, хэргийг шүүн, 10 тэрбум төгрөг гаргуулбал, хохирогчид бүх хохирлоо нөхөж авах боломжтой. Эрүүгийн хэргийг эзгүйд нь шийдэх боломжгүй учраас, Маратыг олох хэрэгтэй байна.

-Хэрвээ шүүгдэгч Э.Оюунчимэг хохирлыг гаргах чадамжгүй бол яах вэ?
-Энэ бол хувь хүний асуудал. Тэр хүн хөрөнгөтэй бол шүүхийн шийдвэрээр түүнийг нь гаргах байх. Э.Оюунчимэгийн дансаар тодорхой хэмжээний мөнгө орж, гарч байсныг прокурор баталсан байдаг. Тухайн үед 200-300 сая төгрөг орж, гарсан юм билээ. Тэр хүн 11 тэрбумыг өгөхөд хөрөнгө нь хүрэхгүй байж болно. Гэхдээ нийт хохирогчийн 25 тэрбум төгрөгийн хохирлоос Оюунчимэгийнхийг хасаад 14 тэрбум төгрөг нь гарах боломжтой. Түүнийг хохирогч нарт хувь тэнцүүлж өгч болно. Энэ нь нийт хохирлын 40-60 хувь гэсэн үг. Хувь тэнцүүлнэ гэхээр би сая төгрөг өгсөн бол 500 мянгыг нь, 10 саяыг төлсөн бол таван сая төгрөгийг нь гэх мэтээр 50 хувийн хохирлоо буцааж авах боломжтой гэсэн үг.

Тухайн 14 тэрбум төгрөг нь хурааж авсан долоо, иргэний хариуцагч нар төлөх 4-5, мөн тухайн компанийн Монгол Улсын татварын ерөнхий газарт илүү төлсөн нэг тэрбум төгрөгийг нэхэмжлэлээр гаргуулснаар бүрдэнэ. Мөн хэд хэдэн жийп машин, бусад эд хөрөнгө бий. Эдгээр нь "Жи тайм корпорейшн” компанийн эд хөрөнгө. Олон хүн элсүүлсэн хүнд жийп, швейцарь цаг, цүнх, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг янз бүрийн зүйл тодорхой шатлалын дагуу бэлэглэдэг байсан юм билээ. Эдгээрийг хураагаад, Улсын шүүгч, прокурор нарын шийдвэрээр битүүмжлэн, зарахаар шийдвэр гаргаж, шилжүүлсэн гэж ойлгосон. Тэдгээрийг зарахаар хохиролд төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.


Үндэсний шуудан


Төстэй мэдээллүүд

25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

2020/06/30, 09:21
“Жи тайм” сүлжээний монгол захирлыг шүүхэд шилжүүлнэ

“Жи тайм” сүлжээний монгол захирлыг шүүхэд шилжүүлнэ

2020/05/11, 11:10

"Жи Тайм"-ын М.Марат оргон зайлсан ч хохирлыг барагдуулна гэв

2019/03/18, 09:45
”Жи Тайм”-ын захирал Ж.Марат 15 жилийн ял сонсох уу? - See more at: http://www.wikimon.mn/content/73644.shtml#sthash.vtNG8sRg.dpuf

”Жи Тайм”-ын захирал Ж.Марат 15 жилийн ял сонсох уу? - See more at:

2017/02/20, 15:36

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Сошиал буллид сайн юм бас байна

2 | 0 | 2026/09/22, 19:09
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

6 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

6 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

4 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

28 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31524 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23942 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20979 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19860 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16703 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16225 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14821 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31524 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11766 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9936 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11354 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11847 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9836 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11445 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.