| |

Тэргүүн шагналыг 40 мянган швейцар франк буюу 44 мянган ам.доллар дагалдсан байна.
"Зэ” кино нь өсвөр насны улаач хүү хотын залуу охинд татагдаж байгаа талаар өгүүлдэг аж. Бөөгийн талаар нийгмийн стереотайпыг орчин цагийн амьдралтай сүлэлдүүлсэн дээрх киног мэргэжилтнүүд өндрөөр үнэлжээ.
"Энэ бол магадгүй орчин цагийн кино урлагт дутагдаж байсан сэдэв бөгөөд гайхалтай дүрслэлээр өгүүлжээ” гэж Variety сэтгүүл дүгнэсэн байна.
Локарногийн олон улсын кино наадам нь 73 жилийн түүхтэ бөгөөд өсөх ирээдүйтэй залуу найруулагчдыг дэлхийн тавцанд гаргах зорилгоор Швейцар-Италийн Локарно хотод жил бүрийн наймдугаар сард болдог юм.
Уг наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 8000 гаруй үзэгч үзэж сонирхдог байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

