| |
бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.
180
мянган өрхөд 68 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух тараасан бол гэрийн
дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум
төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан
байна.

Үндсэндээ зуух тараахад зарцуулсан 100 орчим тэрбум төгрөгөөр Гэр хороолын дахин төлөвлөлт хийсэн бол олон мянган өрх орон сууцтай болж, тэр чинээгээр яндангийн тоо буурах байв.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатарын хэлснээр барилга, орон сууцны ам.метр 900 мянган төгрөг орчимд босдог аж. Энэ жишгээр үзвэл 100 тэрбум төгрөгөөр 110 мянган ам.метр орон сууц барих боломжтой. Нэг айлд 55 ам.метр орон сууц гэж тооцоход 2000 айлын орон сууцтай болох байж.
Саяхан нээлтээ хийсэн "Буянт-Ухаа2” хорооллын 9 давхар, 54 айлын орон сууц гэхэд л 3 тэрбум орчим төгрөгт боссон гэх. Энэ жишгээр үзвэл 100 тэрбум төгрөгөөр 1800 орчим айлын орон сууц барих боломжтой байжээ.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд утаагүй зуух тараах, гэрийн дулаалгын материал зэрэгт зарцуулсан 100 орчим тэрбум төгрөгөөр дахиад нэг Буянт-Уахаа хороолол ч барих боломжтой байж.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

