| |

УИХ-ын Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Харин хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгуулав.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

