| |
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. Түүнд улс төр хөөх сонирхол төрдөггүй. Яагаад гэвэл тэр ЭТТ-г дэлхийд гаргаж, өрсөлдүүлэх маш том амбицтай.
Дараагийн 15 жилийн Монгол Улсын эдийн засаг,нийгэм, бизнесийн хөгжлийн тулгуур чулуу болох Тавантолгойн орд дагасан цогц бизнесийг дагалдаж 26.000 гаруй ажлын байр бий болж, зайлшгүй 80 мянган иргэн суурьших шинэ хотыг хүртэл төлөвлөөд явж байна. Иймээс л "Эрдэнэс Тавантолгой” аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлж, эрчимжүүлж, үр дүнд хүргэх юм.
Хамгийн чухал нь цаашид 500 МгВТ хүртэл метан цахилгаан станц байгуулагдан өргөжих, нийт 950МгВТ-ын эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлох ч боломж бүрдэнэ. Гуравдугаарт, усан хангамж. Усгүй бол олборлолт, баяжуулалт, цахилгаан станцын тухай яриа байхгүйтэй адил шүү дээ.
Хөрөнгө оруулагч талууд манай танилцуулгыг стандарт шаардлагад нийцэхгүй, ойлгомжгүй байна, боловсруулалтын хувьд чанаргүй байна гэж байсан нь ердөө 10-хан жилийн өмнөх түүх шүү дээ. Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх гээд компани хөлсөлчихсөн, нөгөө хоёртоо мөнгөө ч бүрэн өгч чадахгүй.
"Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгдүгээр транчаа, наймдугаар сарын 23-нд хоёрдугаар транчаа зарлахад Монголын 1700 иргэн болон аж ахуйн нэгжүүдээс 840 гаруй тэрбум төгрөг боссон байна. Энэ хэмжээгээр "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид итгэл үзүүлж байна шүү дээ. Ийшээ мөнгөө хийчих юм бол би мөнгөө баталгаатай буцааж авна, дээрээс нь би өгөөж авах юм гэж тооцож чадсан учраас бидний өнөөдрийн бизнес амжилттай явж байгаа.
Өнгөрсөн хугацаанд ч нэг тонн тутамд нэг мод тарьж чадаагүй л байгаа юм. 180 сая мод тарина гэдэг ингээд бодохоор харин ч бага тоо юм шүү. Уул уурхайн компаниудын байгаль эхийн өмнө, иргэдийн өмнө зайлшгүй биелүүлэх ёстой том үүрэг бол ерөөсөө байгаль орчныг нөхөн сэргээх явдал. Тэгэхээр хүрээлэн буй орчиндоо 180 сая ширхэг мод, үрсэлгээ тарьж ургуулна гэдэг бол яах аргагүй заавал хийх ажил.
Анхны 10 гэрийн нэгийг оффис болгоод хэдүүлээ ордынхоо ирээдүйн тухай ярилцаж байсан нь одоо ч миний чихэнд сонсогддог. Дэлхийн том уурхай болно, олон газрын бизнесмэнүүд үзэх гэж хүрч ирдэг, хамтран ажиллах санал тавьдаг, хөрөнгөө оруулдаг, бүтээгдэхүүн авдаг, дэлхий мэддэг уурхай болгох зорилт бидэнд байсан. Тэгвэл өнөөдөр бас чиг таньж мэддэг болж, ЭТТ гэхээр иргэд, төр итгэл үнэмшил өгдөг болж.
Манай Сангийн яам олборлогчоос ч аваад, үйлдвэрлэгчээс давхардуулан татвар авдаг явдал энэ дэлхий дээр байхгүй санхүүгийн модель болсон. Би хэдийгээр төрийн өмчит бизнес хийж байгаа ч "За Сангийн яам тийм шийдвэр гаргачихсан юм чинь дагана аа” гэж хэлэх эрх надад байхгүй. Жижиг хувьцаа эзэмшигч гэж 2.5 сая иргэнээ үл хүндэтгэж бүр болохгүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

