| |
"Дан, давхар"-гүй л гишүүдийн сонирхлын давалгаанд цохиулах бололтой. Гэхдээ дайн, ковид зэрэг гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, өвлийн бэлтгэлийг базаахаар утаагүй түлшийг амлаж авсан Байгаль орчны Б.Бат-Эрдэнэ нар үлдэх магадлал өндөр байна.
Тухайлбал МАН-ын генсек Д.Амарбаясгалан 2022 оны гуравдугаар сарын 30-нд "...МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан билээ. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа. Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

