| |
Австралид төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлэгчдийн нэг "Fortescue Metals” компанийн бүтэн жилийн ашиг 40 хувиар буурлаа.
Тус компани даваа гарагт 6.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнасан байна. "Fortescue Metals” өнгөрсөн онд 10.35 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ. Гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ
2021 оны тавдугаар сарын дээд түвшнээсээ хоёр дахин буураад байгаа аж. Энэ нь хөл хорионы улмаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой юм байна. Австралийн төмрийн хүдрийн экспортын 70 хувийг БНХАУ бүрдүүлдэг.
Б.Есүйхулан
Bloomberg TvЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

