| |

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, захуудын чиглэлд замын зорчих хөдөлгөөн амралтын өдрүүдэд 74, ажлын өрдүүдэд 86 хувиар нэмэгджээ. Тодруулбал, "Нарантуул”, "Хүчит шонхор”, "Хархорин”, "Барс”, "Бөмбөгөр”, "Дүнжингарав”-ын чиглэлд хөдөлгөөн ихэсч байна. Энэ нь бусад төв замд хөдөлгөөн саарч түгжрэхэд нөлөөлж байна.
Гэхдээ цагаан сарын өмнөх өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд өмнөх жилүүд шиг автомашиныг тэгш, сондгой тоогоор зорчуулдаг байсан дугаарын хязгаарлалтыг энэ удаа хийхгүй. Энэ нь иргэдийн хөдөлгөөний шаардлыг хангаж буй бөгөөд нийт замд хөдөлгөөн тэнцвэртэй байгааг мөн харгалзаж байна. Харин зөвхөн битүүний өдөр дугаараар хязгаарлаж, шинийн 1-3-нд хязгаарлахгүй. Хоёрдугаар сарын 4-ний баасан гараг буюу Шинийн 4-ний өдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

