| |


Монголын урлагийн ертөнцөд шинэ хуудас нээсэн, экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын "ХAOS” фестивалийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг толилуулж буй. Диана, Ариунтуяа нар үзэсгэлэнгийнхээ санаа, төслийг жилийн өмнөөс эхлүүлсэн аж. Тэд хамтдаа Монголын говь нутгаар 1000 гаруй км зам туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газраар аялж, ширгэсэн булаг шанд, гол мөрөн, гүн мөсөн хавцал, палеонтологийн олдвор бүхий газар, элсэн цөлийн тогтоцыг судлан, дүрсжүүлж, үзэсгэлэнгийн бүтээлүүдээ туурвижээ.

"Зааг” үзэсгэлэн нь зөвхөн урлагийн бүтээл биш, харин амьдралын утга учрыг нээх аялал гэж хэлж болно. Амьдралын заагийг шинэ өнцгөөс харах, түүний гүн утгыг ухаарах энэхүү үзэсгэлэн нь таныг гайхашруулж, сэтгэл зүрхийг тань хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэн ХААН Банкны төв оффисын 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 5-р сарын 29-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

