logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

МУ-ын аварга Ч.Санжаадамба: Мянган хүчтэний манлай болж Монгол бөхийн дээд цолонд хүрсэндээ баяртай байна

Бичсэн:soyoloo
2016/07/22/, 12:49
Tweet

МУ-ын аварга Ч.Санжаадамба: Мянган хүчтэний манлай болж Монгол бөхийн дээд цолонд хүрсэндээ баяртай байна

 

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр "Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн "Хангарьд” клуб, "Ажнай” кропорацийн бөх юм.

 -Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?

-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн "Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.

2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад "баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.

-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?

-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.

-"Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга "Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?

-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.

Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).

-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?

-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.

Монгол туургатны бөхийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэндээ ихэд бэлгэшээдэг. Энэ наадам надад өөртөө итгэх итгэлийг, монгол бөхийн дээд цолонд хүрч болох юм гэх бодлыг төрүүлсэн. "Монгол туургатны бөхийн барилдаанаар чи мандчихсан шүү дээ” гэж хүмүүс хэлдэг. Тэрхүү наадам миний бөхийн зам мөрийг зөв сайхан тэгшилж өгсөн. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх зургаан мянган бөхийн барилдаанд С.Мөнхбат аваргаар 13 давж түрүүлсэндээ баярладаг. Нэгэн том түүхийн эзэн боллоо гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

-Өнөө жилийн наадмын тухай эргээд ярилцъя. Долоогийн даваанд Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Пүрэвсайхан нараас Баасанхүүг амласан. Өнгөрөгч жилийн сар шинийн барилдаанд түүнд өвдөг шороодсон. Долоогийн давааны барилдааны тухай дурсахгүй юу?

-Шинээр харцага цолны болзол хангаад байгаа Баасанхүүг амлаад барилдчихъя гэж бодсон. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдсан, хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Сар шинийн барилдаанд би унасан. Дараа нь шилдэг 12 бөхийн багийн халз барилдаанд давсан. Баасанхүүгийн барилдааныг хүмүүс сайн мэднэ. Биеэр жижгэвтэр хэрнээ уран дайчин барилдаантай. Миний хувьд золгоод барилдъя гэж бодоод зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн.

-Наймын даваанд Э.Оюунболд арслантай тунаж хүч үзсэн. Оюунболдын хувьд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан хүчтэй арслан даа?

-Ер нь төрийн наадамд амар хялбар даваа гэж байхгүй. Барилдаан бүхэн, даваа бүхэн хэцүү байдаг. Наймын даваанд Э.Оуюунболдтой тунах байх гэсэн бодол надад байсан л даа. Залуу арслан бол үнэхээр ирэн дээрээ байгаа бөх. Арслантай их тайван, санасан бодсоноо хийж чөлөөтэй сайхан барилдсан. Шуудхан хэлэхэд, сэтгэлдээ хүртэл барилдсан гэж хэлж болох юм. Барьц сонгооноос залуу арсланг давсан. Найм давчихаад гарьд цолны болзол хангачихаад их баярласан шүү. Цэнгэлдэхэд цугласан наадамч олон давах бүрт минь нижигнэтэл алга ташиж, урам зоригийг бадрааж байлаа.

МУ-ын аварга Ч.Санжаадамба: Мянган хүчтэний манлай болж Монгол бөхийн дээд цолонд хүрсэндээ баяртай байна

 


-Есийн даваа буюу арслан цолны даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулж барилдсан. Аваргыг давчихаад зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Тэр тухай "Монгол бөхийн жудаг гэж энэ дээ” хэмээн олон хүн санал сэтгэгдлээ цахим ертөнцөд бичсэн байна лээ?

-Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэтгэдэг. Бөхийн жудаг ёс талаасаа ч, олон жил барилдсан хүч хөдөлмөрийг нь бодсон ч сайхан бөх. Хийморь лундаатай энэ сайхан аваргаар арслан цолны босго алхлаа, аварга цол хүртэхийн ерөөлийг бэлгэдэж мөрнөөс нь адис авъя гэж бодсон.

-Түрүү үзүүрт нутгийнхаа бөхтэй үлдсэн. Өнөө жил Архангай нутгийнхан гойд сайхан наадлаа?

-Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьдаар ахлуулсан "Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд хийморьтой сайхан наадлаа. Начин цолтой дөрвөн бөх төрлөө. Аварга, арслан цолтон тодорлоо, Лу гүний Вандан аварга, буур хэмээх Нацагийн Жамъян аварга, Цэдэндоржийн Чимэд-Очир аварга, энэ цагийн бөхийн манлай дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд монгол бөхийн түүхэнд домог болсон аваргууд энэ нутгаас төрсөн. Улсын наадмын түүхэнд Архангай нутгийн бөхчүүд түрүү үзүүрт шалгарч байсан тохиолдол ч олон байдаг юм билээ. 1920-иод оны эхээр Буур аварга, Төмөрбаатар арслан хоёр үлдэж байсан, дөчин гурван онд Архангайн Хайрхан сумын аат Лувсанжамц арслан, Цэнджавын Содов арслан хоёр үлдэж байж. Жаран хоёр онд Жалбуугийн Чойжилсүрэн, Далайн Жамц гэсэн хоёр хүчит мөн л түрүү үзүүрт шалгарч байсан түүх бий. Ийм л домог түүхтэй хүчтэнүүдийн нутгаас аваргын буухиаг залгуулсандаа баяртай байна. 16 настай байхдаа бөх болно гэж нутгаасаа гарсан. Өнөөдөр бөхийн оргил цолонд хүрлээ. Анх Дүвчин багшийнхаа "Хасар” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөх болоход минь улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж их нөлөөлсөн. Манай эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Төстэй мэдээллүүд

Х.Мөнхбаатар арслан зодог тайлна

Х.Мөнхбаатар арслан зодог тайлна

2016/02/19, 10:13
Уяачдын наадамд аймгийн арслан А.Давааням түрүүлэв

Уяачдын наадамд аймгийн арслан А.Давааням түрүүлэв

2015/07/15, 09:46
Дөрвөн аварга, долоон арслан зодоглоно

Дөрвөн аварга, долоон арслан зодоглоно

2015/07/11, 12:07
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

8 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

10 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

9 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

9 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

11 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

22 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

25 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

24 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

13 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

19 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

24 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

28 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

26 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

19 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

13 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

28 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

42 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

28 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23895 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19812 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18973 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18866 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17361 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16624 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16251 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14926 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14806 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14382 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13687 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18446 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8877 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10835 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7543 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8558 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11420 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6836 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.