Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс болон Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байна.
DSC_9061
Өнөөдөр Бүгд Найрамдах Өмнөд болон Хойд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны тавдугаар ээлжинд Онцгой байдлын албыг төлөөлөн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзав.
DSC_9083
Энэ үеэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 26 албан хаагчийг Онцгой байдлын албаны шагналаар шагнаж урамшууллаа.
ОБЕГ-ын Жуух бичгээр тав, Баярын бичгээр зургаа, Сайшаалын үнэмлэхээр 13 албан хаагч, "Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр нэг албан хаагчийг шагнасан юм.
DSC_9133
2016 оны байдлаар Онцгой байдлын албанаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 120 гаруй албан хаагч оролцжээ.
9X1A9159
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар



