logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хөлбөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчид

Бичсэн:tonshuul
2015/02/10/, 09:37
Tweet

Хөлбөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчид 2014 оны 11-р сарын 10-нд "Эрчим” клубын удирдлагаас Монголын Хөлбөмбөгийн холбоонд тодруулга авахаар хүсэлт гаргаснаар нэгэн булхайтай хэргийн сэжүүр сөхөгдөн олонд ил болсон билээ.Шууд утгаараа хүний наймаа хийсэн этгээдүүдийн нэр ус ч тодров.Тэд бол японы иргэн Такаши Моримото, Дэрэн клубын эзэн гэгдэх Г.Мөнхчулуун, тэднийг өөгшүүлэн дэмжигч Б.Мэдрээ нар юм.

Хүний наймаа хэрхэн явагдаж байв?


    Спортын салбарт тамирчдыг наймаалцах, клубууд хоорондоо солилцох явдал хэвийн үзэгдэл гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ нь маш хатуу хяналт дор, тодорхой журмаар явагддаг болохоос хэн дуртай нь, тааралдсан тамирчнаа хаа хамаагүй зарах боломж огтхон ч биш юм. Тогтсон журмаар бол агент буюу зуучлагч нь өөрийн улсын болон ОУАХБХ-нд шалгалт өгч ийм төрлийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх авч бүртгэгдсэн байх ёстой ажээ. Гэтэл ОУХБХ болон Японы Хөлбөмбөгийн Холбооноос ирүүлсэн албан ёсны мэдээллээр ямар ч зөвшөөрөл, сертификат аваагүй, бүртгэлгүй Такаши Моримото гэгч Дэрэн клубын эзэн, Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуунтай үгсэн хуйвалдах замаар Сумида хэмээх хаана ч бүртгэлгүй хөлбөмбөгийн клуб байгуулж, түүнийхээ нэрээр монголын авьяаслаг багачуудыг гадагшаа хууль бусаар зарах наймааг эхлүүлсэн байдаг. Тэрбээр бяцхан тамирчид, тэдний ар гэрийнхний эрх зүйн мэдлэг, чадамжгүй байдлыг ашиглан асар хямдаар, олон улсын жишиг, эрх зүйг үл тоомсорлох байдлаар цэвэр хууль бус хүний наймаа хэлбэрээр ажиллаж иржээ.

Т.Моримото нь ОУХБХ, Японы ХБХ болон монголын холбогдох хууль, дүрэм журмыг хэрхэн зөрчснийг тоочвол:

-Мэргэжлийн агент биш, мэргэжлийн тамирчдын гэрээ байгуулах лицензгүй болох нь тогтоогдсон. ФИФА-гийн агент тусгай сертификат, тамга тэмдэгтэй байх ёстой. Т.Моримотод ямарч тамга, тэмдэг байгаагүй.

-ОУХБХ-ны дүрэмд "мэргэжлийн тамирчны гэрээг хоёроос дээшгүй жилийн хугацаатай байгуулах ёстой" гэсэн заалтыг зөрчиж, монголоос гадагш худалдсан тамирчидтай гурван жилийн гэрээ байгуулсан

-Тамирчин наймаацах гэрээг агентууд тамирчны эх орны ХБХ-гоор заавал дамжуулж, тэдний зөвшөөрөл, хяналт дор ажил хэрэг болгодог нийтлэг журмыг үл хэрэгсэн нууцаар, хувийн журмаар гэрээ хийсэн.

-Тамирчидтай байгуулах гэрээг ФИФА-гаас батласан гэрээний маягт дээр байгуулах ёстой. Гэтэл Моримото нь Монголын тамирчидтай хувийн гэрээ байгуулсан.

-Агент нь ямар нэг клубт харьяалагддаггүй байх ёстой аж. Гэтэл Т.Моримото нь "Сумида”, "Дэрэн-сумида" гэсэн клубуудэд эзэмшилтэй байсан. Үүнээс "Сумида” гэх клуб нь МХБХ-нд бүртгэлгүй.

email

Нэгэнт албан ёсны эрхгүй хүнийг агент гэхгүй. Тэгэхээр ченж л болж таарах байх. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээд монголын бяцхан тамирчдыг гадны клубуудэд зарж, үнэлгээний тал хувийг өөртөө ашиг болгон авдаг байх магадлал түүний хийсэн гэрээ, тохиролцоонуудаас тодорхой харагдаж байгаа юм. Яг одоогийн нөхцөлд мэргэжлийн тамирчны цалин хөлс, гэрээний үнэлгээний доод хэмжээ 10 мянган ам.доллар байна. Гэтэл ченж Т.Моримото монголын тамирчидтай 5 мянган ам.долларын дүнтэй гэрээнүүд байгуулсан, эрүүл мэндийн даатгал болон тээврийн зардлыг тамирчинд өөрт нь хариуцуулсан зэрэг заалтууд оруулсан зэрэг сэжигтэй үйлдлүүд бий. Ченж Моримото Такеши нь хууль бус үйл ажиллагааны улмаас монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд одоогоор монголын хилээр гараагүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Энэ ченжийг Г.Мөнхчулуун, Б.Мэдрээ нар нуун дарагдуулж байх магадлалтай гэсэн мэдээлэл хуулийн байгууллагууд ирсэн гэнэ. Ченж Моримото хуулийн байгууллагад мэдүүлэг өгч эхлэбэл түүний хань хамсаатан, өөгшүүлэгчид тодорхой болж, нотлогдох учраас МХБХ-ны сонгууль хүртэл нуун дарагдуулахыг чармайж байж ч магадгүй юм.

Хөлбөмбөгийн ченжийг өөгшүүлэгчид хэн бэ?


    Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг илтэд зөрчсөн, албан ёсны зөвшөөрөлгүй хүн яагаад монголын хөлбөмбөгийн салбарт дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болов гэдэг асуулт Дэрэн клубын эзэн Г.Мөнхчулуун нь ченж Т.Моримотог анхлан урьж авчран, монгол дахь ар тал нь болж хууль бус үйл ажиллагаагаа явуулах түнш нь болж байсан шинж тэмдэг илтэд байгаа юм. Тэрбээр Моримототой хамтран "Дэрэн-Сумида" гэж клуб байгуулан, энэ нэрээрээ дотоод, гадаадын уралдаан тэмцээнд тамирчид оролцуулж байснаа япон эрийн хууль бус үйлдэл илэрч, шалгагдах мөчөөс эхлэн Сумида гэх үгийг багийнхаа нэрээс авч хаян, тийм хүн танихгүй шахуу юм ярьж явах болсон билээ. Г.Мөнхчулууныг санхүү болон үйл ажиллагаагаар ивээж ирсэн хүн нь Б.Мэдрээ юм. Капитрон банкны 12.60 хувийг эзэмшигч Б.Мэдрээ нь Г.Мөнхчулуунд зээл олгож, түүгээрээ дамжуулан удирдан чиглүүлж байдаг гэх яриаг Б.Мэдрээ үгүйсгэдэггүй бөгөөд зөвхөн ХХБ-нд энэ явдал хамаагүй гэж нотлохыг хичээж ирсэн байдаг.Тэгэхээр Капитрон банкнаас, эсвэл Б.Мэдрээгийн хувийн ББСБ-аас, бүр хувиасаа ч зээл олгочихсон байж болох.Энэ нь хуулийн дагуу хэрэг, буруутгахад хэцүү. Гол нь өгсөн зээлээ МХБХ-ны эсрэг ашиглахыг оролдож байгаа нь л таагүй. Г.Мөнхчулуун нь хөл бөмбөгийн холбооны дотор яс хаях, тамирчид дасгалжуулагчдыг удирдлагын эсрэг турхирах зэрэг бүхий л бусармаг ажлаа Б.Мэдрээгийн зааварчилгаа, санхүүгийн удирдлага дор хийж ирсэн нь хөлбөмбөгчдөд тов тодорхой. Тийм болохоор ченж Т.Моримотогийн хүний наймааны асуудал Б.Мэдрээгийн оролцоо, хяналтаас гадуур явагдаагүй нь тодор¬-хой. Ченж Т.Моримото㬬ийн хууль бусаар олсон орлоготой холбогдох сэжүүр ч эдгээр монгол хүмүүст ч байж болох магадлал бийг шалгах, нягтлах хэрэгтэй.Тодорхой мэдээллээс үзэхэд Б.Мэдрээ нь Хүн амын орлогын албан татварт орлогоо бүрэн мэдүүлээгүй, зөвхөн ХХБ-ны гүйцэтгэх захирлын цалингаа мэдүүлсэн байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, татварт нуусан орлогыг нь илрүүлэх чиглэлээр ажиллабал төсвийн орлого эрс нэмэгдэх боломжтой ажээ. Төсөв алдагдалтай байгаа үед их л нэмэр болох байх даа.

    ОУХБХ-ноос гишүүн орнууддаа мэргэжлийн хөлбөмбөгчдийн гэрээг далимдуулж хүний наймаа хийгдэж буй асуудлын талаар байнга, хатуу анхааруулдаг.Энэ бол ихээхэн эмзэг асуудал болсон бөгөөд учир нь ази, африк, латин америк, зүүн европын буурай орнуудад хөлбөмбөгөөр дамжуулан хүний наймаа хийх явдал удаа дараа гарсан билээ. 2014 оны Хүний наймааны тайлангаас харахад АНУ гурван улсыг Хүний наймааны хамгийн аюултай бүсэд оруулснаа зарлажээ. Үүнд: Тайланд, Малайз, Венесуэль улсууд Хүний наймааны хамгийн доод зэрэглэл "Tier 3" хэмээх аюултай түвшинд бичигдэж байна. Эдгээр улсуудын янз бүрийн салбарт боолын хөдөлмөр өргөн ашигладаг нь аюулын харанга дэлдэж байгаа ажээ. Гэтэл японы үл бүтэх этгээдтэй хамтран Г.Мөнхчулуун, Б.Мэдрээ нарын гэрээ байгуулсан тамирчид бүгд Тайланд руу гарахаар байгаа. Үүнээс харахад ОУХБХ-ны сэрэмжлүүлээд байгаа аюул монголд хэдийнээ нүүрлэж, нэр дурдсан этгээдүүд холбогдоод байгаа баримтыг үгүйсгэхэд хэцүү болж байна.

    Т.Моримото болон монгол талын өөгшүүлэгчид бага насны хүүхдүүдийн эрх зүйн чадамжгүй, ойлголтгүй байдлыг нь ашиглан, төөрөгдүүлэх замаар тамирчин А.Мөрөнг тайландуудад зарсан бөгөөд хожим нь "Эрчим” клубын тамирчид М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, "Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нарыг хууль бусаар зарахаар завдаж байгаад илчлэгдэж, МХБХ-ноос хориг тавиулсан билээ.

    МХБХ-ны шинэ удирдлага хууль дүрмээ нягт сахиж, эрх зүйн мэдлэгтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ажилласнаар хууль бус наймааг таслан зогсоож чадсан байдаг. МХБХ нь хөлбөмбөгчдийг гадаадын мэргэжлийн клубуудэд хууль ёсны дагуу гэрээ байгуулан тоглох явдлыг бүрэн дэмжиж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллахаар төлөвлөжбайгаа бөгөөд харин үүнийг далимдуулан хөлбөмбөгийн нэр дор хүний наймаа эрхлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм.

    МХБХ-нд бугшсан хэрүүл, гүтгэлэг, хууль бус ажлыг санхүүжүүлэгч, зохион байгуулагч нь явж явж Б.Мэдрээ гэнэ. Тэрээр Г.Мөнхчулуун, И.Отгонбаяр, Б.Сугарнарыг өөрийн дураар залж, хөдөлгөж байдаг гэх агаад энэ удаад ч тэднийг МХБХ-ны Ерөнхийлөгчийнсонгуулийн өмнөх башир явуулгадаа татан оролцуулж, ашиглаж байна. Дан ганц Дэрэн клубт хамааралтай хүмүүсээр МХБХ-г дүүргэх, тэдний тусламжтай, хяналтгүй, дураар аашлах замаа засах гэж өвгөн Мэдрээ ихэд хичээж, улайрч байна. Өвгөн Б.Мэдрээ гэж юун этгээд болохыг эрэн сурвалжилж тодруулбал дараах зүйлс илэрч байна.ХХБ-ны гүйцэтгэх захирлын албыг хашихын зэрэгцээ Капитрон банкинд хувь эзэмшдэг, мөн хувьдаа ББСБ-тай энэ этгээд үнэн хэрэгтээ хөл бөмбөгт шинэ, ариухан хүн биш юм. МХБХ-ны удирдлагад анхнаас нь шургалж, бүх зүйлд нь хуруу хошуугаа дүрж явсны хувьд алдаа, булхайг адилхан үүрэлцэх учиртай нэгэн ажээ. Гэтэл ерөөсөө өмнөх удирдлагуудыг таньж мэдэхгүй, хамтарч байгаагүй цэвэр ариухан хүний дүрийг эсгэх болсон. "Би ХБХ-ны удирдлагынханд бууж өгч явалгүй, шинэчлэлийн төлөө тэмцдэг л байж" гэх мэтээр гансран суугаа энэ өвгөн бэрхшээлийн өмнө бууж өгдөг тэр зангаа ахиж гаргахгүй гэх батлагаа байхгүй. 50 гарсныг (Мэдрээ 62-той) сургаж болдоггүй гэж үгтэй юм. Энэ өвгөн улс төрд маш их далд явуулга, хоёр нүүрийг гаргаж хутгаж ирсэн байх агаад хувийн амьдрал, ёс зүйн хувьд ч харуулах гээд байгаа шигээ ариухан хүн биш байна. Бид энэ удаад хувийн амьдрал, амрагийн явдал зэргийг дэлгэхээс татгалзан улстөр, санхүүд хутгасан бантан, хоёр нүүрнийх нь талаар цухас дурдъя. Бусармаг явдал нь даамжирвал бусад "ариун явдлыг" нь баримт, эх сурвалжтайгаар дэлгэн харуулахаар нөөцөллөө. Хоёр нүүртэй явуулгынх нь захаас тоочвол: Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, ТҮЦ машиныг амаа олохгүй магтаж байсан атлаа ажил хэрэг дээр тулахаар өөрийн банкинд зээлийн өргөдөл гаргасан хүмүүсийн материалдаа хавсаргасан "Төрийн үйлчи묬гээний машины” лавлагаа, тодорхойлолтыгхүчингүйд тооцох шийдвэр гаргаж байжээ. Энэ хоёр нүүрт ажиллагааных нь цаад зорилго нь Ерөнхий сайдыг дарамтлах замаар Р.Бурмааг УИХ-аас эргүүлэн татуулж, өөрөө жагсаалтаар УИХ-Д орох мөрөөдлөө биелүүлэх санаархалд оршиж байсан нь хожмын явдлуудаас тодорсон билээ. Ардчилсан намын удирдлагууд эрх биш тэнэг хүмүүс биш болохоор төрийн шийдвэрийг үл ойшоож, хоёр нүүр гаргадаг хүнд төрийн хариуцлагатай албыг хариуцуулж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.Төрийн ажил хариуцах чадваргүй хүн Төрийн бус байгууллагын ажлыг авч явж дийлэхгүй нь бүр ч тодорхой.Өвгөн Б.Мэдрээ гишүүн болох мөрөөдлөө мартаж чадалгүй дараагийн бусармаг алхмыг үргэлжлүүлсэн нь Р.Бурмааг хэвлэлээр болон таньж мэдэх хүмүүсээр дарамтлуулан, элдвээр бичүүлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг шахах болсон байдаг. Энэ талаар сайд Р.Бурмаа: "Би аргаа бараад гишүүнээсээ татгалзаж, ганцхан сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлтийг гаргасан. Миний дараа орох хүн бол Д.Мэдрээ. Тэр хүн жил хагасын хооронд "УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий гэсэн" гэжээ. Б.Мэдрээ өнгөн дээрээ ингэж хэлсэн мөртлөө араар нь маш их явуулга, дайралтыг санхүүжүүлэн, хэвлэлээр дэгдээсэн бөгөөд олон жил сайн мэдэх хүмүүс нь түүнийг "ил хэлж, ярьж чаддагүй, цаг үргэлж араас хутгалдаг хуншгүй этгээд" хэмээн тодорхойлж байна.

    Тэрбээр энэ чанараа өөрийн найзууд болох алт, дилерийн хэрэгт холбогдсон Д.Сүх-Эрдэнэ, Монголбанк¬ны Ерөнхийлөгч болсон Н.Золжаргал нарт ч харуулж байжээ. Хуншгүй этгээдийн явуулгаар нэг найз нь шоронгийн хаалга татсан, харин нөгөө найз нь түүний башир явуулгыг даван туулж Монголбанкны Ерөнхийлөгч болж чадсан билээ. Б.Мэдрээ Н.Золжаргалыг нэр дэвшсэн үеэс нь хэвлэлээр баалж, элдвээр муулах ажлыг удирдан зохион байгуулж, санхүүжүүлж "Монголбанкинд Н.Золжаргал хэн ч биш" гэх зэрэг ярилцлага өгч байсан хирнээ уулзахаараа "Чи л болох ёстой. Чамайг үхтлээ дэмжиж байгаа" гэж манжилдаг байсныг банкны салбарынхан жигшин дурсдаг.Өвгөн Мэдрээ энэ хоёр нүүрт зангаараа хөл бөмбөгийн ертөнцийг өнөө ч хагалан бутаргаж, талцан хэрэлдүүлж байгаа. МХБХ-ны удирдлагад суучихвал юу ч болж мэднэ. Энэ өвгөний банкны салбарт хийх гэж байсан том луйврыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээд, газар авахуулалгүй таслан зогсоож байжээ. Юун хэмээвээс Б.Мэдрээ өөрийн байгууллагын 50 хувийн хөрөнгө оруулалттай Mostmoney үйлчилгээ гэгчийг Засгийн газраар дарамтлуулах замаар арилжааны банк бүрт 3 тэрбум төгрөгөөр шахах санаа сэдсэн байжээ. Нийтдээ 52 тэрбум төгрөгийг гувчуулах гэж байсан энэ луйвар нь монгол улсын хуулийг хэд хэдэн зүйл заалтаар зөрчиж байсан юм. Нэгд, арилжааны банк нь ямарваа аж ахуйн нэгжийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмших бол Монголбанкнаас зөвшөөрөл авч, бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хоёрт, банк хоорондын клерингийн үйлчилгээг зөвхөн Монголбанк хийнэ гэсэн заалтыг зөрчсөн.Гуравт, нэг арилжааны банк бусад арилжааны банкныхаа нийт гүйлгээ, арилжааны нууцыг алдагдуулах нөхцлийг бий болгохыг санаархсан зэрэг болно. Ийм илэрхий луйвар, хувийн ашгийг эрхэмлэсэн гэмт хэргийн шинжтэй зүйл санаачлан, Засгийн газраар дэмжүүлэхээр лобби хийж явсан гэж бодохоор алхам тутамдаа хууль, дүрэм зөрчиж, ёс зүйгүй аашлаж ирснийх нь учир шалтгаан тодрох байх.Ийм шуналтай хүн МХБХ-ний Ерөнхийлөгч болбол самраад, цацаад л дуусах байх. Тэрбээр Ерөнхийлөгч болж үзэх оройтсон хүсэлдээ хүрэхийн тулд FIFA болон МХБХ-ны дүрмийг өөрийн гар хөл бологсдоор зүйл бүрээр зөрчүүлж, орон нутгийн хөлбөмбөгчдийг сонгуульд оролцуулахгүй байх башир аргыг сэдсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байна.

    Өтөл нас руугаа орж, хэвийн сэтгэлгээгээ аажим алдаж буй ийм нэгэн бусармаг этгээд хөгширсөн хойноо ч зүгээр суухгүй, элдэв албан тушаалд санаархан ийш тийш үсчин МХБХ-ны Ерөнхийлөгчийн суудалд санаархаж байна. Нэг анхаарах зүйл нь ХХБ-ны удирдлагууд санаатайгаар монголын ТББ-уудын удирдлагыг гартаа оруулахыгчармайж байгаа шинж тэмдэг юм. Тэд саяхан Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлагыг авсан.Одоо МХБХ-нд савраа дүрэхээр элдэв явуулга хийн, өвгөн Мэдрээ тэргүүтэй хүмүүсийг турхирч байна. Б.Мэдрээ хувийн санаархалдаа өөрт нь зээлийн аргамжаагаар бат холбогдсон эрхмүүдийг ашиглан, турхирч, өдөөн хатгаж, спортыг улс төржүүлэх гэж байдгаараа хичээж, хаа хамаагүй монгол улсын Ерөнхийлөгч рүүзанал зүхэл, гүтгэлэгээр дүүрсэн ил захидал гэгчийг зохион бичүүлж байна.Азаар задарсан өвгөний ядарсан явуулгад орох төрийн түшээ, удирдагч одоогоор олдохгүй болов уу. Ойр дотны хүмүүсийнх нь нотлон ярьсан бичлэгээс үзэхэд Б.Мэдрээ Г.Мөнхчулуунд хөдөө сумдад баригдах хөл бөмбөгийн талбайн тендерүүдийг бүгдийг өгөх амлалт өгсөн гэнэ. Гэтэл Г.Мөнхчулуун нь Дэрэннаран ХХК-ийн нэр дээр хөл бөмбөгийг талбай барих тендер урд нь авсан ч МХБХ-нд гүйцэтгэлийн тайлангаа гаргаж өгөхөөс цааргалан өнөөг хүргэсэн этгээд билээ. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болох гээд байгаагийн цаад учир нь өмнөх тендерийн гүйцэтгэлийг цайруулах, ахин хөлбөмбөгийн талбай барих ажлуудыг хувийн компанидаа хуваарилах л байх магадлалтай. Б.Мэдрээ нь удирдах ажил, менежментийн ямар ч чадваргүй, хүний үгээр хөдлөж өдий хүрсэн агаад ам, ажил нь ямагт зөрж байдаг гэнэ.Наад захын жишээ хэлэхэд өнөөдөр түүний гүйцэтгэх удирдлага хангалтгүй, хариуц¬лагагүй байснаас ХХБ-ны чанаргүй зээл, муу зээлийн хэмжээ сэтгэл түгшээх хэмжээнд очжээ. Арилжааны банкнууд дотор хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээгээр дээгүүр бичигдэх болсны учиг нь чухамдаа Б.Мэдрээ байгууллагынхаа эрх ашгийг хувийнхаас доогуур тавьдагт л буй. Ийм ч учраас банкных нь ТУЗ гүйцэтгэх захирал Б.Мэдрээд хугацаатай үүрэг өгөөд байгаа гэх агаад мань эр ажилдаа тэсэхгүйгээ мэдээд зөөлөн буух сандал хайсан нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн суудал бололтой.УИХ-ын гишүүний суудал түүнд ахадсан, Санхүүгийн Зохицуулах хорооны даргад санаархаад одоогийн ажлын үзүүлэлт нь унагасан. Түүний хоёр нүүрний нотлогоо нь өөрийнх нь хэлсэн үг юм. Б.Мэдрээ сонинд өгсөн ярилцлагадаа "Миний хувьд, эхний нэг, хоёр, гурав, тэгээд тавдугаарт "Зөв бөгөөд хэрэгтэй хүн” гэсэн зарчмаар менежмент явуулдаг. Зөв гэдэг нь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал" хэмээн сайрхаж байсан нь огт худал үг болохыг явуулсан үйл ажиллагаа, нөхөрлөсөн хүмүүс нь харуулж байгаа бус уу? Ёс зүйн бохирдол нь хувийн амьдралд нь ч тусгалаа олсон байдаг ч энэ талаар дэлгэхээс энэ удаад бид цааргалж байгаа билээ. Гол нь дараах асуултууд мань өвгөн хариулчих хэрэгтэй байх. Б.Мэдрээ ёс зүйг тэгтлээ эрхэмлэдэг нь үнэн бол хөл бөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчдийг дэмжих байсан уу? Янз бүрийн албан тушаалд санаархаж бусдыг байнга гүтгэн доромжилж чадах байсан уу? Анд нөхдөө араас нь "хутгалах "байсан уу?Бялангач, долдой хүмүүсийг албан тушаалыг урхиндаа оруулан турхирах байсан уу?

    Энэ хүний гарт МХБХ-ны эрх мэдэлд орвол хөл бөмбөгийг бус хүний наймааг цэцэглүүлж, хамаг өөдтэй тамирчныг зараад, үрээд дуусах магадлал одооноос харагдаж байна.

Сайн бод, сайтар тунгаа! хөлбөмбөгчид өө.

24 tsag

Төстэй мэдээллүүд

Өнгө, зүсээ хувиргасан өршөөлийн хуулийн цаана юу нуугдаж байна вэ?

Өнгө, зүсээ хувиргасан өршөөлийн хуулийн цаана юу нуугдаж байна вэ?

2015/02/10, 09:22
А.Ганболд: Х.Болдбаатар дарга 2014 онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон

А.Ганболд: Х.Болдбаатар дарга 2014 онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон

2015/02/10, 09:11

"Нүхт тур" компанийн монополчлолыг хазаарлах эрх мэдэлтэн төрд алга

2015/02/05, 18:09
Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар

Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар

2015/01/20, 17:02

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Сошиал буллид сайн юм бас байна

5 | 0 | 2026/09/22, 19:09
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

7 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

6 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

4 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

17 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

25 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

41 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

28 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30413 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23942 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20979 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19861 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19475 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17646 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16703 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16225 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16112 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15538 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14942 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14821 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14397 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13970 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11767 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9937 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11354 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11847 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9837 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11079 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8700 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9910 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11446 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.