Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Өнгө, зүсээ хувиргасан өршөөлийн хуулийн цаана юу нуугдаж байна вэ?
Бичсэн:
tonshuul
2015/02/10/, 09:22
Tweet
Сүүлийн үед "эдийн засгийн өршөөлийин хууль" гэгч шинэхэн санаачилга гарч ихээр яригдах болсон төдийгүй УИХ-аар хэлцэгдэж батлагдах магадлалтай байгаа аж. Шинэ санаачилга ч гэж дээ үнэндээ огтхон ч шинэ хууль биш л дээ, урьд нь 7 жилийн өмнө буюу 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баталсан "Татварын өршөөлийн тухай хууль" л нэр, зүсээ өөрчлөн ахин орж ирж байна гэсэн үг. Олон улсын жишгээс хархад татварын өршөөлийн хууль хэрэгжүүлсэн жишээ бий юу гэвэл бий, гэвч Монголд ойр ойрхон хэрэгжүүлэх гээд байгаа энэ татварын өршөөлийн хуулиас зорилго, агуулга, мөн чанараараа огт өөр юм.
Татварын өршөөлийн хуулийн зорилго, агуулга ба олон улсад хэрэгжсэн байдал
Аль ч улс орны хувьд татварын өршөөлийг хэрэгжүүлэх гол зорилго, агуулга нь улсын төсөвт татвараас орж ирж буй орлогыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд татвараа төлөх эрмэлзлэлийг бий болгох, уг мөн чанараараа татвар төлөлтийн эрх тэгш, шударга зарчмыг алдагдуулахгүй хэрэгжүүлэх байдаг. Тийм ч учраас татварын өршөөлийн хууль нь зөвхөн нэг л удаа хэрэгжих учиртай бөгөөд хэрвээ татварын өршөөлийн хууль нь ойр ойрхон, тухайлбал манай улсад хэрэгжүүлхээр зэхэж буй шиг 6-7 жилийн давтамжтай байвал нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг үр дагаврыг авчрах эмзэг асуудал юм. Жишээ нь Аргентин улс 1987 онд татварын өршөөлийн хуулийг ахин хэрэгжүүлсэн бөгөөд энэ хуулиараа татвараа төлөөгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд татвараа төлөх боломж олгох, бүртгэгдээгүй байгаа орлого хөрөнгийг ил болгох, гадаадад, офшор дансанд байгаа өмч, хөрөнгийг Аргентины эдийн засагт оруулж ирэх зорилготой байсан боловч энэ нь үнэндээ ямар ч амжилт олоогүй бөгөөд Аргентины түүхэнд хамгийн бүтэлгүй хууль болон үлдсэн. Аргентины засгийн газар "хөрөнгө оруулалт" хэлбэрээр зарцуулагдсан орлогод ноогдуулсан татварыг өршөөх, офшор данснаас ил болгон оруулж ирсэн хөрөнгөнд ямар ч татвар ноогдуулахгүй гэсэн өөр бусад улсад хэрэгжиж байгаагүй хуулийн шинэ, нэмэлт заалтуудыг оруулж, машид "тааламжтай" нөхцлийг бий болгосон боловч харамсалтай нь татвар төлөлт сайжраагүй, офшор данснаас огтхон ч хөрөнгө орж ирээгүй төдийгүй, харин ч татвараас зайлс хийх эрмэлзлэлийг бий болгосон сөрөг үр дагаварыг авчирсан юм.
Аргентины татварын өршөөлийн хуулийн бүтэлгүйтсэн нь хоёр үндсэн шалтгаантай байсан. Үүнд нэгдүгээрт энэ өршөөлийн хууль нь татварын өршөөлийн хуулийн үндсэн зарчмыг зөрчин компаниудад ноогдуулсан татварыг төлүүлэхгүйгээр өршөөх заалтыг "хөрөнгө оруулалт"-д ноогдуулсан татварыг өршөөх нэрээр гаргаж өгсөн явдал юм. Олон улсын жишигт татварын өршөөл нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ноогдуулсан татварыг бүрмөсөн тэглэх, өршөөдөг жишиг огт үгүй юм. "Өршөөл" нь чухам хаанаа оршиж байдаг вэ гэвэл ноогдуулсан татварт алданги тооцох, торууль төлөх, гэмт хэрэг үүсгэх асуудлуудаас хэлтрүүлхэд оршиж байдаг аж. Хоёрдугаарт, Аргентин улс 1987 оноос өмнө татварын өршөөлийг ойр ойрхон хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь "татварын өршөөлийн хууль нь зөвхөн нэг удаа байх" гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн. Татварын өршөөлийг ойр ойрхон хэрэгжүүлэх нь ёс суртахууны эрсдэлийг бий болгодог бөгөөд үүгээрээ татвар төлөгчид татвараа төлөхгүй өршөөлийг хүлээх, шударгаар татвараа төлсөн иргэд, компаниудын хувьд татвараас зайлагчдын жишгийг даган татвараас зугтах эрмэлзлэлийг бий болгодог.
Өнөөдөр манайд хэрэгжүүлэх гээд зүтгүүлж буй "ил тод байдлын хууль", "эдийн засгийн өршөөлийн хууль" хэмээх хоршоо хуулиуд болоод үүсээд байгаа нөхцөл байдал нь чухамдаа л өршөөлийн хуулийг 1987 онд Аргентинд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн тэр л үеийг санагдуулаад байгаа юм.
Татварын өршөөлийн хуулийн амжилттай хэрэгжих ганц тохиолдол, нөхцөл нь өршөөлийг татварын системд буй гажуудал, дутагдлыг засах асуудалтай хамтад нь хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл энэ нь татвар төлөгчдийн татвараас зугтааж буй гол шалтгаан нь гаж, буруу татварын системд байсан бол гэсэн үг. Хэдийгээр тун ховор боловч байдаг тохиолдол. Нэгэн жишгийг дурдхад Энэтхэгт 1997 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь татвар хэт өндөр, 97.75% хувь байсантай холбоотой. Өршөөлөөр 97.75% хувь байсан татварыг бууруулж дээд тал нь 30% хувь байхаар тогтоосон ба үүнд татварын өртэй 350 мянган хувь хүн, компаниуд хамрагдан шинэчилсэн татварын хөнгөлөлтийг эдэлснээр Энэтхэг улс тухайн жилийн татварын орлогоо 100 тэрбум рупи буюу $2.5 тэрбум доллараар нэмэгдүүлж байсан аж.
Тэгвэл татварын өршөөлийн хууль хэрэгждэг ганц гэж хэлж болох энэ нөхцөл байдал манайд бүрэлдсэн үү гэвэл үгүй. Орлогын 10-25% татвартай (0-3 тэрбум орлогод 10%, 3 тэрбумаас дээш гарсан орлогод 25% татвар, хялбаршуулсан, тусгай нөхцөл бүхий 10% НӨАТ) манайх шиг улс олон улсын түвшинд татварын харьцангуй тааламжтай нөхцлийг бүрдүүлж чадсан гэж хэлж болно, өөрөөр хэлбэл татварын өршөөл үзүүлэх хуулийг хүлээн зөвшөөрөх нөхцөл, эдийн засгийн үндэслэл тун хомсдолтой, байхгүй гэж хэлж болно.
Татварын өршөөлийн хууль Монголд
Хэвлэлд мэдээлж буйгаар өнөөдөр манай улсад татварын хуримтлагдсан өр 350 тэрбум төгрөгийг даваад байгаа бөгөөд энэ нь 2014 оны ААНОАТ гүйцэтгэл болох 621.2 тэрбум төгрөгийн татварын 56% хувьтай тэнцэж байгаа юм. Энэ удаагийн татварын өршөөлийн хуулийн гол лобби, төлөөлөгч нь МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав бөгөөд тэрвээр өөрийн зүтгүүлж буй "ил тод байдлын хууль", "эдийн засгийн өршөөлийн хууль"-уудын үндэслэлээ тайлбарлахдаа:
• 2008 оны өршөөлийн хууль нь эдийн засагт үр өгөөжөө өгсөн, $4 тэрбум доллар эдийн засагт орж ирсэн, тиймээс энэ удаагийн эдийн засгийн өршөөлийн хууль нь эдийин засагт мөн үр дүнгээ өгнө.
• 2008 онд ихэнх компаниуд өршөөлийн хуулийн талаар "мэдээгүй" учраас нийт татвар төлөгчдийн дөнгөж 3% хувь буюу 2000 компани хамрагдсан. 2008 оны өршөөлийн хуульд "луйварчид" хамрагдсан ба эдгээр компаниуд нь (эзэд нь гэж хэлж буй бололтой) зах зээлд монополь үүсгэсэн байгаа. Тиймээс энэ удаагийн өршөөлийн хуульд эрх тэгшээр бүгдийг хамруулах шаардлагатай гэжээ.
2008 онд хэрэгжүүлсэн татварын өршөөлийн хуулийн эдийн засгийн үр өгөөж, үр дүнгийн талаар ямар нэгэн албан ёсны байтугай хувийн түвшинд хийсэн дорвитой судалгаа, дүгнэлт одоог болтол байхгүй эсвэл олон түмэнд ил болоогүй байгаа бөгөөд Лхагважав гуайн хэлж буй тайлбарууд нь үндэслэл муутай юм.
Лхагважав гуай чухам ямар үндэслэлээр аж ахуйн нэгжүүд нуусан хөрөнгөө ил болгох замаар эдийин засагт $4 тэрбум доллар орж ирсэн гэж хэлж буй нь тодорхойгүй. 2008 онд албан ёсоор бүртгэгдсэн татвар төлөгч аж ахуйн нэгж 48,163 аас 52,175 болж нийт 4,112-оор нэмэгдсэн нь өмнөх жилийнхээсээ даруй 8.5% хувиар өссөн. Гэвч сүүлийн 15 жилийн дунджаар татвар төлөгч аж ахуйн нэгжүүд жилд 15% хувиар нэмэгдсээр ирснийг харвал татварын өршөөл хэрэгжсэн жил олон компаниуд шинээр бүртгүүлж их хэмжээний хөрөнгө ил болсон, улмаар татвар төлөлт нэмэгдсэн гэх ойлголт үндэслэлгүй юм. Харин ч жил жилийн дунджаас цөөн компани шинээр бүртгүүлсэн нь тодорхой харагдаж байна. Мэдээж уншигч та бүхэн өршөөлийн ачаар ил болж эдийн засагт шинээр орж ирсэн гэгдэж буй $4 тэрбум доллар нь шинээр бүртгүүлсэн компанийн тооноос үл хамааран нэмэгдсэн байх боломжтой гэж хэлэхийг яарч буй. Тийм, гэвч эхлээд цөмөөрөө 2008 онд ААНОАТ татвараас бүрдсэн 205 тэрбум төгрөгийн орлогыг 2007 оны 253 тэрбум татварын орлоготой харьцуулан харцгаая. Татварын өршөөл үзүүлсэн жил татварын орлого нэмэгдэх бус харин даруй 48 тэрбум буюу өмнөх жилээсээ 23% хувиар буурсан байна. 2007 онд дөнгөж $4.2 тэрбум долларын эдийн засагтай улсад татварын өршөөл, ил тод байдлын хуулиар нэмэгдэн орж ирсэн гэх $4 тэрбум доллар хаашаа орчив? Эдийн засагтайгаа тэнцэхээр хэмжээтэй энэ их хөрөнгө татварын суурийг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байх учиртай бус уу, гэтэл татвар төлөлт өмнөх жилээсээ 23% хувиар буурсан байгаа нь яригдаад буй өршөөлийн хуулийн сайн талууд, үр дүнгүүдийг үнэмшилтэй болгохгүй байгаа юм.
2015 онд хэрэгжүүлхээр санал болгож буй ил тод байдал, эдийн засгийн өршөөлийн хуулиудтай холбогдуулан засгийн газраас гаргасан мэдээлэлд 2008 онд өршөөлийн хуулийн дагуу 4,621 татвар төлөгч 8,145 тайлан ирүүлсэн, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг өршөөлд хамруулсан гэжээ. Үүнээс үзхэд улсад бүртгэлтэй компаниудын 9.5% өршөөлд хамрагдах хүсэлт гаргасан байх бөгөөд чухам хичнээн нь өршөөлын халамжийг эдэлж чадсан, ямар шалгуур, шалтгаар өршөөлд хамруулсан ба хамруулаагүй нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тухайн жилийн нийт ААНОАТ орлого болох 205 тэрбумаас даруй 2.1 дахин их буюу 431.6 тэрбум төгрөгийн татварын өршөөлийг тодорхой бус цөөн тооны компаниуд хүртсэн гэдэг нь анхаарал татахгүй байхын аргагүй. Мөн 4.5 их наяд орлогод оногдох татварыг өршөөнө гэдэг нь $4 тэрбум доллар эсвэл 4.5 их наяд төгрөг эдийн засагт нэмэгдэн орж ирсэн гэсэн үг биш, тэгэж "андуурсан" хүн байвал залруулаарай гэж хүсэх байна.
Нийтэд нээлттэй буй мэдээллээс хархад 2008 оны өршөөлийн хуулийг Лхагважав гуайн хэлэх гээд байгаа шиг нууцаар, тухайлбал олон нийтэд мэдээлэлгүйгээр хийсэн гэдэг үг батлагдахгүй байна. Харин 431.6 тэрбумын татварын өршөөлд чухам ямар компаниуд хамрагдсан байна вэ гэдгийг ил болгох нь чухал байгаа бөгөөд түүний хэлээд байгаачлан энэхүү тусгай эрх эдэлсэн "луйварчин" компаниудын нэрийг, өршөөл хүртсэн татварын хэмжээтэй нь гаргаж ирснээр өдгөө санал болгоод буй "эдийн засгийн өршөөлийн хууль"-ийг шударгаар хэрэгжүүлэх суурь үндэс нь болох юм.
Ил тод байдлын хуулийн хувьд сүүдрийн эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг бүртгэх, офшор дансанд буй хөрөнгийг эргүүлэн татах зорилготой гэж буй боловч 2008 оны туршлагаас хархад энэ хууль нь үр дүнгээ өгдөггүй, хэрэгжих боломжгүй юм. Гэвч энэ хуулийг ахин санал болгоод байгаагийн далд зорилго нь үнэндээ Нарантуул, Хархорин захууд дээр гар дээрээс наймаа хийгчид, ширхэгийн тамхи, бохь зарагчдын орлогыг бүртгэх замаар татваржуулж хямраад буй эдийн засгаа "сэргээх" гэж үзэж буйг үгүйсгэж болохгүй. Бидний нэрлэж заншсанаар хар захын наймаачид нь ихэнхдээ баян тансаг гэхээсээ орлого багатай, өдрөөс өдөрт өл залгуулж байдаг амьдалтай хүмүүс байдаг. Өөрсдийнхөө өлийг залгуулж гэр бүлээ тэжээн төр засгаасаа ажил нэхэхгүй, зах дээр түрээсэлж буй талбайдаа түрээс, татвараа төлөн яваа нь тэдний зүгээс улсдаа төлж буй шууд бус татвар, эдийн засагтаа оруулж буй хувь нэмэр, багагүй хувь нэмэр юм. Ийм нөхцөлд тэдэнд нэмэлт татвар ноогдуулна гэдэг тэдний амьдралд дарамт болох, эергээсээ илүү сөрөг үр дагавар авчирах боломжтой.
Аль ч улс оронд сүүдрийн гэж нэрлэгддэг эдийн засаг байдаг, өндөр хөгжилтэй Европын холбоонд л гэхэд сүүдрийн эдийн засаг ДНБ-ийх нь 14% хувьтай, Англид 15% хувьтай нь тэнцэх хэмжээнд байна. Хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд энэ нь бүр 25-50% хүртэл байдаг. Гэвч олон улсад сүүдрийн буюу далд эдийин засаг нь манайд яригдаж буй Нарантуул, Хархорин зах дээр наймаа хийгчдээс огт өөр ойлголт юм. Бүх л улс оронд манайд буй шиг хар зах ямар нэг хэлбэрээр байдаг, гар дээрээс наймаа хийгчид ч байдаг, харин аль ч улсын практикт гар дээрээс наймаа хийгчдээ татваржуулах замаар эдийн засгийн асуудлаа шийдэх нь байтугай ямар нэгэн хэмжээнд амжилт олсон түүх үгүй, тийм оролдлого ч хийдэггүй.
Дүгнэлт ба санал
Дүгнээд, саналаа хэлхэд ил тод байдлын хууль, эдийн засгийн өршөөлийн хууль нэрээр хэлцэхээр зэхэж буй татварын өршөөлийн хуулийг дор дурдсан шалтгааны улмаас ахин хэлцэх, батлах шаардлагагүй гэж үзэж байна үүнд:
• Манайд санал болгоод буй "төлөх ёстой татварыг бүхэлд нь өршөөх" агуулга бүхий хууль нь олон улсын татварын өршөөлийн хуулийн практикт байдаггүй бөгөөд ахин хэрэгжүүлбэл эдийн засаг, нийгэмд улам их сөрөг үр дагаврыг авчрах нь тодорхой. Тухайлбал, татварын өрийг их хэмжээгээр хуримтлуулах, татвар төлөхгүй байх эрмэлзэлийг өөрт болоод бусдад бий болгох, монополь үүсгэх асуудлууд юм.
• Татварын өршөөлийн хууль нь татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Гэвч манай өмнөх туршлагаас хархад өршөөлийн хуулийн дараа улсын татварын орлого нэмэгдэх бус харин багассан дүн байна. Эдийн засгийн хямралтай, улсын төсөв 14-18% хувиар тасраад байгаа өнөө үед ААНОАТ-ын 56%-гаас багагүй хувьтай тэнцэх татварын төлбөрийг өршөөнө гэдэг эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн учир шалтгаантай байж болох талтай.
• Нэг л удаа хэрэгжих ёстой, тэгэж үр дүнгээ өгдөг хууль ойрхон ахин орж ирж байгаа нь хачирхалтай бөгөөд эдийн засгийн үр ашиг харсан гэхээсээ илүү улс төрийн сэдэлтэй эсвэл явцуу бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан ажиллагаа байж болно.
• Бусад улсын жишээ, тухайлбал Аргентин болоод өөрийн өнгөрсөн жишгээс хархад ил тод байдал, өршөөлийн хууль нь нэгэнт офшор зугтсан хөрөнгийг эргүүлэн авчрах дуудлага болж чаддаггүй нь тодорхой тул офшор гарсан хөрөнгийг эргүүлэн татхыг хүсвэл татварын өршөөлөөс өөр арга шийдлийг сонгох шаардлагатай.
• Ил тод байдлын хууль нэрийн дор гар дээрээс наймаа хийгч орлого багатай иргэдийг татваржуулах оролдлого нь эдийн засгийн хямралын шийдэл биш төдийгүй нийгэмд сөрөг үр дагаврыг авчрах боломжтой.
• 2008 оны татварын өршөөлийн хуульд нийт бүртгэлтэй ах ахуйн нэгжүүдийн дөнгөж 9.5% хувь нь хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн нь компаниудын 90% гаруй хувь нь татварын асуудалгүй гэж ойлгогдож байна.
Өршөөл хүсэгчдээс хичнээн нь өршөөлд хамрагдсан нь тодорхой бус байгаа. Тиймээс магадгүй цөөн тооны компаниудад зориулсан татварын өршөөл тусгай лоббигоор дахин орж ирж байна гэх хардлагыг үгүйсгэх аргагүй.
Хэдийгээр татварын өршөөлийн хуулийг ахин хэрэгжүүлэх эдийин засгийн үндэслэл байхгүй нь тодорхой байгаа боловч хэрэв энэ хууль улс төрийн шийдлээр хүч түрэн хэрэгжих болвол 2008 онд өршөөлд хамрагдсан компаниудын нэрсийг бусад шаардагдах мэдээллийн хамт ил болгохоос эхлэх ёстой.
Х. Батсуурь
Төстэй мэдээллүүд
Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг
2015/02/10, 10:26
Засгийн газраар дахин “тогловол” хэнд ашигтай вэ
2015/02/05, 18:23
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу
2015/02/05, 18:06
Гурван удаагийн нэмэлт мөрдлөгөөр буруутгагдсан Жастин Капла нар
2015/01/20, 17:02
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
0
|
0
|
2026/09/21, 12:28
Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна
0
|
0
|
2026/09/21, 11:02
Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов
8
|
0
|
2026/09/17, 12:02
Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ
13
|
0
|
2026/09/15, 09:48
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа
10
|
0
|
2026/09/14, 10:50
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ
14
|
0
|
2026/09/14, 09:43
Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос
15
|
0
|
2026/09/09, 17:26
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ
16
|
0
|
2026/09/08, 17:14
Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн
12
|
0
|
2026/09/07, 17:03
Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал
14
|
0
|
2026/09/06, 16:19
Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно
16
|
0
|
2026/09/05, 16:04
Дэлхийг холбосон буухиа шуудан
11
|
0
|
2026/09/04, 15:46
Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас
14
|
0
|
2026/09/03, 15:22
Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл
13
|
0
|
2026/09/02, 15:12
Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ
13
|
0
|
2026/09/01, 14:42
Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна
22
|
0
|
2026/08/27, 11:28
Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ
31
|
0
|
2026/08/26, 10:45
Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ
18
|
0
|
2026/08/25, 18:39
Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна
37
|
0
|
2026/08/01, 14:11
Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе
31
|
0
|
2026/08/01, 14:06
“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо
23
|
0
|
2026/07/31, 22:52
“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо
24
|
0
|
2026/07/31, 22:52
Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)
39
|
0
|
2026/07/31, 14:03
Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог
29
|
0
|
2026/07/31, 13:58
Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз
24
|
0
|
2026/07/30, 22:43
Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай
26
|
0
|
2026/07/30, 13:55
Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө
30
|
0
|
2026/07/30, 13:46
Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо
54
|
0
|
2026/07/29, 21:53
Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв
39
|
0
|
2026/07/29, 21:50
Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав
21
|
0
|
2026/07/29, 21:49
2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв
22
|
0
|
2026/07/28, 21:45
Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам
18
|
0
|
2026/07/28, 21:40
ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас
18
|
0
|
2026/07/28, 21:35
Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ
31
|
0
|
2026/07/28, 21:28
Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ
23
|
0
|
2026/07/27, 21:24
Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна
54
|
0
|
2026/07/27, 21:22
Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов
26
|
0
|
2026/07/27, 21:14
Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
27
|
0
|
2026/07/03, 18:53
Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь
24
|
0
|
2026/07/03, 18:52
Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас
20
|
0
|
2026/06/30, 17:43
С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина
19
|
0
|
2026/06/30, 17:39
Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна
17
|
0
|
2026/06/30, 17:26
Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх
33
|
0
|
2026/06/30, 13:08
Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ
63
|
0
|
2026/06/30, 12:50
Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
28
|
0
|
2026/06/30, 11:11
ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо
39
|
0
|
2026/06/29, 14:40
Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж
97
|
0
|
2026/06/29, 12:29
Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ
31
|
0
|
2026/06/26, 11:03
Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа
35
|
0
|
2026/06/25, 12:47
2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ
33
|
0
|
2026/06/25, 11:54
Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү
21
|
0
|
2026/06/24, 16:42
Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү
20
|
0
|
2026/06/24, 16:31
Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ
44
|
0
|
2026/06/24, 16:03
Шаардлага хүргүүлэх тухай
49
|
0
|
2026/06/24, 14:03
12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
42
|
0
|
2026/06/24, 11:56
Зүнз хийх аргаас танилцуулая
34
|
0
|
2026/06/23, 16:28
Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү
25
|
0
|
2026/06/23, 16:22
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна
32
|
0
|
2026/06/23, 15:27
Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна
43
|
0
|
2026/06/23, 13:48
Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино
43
|
0
|
2026/06/22, 17:02
Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ
49
|
0
|
2026/06/22, 15:57
“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна
23
|
0
|
2026/06/22, 14:40
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав
29
|
0
|
2026/06/22, 14:36
Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв
26
|
0
|
2026/06/22, 14:33
Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо
26
|
0
|
2026/06/22, 14:30
Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан
22
|
0
|
2026/06/21, 14:21
“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо
23
|
0
|
2026/06/21, 11:36
”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов
26
|
0
|
2026/06/21, 11:31
Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо
32
|
0
|
2026/06/20, 19:04
Такламакан цөлийг “эмжээрлэв”
30
|
0
|
2026/06/20, 19:02
Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж
21
|
0
|
2026/06/20, 18:58
Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа
38
|
0
|
2026/06/20, 11:08
Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ
19
|
0
|
2026/06/19, 18:55
Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ
36
|
0
|
2026/06/19, 18:52
“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо
24
|
0
|
2026/06/19, 18:49
Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна
34
|
0
|
2026/06/19, 18:45
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
30
|
0
|
2026/06/19, 13:10
Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ
33
|
0
|
2026/06/19, 11:47
НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ
28
|
0
|
2026/06/19, 10:44
Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал
20
|
0
|
2026/06/18, 18:41
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
70040
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59532
|
14328
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
51022
|
7081
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
47414
|
15702
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
42469
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37370
|
8921
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
37299
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
32065
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31522
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
30411
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
23938
|
1
|
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
23259
|
0
|
2015/03/23, 09:21
Найман аймаг
22880
|
1
|
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
22142
|
1
|
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
21583
|
11
|
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
20976
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
19859
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
19473
|
123
|
2015/02/10, 10:04
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
18987
|
0
|
2015/03/13, 10:46
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
18887
|
4
|
2015/03/25, 11:01
СЕКС ОНИГООНУУД
18887
|
0
|
2016/04/20, 13:27
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18465
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
18352
|
0
|
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18060
|
303
|
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
17642
|
1
|
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17608
|
0
|
2023/11/14, 17:18
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
17375
|
0
|
2020/05/29, 10:50
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17362
|
1777
|
2015/04/16, 10:44
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
17337
|
0
|
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
17261
|
0
|
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
17069
|
2
|
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
16876
|
11
|
2018/01/26, 23:22
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
16702
|
0
|
2015/07/06, 16:56
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
16686
|
0
|
2015/08/29, 15:32
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
16638
|
0
|
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
16558
|
0
|
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
16283
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
16223
|
0
|
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
16109
|
50
|
2017/03/23, 10:03
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
16039
|
1
|
2023/05/23, 11:08
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
15864
|
0
|
2016/07/18, 15:11
Сүбээдэй баатар
15863
|
0
|
2016/04/03, 22:30
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15776
|
1112
|
2015/04/02, 09:04
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
15757
|
0
|
2021/06/22, 12:44
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
15537
|
5
|
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
15291
|
140
|
2021/06/30, 20:29
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14987
|
1900
|
2015/04/18, 15:43
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
14941
|
0
|
2023/04/19, 11:35
"Цагаан Сар"-ын тухай
14819
|
0
|
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
14559
|
0
|
2015/11/12, 14:32
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
14404
|
0
|
2020/01/07, 12:03
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
14395
|
0
|
2015/02/11, 09:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
14393
|
11
|
2020/03/03, 19:19
Шар сүүний нууц бэлдмэл
14303
|
1
|
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
14177
|
3
|
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
13969
|
0
|
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13787
|
1811
|
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
13708
|
0
|
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
13569
|
0
|
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13461
|
1345
|
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
47414
|
15702
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59532
|
14328
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37370
|
8921
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
51022
|
7081
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
32065
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31522
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14987
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13787
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17362
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
13400
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13461
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15776
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
10350
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
11764
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
13093
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18465
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
5937
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
9933
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
11351
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
11845
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
8889
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
9834
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
9362
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
10854
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
8583
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
11077
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
7557
|
394
|
2015/05/08, 15:19
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
11789
|
374
|
2015/04/20, 15:44
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
8698
|
350
|
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
8317
|
329
|
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
12176
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
9909
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
18060
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
6687
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
7066
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
8567
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
6907
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
7528
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
11442
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
6861
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн