| |
Ардчилсан гэх нам өнгөрсөн 4 жилд Улаанбаатарыг утаанаас салгана гээд 200 гаран тэрбум төгрөг зарцуулсан ( зарцуулсан ч гэж дээ халаасласан) .
200 тэрбум төгрөгөөр хэдэн өрхийг байранд оруулж болох байсан бэ?
1-2 өрөө байрыг дунджаар 70 саяд бодвол 3000 орчим айлыг байранд оруулах боломжтой байж. Харин урьдчилгаа 50 хувийг нь улсаас даавал 6000 орчим айл, урьдчилгаа 30 хувийг даавал 9000 шахам айлыг байранд оруулах боломжтой байжээ.
Өнөөх хамгийн ихээр утаа үйлдвэрлэдэг, хамгийн ихээр утаа хуримтлагдаж бохирддог хонхор газар байрлах баянхошууг тэр чигт шахам байранд оруулчих боломж байжээ.
Тэгсэн бол Улаанбаатарын утаа 25 орчим хувиар буурах байлаа.
Боддоо !
Хэрвээ Монгол эх орныхоо төлөө ажилладаг төр засагтай, түшээдтэй байсан бол утаанаас ангижирахад асуудал байхгүй байгаа биз!
Жилдээ 500 тэрбум төгрөгийг гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад зарцуулвал 4 жилийн дотор л Улаанбаатар утаанаасаа ангижирна !
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

